A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/627/

Эдийн засгийн онолоор ДАШТ-ий ялагчийг таамаглав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/627/


Зөвхөн эдийн засагчдаас асуувал ямар ч шийдэл олохгүй гэсэн шог үгийг Бернард Шоу хэлсэн гэж үздэг. Гэвч тэд ДАШТ-ийг ашиглан дээрх үгийг буруу хэмээн нотлохыг оролдож байх шиг. Эдийн засагчид болон зах зээлийн шинжээчдийн таамгаар дэлхийн хөлбөмбөгийн цомд Бразил ялагчаар тодрох бололтой. Эсвэл Франц, үгүй бол испани. герман ч магадгүй. Ер нь 2010 оны дэлхийн цомыг аваргыг “хэлж” чадсан гэгдэх пол нэртэй наймалжных шиг оносон таамаг ховор. Ямар ч гэсэн Японы Nomura банкны олон үндэстний шинжээчдийн баг тус улсын хөлбөмбөгчдөд найдвар үлдээсэнгүй. Тэд Японы шигшээгийн дасгалжуулагч саяхан солигдсоныг дурдаад “Манай түүхэн судалгаанаас үзэхэд ийм баг голдуу муу тоглодог” гэжээ. Шинжээчид хувьцааны багцын онол ба үр ашигтай зах зээлийн таавар хийгээд үнэ цэнэ, хэлбэр, тоглогчдын ур чадварын өгөгдөлд суурилан шувтаргын тоглолтод Франц испанийг хожиж, Бразил гуравт орно гэсэн таамаг дэвшүүлэв. Харин Швейцарын UBS банкны шинжээчид үүнийг утгагүй зүйл хэмээн эсэргүүцсэн байна. Эднийхэн эдийн засгийн хэмжилтийн хэрэглүүрийг ашиглан герман ялах хамгийн өндөр магадлалтай хэмээв. Тус банкны шинжээчид өмнөх аваргад дахин ялах 24 хувийн магадлал өгсөн аж. Харин Английн баг 8.5 хувийн магадлал авч, дөрөвт бичигджээ. UBS банкны хөрөнгийн менежментийн хэлтсийн эдийн засагч Дин Тернер энэ удаад сүүлийн ДАШТ-ээс илүү амжилт үзүүлж, дөрөвний нэгийн финалд үлдэх гуравны хоёрын магадлал бий хэмээн ярьжээ. Голландын ING банкны судлаачид Испанийн тамирчдын үнэ цэнэ бусад бүх багийнхаас давж буйг тэмдэглэжээ. Санхүүгийн байгууллагуудын иймэрхүү зөрүүтэй таамгууд эдийн засгийн стандарт хэмжилтийн арга бүх асуултад хариулж чадахгүйг харуулж байна. Харин Тулузын эдийн засгийн сургуулийн мэргэжилтнүүд нэг сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 1970 оноос хойш болсон ДАШТ-д оролцсон хөлбөмбөгчдийн гэрэл зургийн цомогт компьютер шинжилгээ хийсэн гэнэ. Автоматаар нүүр унших программ ашиглан явуулсан шинжилгээний дүгнэлтэд “тоглогчид нь ууртай буюу аз жаргалтай харагдсан багууд юу ч илэрхийлээгүй царайтай багийнхнаас дэлхийн цомд илүү амжилттай тоглосон” хэмээн дурджээ. Судалгааны ахлагч Астрид Хопфенсиц Panini фирмийн цомогт жаргалтай зургаа авахуулсан багууд гоол сайтай байсан гэв. Харин ууртай царайтай багууд илүү өрсөлдсөн боловч үр дун муутай байжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Технологийн компаниудын хувьцаа өсөж, хүчээ зузаатгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Disney компани Fox-ыг авах өгөөшөө $71.3 тэрбумд хүргэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ДАШТ-ий үеэр шар айрагны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын тариф Америкийн эрчим хүчийг онилно

 0 сэтгэгдэл


Хятад улс Вашингтоны тавьсан хоригийн хариуд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа АНУ-ын эрчим хүчний салбарыг ониллоо. Хятад руу хийж буй Америкийн байгалийн хий, газрын тос, нүүрсний экспорт хоёр талын худалдааны алдагдлыг нөхөхөд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Хятадын тал харилцан татвараа нэмэх сүрдүүлгийн хүрээнд америкаас ирэх шингэрүүлсэн хийнээс бусад эрчим хүчний импортын тарифыг 25 хувь болгон өсгөж магадгүй байна. Уг арга хэмжээ АНУ-ын нефть үйлдвэрлэгчдийн ашгийг багасгах нь гарцаагүй. Хэрэв Хятадууд Америкийн нефтэд хаалгаа баривал өөр худалдан авагч хайхад хүрнэ. Гэхдээ шинэ хэрэглэгч татахын тулд үйлдвэрлэгчид үнээ буулгах шаардлагатай. Таваарын арилжааны нэгэн компанийн захирал энэ талаар ярихдаа түүхий нефтэд ногдуулах хятадын тариф хэзээнээс яаж хэрэгжих нь тодорхойгүй тул хүлээхээс өөр зам алга хэмээв. American Petroleum хүрээлэнгийн шинжээч Аарон Падилла АНУ-ын компаниуд худалдааны зөрчил хурцдаж буйгаас хэдийнэ хохирч эхэлснийг онцолжээ. Гуравдугаар сард АНУ-ын гангийн импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал эрчим хүчний компаниудын зардлыг өсгөсөн бол шинээр тогтоох гэж буй тариф Хятадаас авдаг зарим бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх магадлалтай байна. Гэтэл одоо гурав дахь удаагийн цохилт ирж, хятадын тал эрчим хүчний импортын тарифаа өсгөх ирээдүй харагдлаа. Ноён Падилла засаг захиргаанд хандаж, түгшүүрээ илэрхийлснээ дурдаад “Бид уг тарифыг АНУ-ын нефть, хийн аж үйлдвэрт сөрөг нөлөөтэйг ойлгуулахыг оролдож байна” гэв. Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч бөгөөд 2016 онд конгресс экспортын хязгаарлалтыг цуцалснаас хойш АНУ-ын түүхийн нефтийн экспорт эрс нэмэгдсэн юм.

Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тайлангаас үзэхэд Хятад улс оны эхний гурван сард өдөрт 358000 баррель нефть импортолж байсан нь Канадын зэрэгцээ Америкийн хамгийн том худалдан авагч болж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадууд Америкаас шингэрүүлсэн хий LPG-ийг их хэмжээгээр импортолж буй нь АНУ-ын занарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай экспортлогч болгожээ. LPG дэлхийд газар сайгүй адилхан учир Бээжин ойрх дорнодын аль нэг орноос импортоо орлуулж болно. Харин түүхийн нефтийн жин ба хүхрийн агууламж адилгүй учир нэрэх үйлдвэрүүд янз бүрийн төрлөөр гаргадаг. Хятад улс тавдугаар сард өдөрт 9.2 сая баррель нефть импортолсноос PetroChina, Sinopec зэрэг төрийн өмчлөлтэй компаниуд үлэмж хэмжээгээр авсан байна. Эрчим хүчний Vitol компанийн судалгааны захирал Жиованни Серио “дэлхийн зах зээл нефтийн урсгалын чигийг өөрчилж зохицуулах болно. Хятад, АНУ-ын оронд баруун африкаас хэрэгцээгээ хангаж болох юм” гэжээ. Түүнчлэн Wood Mackenzie фирмийн шинжээч Суреш Сиванандам “АНУ, Хятад шиг том өөр зах зээл олоход амаргүй” хэмээн дүгнэжээ. Эрчим хүчний хуульч Жекоб Двек “хэрэв нефтийн тариф хэрэгжвэл АНУ-ын 300-400 мянган баррель түүхий нефтийг өдөртөө өөр чиглэлд илгээх хэрэгтэй болно. Амаргүй зорилт, гэхдээ арга нь олдох байх. Мэдээж АНУ-ын үйлдвэрлэгчдийн ашиг багасна” хэмээн тайлбарлав. Нийлүүлэлт хангалттай байгаа учир АНУ-ын үйлдвэрлэгчид үнийн хямдралыг зөвшөөрөхөөс аргагүй байдал орсон. Даваа гарагт АНУ-ын West Texas маркийн нефтийн үнэ 56 ам.доллар болсон нь дэлхийн Brent бенчмаркаас 19-өөр доогуур байлаа. Зарим шинжээч Хятадын тарифын АНУ-ын үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөө удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна. Blacklight судалгааны фирмийн мэргэжилтэн Колин Фентон тариф нэмэгдэж байгаа нь 1930 оны Смут-Хаулиийн хууль болон их уналтыг санагдуулж байна гээд нөгөө талаас тарифын сүрдүүлэг нь худалдааны харилцааг сайжруулах тактик байж болохыг онцлов. Тэрбээр АНУ-ын маш тогтвортой улс тул найдвартай ханган нийлүүлэгч юм гэжээ. Харин ноён Фентон “эрүүл ухаантнууд давамгайлбал Хятад улс АНУ-аас өдөрт 500 мянган баррелийг импортлох өдөр ирнэ” гэж ярилаа.