A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1158/

Экологийн сүйрлээс болж мөхсөн соёл иргэншлүүд

​Хүн ам өлсгөлөнд нэрвэгдэж бөөнөөрөө үхжээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1158/


Эзэнт гүрнүүд зөвхөн зэрлэгүүдийн довтолгоо буюу дотоодын дайнаас болж мөхдөггүй. Судалгаанаас үзэхэд эртний хөгжилтэй зарим соёл иргэншил агаарын бохирдол, ой модоо огтолсон, хөрсний чанар муудсан гэх мэт экологийн асуудлаас болж, газрын хөрснөөс арчигджээ.

ХҮРЛИЙН ҮЕИЙН ГАЗАР ТАРИАЛАНЧИД

Ирландын нутаг дэвсгэрээс олдсон амьтдын яс, үлдэгдэлд шинжилгээ хийсэн олон улсын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал, хөрсөн дэх биохимийн мөчлөг бүр хүрлийн үед буюу 3000 жилийн тэртээд алдагдсан гэнэ. Ясан дахь 15N буюу азотын изотоп хэтэрсэн нь экосистемд хүний оролцоог гэрчилнэ. Хүрлийн сүүл үед энэ бодисын хөрсөн дэх агууламж огцом өссөн бөгөөд хэзээ ч анхны хэмжээндээ буцаж очоогүй байна. Онгон байгальд азот хөрсөнд хуримтлагдах боловч тэндээс байнга гадагшилдаг тул тэнцвэрээ хадгалдаг. Гэтэл эртний газар тариаланчид ой модыг огтлон цэвэрлэж, тариалангийн талбай, малын бэлчээр болгосон нь уг тэнцвэрийг алдагдуулснаар ирландын хөрсний экосистемийг бүрэн өөрчилжээ. Эрдэмтдийн ярьснаар ийм дүгнэлтийг дэлхийн бусад бүсэд мөн адил хийж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс урьд төсөөлж байснаас нэлээд эрт байгалийг өөртөө зохицуулан өөрчилж эхэлсэн аж.

МАЙЯ ИНДИАНЧУУДЫН УСТГАСАН ОЙ

Америк, Канадын судлаачид биохимийн мөчлөг алдагдаж, улмаар хөрсний агууламж ядуурсан явдал Майя Индианчуудын соёл иргэншил мөхөх шалтгаан болсон гэж үзэж байна. Мексикийн өмнөд нутгийн Чичинканаб, Сальпетен, Итцан нууруудын ёроолоос авсан органик үлдвэрт шинжилгээ хийсэн байна. Улмаар Майячуудын тосгод том хот болон өргөжих явцдаа их хэмжээний ой огтолж, тариалан эрхэлсэн нь хөрсний чанарыг муутгасан гэж дүгнэв. Эрдэнэ шиш гэх ургамал тариалсан хөрс сэргэхгүй байсан учир хуучин талбайг хаяж, шинэ газар мод огтолсоор ойг сүйтгэсэн бололтой. Модгүй хөрс эвдэрч, зарим микро элемент устжээ. Ийм нөхөгдөшгүй өөрчлөлт майячуудын газрыг үржил шимгүй болгож, өлсгөлөн ба улс төрийн хямрал авчирсан байна. Манай эриний IX зуунд Майячуудын олонх хот улсыг иргэд нь орхин нүүсэн тул эзгүйрсэн түүхтэй.

