A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4238/

Шинэ цагийн “Номинжингууд”-ын балаг тасрахгүй

Шинэ цагийн “Номинжингууд”-ын балаг тасрахгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4238/
  • Үр хойчоо нутаг усаа гэсэн элгэмсүү сэтгэлтэй болгоход өнөөдрөөс анхаарахгүй бол дархлаагүй үндэстэн болох аюул нүүрлэх нь
  • Багаасаа харийг зорьсон нөхдүүд үндэснийхээ уламжлал, монгол ахуйгаас төсөөрч байгаа нь даанч харамсалтай
  • 700 гаруй хүүхдийн дунд уламжлалт ахуйгаа хэр мэдэж буй талаар судалгаа явуулахад 92 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ

Их гүрэн халдварт өвчний тархалтад нэрвэгдэж, дэлхий даяараа донсолж байна. Хөрш зэргэлдээ орших Монгол Улсын хувьд ч коронавирус ороод ирэх вий гэх айдастай өдөр, хоногийн өнгөрүүлж буй. Энэ том дуулианы сүүдэрт дуучин К.Номинжингийн малчдын талаар дэлхий нийтэд тараасан таагүй мэдээ тэгсхийгээд дарагдлаа. Ноолуурын улирал ойртож буй энэ үед ямааг мартсан нь манай улсад хийгээд малчдад тун завшаантай хэрэг. Гэхдээ дуучин бүсгүйг уучлаад, мартаад өнгөрч боломгүй асуудал. Уламжлалаа мэдэхгүй, мал маллаж үзээгүй бүсгүйн хариуцлагагүй мэдээлэл монгол ямааны торгомсог ноолуурыг эгээтэй л үнэ цэнгүй болгочихсонгүй. Цаашид өв соёл, уламжлалт ахуйгаа мэдэхгүй олон Номинжин гарч ирнэ гэдгийг бодох хэрэгтэй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мэдлэг чадвартай гэж сэвж яваа нөхдүүд эх орныхоо нэрийг цусдаж мэдэхээр байгааг монголжоогүй бүсгүйн жишээнээс харж болно. Сүүлийн үеийн залуусын дийлэнх нь гадаадад боловсрол эзэмших болсон. Албан бус тооцоогоор БНСУ-д 7300, БНХАУ-д 10100, ОХУ-д 2000 гаруй, Австралид л гэхэд 3500, Японд 3125, АНУ-ын хувьд 1480 оюутан суралцдаг гэсэн мэдээлэл байна. Тэдгээрийн цөөнгүй нь багаасаа харийг зорьжээ. Эх зохиолч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирж буй нь сайшаалтай. Гэвч багаасаа харийг зорьсон нөхдүүд үндэснийхээ уламжлал, монгол ахуйгаас төсөөрч байгаа нь даанч харамсалтай. Сурсан мэдсэнээ эх орондоо зориулна хэмээн их хүсэл тэмүүллээр дүүрэн явдаг нөхдүүд нутагтаа ирж ажиллалаа гэхэд уламжлалт ахуйтайгаа танилцах, нийгмээ сайтар судлах гээд дахин суралцах зүйл их байх нь мэдээж. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэсэн тэдний хүсэл сонирхлыг буруутгах аргагүй. Гэхдээ уламжлалаасаа тасраад байгаа нь таагүй. Иймээс гадаадад сурч буй оюутны холбоод, тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг Консулын газрууд нь эх орноо зөвөөр сурталчлах, багаасаа гадаадад суралцсан оюутнуудад өв соёл, уламжлалын мэдлэг олгох, мэдээлэлтэй болгоход нэлээд анхаарах хэрэгтэй болжээ. Эх оронч үзэл гэдэг чухамдаа энэнээс л эхлэх учиртай юм. Олон жил гадаадад суралцсан залуус улс төрд орох гэж яаравчлаад хэрэггүй нь олон жишээнээс харагддаг. Эхлээд нийгмээ судалж, ард түмнийхээ амьдралтай танилцаж, монголдоо уусаж байж сонирхох нь зүйтэй байх. Ингэхгүй бол хөрсөн дээр буусан, амьдралд нийцсэн хууль, тогтоол гаргаж чадахгүй гэдгийг сануулахад илүүдэх юун.

Холын гийчний магтаал ба гээгдэж буй үнэт зүйл

Монголын нүүдэлчин соёл иргэншил, уламжлалт ахуй өнөө цагт дэлхий дахинд хэмжээлшгүй үнэт өвд багтаж байна. Монгол судлаач эрдэмтэд ч энэ талаар хэлэх болсон. Өргөн уудам тал нутагт мал сүрэг нь дураараа идээшилж, холын гийчин ороод гарахад аягатай цай, тавагтай идээгээрээ дайлдаг ард түмэн энэ дэлхийд ховорджээ. Монгол судлаач эрдэмтэн, гаднын жуулчид монголчуудыг уламжлалт ахуйгаа дэлхийд хосгүй өв болгох санааг хэлээд байгааг анзаарах хэрэгтэйсэн. “Шар айраг”-ийн дуучин Г.Ганхүү “Бид ерөөсөө өв уламжлалаараа жуулчдыг татах менежмент хийх хэрэгтэй. Дэлхийд монголчуудыг таниулах бидний онцлог бол уламжлалт өв соёл минь” хэмээсэн. Гадаадын нэгэн жуулчин малчин айлаар ороод гарахдаа “Танай улсад юугаар ч үнэлшгүй үнэт зүйл байна. Тэр бол үдлээд мордоход дайлаад гаргадаг зочломтгой зан. Энэ заншлаа битгий гээгээрэй. Дэлхий даяарших тусам үнэд орох өв уламжлал энэ байна. Би хүний айргийг үнэгүй уучихаад санаа зовж байна. Үнэхээр сайхан санагдлаа” гэж хэлсэн удаатай. Гаднын гийчин хэлэх үгээ олохгүй манай өв уламжлалыг биширч байхад иргэд нь өөрсдөө үнэт зүйлээ мэдэхгүй өсөж боломгүй. Гадаадад суралцсан гэлтгүй Улаанбаатар хотын хүүхдүүд ч нүүдэлчин соёл иргэншлээс тасарч ахуй, соёлын талаар мэдлэггүй өсөж өндийж буй. Ишиг, хургыг ялгахгүй, яаж дуугардагийг нь мэдэхгүй багачууд сургуулийн босго алхаж байна. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ урин дулаан цагт хөдөө явуулж, мал, аж амьдралын мэдлэгтэй болгох хэрэгтэй болжээ. Бүх зүйлийг төр, засаг эсвэл боловсролын байгууллага хийх ёстой гэдэг муйхар үзлээсээ салах ёстой болов уу. Зөвхөн ганц судалгааны материалаас харахад харамсмаар дүр зураг гарч байгааг судлаач багш Т.Мөнхзул дурджээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн хүүхдүүдийн дунд уламжлалт ахуйгаа хэр мэдэх буй талаар судалгаа явуулсан байна. Гэтэл судалгаанд оролцсон 700 гаруй хүүхдийн 92 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Тиймээс уламжлалт ахуйгаа таниулахад анхаарах цаг болсныг онцолмоор байна.

Даяарших тусам алсарч буй эх оронч үзлийг үр хойчдоо өвлүүлье

Дэлхийн даяаршлын давалгаа Монголыг ч тойроогүй. Гадаад ертөнц нээгдэх тусам хөл хүрэх газраа бид очиж амьдардаг боллоо. Гаднын иргэдтэй ч гэр бүл болох нь нэмэгдсээр. Ийн олон соёлт гэр бүл нэмэгдэхийн хэрээр уламжлалт өв соёл маань гээгдэж, эх оронч үзэл алсарлаа. Эх оронч үзэл гэхээр зарим хүн чухам юу билээ гэж эргэлзэж магадгүй. Энэ талаар Википедиа тольд төрөлх нутгаа хайрлах хайр гэж тайлбарлажээ. Patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа тэнгэр эцэг, газар ээж гэж сэтгэдэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа эх орон хэмээсэн гэж судлаачид тайлбарласан нь ч бий. Орчин үеийн залуус эх орноо хайрлах сэтгэлээ умартаад байгааг сануулах гэж элдвийг нуршлаа. Манайхаас бусад улс өөрсдийн өв соёлоо хамгаалж үлдэх, үр хойчоо эх оронч үзэлтэй болгоход анхаарч байна. БНХАУ л гэхэд ерөнхий боловсролын сургуулиуддаа эх оронч үзлийг төлөвшүүлэх үүрэгтэй тусгай мэргэжилтэн ажиллуулдаг талаар туршлага судлаад ирсэн багшийн өгүүлэхийг сонсож байлаа. Ийн томилогдсон мэргэжилтэн эх орныхоо уламжлал соёлын талаар, ямар онцлогтой болох, яагаад улс орноо хайрлах ёстойг хүүхдүүдэд багаас нь зааж сургаж буйг хянадаг аж. Харин манай улсын ёс заншил, эх оронч үзэл гээгдэж дууслаа. Эцэг, эхчүүдийн олонх нь өв соёлоо үр хүүхдэдээ таниулах, эх оронч үзэлтэй болгоход огт анхаардаггүй нь харамсмаар. Нэгэн төрийн бус байгууллага 152 хүний дунд “Үр хүүхдүүддээ үндэсний өв уламжлалаа таниулахад хэр анхаардаг вэ” гэсэн санал асуулга явуулахад 80 хувь нь “энэ талаар бодож үзээгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм. Тиймээс төр, засаг хийгээд эцэг, эхчүүд хүртэл үндэсний өв соёлоо хойч үедээ таниулахад эх оронч сэтгэлгээ суулгахад санаа тавих цаг болсныг дурдахад илүүц биз. Багаас нь эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлбэл ядаж л улс үндэстнийхээ нэр хүндийг дэлхий нийтэд хөөдөхгүй. Түүнчлэн эх орноо хайрлах сэтгэлтэй болж төлөвших буй за. Үр хойчоо Монголоо худалдахаас ч сийхгүй хүйтэн сэтгэлтэн болгомооргүй байна. Нутаг усаа гэсэн элгэмсүү сэтгэлтэй хүн болгоход өнөөдрөөс эхлэн анхаарахгүй бол дархлаагүй үндэстэн болох аюул нүүрлэх нь. Улс үндэстнээ боддоггүй, хэл соёлын дархлаагүй үндэстэн мөхөл рүүгээ явдаг жамтай. Тиймээс төр нь ч, иргэд ч үр хойчоо эх оронч хүн болгож, өв уламжлалаа өвлүүлж үлдээе.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn