A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5150/

Шинж тэмдэггүй тахлын үед шинжилгээ хангалттай байна уу

Шинж тэмдэггүй тахлын үед шинжилгээ хангалттай байна уу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5150/
  • Хүмүүсээс эсрэг биет илрээд байгаа нь өвлийн ханиад эргэлзээ хардлага төрүүлж буй тул бүх нийтээрээ оношлуулах шаардлагатай байна 
  • Цар тахал бидэнд өөрсдөө оношлуур, амны хаалт зэрэг жижиг зүйлсийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатайг анхааруулж өглөө

Манай улс ви­русийн сур­гаар хөл хорио тогтоож сүржиг­нээд даруй дөр­вөн сар өнгөрлөө. Дотооддоо тархалт бүртгэгдээгүй байсан улс гадаадаас вирус импортолж өдгөө халдварын тохиолдол 40 болсныг Эрүүл мэндийн яам зарлалаа. Коронавирус халдвартай өвчтөний өтгөнд 22 хоног, амьсгалын замын эдэд 18 хоног, цусны ийлдэст 16 хоног амьдардагийг эмч нар тогтоогоод буй. Иймд хүмүүс цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг нарийн чанд мөрдөх шаардлагатай бөгөөд анхаарлаа сулруулж болохгүйг сануулсаар байгаа юм. Тархалт буурахгүй байгаа учраас улс орнууд иргэдээ урьдчилан оношлох арга зүйг хэрэглэж эхэллээ. АНУ, БНСУ иргэдээ урьчилан оношлох аян өрнүүлж байна. Тухайлбал, Лос-­Анжелесийн иргэдийг бүгдийг нь өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн оношил­гоонд хамруулж байгаа аж. Гэтэл Монгол Улс зөвхөн гаднаас ирсэн иргэдийн түргэвчилсэн оношлуураар оношилж байгаа. Уг нь гадаадаас ирсэн дотооддоо амьдарч байсан гэлтгүй иргэдээ бүгдийг нь шинжилгээнд хамруулах шаардлага үүсээд байна. Ингэж хэлэхийн учир нь халуураад эмнэлэгт хандсан настай хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариунд эсрэг биет “Сонгдо” болон “Интермед” эмнэлэгт хандсан хүмүүсээс илэрснийг хэн хүнгүй мэднэ. Өөр ч жишээ бас бий. Тодруулбал, Турк улсад амьдарч буй иргэн С.Батбаяр арванхоёрдугаар сард айхтар ханиад хүрчээ. Элдэв арга хэрэглээд эдгэхгүй аргаа бараад антибиотикоор тариулж байж илааршсан гэх. Тэрбээр саяхан коронавирусийн шинжилгээ хийлгэхэд түүнийг тусаад эдгэрсэн байна гэсэн хариу хэлжээ. Их гайхаж, давтан шинжилгээ өгтөл Батбаяр арванхоёрдугаар сарын сүүлээр коронавирус тусч эдгээд эсрэг биет үүссэн гэсэн хариу авчээ. Энэ бүхнээс өнгөрсөн өвөл манайд дэгдсэн айхтар ханиад чухам юу байв гэсэн эргэлзээ хүмүүст төрж буйг нуух юун. Мөн Бельги улсаас ирсэн иргэнээс 50 хоногийн дараа халдвар илэрсэн нь хүн бүрийг эргэлзэхэд хүргэж байна. Зарим нэг эргэлзээтэй шинжилгээний хариу нь Эрүүл мэндийн яам хяналтаа алдчихаад худлаа жүжиг тавьж суугаа юм биш биз гэх хардлагыг төрүүлээд буй. Франц иргэн гадуур явж сандаргасан шиг үйл явдал давтагдахгүй гэх аргагүй. Бидний биед ч эсрэг биет байхыг үгүйсгэхгүй. Иймээс монголчууд бид оношлуулах хүсэлтэй байна. Иймд гурван сая гаруй иргэнд хүрэлцэхүйц оношлуур бэлтгэж, иргэдийг сайн дурын шинжилгээнд даруй хамруулах хэрэгтэйг сануулъя. Ингэхийн тулд Эрүүл мэндийн яам ажлаа эрчимжүүл­мээр байна. Бусад орон шиг оношилгооны баг байгуулж, дотооддоо оношлуур үйлдвэрлэх гарцыг судалж, эрдэмтдээ ашиглахгүй бараг хагас жил болох гэж буй нь “Сүх далайтал үхэр амар” гэдгийг харуулна. Бид алийн болгон бусдыг царайчилж, өрөөлөөс үргэлж гуйлга гуйж суух билээ. Цар тахал бидэнд өөрсдөө оношлуур, амны хаалт зэрэг жижиг зүйлсийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатайг анхааруулж өглөө. Тиймээс оношлуур хийхэд хөрөнгө зарцуулах цаг болжээ. Шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө хаясан улс хөгждөг жамтай. Манай улс үргэлж шинжлэх ухааныг хойш тавьж судалгаа шинжилгээний ажлаас мөнгө харамласаар ирсэн. Үүнийхээ горыг өнөөдөр амсаж сууна. Иймд өөрсдөө дотоод нөөц бололцоогоо ашиглан чанартай оношлуур үйлдвэрлэхгүй бол бидэнд гар сунгах улс олдохгүй боллоо. Бүх улс орон хомсдолтой байна. Өөрсдөө хомсдолтой байгаа учраас гаднын орнууд руу нийлүүлэхгүй гэснийг нь буруутгах аргагүй. Энэ бүхэн бидэнд эмнэлгийн тоног төхөөрөмжөө жижиг гэлтгүй өөрсдөө үйлдвэрлэж сурах том боломж олгож буй нэг сорилт юм. Тэгэхээр гараа хумхиж суухгүйгээр оношлуур үйлдвэрлэх ажилд ханцуй шамлан орохоос өөр гарц бидэнд алга. 

