A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1753/

Ц. Даваасүрэн: 2019 оноос Оюу толгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1753/


Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК  Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна гэж салбарын яамнаас мэдээлжээ. 

Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь тавигдаж байгаа юм. Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн  тодорхой хэсгийг  дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэж байр сууриа илэрхийлжээ. 

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болон 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих асуудлуудыг тусгасан юм.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах УИХ-ын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюу толгой уул уурхай ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг  хөгжүүлэх чухал алхам болж байна.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм” гэсэн бол Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюу толгой” ХХК нь 15 мянга гаруй монгол ажиллагсадтай дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчийг дотоодоос авах талаар Монголын Засгийн газартай хэлэлцэж, тохирсондоо бид баяртай байна” гэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээ хэвийн горимдоо орлоо

 0 сэтгэгдэл


Баруун аймгууд хүчтэй салхи шуурганы улмаас тог цахилгаангүй хоёр хоносон билээ. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг эрчим хүчний системд дамжуулагч утас, тулгуур багануудыг шуурхай холбож, урд шөнө 04 цаг 26 минутад ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгахын зэрэгцээ Дөргөн Усан Цахилгаан Станцыг ажиллагаанд оруулжээ. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын эрчим хүчний хэрэглээ хэвийн горимд орлоо.

Хамтарсан ажлын хэсэг Улаангом-Өмнөговийн 110 кВ-н шугамд есөн тулгуур унасныг сэргээн засварлах ажлыг 26-нд дуусгасан. Түүнчлэн ОХУ-аас Улаангом хүртэлх 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн босгох ажлыг 27-28-ны өдрүүдэд амжилттай хийжээ.