A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5144/

Чернобылийн ослын бүсэд амьд үлдсэн монгол тахь

Чернобылийн ослын бүсэд амьд үлдсэн монгол тахь
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5144/

34 жилийн өмнө Украйны Чер­но былийн атомын цахилгаан станцад осол гарснаас хойш Беларус, Украйны хилийн завсар 4700 хавтгай дөрвөлжин кило­метр эзгүй бүс үүссэн. Тэндээс нийт 350 мянган хүнийг нүүлгэн шил жүүл жээ. Анхны таамгаар цацраг идэвхт бохирдлын улмаас тус газарт наад зах нь 20000 жил амьдрах боломжгүй гэж үзэж байв. Гэтэл 14 жилийн дараагаас Чернобыльд олон төрлийн ан амьтан бий болсныг эрдэмтэд ажиглажээ. Украйн болон Европт устах аюул тулгарсан олон амь­тан энд нутагшсаны нэг нь Прже­вальс кийн адуу буюу монгол тахь болохыг El Pais сонины сурвалж­лагч Херман Орисиало бичсэн байна. Азийн их талд зэрлэг адуу оршдогийг европчууд бүр XV зуунаас мэднэ. Гэхдээ 1881 онд Оросын хурандаа Николай Прже­вальскийн авчирсан гавлын яс ба арьсанд судалгаа хийж, шинжлэх ухааны хүрээнд оруулсан билээ. Урт хугацааны туршид энэ төрлийн зэрлэг адуу ганц байдаг гэж үзэж ирсэн. Гэвч саяхны судалгаанаас үзэхэд тахь нь 5500 жилийн өмнө Казахстаны хойд нутагт амьдарч байсан ботай омгийнхны гаршуулсан адууны зэрлэгшсэн хойч үе байж магадгүйг таамагласан байна. Пржевальскийн үед Монгол, Хятадын тал нутагт ийм зэрлэг адуу олноор бэлчиж байв. Хамгийн сүүлд 1969 онд энэ төрлийн зэрлэг адуу говь цөлд харагдсан гэдэг. 1950­-иад оны сүүлээр Европын зоопаркуудад ердөө 12 ширхэг л үлдээд байв. Тэдний үр төлийг үржүүлэх, нутагшуулах замаар энэ төрлийн амьтныг устахаас аварч чадсан юм. Одоо дэлхийд 2000 орчим тахь бий. Чернобылийн эзгүй бүсэд хүртэл амьдарч байгаа нь гайхалтай. АЦС-­д осол гарах үед энд нэг ч тахь байгаагүй. Анх 10 азарга, 18 гүүг 1998 онд Украйны “Аскания­Нова” байгалийн цог­цол бороос авчирч, нутгийн зоо­паркийн гурван азаргатай ний­лүүлжээ. Нүүдэл болон чөлөөтэй тавих хүртэл нэлээд тахь үхсэн боловч дараа нь идэвхтэй үржиж, таван жилийн хойно тоо толгой нь 65 болсон байна. Хамгаалалтын хатуу арга хэмжээ авсны үр дүнд 2018 онд Чернобылийн эзгүй бүсэд нийт сүргийн тоо 150-­д хүрэв. Тэд голдуу талд бэлчдэг боловч хамгийн их хордсон “алаг ой” гэх газарт ч ирдэг аж. Саяхан Чернобыльд томоохон түймэр ассан явдал амьтдад муугаар нөлөөлж, тахийг цаашид энд үлдээх үү, нүүлгэх үү гэдэг асуудлыг босгов. Пржевальскийн адууг цацраг идэвхт хордлогын бүсэд нутагшуулсан туршилтыг амжилттай гэж үнэлж болно. Эндээс хэд хэдэн чухал сур­гамж харагдана. Байгаль орчин хордсон байлаа ч хүн байхгүй газарт амьтан илүү дасан нутагшиж, өсөж үржсэн байна. Жишээ нь, Фүкүшима АЦС-­ын осол ба Номхон далайн арлуудад цөмийн бөмбөг туршсаны дараа эдгээр газарт ургамал, амьтны аймаг цэцэглэн хөгжсөн ажиглалт бий. Түүнчлэн цацраг идэвхт хорд­лого амьтанд хэр зэрэг