A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3529/

Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй

чихэвч, сонсгол

Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3529/
  • 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна
  • АНУ-ын Вичитагийн их сургуулийн эрдэмтэд оюутан, залуус чихэвч хэрэглэхдээ 110-120 децибелээр сонсдогийг тогтоожээ
  • Өнөө цагт үйлдвэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас үэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн тэнцэж байна гэсэн үг


Хүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Гэвч технологийн дэвшил, ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн чихэвчийг өргөнөөр ашигладаг болсноос эргэн тойрон дахь дуу чимээг сонсож чадахгүйд хүрч байна. Чихэвч зүүж яваад анхааруулж хэлснийг сонсолгүй барилгын төмөрт даруулсан, галт тэргэнд дайруулсан эмгэнэлт тохиолдлууд манайд олон бүртгэгдсэн. Мэдрэхүйн чухал эрхтнээ анхаарал болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээсээ болж өвчлүүлнэ гэдэг юутай харамсалтай. ДЭМБ судалгаагаараа өнөөдөр 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгааг тогтоосон байна. Ялангуяа, 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсголоо алдах нь түгээмэл  байгаа аж. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн 2018 оны байдлаар дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалт-гаануудаас үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, бид сонсголын эрхтнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.

Чихэвч сонсголын эрхтэнг шууд гэмтээдэг

Дууны даралт ба сонсох мэдрэмжийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуу лах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, чихэвчээ хэт чанга сонсож, сонсголын мэдрэлээ гэмтээж байна гэсэн үг.

Чихэвчнээс болж сонсгол муудаж буйг залуучууд анзаардаггүй

Чихэвчийг хэрхэн зүй зохистой хэрэглэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.Байгалмаатай ярилцлаа.

-Хүүхэд, залуус чихэвч их хэрэглэж байна. Чихэвчийг олон цагаар хэрэглэх, чанга сонсох зэрэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Сонсгол бууралт маш олон шалтгаантай. Тэдгээр шалтгааны нэг нь чихэвчний хөгжим яах аргагүй мөн. ДЭМБ-аас гаргасан заавар ч бий. 80-аас дээш децибелтэй чимээг чанга чимээ гэж үздэг бөгөөд хүн ийм чимээнд удаан байвал дотор чихний эсүүд гэм тэж, сонсгол нь мууддаг. Чихэвчний хөгжмийг нэг цагаас дээш хугацаагаар чанга сонсвол сонсгол бууралт үүсгэнэ. Мөн маш хүчтэй чимээний улмаас гэнэтийн дүлийрэл үүсдэг. ДЭМБ-ын заасны дагуу 60-70 децибелээр сонсож байвал 20-30 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. 

-Чихэвч хэрэглэхдээ эцэст нь тултал чангалдаг тохиолдлууд бий. Энэ нь онгоц буух үеийн хүчтэй чимээтэй дүйцдэг гэж үздэг юм билээ. Чихэвчнээс болж сонсголгүй болох тохиолдол нэмэгдэж байна уу?

-Тийм тохиолдол олон гардаг болсон. Гэхдээ чихэвчнээс болж сонсгол нь муудах тохиолдлыг залуучууд төдийлэн анзаардаггүй. Илт юм сонсохгүй болох, нэлээн хүндэрсэн үед нь эмнэлэгт ирдэг. Ер нь технологийн хөгжилтэй холбоотойгоор өсгөгчийн хажууд их зогсдог, дуу чимээ тэй нөхцөлд ажилладаг хүмүүс гэнэтийн дүлийрэлтэй болж ирэх нь элбэг. Тухайлбал, бар цэнгээний газар, уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс.

-Дуу чимээнээс болж сонсгол муудсан тохиолдолд эмчилгээгээр хэвийн болгох боломжтой юу?

-Хүчтэй дуу чимээ шууд дотор чихэнд нөлөөлдөг учраас түүнд байрладаг сормослог эсүүд гэмтэж, дахин нөхөн сэргэх боломжгүй өөрчлөлтөд ордог. Дотор чих хамгаалах олон давхаргатай боловч, чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж, удаан хугацаанд чанга хөгжим сонсвол гэмтээж байна гэсэн үг.-Чихэвч сонсголд нөлөөлөхөөс гадна бактер дамжуулдаг гэдэг. Энэ нь чихний үрэвсэл, халдварт өвчний шалтгаан болдог уу? 

-Чихэвчээ хүнтэй сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Чихэвчийг байнга чихэж зүүснээс гадна чихний үрэвсэл үүсэх, түр зуурын сонсгол алдалтад хүрэх эрсдэлтэй. Хүйтэн сэрүүний улиралд малгайгүй явдаг хүмүүс бий. Энэ нь чихэнд сөргөөр нөлөөлдөг үү?

-Удаан хугацаанд малгай өмсөхгүй явснаас тархины судасны нарийсал үүсдэг. Улмаар чих шуугих, мэдрэлийн гаралтай сонсголын бууралт үүсэх эрсдэлтэй. Хүйтэнд удаан явснаас чих өвдөх, түр зуурын цочмог үрэвсэл үүсдэг шүү.

-Чихэвчийг хэрхэн зөв хэрэглэх ёстой юм бэ?

-Цаг үеэ дагаад технологи өндөр түвшинд хөгжиж байна. Чихэвч ч бас төрөл бүрээр хөгжиж, хэрэглэх хүмүүсийн тоо эрс өссөн. Чихэвчээр сонсож байгаа дууны хүчийг 100 нэгжээр хэмжих юм бол 50 децибелээр нэг цагийн хугацаанд хэрэглэх нь хамгийн зохистой хэрэглээ. Тиймээс тодорхой хүчээр, тодорхой заасан хугацаанд тогтмол бус сонсох хэрэгтэй. Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд чихэвч болон гар утас хэрэглэхийг хориглосон боловч хяналтын механизм байдаггүй, хүүхэд залуусын дунд зохистой хэрэглээ төлөвшөөгүй, эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг байгаа зэрэг нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэх эрсдэлийг үүсгэж байна. Чихэвчийг зохисгүй хэрэглэж сонсголын эрхтнээ гэмтээснээр эрүүл мэндийн хувьд хохироод зогсохгүй нийгмийн харилцаанд ороход түвэгтэй болох, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах, аюул осолд өртөх зэрэг олон сөрөг талтай. Өдгөө чихэвчний хэрэглээг хориглох боломжгүй болсныг зөвхөн утасгүй чихэвчний зах зээлийн судалгаа харуулж байна. Утасгүй чихэвчний нийлүүлэлт 2020 он гэхэд 129 сая ширхэгт хүрэх тооцоог Counterpoint Research компани гаргажээ. Энэ үзүүлэлтийг мөнгөн дүнгээр тооцвол утасгүй чихэвчний дэлхийн зах зээл 2021 он гэхэд 27 тэрбум ам.долларт хүрэх аж. Чихэвч зүүхийг хориглох боломжгүй ч ялангуяа зүй зохистой хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй байна. 
















A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цөмөөхэй” баллет тоглоно

 0 сэтгэгдэл

Жил бүрийн шинэ жилийн баяраар П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу уг балетыг энэ жил зургаа дахь жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. Монголын балетчдын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг энэ сарын 20-28-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд тасалбарын үнэ 20-140 мянган төгрөг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Хосбаяр "Үр" кино үйлийн үрийг өгүүлнэ

 0 сэтгэгдэл
  • "Үр" кино хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлнэ
  • Энэ дүр хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ

Hайруулагч Чений анхны бие даасан уран бүтээл болох “Үр” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Аймшгийн, драмын төрлийн тус киног Dream энтертайнмент хийсэн бөгөөд кино зохиолыг бодит амьдралаас сэдэв лэн бүтээжээ. “ҮР” киноны гол дүрийн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа

-Энэ дүр таны тоглож байсан бусад дүрээс ямар онцлогтой вэ. Кинонд тоглох саналыг хэрхэн авав? 