АМЬТДЫН ОРОНД ХҮН ЧУЛУУ

Пасхи арал дээр дээрхтэй төсөөтэй үйл явц өрнөжээ. Ой модыг ихээр огтолсны улмаас хөрс нь салхи, бороонд элэгдсэнийг хөрснөөс угаагдсан металлын ионы хэмжээнээс харж болно. Хор уршиг нь төдөлгүй мэдэгдэж, хүнсэнд хэрэглэдэг ойн ургамал болон ургац эрс буурав. Газрын шувуу бүрэн алга болсон ба далайн шувуу гурав дахин хорогджээ. Нөөцийн дутагдал омгуудын хооронд дайн дэгдээж, нийгмийн ялгарал илт нэмэгдсэн байна. Арал дээр моаи хэмээн хүн чулуу олширсон боловч хүн ам нь олноороо үрэгджээ. Энд үлдсэн барилгын суурь болон хөрсийг судалж үзэхэд хүмүүс арал дээр суурьшиж эхлэх үед хоосон цөл бус халуун бүсийн ой, бутаар бүрхэгдсэн байжээ. Манай эриний 900 оноос ойг цэвэрлэж эхэлсэн агаад XX зуун гэхэд 48 төрлийн ургамал үлдсэнээс хамгийн өндөр нь хоёр метрээс давахгүй байв. Жаред Даймон “Уналт: Зарим нь нийгмийг хөгжүүлдэг атал зарим нь яагаад сүйрүүлдэг вэ” номондоо “арлынханд гаднын дайсан байгаагүй. Учир нь тэд тусгаарлагдаж, хэнтэй ч харилцдаггүй байсан” гэж бичсэн. Түүнчлэн тухайн үед уур амьсгалын томоохон өөрчлөлт гараагүй. Иймээс маои соёлын сүйрэл нь цэвэр экологийн гамшиг бөгөөд арлын оршин суугчид өөрсдөө буруутай гэж дүгнэсэн байна.

НОГООН АРЛЫГ СҮЙТГЭСЭН НЬ

Х зуунд Гринландыг эзлэн сууршсан викингүүд байгалийн нөөцийг ухаалаг бусаар зарцуулснаас мөхлөө ойртуулсан юм. Эрик хааны үр удам уур амьсгалын өөрчлөлтийн улмаас арлыг орхиж одсон гэж үздэг. 986 онд Викингүүд Гринландад хөл тавихад Европын дундаж температур харьцангуй өндөр байв. Дөрвөн зуун жилийн дараа бага мөстлөгийн эрин гэх цаг үе тохиож, хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдэн бөөнөөрөө үхэж үрэгджээ. Гэвч 2015 онд арлын мөсний дээжийг шинжилсэн америкийн эрдэмтэд X-XIII зууны үед тэр бүсэд ямар ч дулаарал болоогүйг нотлов. XIV зуунд Викингүүд арлаас явахад аравдугаар зуунд байсан шиг хүйтэн хэвээр байжээ. Иймээс уур амьсгалын огцом өөрчлөлтийн тухай онол бодит байдалд нийцэхгүй. Ж.Даймоны бичсэнээр дайнч скандинавчууд хэд хэдэн шалтгаанаар азгүйтсэний дотор байгалийн баялагт хэт хэрэглээний үүднээс хандсан явдал орно. Нуурын ёроолын бөөгнөрлийг судалж үзэхэд викингүүд ойг шатааж бэлчээр болгосны дээр барилга, түлшинд модыг их хэмжээгээр ашигласан аж. Ургамлын бүрхүүлээ алдсан хөрс доройтжээ. Гринланд дахь скандинав гаралтай иргэд бүрэн алга болсон агаад олонх нь дайн тулаан, өлсгөлөнд амь үрэгдэж, үлдсэн нь дүрвэн одсон байна.

БҮГДИЙГ ЗАСАХ БОЛОМЖТОЙ ЮУ

Дээр дурдсан экологийн асуудлууд соёл иргэншилд үхлийн аюултай боловч хүмүүс өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицохыг хүсэхгүй байна. Даймон мөн үед Гринландад амьдарч байсан инуитуудыг викингүүдтэй харьцуулжээ. Тэд орон гэрээ цас мөсөөр барьж, далайн нохойны өөх шатааж дулаацахын хамт годуу загас болон далайн амьтдаар хүнс хийдэг байв. Зоо археологичдын үзэж буйгаар нил мөрний хөндийд ан амьтан устаж үгүй болох үед нутгийн хүмүүс тариа буудайг хүнсэнд түлхүү ашиглаж орчиндоо зохицож чадсан байна. Калифорни, сан Паоулу, Бристолийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн 4000 жилд эртний Египетэд амьдарч байсан 37 төрлийн сүүн тэжээлтнээс өнөө үед дөнгөж долоо нь хадгалагдан үлджээ хэмээн дүгнэсэн байна. Нил мөрний сав газрын экологийн систем маш тогтворгүй учир эвдэхэд хялбар. Нэг, хоёр төрөл зүйлийн амьтан устахад л экологийн шинэ сүйрэл авчирж болзошгүй гэж анхааруулсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн ордонд гишүүдийн цахилгаан машин цэнэглэгч суурилуулжээ

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ минималист үзэлтэй хүн. Тэрээр Монголд зуун хувь цахилгаан машин орж ирэнгүүт худалдан авч унасан. Тэгвэл Н.Учрал гишүүн мөн Nissan leaf маркын цахилгаан машинтай болжээ. Төрийн ордны хашаанд машин цэнэглэгч суурилуулсан бөгөөд хоёр гишүүний унаа холбоотой зогсох болжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жуулчдыг ухаалаг сурталчилгаагаар татах боломжоос бүү хоцор

Аялал жуулчлалын гадаад орчин таатай ч тогтвортой бодлого алга

 0 сэтгэгдэл


Монголыг хамгийн их сонирхдог орнуудыг АНУ тэргүүлдэг гэсэн сонирхолтой мэдээлэл байна. 2017 онд давхардсан тоогоор 13 сая удаа АНУ-аас Монголын талаарх хайлт бүртгэгдсэнийг Amedeus компани мэдээлжээ. Amedeus бол дэлхийн олон орны аялал жуулчлалыг ухаалаг болгож, зорилтот зах зээлтэй нь холбож өгдөг, 30 гаруй жилийн түүхтэй компани. Тус компанийн хайлтын статистикаар Монголыг сонирхсон хандалтын тоо сард таван саяас буудаггүй. АНУ-аас гадна Өмнөд Солонгос, Хятад, Австрали, Канадаас Монголд аялах талаар сонирхож хамгийн их ханддаг байна. Үүнээс гадна 2011-2013 онд жилд 100 орчим сэтгүүлч Монголыг сурвалжилдаг байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 240 болж нэмэгджээ. Харин АСЕМ зохион байгуулсан 2016 онд манайд 860 орчим сэтгүүлч зорчсоны 600 нь долдугаар сард ирсэн байна. Нөгөөтэйгүүр, 2020 онд дэлхийн жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрэх бөгөөд үүний дийлэнх нь Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрнө гэсэн тооцоог дэлхийн аялал жуулчлалын холбоо болон олон улсын бусад байгууллагууд гаргажээ. Дээрээс нь энэ их давалгааны гол хүч болсон Хятад Улстай бид хаяа залган оршдог.

Манай аялал жуулчлалын гадаад орчин ийм таатай байна. Гадаад харилцааны яамнаас 2016-2018 онд 60 гаруй оронд нийт 300 гаруй соёлын арга хэмжээ зохион байгуулсныг холбогдох албан тушаалтан мэдээллээ. Харин аялал  жуулчлалын чиглэлээр 80 орчим арга хэмжээ зохион байгуулсан. Их Британи, Герман, Франц, Турк, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Тайвань зэрэг голлох зах  зээлүүдийнхээ аялал жуулчлалын экспод оролцдог нь манай гадаад сурталчилгааны гол арга хэрэгсэл. Ирэх онд Швейцарын Цюрихт болох “Gastland 2019” экспогийн албан ёсны түнш орноор оролцохоор бэлтгэл хангаж буй. Энэ мэтээр Монголыг ямар ч байсан гадаадад сурталчилдаг. Харин хэр зэрэг үр дүнтэй вэ? Үнэндээ ийм их боломж, дэмжлэг байгаад ч Монголын жуулчдын тоо хагас саяд ч хүрдэггүй. Таатай гадаад зах зээлийг бид ашигладаггүй, ерөөсөө татаж чаддаггүй гэсэн дүгнэлт дээрх том том тоонуудаас хийж болно. 2017 онд манай үл үзэгдэх экспорт гэгдэх уг салбар 137.2 сая ам.долларын алдагдалтай байсан бөгөөд бид ДНБ-ий 1.23 хувьтай тэнцэх хэмжээний гадаад валютыг гадаадад аялж, жуулчлахдаа зарцуулсан гэсэн судалгаа бий. Угаасаа ч 2011 оноос хойш манай аялал жуулчлалын салбарын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч буй. Өчнөөн жил өндөр өртгөөр хийсэн нүсэр сурталчилгааны буулт нь зуны гуравхан сар л үргэлжилдэг. Олж байгаа орлого нь ДНБ-ий дөнгөж гурван хувь.