Хүн төрөлхтөн өөрсдийнхөө биед байдаг бактерийн өвчлөлийг ялж, антибиотикоор эдгээж чадаж байгаа. Харин амьтнаас хүнд халдварладаг вирусийг бүрэн ялж чадахгүй хүчин мөхөстсөөр байна. Хэрвээ амьтны мах идсээр байхад цаашдаа ч олон төрлийн үл мэдэгдэх мутаци вирустэй нүүр тулна гэсэн үг. Иймээс дараагийн вирустэй тулахад одооноос бэлтгэх хэрэгтэйг COVID­-19­-өөс ухаарсан байх. Олон хүнд сорилт бидэнд тулгарч болзошгүй тул манай улс ч гэсэн анагаах ухаандаа дэвшил гаргамаар байна. Шинэ сорилтыг давж гарахад өөрсдийн толгойг бас нөөц бололцоогоо ашиглаад үзэхэд гэмгүй. Вакцин гарахыг хүлээж, иргэдээ хэзээ болтол гэрт нь хорих вэ. Эдийн засаг ч элгээрээ мөлхлөө. Боловсролын салбараа ч уналтад орууллаа. Удаан хугацаанд хаалга барихаас илүүтэй хүн бүрийг оношилгоонд хамруулж эсрэг биет үүссэн эсэхийг тогтоомоор байна. Манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо ямар гэдгийг хүмүүс мэдэх тул эмч нарт тэгтлээ бурууг чихэхгүй гэдгийг энэ далимд дайх нь зөв байх. Эрэл сурал хийхэд Эрүүл мэндийн яам дөнгөж хэд хоногийн өмнө оношилгооны баг байгуулсан гэх мэдээлэл сонсогдсон. Франкфуртын нислэгээр оношлуур хийх урвалж бодис ирсэн тухай ч чих дэлслээ. БСШУСЯ­-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сан оношлуур хийх 10 сая гаруй төгрөг гаргаж өгсөн гээд юутай ч оролдлого хийж эхэлжээ. Албаны хүмүүс төрийн нууц гэсэн үгээр ам таглаж, оношлуурын талаар үг унагахаас ч сүх далайлгаж айлгасан мэт цэрвэж байлаа. Уг нь бид оношлуур үйлдвэр­лээд эхэлчихвэл шинжлэх ухаа­ны хөгжил нэг алхмаар ураг­шилна гэсэн үг. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ. Дараа дараа­гийн сорилтод бэлэн байх шаардлага улс орон бүрийн өмнө тулгарч байна. Амьтнаас хүнд халдварладаг вирусүүд байнга мутацлагдаж эрдэмтдийн толгойг эргүүлж буй тул цаашид хэдэн жил ч үргэлжлэхийг хэн ч таашгүй. Эбола л гэхэд өдгөө 40 орчим жил аажмаар тархсан хэвээр байна. Халуун хумхаа ч сүүлийн үед манай улсад мэр сэр гарах болсон. Иймд бид мэргэжилтнээ чадавхижуулж, оношилгоо, эм­чилгээндээ дэвшил гаргах цаг болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд COVID-19-ийн шинжилгээг эрчимжүүлэхээр шүлснээс дээж авч эхэллээ