-”Үр” кинонд би эсрэг дүр бүтээсэн. Өмнө нь ийм төрлийн кинонд тоглож, сөрөг дүр дээр ажиллаж байгаагүй болохоор найруулагч дүрийн санал тавихад их сонирхолтой санагдаж, хүлээж авсан. Мөн энэ дүр надаас тэс өөр зан, суртахуунтай хүнийг илэрхийлдэг. Муу санаатай, бусдыг өөлж, бохир мөнгөний төлөө хөөцөлдсөн залуугийн дүрийг гаргах амаргүй байлаа. Эсрэг дүрийг муухай харж, хараалын үгтэй текст хэлээд болчихдоггүй болохыг ойлгосон. 

-Таны тоглосон дүр үзэгчдэд юу ойлгуулж, өгүүлэхийг зорьсон бэ? 

-Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ хэмээх монгол ардын зүйр үг бий. Анх зохиолоо уншихад л миний дүр энэ утга санааг илэрхийлж байсан. Хүн хөдөлмөр, хичээл зүтгэл, ур чадвар, ухаанаараа амжилтад хүрдэг бөгөөд амжилт мөнгө дагуулдаг шүү дээ. Харин энэ дүр бол хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ. Тиймээс киноны дүрээрээ дамжуулан буруу хийсэн үйлдэл бүхэн үр дүнтэй, муу үйлийн үрийг өөртөө бүү хураа гэх санааг илэрхийлэхийг хичээсэн. Ариун, цагаан хөдөлмөрөөр амьдралаа босгох нь хүний эрхэм чанар юм. 

-Манай улсын уран бүтээлчид 1993 оноос аймшгийн кино хийж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш энэ төрлийн олон кино үзэгчдийн хүртээл болсон. “Үр” кино аймшгийн төрлийн бусад киноноос юугаараа онцлог вэ, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн? 

-Ихэнх аймшгийн кино чөтгөр, шулмыг өгүүлж хүмүүсийг цочоож, айлгадаг. Манай кино сэтгэл зүйн драм төрлийн кино. Хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлэхээр хийгдсэн гэдгээрээ онцлог. Улмаар муу зүйл хийж, бусдын амьдралыг бусниулан, буруу аргаар амьдарвал үйлийн үр заавал ирдэг болохыг үзэгчдэд ойлгуулна. Хэдий энэ бие, энэ насаа зовлонгүй өнгөрөөсөн ч үйлийн үр үр удмыг нь дагаж байдаг гэх санааг өгүүлсэн. Кино зохиолыг найруулагчийн танилд тохиолдсон амьдралаас сэдэвлэж бичсэн тул бодит амьдралтай ойр, үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулахаар өгүүлэмжтэй сайн уран бүтээл болсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэрчин хүүгийн хэв маяг дэлхийг байлдан дагуулсан

 0 сэтгэгдэл
  • Зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татав
  • Гэвч зэрлэг Өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж 1920-иод онд Зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, Вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх

Дэлбэгэр бүрх, давируултай гутал, жинс, бугуйл, кантри хөгжим, родео-морь булгиулах тэмцээн зэрэг нь ямар нэг байдлаар Америкийн үхэрчдийн бүтээсэн дэд соёл юм. Үхэр ба хүү буюу cow, boy гэх хоёр үгээс бүрдэх үхэрчин хүү буюу cowboy гэдэг үг XVIII зууны Англид анх үүссэн түүхтэй. Харин насанд хүрсэн үхэрчин хүнийг cowherd буюу үхэр маллагч гэдэг байж. Одоо бидний мэдэх ковбой хэмээх үхэр туугч залуусын сонгодог хэв маяг ердөө 30 жил, 1860-1890 оны орчимд оршин тогтсон байна. 1846-1848 оны дайны өмнөхөн Шинэ Мексик, Аризона, Невада, Калифорни, Юта, Техас зэрэг Мексикийн харьяанд байсан мужууд АНУ- ын бүрэлдэхүүнд оржээ. Чухамдаа Техасыг авсан нь АНУ, Мексикийн дайны галыг өдөөх цучил болсон юм. АНУ аж үйлдвэр, хүн ам байхгүй шахам асар уудам газрыг эрхэндээ авав. Шинэ муж улсууд руу шилжин суурьшигчид хошуурч, нутгийн иргэдийн соёлыг авсны дотор “вакеро” хэмээх тууварчдын ажлыг уламжлав. Энэ нэр  дундад зууны Испаниас үүсэлтэй агаад ган гачгийн улмаас мал сүрэгтээ өвс бэлчээр хайн нүүдэллэгчдийг хэлдэг байжээ. Морь сайн унадаг, сүргээ хамгаалан зэвсэг барихад бэлэн, задгай тэнгэр дор өдөр шөнөгүй малаа сахидаг адал явдал хайгч шинэ маягийн малчдын бүлэг бий болсон гэдэг. Америкийн шинэхэн мужуудад вакеро нь ковбой болон хувирчээ. Тэд зүүн эргийн нутаг руу худалдах сүргийг тууж, заримдаа мянган бээрийг туулан төмөр замын станцад хүргэх ажил эрхэлдэг байв. Хүнд хөдөлмөр, хатуу амьдралын ийм хэв маягийг Америкт “вестерн” хэмээн нэрлэсэн. Улмаар баруун нутгийн хүн ам олширч, төмөр зам тавигдсанаар сонгодог ковбойн амьдрал үгүй боллоо. Гэвч зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж, 1920-иод онд зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн  хэрэг. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн хэрэг. XX зууны хоёрдугаар хагаст өөрийн хөгжим (кантри), спорт (морь, бух булгиулах родео, бугуйлдах тэмцээн), шашинтай (ковбойн сүм хүртэл байгуулагдсан) бас мэдээж хувцасны хэв загвартай бүхэл бүтэн дэд соёл болон дэлгэрэв. Ковбойн сонгодог гутлын хошуу хэт нарийсаж, бараг шовх гэмээр үзүүртэй болов. Бүсний толь морь унахад саад хийдэг боловч жинхэнэ техас эрийн бэлгэдэл нь суран бүсэн дээрх том дэгжин толь юм. Дэлбэгэр бүрхний бүх төрөл дотроос стетсон хэмээх өндөр оройтой нь моодонд орж, ковбойн гангарааны салшгүй хэсэг болжээ. Цаашлаад ковбойн стиль сонгодог хэв шинжээ алдаж чөлөөт урсгал руу хальснаас 1960-аад оны хиппи залуусын моод болсноор жинс, арьсан жилет, борог даавуу нөмрөг дэлгэрэв. 2010 оноос ковбой загвар дахин амьдарлаа. Дизайнер Ральф Лорен Вестерн цуглуулгаа бүтээсэн бол Calvin Klein брэнд жинс өмд, том тольтой бүс, дөрвөлжин хээтэй цамцыг загварууддаа оруулжээ. 2018 оны намар, өвлийн загваруудаас мөн ковбой хувцасны элементүүдийг ажиглаж болно. Эртнээс ковбой хувцас үйлдвэрлэж ирсэн Wrangler 2019 оны Icons буюу шүтээн нэртэй цуглуулгадаа 1946 онд гарсан анхны жинсний загвараар бүтээсэн өмд, хувцас танилцуулсан. Сүүлийн жилүүдэд вестерн стиль хувцаслалт төдийгүй Америкийн нийгмийн амьдралд ч нөлөөгөө тусгаж, ковбой малгай, өмд шинэ утга, бэлгэдэл агуулах боллоо. 2017 онд Лас Вегасын 91-р гудамжинд кантри хөгжмийн фестивальд оролцогсдыг бөөнөөр буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Нэг үзэгчийн талбайд орхисон ковбой гутал нийгмийн сүлжээгээр тарж, хэрэглэгчид янз бүрийн коммент бичиж байв. Аллагын олон хохирогч ийм гуталтай байсан агаад Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан гэсэн мэдээлэл түгсэн. Харин буудагч этгээд Ардчилсан намд бүртгэлтэй байжээ. Хүмүүсийн нэг хэсэг нь ковбойн загварыг жинхэнэ Америкийн бэлгэдэл гэж шүтдэг бол нөгөө зарим нь хуучирсан эршүүд үзлийн үлдвэр хэмээн хялайх нь бий. Эд бүгдээс харахад ковбойн хэв маяг Америкийн түүх хийгээд орчин цагийн дэд соёл, гоо зүйн бэлгэдэл гэдэг утгаа алдаагүй бололтой. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.