A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/611/

ШХАБ-ын боловсон уулзалтыг Их долоогийн үймээнтэй харьцуулшгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/611/

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч болон бусад авторитар удирдагчидтай хийсэн дээд хэмжээний уулзалт дээр “Бодлогоо тулгах оролдлого, худалдааны протекционизм хийгээд даяарчлалын эсрэг үзэл санааг” шүүмжилсэн нь “Их долоо”-гийн уулзалтаас эрс ялгаатай байлаа. “Их долоо”-гийн удирдагчид Канадын Шарльвуад сөргөлдсөний дараахан ням гарагт болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулган тайван өндөрлөв. Хятадын хэвлэл мэдээлэл ШХАБ-ын дээд уулзалтыг мэдээлэхдээ Ерөнхийлөгч Трампын удирдлага доорх АНУ ба ноён Шигийн удирдлага дахь Хятадын хооронд дэлхийн манлайлалд үүсэж буй ялгааг онцолжээ. Ноён Ши худалдааны сөргөлдөөн ба ганц талыг барьсан буруу бодлогын талаар Вашингтоныг чимхэх боломж бүрийг алдахгүй ашиглаж байв.

Тэрбээр ШХАБ-ын гишүүд Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг дагаж мөрдөхөөр тохиролцсоныг удаа дараа тэмдэглэлээ. Иран тус байгууллагад ажиглагчаар оролцдог бөгөөд Америкийн татгалзаад буй Ираны цөмийн гэрээг аврахад хүчин чармайлт гаргахаа мэдэгдсэн юм. Гэвч баасан гарагт энд ирж, хувийн хийгээд Хятад, Оросын харилцааг мэдэгдэхүйц урагшлуулж буй ноён Ши ба Ерөнхийлөгч Путин нарын ойрын нөхөрлөл нийтийн анхаарлыг татаж байв. Хятадын удирдагчийн цэргийн хувцас өмсөх сонирхол, бүрэн эрхийн хоёр хугацаа буюу 10 жилээр улсыг удирдах Үндсэн хуулийн хязгаарлалтыг цуцалсан явдал нь Оросын Ерөнхийлөгчийн дангаар захирах арга барилтай төстэй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Австралийн их сургуулийн Хятад судлаач Кевин Каррико хэлэхдээ ноён Ши Путины арга маягийг илт хуулбарлаж байгааг дурдав. Тэрбээр “Путин улс төрийн хувьд ноёрхдог удирдагчийн загварыг бий болгосон нь ард иргэдийн санаа бодолд нийцдэг” гэсэн юм. Хятадын хэвлэлүүд Путины 19 дэх айлчлалыг “ахан дүүсийн харилцаа” хэмээн харуулахыг аль болох хичээж байлаа. Ноён Каррико цааш нь “Хятадын төрийн хэвлэлүүдэд үүнийг хоёр улсын харилцаа гэхээс илүүтэй хоёр андын нөхөрлөл мэтээр танилцуулсан” гэжээ. Ноён Путин дөрөв дэх удаа саадгүй сонгогдож, Хятадын удирдагчтай уулзахдаа илт тайван харагдсан ба Хятадын хэвлэлд бичсэнээр түүнд Найрамдлын медаль гардуулсан нь гадаадын удирдагчийг анх удаа шагнасан явдал юм. Путин Бээжингээс Тяньжин хүртэл цагт 300 км-ийн хурдтай галт тэргээр аялсан тухайгаа “Галт тэргэнд суух бүрд намайг романтик бодол эзэмддэг” гэж ярьжээ.

Харин ноён Ши түүнийг Бээжинд угтан аваад “Миний хамгийн сай, хамгийн дотно нөхөр” гэж тодорхойлсон юм. Москва дахь Карнегийн төвийн Орос, Хятадын харилцааны асуудлаарх шинжээч Александр Губиев “Хятадын удирдагч ноён Путинд зарцуулсан цагийг тооцвол онцгой зочлолт гэдгийг харуулна” хэмээв. Хятад, Орос хоёр ШХАБ-ын ноён нурууг бүрдүүлэхийн хамт Төв Азийн дөрвөн орон, Энэтхэг, Пакистан улс тус байгууллагын гишүүн юм. Москва, Бээжингийн хооронд түүхэн зөрчилдөөн гарч байсан хэдий ч одоо энэ хоёр улс АНУ-гүйгээр Евразийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхийг хүсэж буй бололтой. Хамгийн чухал зорилт бол оны эхээр АНУ-ын гарсан Ираны цөмийн гэрээг амьд үлдээх явдал юм. Ираны Ерөнхийлөгч Роухани уулзалтад ажиглагчаар оролцож, НҮБ-ын гишүүн улсууд, ялангуяа Орос, Хятадын зүгээс “Цөмийн гэрээний бүх заалтыг хэрэгжүүлэх бодит баталгаа авахыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ. Ноён Ши үүнд хариулахдаа “Хятад улс Орос ба бусад оронтой гэрээг хадгалах талаар хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Технологийн компаниудын хувьцаа өсөж, хүчээ зузаатгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Disney компани Fox-ыг авах өгөөшөө $71.3 тэрбумд хүргэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ДАШТ-ий үеэр шар айрагны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын тариф Америкийн эрчим хүчийг онилно