 0 сэтгэгдэл

Мягмар гарагт Японы Засгийн газар COVID-19-ийн шинжилгээг шүлснээс дээж авах байдлаар хийх шийдвэр гаргалаа. Энэ нь хамгийн хурдан бөгөөд аюулгүй арга хэмээн үзэж байгаа аж. Тус улс өдгөө хамрын хөндийгөөс арчдас авах шинжилгээг түлхүү хэрэглэж байгаа. Гэхдээ энэ үеэр өвчтөн ханиалгаж, найтаалгаж байгаа нь эмч, эмнэлгийн ажилчдад аюул учруулж буй. Мөн шинжилгээ авахын тулд эмч нар бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас өмсгөх шаардлага тулгардаг байна. Харин шүлснээс дээж авах шинжилгээ нь эмч нар халдвар авах эрсдэлийг эрс бууруулах юм. Гэхдээ шинжилгээний энэ арга сорил авах явцыг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хөл хориогоо сулруулсан Япон улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 17000, нас барагсдын тоо 898 хүрсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоолиг биеийн эд эс өөх тосыг илүү шатаадагийг нээв

 0 сэтгэгдэл

Зарим хүнд байгалиас гоолиг, эрүүл чийрэг бие заяасан мэт санагддаг. Саяхан эрдэмтэд арьсан доорх торлог эдээр илүү их өөх тоос шатаалгадаг эсийг нээсэн байна. Британийн Колумбын их сургуулийн генетикч Йозеф Пеннингер “Зарим хүн дуртай бүхнээ иддэг боловч жин нэмдэггүйг бүгдээр мэднэ” хэмээв. Түүний ярьснаар ямар нэг хүч чармайлт гаргалгүйгээр гоолиг байдлаа хадгалдаг хүмүүст таргалалтын нууцыг тайлах түлхүүр байж магадгүй юм. Хүмүүс жингээ хэрхэн хянах талаар судалдаг эрдэмтэд гол төлөв өөхлөлтийг өдөөгч буюу жишээ нь хооллолт, бодисын солилцоо зэрэгт анхаардаг. Харин Эстонийн генетикийн төвийн цуглуулсан мэдээллийн санд тандалт хийж, хамгийн гоолиг хүмүүсийг хайж байгаа багийн ахлагч доктор Пеннингер “Эрдэмтэд зарим хүн угаас таргалдаггүйг жинхэнэ ёсоор судлаагүй. Иймээс бид тактикийг бүрэн өөрчилж, гоолиг байхын генетикийг судлахаар шийдсэн” хэмээн өгүүлжээ. Эрдэмтэд организм дахь өөхний эдийн агууламжийг өөрчилдөг хоолны дуршил алдагдах гэх мэт өвчтэй хүмүүсийг шууд жагсаалтаас хассан байна. Улмаар туранхай хүмүүсийн генетикийн тэмдэглэгээг хайжээ. Тэдний анхаарлыг мутаци нь хорт хавдар үүсгэдэг ALK хэмээх нэг ген татсан байна. Уг генийн хэвийн хэлбэрийн хэвийн ажиллагааг тодорхойлж амжаагүй байгаа тулд судлаачид ийм генийн мутаца агуулсан ялаа, хулгана гарган авчээ. ALK хүмүүсийн гоолиг байхын шалтгаан болдог бол ялаа, хулганад ч адил үйлчлэх ёстой. Үнэхээр ч тийм гэдгийг илрүүлсэн байна. Гэхдээ генийн мутац ялаа, хулганыг бага идэхэд түлхээгүй аж. Эрдэмтэд ALK ген тархинд үйлчилж, адил хэмжээний хоол идсэн ч хүний биед илүү калори шатаах тушаал өгдөг гэнэ.Өөрөөр хэлбэл, тархи арьсан доорх өөхний торлог эдэд хуримтлагдсан тосоо илүү шатаахыг тушаадаг гэсэн үг. Доктор Пеннингер цааш нь “Хүмүүс ба хулгана, бас ялаа туранхай хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, хувьслын явцад генетикийн энэ механизм шавжнаас хүнд дамжсан байж болох юм. Тэгвэл бидний өмнө гоолиг биеийн цоо шинэ эрин үе нээгдэнэ” хэмээн ярилаа. Орчин үед ALK генийн мутацийг дарж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг эм бүтээгдсэн байгаа. Энэ нь уг генд эмийн аргаар нөлөөлж болно гэсэн үг. Ийм учраас ALK-д нөлөөлснөөр гоолиг болгоход тусалдаг эм гарган авахыг үгүйсгэх аргагүй юм гэж Cell сэтгүүлд бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

 0 сэтгэгдэл
  • “Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь”  урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юу?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтай харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлэгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургаадугаар сарын 01-ээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсэргээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээр 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-аас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давуулан биелүүлсэн орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмент хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана тэр хүн цалин орлого сайтай байх шудрага тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежментийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан. Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгээр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танй эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежментийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалиингийн нэмэгдэл олгох,нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцольё. Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм. Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлэгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа  нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсэргээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтанд хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө  суулгаж өгсөн. Энэ бол таны хэлсэнээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмент гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм".