A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3028/

Чинээлэг малчин болох боломж нээгдлээ

Эр хонийг маллах, тэжээх зардал зах зээл дэх хонины үнээс өндөр гардаг

Чинээлэг малчин болох боломж нээгдлээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3028/


169 мянган малчин өрхийг чинээлэг, дундаж давхарга руу оруулах зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Говьсүмбэр аймгийн малчдад малыг хэрхэн богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шимийг нэмэгдүүлж орлогоо өсгөх талаар сургалт явуулсан байна. Мөн илүү нугаламтай, сайн чанарын барга, үзэмчин хургыг бүх малчин өрхөд олгожээ.

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэр энэ хөтөлбөр зөвхөн малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, цөлжилт доройтолд нэрвэгдээд буй бэлчээрийг хамгаалж, өөрөөр нь сэргээх зорилготойг онцоллоо.

Тус төрийн бус байгууллага эхний ээлжинд “Хонь” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Зөвхөн нас гүйцсэн эр хонь дээр жишээ авахад ашиг шимийг нь хүртэхийн тулд наад тал нь таван жил маллах шаардлагатай. Энэ хугацаанд тухайн малыг маллах, тэжээх зардал зах зээл дэх эр хонины үнээс илүү гардгийг судалгаагаар тогтоосон. Монгол омгийн хонины 7-8 сартай хурганы гулуузны жин дунджаар 11-12 кг байдаг харин энэ байдлыг “Чинээлэг малчин” хөтөлбөрөөр өөрчлөхөөр зорьж байгаа аж. Жишээ нь, хургыг 8-9 сар маллаад зах зээлд нийлүүлэх замаар богино эргэлттэй, ашигтай хувилбарыг малчдад танилцуулах юм. Өөрөөр хэлбэл, олон малыг олон жил өнжөөж маллахгүй.

Олон улсын стандартаар хурганы мах зөөлөн, уураг ихтэй, олон жил маллаагүй учраас хур өөх байхгүй, цэвэр махны гарц их байдаг аж. Тиймээс хонины махнаас илүү үнэтэй зарагддаг. Гол нь манайхаас хурганы мах авах сонирхолтой худалдан авагчид гулууз нь 15 кг-аас дээш байх шаардлага тавьдаг байна. Гэтэл монгол омгийн хонины 7-8 сартай хурганы гулуузны жин дунджаар 11-12 кг байдаг учраас энэ шаардлагыг хангадаггүй гэнэ. Харин Иран, АНЭУ зэрэг орон болон лалын бусад улс манайхаас хурганы мах авах сонирхолтой аж. Монгол орны бэлчээр, цаг уурт тохирсон нутгийн хамгийн өндөр махны гарц бүхий үүлдрээр хонио сайжруулж, хаврын тарчиг үед нэмэлт тэжээл өгвөл манай хурганы мах 20-25 кг татах боломжтойг туршилт судалгаагаар тогтоожээ.

Малын үржил селекцийг хэрхэн хийх, өндөр ашиг шимтэй эх сүрэг хэрхэн бий болгох, хурга тэжээх аргачлал, хонин сүргээс жилд олох ашиг орлогын бизнес загвар гээд малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Хэдийгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хамгийн эхний загвар аймаг нь Говьсүмбэр болж байгаа ч цаашид бүх аймаг, бүх малчинд  хүргэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цөмөөхэй” баллет тоглоно

 0 сэтгэгдэл

Жил бүрийн шинэ жилийн баяраар П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу уг балетыг энэ жил зургаа дахь жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. Монголын балетчдын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг энэ сарын 20-28-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд тасалбарын үнэ 20-140 мянган төгрөг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Хосбаяр "Үр" кино үйлийн үрийг өгүүлнэ

 0 сэтгэгдэл
  • "Үр" кино хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлнэ
  • Энэ дүр хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ

Hайруулагч Чений анхны бие даасан уран бүтээл болох “Үр” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Аймшгийн, драмын төрлийн тус киног Dream энтертайнмент хийсэн бөгөөд кино зохиолыг бодит амьдралаас сэдэв лэн бүтээжээ. “ҮР” киноны гол дүрийн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа

-Энэ дүр таны тоглож байсан бусад дүрээс ямар онцлогтой вэ. Кинонд тоглох саналыг хэрхэн авав? 

