A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4256/

Шинэ коронавирус хүний биеэс ялгарах бүхий л зүйлээр халдварлах боломжтой

Шинэ коронавирус хүний биеэс ялгарах бүхий л зүйлээр халдварлах боломжтой
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4256/
  • Нэгдүгээр сарын 23-наас хойш манай улсын 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсад зорчоод иржээ
  • Коронавирус нь шил болон модон гадаргуу дээр ес хоног амьдрах чадвартайгаас гадна хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн зүйлд буюу өтгөн, шээс, нулимс, хөлс, нус, шүлс зэргээр дамжин халддаг

ДЭМБ шинэ коронавирусийн халдварыг “COVID­-19” гэж нэрлэхээр болсныг зарлав. Уг нэршилд “Corona, Virus, Disease” хэмээх үгийн эхний үсгүүдийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж. Мөн тус байгууллагаас халдварын нууц үе улам уртассаар байгааг онцолсон байна. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар “COVID­-19” бүртгэгдсэн тохиолдол 45 гаруй мянгад хүрч, 1165 хүн нас баржээ. Өвчин гарсан голомтод зорчоогүй Герман, Сингапур зэрэг оронд ч халдвар авсан тохиолдол бүртгэгдсээр байна. Манай улсын хувьд шинэ коронавирус буюу “COVID-­19” халдвар бүртгэгдээгүй ч нийт 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-­наас мэдээлэв. Тус яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэлээс гадна Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Баян-­Өлгий аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн. Мөн энэ сарын 11-нд БНХАУ-ын Сычуань мужид туршлага судлахаар явсан 17 иргэний нэг халуурсан учраас Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хамт зорчсон 109 хүнийг Замын-Үүдэд тусгаарлаад байна. Нэг сэжигтэй хүнээс болоод ийм нөхцөл байдал үүслээ” гэв. Мөн энэ сарын 10-­ны өдөр Гашуунсухайт боомтод “COVID­-19” вирусийн сэжигтэй тохиолдол 27 бүртгэгдэж, 12 хүнийг тусгаарлажээ. “Эдгээр хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Харин үлдсэн 15 хүнээс шинжилгээ авах шаардлагагүй гэж үзэж хяналтад авсан. Мөн Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа” хэмээн ХӨСҮТ­ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярилаа. Түүнчлэн ЭМЯ-наас өвчний тархалттай бүсүүдэд аялахгүй байхыг сануулсаар байгаа хэдий ч нэгдүгээр сарын 23-наас хойш манай улсын 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсуудад зорчоод иржээ. Энэ нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг эрүүл мэндийн байгууллага дахин анхааруулав. Мөн шинэ коронавирус нь шил болон модон гадаргуу дээр ес хоног амьдрах чадвартайгаас гадна хүний биеэс ялгарч байгаа бүхий хүнийг тусгаарлажээ. “Эдгээр хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Харин үлдсэн 15 хүнээс шинжилгээ авах шаардлагагүй гэж үзэж хяналтад авсан. Мөн Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа” хэмээн ХӨСҮТ-­ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярилаа. Түүнчлэн ЭМЯ-наас өвчний тархалттай бүсүүдэд аялахгүй байхыг сануулсаар байгаа хэдий ч нэгдүгээр сарын 23-наас хойш манай улсын 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсуудад зорчоод иржээ. Энэ нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг эрүүл мэндийн байгууллага дахин анхааруулав. Мөн шинэ коронавирус нь шил болон модон гадаргуу дээр ес хоног амьдрах чадвартайгаас гадна хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн зүйлд буюу өтгөн, шээс, нулимс, хөлс, нус, шүлс зэргээр дамжин халдварлах боломжтойг Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулсан юм. Харин Баян-­Өлгий аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдсан тухай мэдээлэлд ЭМЯ-­наас “Халдвар авсан байж болзошгүй иргэн Баян-­Өлгий аймаг руу явах замдаа Ховд хотоор дайрч, “Цамбагарав” зочид буудалд хоёр хоног байрласан учраас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв. Мөн энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал “Цамбагарав” зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлаж, хөл хорио тогтоолоо. Мөн тэнд ажиллаж байсан ажилчдын ар гэрийнхнийг гэрт нь тусгаарласан. Хүмүүсийн эрүүл мэндийн байдалд цаг тухай бүр хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn