A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4558/

Эдийн засаг 2009 оны хямралаас илүү хэмжээгээр унах магадлалтай

Эдийн засаг 2009 оны хямралаас илүү хэмжээгээр унах магадлалтай
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4558/
  • Төсөвт тодотгол хийх, эсвэл татварын болон НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлага гарах байх
  • Энэ байдал дор хаяж 2020 оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй тул дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

Эдийн засагч Ч.Хашчулуунтай коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөө, хямралаас сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

-Коронавирусийн улмаас эдийн засагт үүсэх хүндрэл 2008 оны санхүүгийн хямралын үеэс ч илүү байна гэх таамаглал бий. Монголын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ямар байх бол? 

-1.5 хувьд ойр байх болов уу. Хөдөө аж ахуйгаас бусад бүх салбар агших учраас 2009 оны уналттай ойролцоо эсвэл түүнээс илүү байх магадлалтай. 

-Дэлхийн зах зээлд брент газрын тосны үнэ баррель тутамдаа 20 ам.доллар хүрч буурах хандлагатай байгааг Goldman Sachs-ийн шинжээчид таамагласан. Хөрөнгийн зах зээлийг хүчтэй донсолгоод байгаа энэ өөрчлөлт манай эдийн засагт хэрхэн нөлөөлөхөөр байна вэ? 

-Ирэх сараас шинэ гэрээний нөхцөлөөр хямдарсан шатахуун орж ирэх тул дотоодод шатахууны үнэ буурах нь тодорхой. Хөрөнгийн зах зээлийн донсолгооноос үүдэн уул уурхайн салбарт ажилладаг, олон улсад IPO хийсэн компаниудын хайгуулын болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд доголдол гарахаас гадна ложистикийн асуудлууд хүндрэл үүсэж байна. 

-2020 оны төсвийг тодотгох шаардлагатайг эдийн засагчид илэрхийлж байгаа. Цар тахлын үеийн сорилтуудад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? 

-Эхний ээлжинд ажил эрхлэлтийг дэмжих шаардлагатай. Тиймээс төсөвт тодотгол хийх, эсвэл татварын болон НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг шаардлага гарах байх. Тодотгол хийсэн тохиолдолд эдийн засагт оруулж байгаа хөрөнгийн урсгал багасаж, эрэлт улам унах аюул бас байна. Иймээс эдийн засгаа дэмжих бодлого нь төсвийн тэлэлтээ тодорхой хэмжээнд үлдээж, харин унаж байгаа салбаруудад төсвийн бус, мөнгөний хүрээнд арга хэмжээ авч болно. 

-Засгийн газар вирусээс хамгаалах ажлаа сайн хийж байгаа ч эдийн засгаа орхилоо гэж шүүмжилж байгаа. Та санал нийлэх үү? 

-Эдийн засгийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч байгаа. Одоохондоо уналтын байдлын мэдээ болон авсан арга хэмжээний үр дүнгийн аль аль нь хараахан гараагүй байна. Гэхдээ энэ байдал дор хаяж 2020 оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй тул дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. 

-Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар олон судалгаа гарч байна. Энэ удаагийн хямрал 2008-2009 оны хямралаас ямар ялгаатай вэ? 

-2008-2009 оны хямрал санхүүгийн хямралаар эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагууд өртсөн. Шалтгаан нь найдваргүй, чанаргүй зээлийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ихээр гаргаснаас үүдэлтэй. Дараа нь санхүү, хөрөнгийн бирж, аж үйлдвэр, ашигт малтмалын зах зээлд нөлөөлж эхэлсэн. Энэ үед авсан арга хэмжээний дийлэнх нь АНУ-ын санхүүгийн зах зээлийг дэмжихэд зориулагдсан. Хямралын шууд нөлөө нь хөрөнгө оруулалтын салбарт мэдрэгдэж, их хэмжээний хөрөнгийн алдагдалтай болж дууссан. Энэ үед нийтлэг шинж нь дэлхий даяар худалдан авалт эрс буурч байсан тул хямралаас гарах гол арга нь дэлхийн эрэлтийг бий болгоход чиглэсэн. 2008-2009 онд үйлдвэрлэлд сөрөг нөлөө гараагүй, эрэлт буюу худалдан авах үйл явц дэлхий даяар удааширсан гэж хэлж болно. Харин 2020 оны хямрал санхүүгийн биш, өнгөрсөн 20 жилд бий болсон өртгийн сүлжээ, түүгээр дамжин бий болсон шинэ дэлхийн үйлдвэрлэл, хөдөлмөрийн хуваарь, нийлүүлэлт болон ложистикийн сүлжээ тасарснаас эхэлсэн гэж хэлж болно. Шинэ дэлхийн хөдөлмөрийн хуваарийн онцлог нь БНХАУ-д дэлхийн үйлдвэрлэлийн төв шилжсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Азид дэлхийн үйлдвэрлэлийн эд анги, угсралт, тээвэрлэлт төвлөрсөн байсан. Харин өвчин дэлхийгээр тархахын зэрэгцээ бусад оронд эд ангийн дутагдлаас болж үйлдвэрлэл зогсож эхэлсэн. Тухайлбал, Японы автомашины үйлдвэрлэл, дэлхийн электроникийн салбар, зарим эм, тарианы үйлдвэрлэл, ногоо, хүнсний зарим төрлийн бүтээгдэхүүний тасалдал ажиглагдсан. 2020 оны хямрал үүгээрээ ялгаатай байгаа юм. Харин энэ хямрал өрнөх үйл явцад үйлчилгээний салбар хамгийн түрүүнд өртөж, дэлхийд аялал жуулчлал, зорчигч тээвэр, соёл, боловсрол зэрэг салбар хүнд байдалд ороод байна. 

-2020 оны хямралын Монгол Улсад үзүүлэх нөлөө юугаараа өөр байна вэ? 

-2008-2009 оны дэлхийн хямралын нөлөө Монголд ихэвчлэн нэг л сувгаар буюу дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ ихээхэн буурч байснаар илэрсэн. Тухайн үед Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй байгаагүй болохоор нөлөө нь харьцангүй бага байсан гэж хэлж болно. Гэхдээ манай улсын эрсдэл өндөр байна гэж тооцож, үнэлгээ буурч, хүү нь өсөж байсан. Дотоодод худалдан авалт багасаж, ажилгүйдэл, ядуурал огцом өсөх хандлагатай байсан. Түүнээс гарахад хамгийн их нөлөөлсөн “Оюутолгой” төсөл эхэлснээр нүүрсний экспорт нэмэгдэж, валютын орж ирэх урсгал ихээхэн сайжирч богино хугацаанд хямралаас гарсан түүхтэй. Тэр үед гол цохилт төрийн өмчит компаниудад ирсэн. Харин 2020 оны хямрал манайд арай өөрөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэр хөгжиж, дэлхийн өртгийн сүлжээнд тодорхой хэмжээгээр орсонтой холбоотой энэ удаа үйлдвэрлэлд нөлөөлж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд үйлчилгээний салбар ихээхэн тэлсэн тул эхний ээлжинд үйлчилгээ, худалдаа буюу дотоодын эрэлттэй холбоотой салбарууд нэрвэгдэж байна. Харин мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний салбарт сөрөг нөлөө одоохондоо гараагүй байна. Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож байгаа болохоор манай улсын төрийн болон хувийн хэвшлийн бонд, хувьцаанд нөлөө үзүүлж байгаа. Мөн өсөж тэлсэн хувийн хэвшилд нөлөө их байна. Иймээс энэ удаагийн хямралаас гарах бодлогын цар хүрээ нь олон салбарыг хамаарсан, ихэвчлэн хувийн хэвшил рүү чиглэсэн онцлогтой байх болов уу. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Болд: 2020 онд Монголын эдийн засгийн өсөлт эрс буурна

 0 сэтгэгдэл
  • 2021 оныг эдийн засаг алгуур сэргэх жил гэж тооцсон
  • Монгол Улсын хувьд олон төрлийн эдийн засгийн, төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарч байсан түүх бий. Үүнд мөнгөний бодлогын гүйцэтгэх үүрэг асар их. Бидэнд хязгаарлагдмал боломж байгаа

Азийн хөгжлийн банк ээлжит эдийн засгийн тоймоо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Уг тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд саарч, хөрөнгө оруулалт буурахаар байна. “Азийн хөгжлийн төлөв” тайлантай холбогдуулан тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болдтой ярилцлаа. 

-Олон улсын байгууллагууд 2020 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг ээлж дараалан бууруулж байна. Тэгвэл энэ удаагийн шинэ төлөвт гол нөлөөлөх хүчин зүйлийг ямар байдлаар тооцов? 

-2020 оноос нэгдүгээр сараас эхэлсэн COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөг судаллаа. Дээр нь уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдлыг харгалзан үзлээ. Хятадын эдийн засгийн зургаан хувийн дундаж өсөлт эрс буурах төдийгүй түүхий эдийн үнэ унах, эрэлт тэр хэрээр багасах, эдгээрийг дагаад валютын орох урсгалын хэмжээ агших эрсдэлтэй байна. Ялангуяа багцын хөрөнгө оруулалт цаашид хумигдах, дотоодод цар цахлаас урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй уялдаад эдийн засгийн идэвхжил эрс саарч байгаа дүр зургийг энэ удаагийн төсөөлөлд тусгалаа. 

-Цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, үүнтэй холбоотой эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол гэсэн тооцоо судалгаа анхаарал татаж байна. Тэгвэл дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө хэр удаан үргэлжлэх бол?

-Нөлөөллийг жил жилээр нь авч үзвэл 2021 оныг алгуур сэргэх жил гэж тооцсон. Богино мөчлөг буюу улирлаар харвал 2020 онд сэргэхгүй гэсэн тооцоо байна. Яагаад гэвэл цар тахлыг хэзээ бүрэн хяналтдаа авч чадах вэ гэдэгт хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. Бүрэн хяналтад авлаа ч бизнесийн итгэлийг сэргээхэд багагүй хугацаа орно. 

-Улс орнууд эдийн засгаа аврах үүднээс санхүүгийн арга хэмжээ ихээр авч байна. Монголын хувьд ч адилхан тодорхой арга хэмжээ авсан. Хэдий тийм боловч нөхцөл байдал амаргүй хэвээр. Та өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээнд үүнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Энэ бол зөвхөн төлбөрийн тэнцлийн шок биш. Нийт эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт, хүлээлт, санхүүгийн салбарын гээд дөрвөлсөн хэмжээний цохилт өгч байна. Үүнийг бодлогын хүрээнд шийдэхийг чухалчилж, энэ чиглэлд богино хугацааны үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын хувьд олон төрлийн эдийн засгийн, төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарч байсан түүх бий. Үүнд мөнгөний бодлогын гүйцэтгэх үүрэг асар их. Бидэнд хязгаарлагдмал боломж байгаа. Бодлогын сонголт ч арвин биш. Санхүүжилт ч бодит байдал дээр хэмжээ хязгааргүй бий болгох боломжгүй. Тиймээс бий болгож чадах хэмжээний санхүүжилтээ хамгийн оновчтой сувгаар зарцуулбал цар тахлын нөлөөллийг, эдийн засагт ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, бодит сектор, өрх дээр ирж байгаа дарамт ачааллыг багасгахад нөлөөлөх болов уу. Мэдээж төлбөрийн тэнцлийг дэмжих арга хэмжээнүүд байна. Валютын урсгалыг яаж идэвхжүүлэх вэ, өрийн зохицуулалтаа хэрхэн хийх, төсвөөр дамжуулж эдийн засгийн сегментүүдэд мөнгөний нийлүүлэлт бий болгох вэ, өсөлтийг хаана дэмжих вэ гээд нэгдсэн бодлогын хүрээнд зангидах нь оновчтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

42 сая тонн нүүрс экспортлох боломж улам алсарчээ

 0 сэтгэгдэл
  • Энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 250.6 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 39 хувиар хумигджээ