 0 сэтгэгдэл


Хятад улс Вашингтоны тавьсан хоригийн хариуд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа АНУ-ын эрчим хүчний салбарыг ониллоо. Хятад руу хийж буй Америкийн байгалийн хий, газрын тос, нүүрсний экспорт хоёр талын худалдааны алдагдлыг нөхөхөд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Хятадын тал харилцан татвараа нэмэх сүрдүүлгийн хүрээнд америкаас ирэх шингэрүүлсэн хийнээс бусад эрчим хүчний импортын тарифыг 25 хувь болгон өсгөж магадгүй байна. Уг арга хэмжээ АНУ-ын нефть үйлдвэрлэгчдийн ашгийг багасгах нь гарцаагүй. Хэрэв Хятадууд Америкийн нефтэд хаалгаа баривал өөр худалдан авагч хайхад хүрнэ. Гэхдээ шинэ хэрэглэгч татахын тулд үйлдвэрлэгчид үнээ буулгах шаардлагатай. Таваарын арилжааны нэгэн компанийн захирал энэ талаар ярихдаа түүхий нефтэд ногдуулах хятадын тариф хэзээнээс яаж хэрэгжих нь тодорхойгүй тул хүлээхээс өөр зам алга хэмээв. American Petroleum хүрээлэнгийн шинжээч Аарон Падилла АНУ-ын компаниуд худалдааны зөрчил хурцдаж буйгаас хэдийнэ хохирч эхэлснийг онцолжээ. Гуравдугаар сард АНУ-ын гангийн импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал эрчим хүчний компаниудын зардлыг өсгөсөн бол шинээр тогтоох гэж буй тариф Хятадаас авдаг зарим бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх магадлалтай байна. Гэтэл одоо гурав дахь удаагийн цохилт ирж, хятадын тал эрчим хүчний импортын тарифаа өсгөх ирээдүй харагдлаа. Ноён Падилла засаг захиргаанд хандаж, түгшүүрээ илэрхийлснээ дурдаад “Бид уг тарифыг АНУ-ын нефть, хийн аж үйлдвэрт сөрөг нөлөөтэйг ойлгуулахыг оролдож байна” гэв. Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч бөгөөд 2016 онд конгресс экспортын хязгаарлалтыг цуцалснаас хойш АНУ-ын түүхийн нефтийн экспорт эрс нэмэгдсэн юм.

Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тайлангаас үзэхэд Хятад улс оны эхний гурван сард өдөрт 358000 баррель нефть импортолж байсан нь Канадын зэрэгцээ Америкийн хамгийн том худалдан авагч болж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадууд Америкаас шингэрүүлсэн хий LPG-ийг их хэмжээгээр импортолж буй нь АНУ-ын занарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай экспортлогч болгожээ. LPG дэлхийд газар сайгүй адилхан учир Бээжин ойрх дорнодын аль нэг орноос импортоо орлуулж болно. Харин түүхийн нефтийн жин ба хүхрийн агууламж адилгүй учир нэрэх үйлдвэрүүд янз бүрийн төрлөөр гаргадаг. Хятад улс тавдугаар сард өдөрт 9.2 сая баррель нефть импортолсноос PetroChina, Sinopec зэрэг төрийн өмчлөлтэй компаниуд үлэмж хэмжээгээр авсан байна. Эрчим хүчний Vitol компанийн судалгааны захирал Жиованни Серио “дэлхийн зах зээл нефтийн урсгалын чигийг өөрчилж зохицуулах болно. Хятад, АНУ-ын оронд баруун африкаас хэрэгцээгээ хангаж болох юм” гэжээ. Түүнчлэн Wood Mackenzie фирмийн шинжээч Суреш Сиванандам “АНУ, Хятад шиг том өөр зах зээл олоход амаргүй” хэмээн дүгнэжээ. Эрчим хүчний хуульч Жекоб Двек “хэрэв нефтийн тариф хэрэгжвэл АНУ-ын 300-400 мянган баррель түүхий нефтийг өдөртөө өөр чиглэлд илгээх хэрэгтэй болно. Амаргүй зорилт, гэхдээ арга нь олдох байх. Мэдээж АНУ-ын үйлдвэрлэгчдийн ашиг багасна” хэмээн тайлбарлав. Нийлүүлэлт хангалттай байгаа учир АНУ-ын үйлдвэрлэгчид үнийн хямдралыг зөвшөөрөхөөс аргагүй байдал орсон. Даваа гарагт АНУ-ын West Texas маркийн нефтийн үнэ 56 ам.доллар болсон нь дэлхийн Brent бенчмаркаас 19-өөр доогуур байлаа. Зарим шинжээч Хятадын тарифын АНУ-ын үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөө удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна. Blacklight судалгааны фирмийн мэргэжилтэн Колин Фентон тариф нэмэгдэж байгаа нь 1930 оны Смут-Хаулиийн хууль болон их уналтыг санагдуулж байна гээд нөгөө талаас тарифын сүрдүүлэг нь худалдааны харилцааг сайжруулах тактик байж болохыг онцлов. Тэрбээр АНУ-ын маш тогтвортой улс тул найдвартай ханган нийлүүлэгч юм гэжээ. Харин ноён Фентон “эрүүл ухаантнууд давамгайлбал Хятад улс АНУ-аас өдөрт 500 мянган баррелийг импортлох өдөр ирнэ” гэж ярилаа.