нөлөөлд­гийг тогтоож, байгаль орчинд нөлөөлөх хугацааг эргэн харж болох юм. Ирэх есдүгээр сард эрдэмтдийн баг Чернобыль дэх тахийн сүрэгт судалгаа хийж, эзгүй бүсэд хэрхэн өсөж үржсэний уч­рыг тайлахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Трамп Америкийн хотуудад цэрэг байршуулж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон даяар хүчирхийлэл, эсэргүүцэл газар авч буй үед Америкийн цэргүүдийг муж улсууд болон хотуудад байрлуулна хэмээн мэдэгдсэнээ хэрэгжүүлж болзошгүй байна. Тэрбээр нийслэл Вашингтон хотод хөл хорио тогтоохын өмнөхөн “Бид бослогыг зогсооно, хууль бус явдлыг зогсооно” гэж амласан. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийснийхээ дараа Лафайет талбайгаар явган алхаж, босогчдын галдаж гэмтээсэн Сент Жонсын сүмд очив. Цагдаа нар тэр хавьд цугларсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий, морь ашиглан зам гаргажээ. Хар арьст Жорж Флойд гэгчийн амьсгалыг цагдаа боож, санамсаргүй аллага үйлдсэнээс үүдсэн бослогод дөрөөлөн Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэвлэл бичиж буй. Хэрэв орон нутгийн захиргаад бослогыг дарах шаардлагатай арга хэмжээ авахаас татгалзвал “Би Нэгдсэн улсын зэвсэгт хүчнийг илгээж, тэдний оронд асуудлыг шийднэ” гэж Трамп мэдэгдсэн нь олон нийтийг цочролд оруулав. Хүчирхийллийг дарах зорилгоор цэрэг илгээхийн тулд ямар хуулийн зохицуулалт ашиглах талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр шууд хариулаагүй боловч дараа нь Цагаан ордонд хэлсэн үгэндээ “Би та бүхнийг хамгаалахын тулд тэмцэнэ. Би бол хууль ёс, дэг журмын төлөөх та бүхний Ерөнхийлөгч, тайван жагсагчдын холбоотон” гэсэн байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учирсан онцгой нөхцөл байдалд цэргүүдийг энгийн иргэдийн эсэргүүцлийг дарахад ашиглах боломжийг тусгасан бүр XIX зууны үеийн хууль бий. АНУ-ын Батлан хамгаалах яам үндэсний гвардийн 600-800 цэргийн албан хаагчийг Вашингтонд байрлуулахаар илгээснээ мэдээлэв. Үндэсний гвардийнхан хөшөө дурсгалууд болон Цагаан ордныг хамгаалж, цагдаагийн газартай уялдаатай ажиллахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч даваа гарагт мужууд болон хууль хэрэгжүүлэх байгууллагын удирдлагатай утсаар ярьж, “Та нар зонхилох ёстой. Тэгэхгүй бол цагаа үрсэн хэрэг болно. Тэд та нарыг дэвслэх гэж байна. Тэнэг амьтад шиг харагдах байх шүү” гээд мужийн захирагчдыг “сул дорой” хэмээн зэмлэв. Үүний зэрэгцээ Трамп америкчууд Флойдын амийг хөнөөсөнд зүй ёсоор хилэгнэж байгааг ойлгож, тайван жагсаалыг дэмжихээ илэрхийлсэн. Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж, найман минут амьсгалыг нь боогдуулсны улмаас эмнэлэгт нас барсан хэрэгт буруутгагдаж буй цагдаа Дерек Човиныг тав хоног хойшлуулсны эцэст баасан гарагт баривчилжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Судсан дотор явах чадвартай микроробот бүтээлээ