Монгол Улс 2019 онд нийт 36.4 сая тонн нүүрс экспортолсон. Харин энэ онд улсын төсөвт 42 тонн нүүрс борлуулж, 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч COVID-19 вирусийн уршгаар хөл хорио тогтоосноор төлөвлөгөө тасарч, экспорт агших дүр зурагтай байна. Нүүрсний гол худалдан авагч өмнөд хөршийн эдийн засгийн эрч саарч, таваарын зах зээл хямралд нэрвэгдэж эхэлсэн. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 250.6 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 39 хувиар хумигджээ. Тодруулбал, тайлант хугацаанд Монгол Улс 3.1 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 59.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт өнгөрсөн сараас сэргэж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн. Гашуунсухайт боомтоор гэхэд Тавантолгойн ордоос гурван компани нүүрс экспортлох бөгөөд өдөрт 30-50 автомашин тээвэрлэлт хийж байна. БНХАУ-ын татан авалтаас шалтгаалан нүүрс тээвэрлэх автомашины тоо цөөн байгааг холбогдох албаныхан өмнө нь мэдээлсэн. Нүүрсний биет хэмжээ ийнхүү хумигдаж эхэлсэн нь төсвийн төлөвлөгөө хоёр дахь жилдээ түүхийрэх, төсөөлж байсан орлого тэр хэрээр дутах нь бодит эрсдэлд тооцогдоно. “Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө тасалдах төлөвтэй байна” хэмээв. 2020 оны эхний хоёр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 19 хувийг Монголын нийлүүлэлт бүрдүүлсэн. Үүнээс өмнө буюу 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 92.3 хувийг манай улс хангаж байв. Эндээс харахад, он гарснаас хойш нүүрсний экспорт саатсан нь эдийн засагт багагүй алдагдал авчирсан гэж болохоор. Дэлхийн гангийн үйлдвэрлэл ердийн үетэй харьцуулахад ялимгүй удааширч эхэлсэн боловч нүүрсний зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой хэвээр байна. Манай улс хил гаалийн шинэчлэл хийснээр энэ онд 42 сая тонн нүүрсний экспорт хийж, төсөвт тусгачихсан нь орлогыг өндөр харуулах гэсэн оролдлого хэмээн эдийн засагчид тухайн үед шүүмжилж байв. Төсвийн орлогын тооцоолол бодит байдлаас хол хөндий болсныг хэлсэн хэрэг. Төмөр замгүй, зөвхөн авто машинаар бүхий л боломж, нөөцөө ашиглан өнгөрсөн онд 36 сая тонныг борлуулсан гэхээр дээрх төлөвлөгөө өнөөгийн нөхцөлд улам бүрхэг болж байна. Төмөр замгүй болохоор эрвийх дэрвийхээрээ чармайсан ч төлөвлөсөн мөрөөдлийн төлөвлөгөө цаасан дээр үлдэх нь. Хятадын нүүрсний импортын хэмжээ жилээс жилд хумигдаж, уг зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсэж буй. Австрали, ОХУ нүүрсний зах зээлд бидний гол өрсөлдөгч хэвээр байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19 компаниудыг шинэ арга барилд суралцууллаа

 0 сэтгэгдэл
  • Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр хийж байна
  • Бизнест тулгарч буй сорилт хөрөнгийн зах зээл дэх компаниудыг тойрч гарсангүй. 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд болж буураад байна

COVID-19 вирусийн тархалтаас үүдэн хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Компаниуд ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломж олгож, цахим хэрэглээг хүмүүс илүүд үзэх болов. Энэ хавар товлож байсан томоохон хурал, чуулган, үзэсгэлэн, яармаг хойшилж, бизнесийн уулзалтууд дэлгэцийн ардаас өрнөж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хэдийн хангаж эхэллээ. Урьд өмнө компаниуд хувьцаа эзэмшигчидтэйгээ цахимаар уулзаж байсангүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал шинэ арга барилд суралцахад хүргэж байна. Хөрөнгийн зах зээлийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Говь” ХК энэ сарын 24-нд ээлжит хурлаа хийх бол “Талх чихэр” ХК 20-нд хуралдах зар тараажээ. 10 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй, сүүлийн жилд таван тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний борлуулалтын орлоготой ажилласан эсвэл нэг тэрбум төгрөгтэй дүйх хэмжээний цэвэр ашигтай бол нэгдүгээр ангилалд хувьцаагаа бүртгүүлэх боломжтой. Биржид бүртгэлтэй компаниудаас дөнгөж 14 нь энэхүү шалгуурыг хангаж, зах зээлийн тэргүүлэх индексийг тодорхойлж байна. Даваа гарагт хувьцаа эзэмшигчдийн хурлаа товлосон “Монос хүнс” ХК тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Харин “Мах Импекс” ХК-ийн хурал энэ сарын 24-нд болох бөгөөд цахимаар хийхээ мэдэгдсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа одоогоор цахим хэлбэрээр “Монгол базальт” болон “ЛэндМН ББСБ” зохион байгуулжээ. Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар эсвэл цар тахлын аюул холдсон хойно хийхээс өөр сонголтгүй байна. Бизнест тулгарч буй сорилт хөрөнгийн зах зээл дэх компаниудыг тойрч гарсангүй. 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд болж буураад байна. Компаниуд ажилтнаа цомхотгож, шинэ төслүүдээ царцааж, нэмэлт хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж эхэллээ. Энэ онд 29 компани ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Харин цаашид хувийн хэвшлийн ашигт ажиллагаа буурсаар байвал 2021 онд ногдол ашиг тараах компани дээрхээс цөөн байж мэдэх нь. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүллээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр тус хорооны зохицуулалтад хамаарах аж ахуйн нэгжүүд бүх төрлийн зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар шийдүүлэх боломжтой болж байгаа юм. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гэвэл “Бодь даатгал” компани энэ онд IPO хийхээр төлөвлөж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Жонон: Ажилчдын 50 хувь, ажлын 70 хувь нь түр зогсоод байна