-”Үр” кинонд би эсрэг дүр бүтээсэн. Өмнө нь ийм төрлийн кинонд тоглож, сөрөг дүр дээр ажиллаж байгаагүй болохоор найруулагч дүрийн санал тавихад их сонирхолтой санагдаж, хүлээж авсан. Мөн энэ дүр надаас тэс өөр зан, суртахуунтай хүнийг илэрхийлдэг. Муу санаатай, бусдыг өөлж, бохир мөнгөний төлөө хөөцөлдсөн залуугийн дүрийг гаргах амаргүй байлаа. Эсрэг дүрийг муухай харж, хараалын үгтэй текст хэлээд болчихдоггүй болохыг ойлгосон. 

-Таны тоглосон дүр үзэгчдэд юу ойлгуулж, өгүүлэхийг зорьсон бэ? 

-Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ хэмээх монгол ардын зүйр үг бий. Анх зохиолоо уншихад л миний дүр энэ утга санааг илэрхийлж байсан. Хүн хөдөлмөр, хичээл зүтгэл, ур чадвар, ухаанаараа амжилтад хүрдэг бөгөөд амжилт мөнгө дагуулдаг шүү дээ. Харин энэ дүр бол хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ. Тиймээс киноны дүрээрээ дамжуулан буруу хийсэн үйлдэл бүхэн үр дүнтэй, муу үйлийн үрийг өөртөө бүү хураа гэх санааг илэрхийлэхийг хичээсэн. Ариун, цагаан хөдөлмөрөөр амьдралаа босгох нь хүний эрхэм чанар юм. 

-Манай улсын уран бүтээлчид 1993 оноос аймшгийн кино хийж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш энэ төрлийн олон кино үзэгчдийн хүртээл болсон. “Үр” кино аймшгийн төрлийн бусад киноноос юугаараа онцлог вэ, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн? 

-Ихэнх аймшгийн кино чөтгөр, шулмыг өгүүлж хүмүүсийг цочоож, айлгадаг. Манай кино сэтгэл зүйн драм төрлийн кино. Хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлэхээр хийгдсэн гэдгээрээ онцлог. Улмаар муу зүйл хийж, бусдын амьдралыг бусниулан, буруу аргаар амьдарвал үйлийн үр заавал ирдэг болохыг үзэгчдэд ойлгуулна. Хэдий энэ бие, энэ насаа зовлонгүй өнгөрөөсөн ч үйлийн үр үр удмыг нь дагаж байдаг гэх санааг өгүүлсэн. Кино зохиолыг найруулагчийн танилд тохиолдсон амьдралаас сэдэвлэж бичсэн тул бодит амьдралтай ойр, үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулахаар өгүүлэмжтэй сайн уран бүтээл болсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэрчин хүүгийн хэв маяг дэлхийг байлдан дагуулсан

 0 сэтгэгдэл
  • Зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татав
  • Гэвч зэрлэг Өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж 1920-иод онд Зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, Вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх

Дэлбэгэр бүрх, давируултай гутал, жинс, бугуйл, кантри хөгжим, родео-морь булгиулах тэмцээн зэрэг нь ямар нэг байдлаар Америкийн үхэрчдийн бүтээсэн дэд соёл юм. Үхэр ба хүү буюу cow, boy гэх хоёр үгээс бүрдэх үхэрчин хүү буюу cowboy гэдэг үг XVIII зууны Англид анх үүссэн түүхтэй. Харин насанд хүрсэн үхэрчин хүнийг cowherd буюу үхэр маллагч гэдэг байж. Одоо бидний мэдэх ковбой хэмээх үхэр туугч залуусын сонгодог хэв маяг ердөө 30 жил, 1860-1890 оны орчимд оршин тогтсон байна. 1846-1848 оны дайны өмнөхөн Шинэ Мексик, Аризона, Невада, Калифорни, Юта, Техас зэрэг Мексикийн харьяанд байсан мужууд АНУ- ын бүрэлдэхүүнд оржээ. Чухамдаа Техасыг авсан нь АНУ, Мексикийн дайны галыг өдөөх цучил болсон юм. АНУ аж үйлдвэр, хүн ам байхгүй шахам асар уудам газрыг эрхэндээ авав. Шинэ муж улсууд руу шилжин суурьшигчид хошуурч, нутгийн иргэдийн соёлыг авсны дотор “вакеро” хэмээх тууварчдын ажлыг уламжлав. Энэ нэр  дундад зууны Испаниас үүсэлтэй агаад ган гачгийн улмаас мал сүрэгтээ өвс бэлчээр хайн нүүдэллэгчдийг хэлдэг байжээ. Морь сайн унадаг, сүргээ хамгаалан зэвсэг барихад бэлэн, задгай тэнгэр дор өдөр шөнөгүй малаа сахидаг адал явдал хайгч шинэ маягийн малчдын бүлэг бий болсон гэдэг. Америкийн шинэхэн мужуудад вакеро нь ковбой болон хувирчээ. Тэд зүүн эргийн нутаг руу худалдах сүргийг тууж, заримдаа мянган бээрийг туулан төмөр замын станцад хүргэх ажил эрхэлдэг байв. Хүнд хөдөлмөр, хатуу амьдралын ийм хэв маягийг Америкт “вестерн” хэмээн нэрлэсэн. Улмаар баруун нутгийн хүн ам олширч, төмөр зам тавигдсанаар сонгодог ковбойн амьдрал үгүй боллоо. Гэвч зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж, 1920-иод онд зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн  хэрэг. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн хэрэг. XX зууны хоёрдугаар хагаст өөрийн хөгжим (кантри), спорт (морь, бух булгиулах родео, бугуйлдах тэмцээн), шашинтай (ковбойн сүм хүртэл байгуулагдсан) бас мэдээж хувцасны хэв загвартай бүхэл бүтэн дэд соёл болон дэлгэрэв. Ковбойн сонгодог гутлын хошуу хэт нарийсаж, бараг шовх гэмээр үзүүртэй болов. Бүсний толь морь унахад саад хийдэг боловч жинхэнэ техас эрийн бэлгэдэл нь суран бүсэн дээрх том дэгжин толь юм. Дэлбэгэр бүрхний бүх төрөл дотроос стетсон хэмээх өндөр оройтой нь моодонд орж, ковбойн гангарааны салшгүй хэсэг болжээ. Цаашлаад ковбойн стиль сонгодог хэв шинжээ алдаж чөлөөт урсгал руу хальснаас 1960-аад оны хиппи залуусын моод болсноор жинс, арьсан жилет, борог даавуу нөмрөг дэлгэрэв. 2010 оноос ковбой загвар дахин амьдарлаа. Дизайнер Ральф Лорен Вестерн цуглуулгаа бүтээсэн бол Calvin Klein брэнд жинс өмд, том тольтой бүс, дөрвөлжин хээтэй цамцыг загварууддаа оруулжээ. 2018 оны намар, өвлийн загваруудаас мөн ковбой хувцасны элементүүдийг ажиглаж болно. Эртнээс ковбой хувцас үйлдвэрлэж ирсэн Wrangler 2019 оны Icons буюу шүтээн нэртэй цуглуулгадаа 1946 онд гарсан анхны жинсний загвараар бүтээсэн өмд, хувцас танилцуулсан. Сүүлийн жилүүдэд вестерн стиль хувцаслалт төдийгүй Америкийн нийгмийн амьдралд ч нөлөөгөө тусгаж, ковбой малгай, өмд шинэ утга, бэлгэдэл агуулах боллоо. 2017 онд Лас Вегасын 91-р гудамжинд кантри хөгжмийн фестивальд оролцогсдыг бөөнөөр буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Нэг үзэгчийн талбайд орхисон ковбой гутал нийгмийн сүлжээгээр тарж, хэрэглэгчид янз бүрийн коммент бичиж байв. Аллагын олон хохирогч ийм гуталтай байсан агаад Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан гэсэн мэдээлэл түгсэн. Харин буудагч этгээд Ардчилсан намд бүртгэлтэй байжээ. Хүмүүсийн нэг хэсэг нь ковбойн загварыг жинхэнэ Америкийн бэлгэдэл гэж шүтдэг бол нөгөө зарим нь хуучирсан эршүүд үзлийн үлдвэр хэмээн хялайх нь бий. Эд бүгдээс харахад ковбойн хэв маяг Америкийн түүх хийгээд орчин цагийн дэд соёл, гоо зүйн бэлгэдэл гэдэг утгаа алдаагүй бололтой. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.