 0 сэтгэгдэл

Хүний зүрх судасны тогтолцоон дотуур “зорчих” чадвартай микророботыг ХБНГУ-ын Штутгарт дахь Оюунлаг систем хөгжүүлэх Макс Планкийн хүрээлэнгийн (MPI-IS/Max Planck Institute for Intelligent Systems) эрдэмтэд Турк, АНУ-ын судлаачидтай хамтран бүтээлээ. Эрдэмтэд хүний судас дуурайлгасан лабораторийн орчинд соронзон жолоодлогот микророботыг амжилттай удирдан залж, хорт хавдрын эсэд эм тээвэрлэж хүргэх туршилтыг амжилттай хийсэн нь инвазив бус эмчилгээний салбарт нэг шатны дэвшил болов. Дотроо хавдар эмчлэх эм бүхий бөмбөлөг хэлбэртэй микроробот нь хорт хавдрын уургийн эсрэг биеэр бүрсэн бүрхүүлээрээ хавдрын эсэд “наалдах” чадвартай. Дараа нь хэт ягаан туяаны үйлчлэлээр микроробот доторх эмээ хавдрын эс дотор шахах аж. Ердөө найман микро-метрээс (0.008 мм) үл хэтрэх хэмжээтэй бөөрөнхий микророботыг шилний бичил хэсгээр бүтээжээ. Бөмбөлгийн нэг тал нь никель, алт ны нимгэн бүрхүүлтэй, нөгөө тал нь хавдрын эмийн молекул, хавдрын эс таних чадвартай тусгай био молекулаас бүрдэнэ. Хүний судсан дахь цус ны урсгал дотор уг “робот”-ыг соронзон орны үйлчлэл ашиглан жолоодох юм. Туршилтаар секундэд 600 микрометр урагшилж буй микророботыг анагаах ухааны хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн бэрхшээл шийдвэрлэх ёстойг уг судалгааны удирдагч, MPI-IS-ийн захирал Млетин Ситти тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Язгууртан мэт эрхэмсэг суух соёл

 0 сэтгэгдэл
  • Хатан хааны гэр бүлийн язгууртан бүсгүйчүүд хэрхэн тухтай бөгөөд эрхэмсэг суудаг вэ

Эмэгтэй хүний биеэ авч явах соёлын салшгүй хэсэг бол зөв суух соёл юм. Ямар төрлийн үйл ажиллагаанд оролцож байгаагаас эхлээд нас, хувцаслалт, орчин нөхцөл зэрэг олон зүйлээс шалтгаалан зөв суух нь бүсгүй таныг тодорхойлдог. Зөв суух соёл нуруугаа цэхлэн, хөлөө зэрэгцүүлж суух төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд өнөө цагт эмэгтэй хүн бүр биеэ эрхэмсэг авч явж, хатагтай мэт суух шаардлагатай болжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүдэд хичээл зааж байсан, этик эксперт, “Ёс суртахууны хатан хаан” гэгддэг Мика Майер язгууртнуудын зөв суух соёлыг шинжилж, сонирхолтой зөвлөгөө хүргэжээ.

Duchess Slant

Ихэнх хүмүүс Duchess Slant-ыг маш сайн мэддэг бөгөөд Уэльсийн гүнж Диана ийм байдлаар сууж, өвдгөө нийлүүлэн хөлөө диагоналиар хазайлгадаг. Энэ суулт бол зураг авалтад хамгийн тохиромжтой хувилбар. Учир нь хувцас, юбка өмссөн үед өвдгөө хазайлгахад таны биеийн далд хэсгүүдийг ил гарахаас сэргийлэх бөгөөд та даруу, төлөв эрхэмсэг байдлаа хамгаалж чадна. Түүнчлэн ингэж сууснаар таны хөл илүү урт харагддаг. Duchess Slant-аар суухдаа нуруугаа цэхэлж, эрүүгээ үл ялиг дээш өргөн хөлөө өвдөг, шагайгаар нь хажуу тийш нугална.

(Уэльсийн гүнж Диана)

The Cambridge Carry

Ахайтнууд бусадтай ярилцах, түр зогсох үедээ The Cambridge Carry-г ашигладаг. Жижиг гар цүнхээ урдаа барьж, хоёр хөлөө нэг шугамд зэрэгцүүлэн зогсох нь таныг эрхэмсэг харагдуулна.

(Хатан хааны отгон хүү, хунтайж Эдвардын эхнэр Эссексийн гүнгийн авхай Софи)

The Queen's pose

Хатан хаан бэрүүдээсээ ялгаатай нь сууж байхдаа хөлөө солбидоггүй. Тэрбээр заримдаа бүх л өдрийн турш суух шаардлагатай болдог ч дэгжин бөгөөд эрхэмсэг харагдаж чаддаг бөгөөд түүний сууж буй энэ хэв загвар хүн бүрт тохиромжтой. Энэ байрлалаар суух үед өсгий тань газарт хүрч, хоёр өвдгөө нийлүүлэх ёстой. Энэ бол өсгийт өмссөн үедээ гоёмсог сууж болох хамгийн энгийн арга.

(Их Британийн хатан хаан II Элизабет)

Sussex Slant

Меган Маркл болон Диана гүнж нар ийм байдлаар суухыг илүүд үздэг бөгөөд хатан хаан ч залуудаа ингэж суух дуртай байжээ. Энэ байрлалаар суухдаа нэг өвдгөө нөгөө өвдөгнөөсөө үл ялиг илүү гаргах бөгөөд шагай өвдөг хоёроо салгаж болохгүй. Энэ байрлал урт юбка, даашинз өмссөн үед илүү зохимжтой. 

(Өнөөгийн хатан хаан болон түүний эгч гүнж Маргарет нар 1946 онд VI Жорж хааны хамт)

The sussex stanse

Меган ингэж зогсох дуртай бөгөөд Холливудад байх үедээ ч энэ позоор зогсдог байв. Эрүү тань шалтай харалдаа байх бөгөөд хөлөө солбин зогсож, мөрөө бага зэрэг эргүүлээрэй. Гараа хажуу талдаа сул унжуулах бөгөөд атгаж, чангалах үйлдэл хийж болохгүй.

(Хунтайж Гарригийн эхнэр Сассексийн гүнгийн хатан Меган Маркл)

The Cambridge Cross

Энэ суултаар суухын тулд гараа өвдөг дээрээ тавиад, хоёр алгаа хавсран нэг өвдгөө нөгөө өвдөгнийхөө ард тавин бага зэрэг нугална. Таны нуруу цэх байх ёстой бөгөөд сандлын түшлэгт хүрч болохгүй. Удаан хугацааны турш суухад энэ нь хамгийн тохь тухтай байх боломжтой суудал.


(Ханхүү Уильямын эхнэр Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон)

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед топ 25 тэрбумтан хөрөнгөө үлэмж арвижуулав

 0 сэтгэгдэл

Forbes сэтгүүлд мэдээлснээр дэлхийн топ 25 тэрбумтан гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 23-ны хооронд буюу цар тахлын ид тархалтын хугацаанд хөрөнгөө 225 тэрбум ам.доллараар арвижуулжээ. Тухайлбал, Facebook-ийн захирал Марк Закербергийн хөрөнгө 31.4 тэрбумаар нэмэгдэж, 86.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нүүр номын хувьцааны үнэ тавдугаар сард түүхэн дээд хэмжээ буюу 60 хувиар өссөн тул Закерберг дэлхийн тэргүүн баячууудын жагсаалтад байраа ахиулж, долоогоос дээшлэн дөрөвт бичигдэх боллоо. Amazon-ы Жефф Безос арай бага буюу 29.9 тэрбумыг олсон агаад одоо хөрөнгө нь 146.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн тэргүүн баян алдраа хадгалжээ.  Цар тахлын үед онлайн худалдааны сайтуудын үйлчилгээ өргөжсөн тул түүний компанийн хувьцаа гуравдугаар сараас хойш 29 хувиар өссөн юм. Хөрөнгөө ихээр арвижуулсан баячуудын жагсаалтын гуравт Reliance Industries Limited-ын эзэн Мукеш Амбани бичигдэж, 20 тэрбум ам.доллар олжээ. Түүний хөрөнгө одоо 52.7 тэрбумаар хэмжигдэх агаад Азидаа тэргүүлж буй. Forbes-ийн тооцоогоор дэлхийн тэргүүн баян 25 хүний хөрөнгө одоо 1.5 их наяд ам.долларт хүрч, нийт тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэрийн 16 хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн тэргүүн баян Жефф Безос Amazon-ы хувьцааны өсөлтөөс ганц өдөрт 6.4 тэрбумыг олсон нь нэг төрлийн дээд амжилт тогтоов.