 0 сэтгэгдэл
  • Эдийн засгийн хүндрэл тодорхойгүй удаан үргэлжилбэл бид сул зогсолтоо болиод хөдөлмөрийн гэрээг цуцлахаас аргагүй болно
  • Тухайн компани хичнээн ажлын байр бий болгодог, хэдэн төгрөгийн татвар, шимтгэл төлдөг талаарх бодит тоон дээр үндэслэж дэмжлэгийн системээ тодорхойлох хэрэгтэй

Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэжээний хүрээнд “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явц удааширч байгаа талаар “Рио Тинто” компани өнгөрсөн сард мэдээлж байсан. Тус уурхайн гурав, дөрөвдүгээр босоо амын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй, 1300 ажилтантай GIP компанийн Ерөнхий захирал Б.Жононтой энэ талаар ярилцлаа.

-Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ танай компани болон бүтээн байгуулалтад ямар байдлаар нөлөөлж байна вэ? 

-Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд манай компанийн гадаад мэргэжилтнүүд Монголд ирж чадахгүй байх, байгаа хүмүүс нь орон нутаг руугаа буцах нислэггүй болох зэрэг асуудлууд гарч байна. Мөн бараа материал, ялангуяа коронавирусийн тархалт өндөртэй байгаа Итали, Солонгос, БНХАУ зэрэг улсаас хомсдлууд үүсч байна. Тэдгээр орноос захиалсан бараа материал ирэх нь удаашрах, бүр ирэхгүй байх зэрэг хүндрэл гарч байна. 

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын явц ямар байна. Коронавирусийн нөлөөлөл ханган нийлүүлэгч компаниудад яаж мэдрэгдэж байна вэ? 

-Манай компани далд уурхайн III, IV босоо амын бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Мөн үндсэн бутлуур болон хүдэр тээвэрлэх системийн барилгын ажлыг хийж байгаа. Коронавирусийн тархалттай холбоотойгоор зарим мэргэжилтэн, тэр дундаа гадаад ажилтнуудын гүйцэтгэдэг ажлуудаа хийж чадахгүй, түр зогсох байдалтай үргэлжилж байна. 

-Үүнээс болж танай компани ажилчдынхаа хэдэн хувийг сул зогсоогоод байгаа бол. Онц байдлын үед ажилтнуудын цалинг яаж зохицуулж байгаа вэ? 

-Коронавирусийн тархалтаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд манай компанийн ажилтнуудын зарим нь гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа гадаад ажилтнууд. Австрали, Өмнөд Африкаас ажлаа хийж буй мэргэжилтнүүд бий. Мөн зарим ажилтнаа сул зогсолтын мөнгийг нь өгөөд зогсоосон байна. Ойролцоогоор манай нийт ажиллах хүчний бараг 50 хувь нь сул зогссон. Харин нийт ажлын бараг 70 хувь зогсолтын байдалтай байгаа. Энэ байдлаар тодорхойгүй удаан үргэлжилбэл бид сул зогсолтоо хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрээр солихоос аргагүй болох гээд байна. 

-Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хүндрэлийг даван туулахад 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдэд хэр хэмжээний дэмжлэг болж чадах вэ? 

-Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа нь зөв. Гол нь эзнээ олох хэрэгтэй байна. Бид Засгийн газрын авахаар мэдэгдсэн тус хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харсан. Манай компанийн хувьд бодитой ямар нөлөөтэй вэ гэдгийг бүрэн тодруулж ойлгож чадаагүй байгаа. Татварын байгууллага юм уу ямар нэгэн мэргэжлийн байгуууллагаас зөвлөгөө авах шаардлагатай байх. GIP компани 1300 гаруй ажилтантай. Эдгээр ажилтны ХХОАТ, НДШ-ээс чөлөөлөгдөх боломж бий эсэх нь ойлгомжгүй байна. Ажлын байрыг хадгалахын тулд тухайн компани хичнээн ажлын байр бий болгодог, хэдэн төгрөгийн татвар, шимтгэл төлдөг талаарх бодит тоон дээр үндэслэж дэмжлэгийн системээ тодорхойлох хэрэгтэй. Засгийн газар ЭТТ-н ногдол ашиг тараана, хүүхдийн мөнгийг нэмж олгоно зэрэг хувь хүнийг дэмжиж буй бодлогоо аж ахуйн нэгжүүдийн бодлогоос ялгаж салгамаар байна.