2017 онд манай аялал жуулчлалын салбар $137.2 саяын алдагдалтай байсан

Энэ янзаар бол нэг сая жуулчин авах зорилт бодитой биш гэсэн таамгийг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан талаар удирдлагын академийн доктор Б.Баясгалан ярилаа. Тиймээс энэ салбарт бодлогын том өөрчлөлт хэрэгтэй. Тэгж байж тэсрэлт хийнэ. Яагаад гэвэл цохоод хэлчихээр том тоглогч, өнгөлөөд явчихаар оролцогч бараг л байхгүй. Бас жуулчид татдаг хэдэн газрынх нь даац нь хэтэрч, экологийн тэнцвэр нь алдагдаад олон жил болсон. Сүүлдээ өөр хоорондоо аяллын маршрутаа булаацалддаг болсон юм билээ. Хөвсгөл, Тэрэлжээс өөр очих газаргүй болчихсон ч юм шиг. Үндэсний баяр наадмаас өөр зарах бүтээгдэхүүн байхгүй ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Уг нь Монгол бол түүх, ахуй соёл, байгалийн үзэсгэлэн гээд аль ч талаараа жуулчдын сонирхол татах гойд их нөөцтэй газар гэдгийг салбарынхан хэлдэг. Сүүлийн жилүүдэд манайд ирдэг жуулчдын зорилго ч өөрчлөгдөж байна. Монголбанкны хийсэн судалгаагаар 2015 онд нийт жуулчдын 46 хувь нь үзэсгэлэнт байгаль, ан амьтан үзэхээр ирдэг байсан бол 2017 онд 36 хувь болж буурсан. Харин уламжлалт зан заншил, соёл, түүхтэй танилцахыг хүссэн жуулчдын тоо тогтмол өсөж байна. Тиймээс энэ бол аялал жуулчлалын гол чиглэл байх ёстой гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж буй. 

Харин энэ бүхнийг шийдэх нэг гарц бол хиймэл оюуны технологид суурилсан нэгдсэн платформ. Хэдхэн жилийн өмнө цэргийн дэглэмээс ангижирсан Мьянмар улс гэхэд цахим технологийн тусламжтай жуулчдын тоогоо тасралтгүй өсгөж буй. Гэтэл интернэтийн хэрэглээгээр бүс нутагтаа дээгүүр ордог манайд одоо л ийм шилжилт хийхээр бэлтгэл хангаж буйг БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэлсэн. Тэрбээр “Өмнө нь их мөнгө зарцуулаад үр дүнгүй маркетингийн арга хэрэгслүүдийг хэрэглээд ирлээ. Тэгэхээр цаашид аль болох бага зардлаар өндөр үр дүнтэй байх арга хэрэгслийг эрэлхийлж байна. Үүний нэг шийдэл нь цахим платформ. Мөн үр өгөөж ихтэй зах  зээлүүдийнхээ онцлогийг судалж мэдэх шаардлага их байна” гэсэн юм. Гэхдээ хүний нөөц, маркетинг, үйлчилгээний чанар стандарт, олон улсад нээлттэй байдал буюу визийн нөхцөл, нислэгийн боломж гээд шийдлээ хүлээсэн их олон асуудал бий. Ямартай ч эхний ээлжинд технологийн дэвшлийн тусламжтай мэдээллээ нээлттэй болгож, тур операторуудын оролцоог ижил тэнцүү хангаж, жуулчдад түвэг чирэгдэл багатай үйлчлэх боломж бүрдэх нь. Тэгэхгүй бол өнөөг хүртэл гадаад сурталчилгаагаа нүсэр арга хэрэгслээр явуулж, контентоо биет хэлбэрээр тараасаар байгаа бид аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа сүүл мушгихад ойрхон. Тэр цагт нэг сая жуулчны хөлд дарагдах мөрөөдөл мянгуужингийн үлгэр болох биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгой байдлын ерөнхий газраас мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

 0 сэтгэгдэл


Манай орны ихэнх гол мөрөн мөстөж эхэлсэн бөгөөд Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 см хүртэл мөсөн бүрхүүл тогтсон. Цаашид мөстлөг зузаарах боловч хүн мал, автомашинаар зорчиход аюулгүй хэмжээнд хараахан хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэл өндөр байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг хүргэжээ. Жил бүрийн намрын сүүл, хаврын эхэн саруудад мөс цөмрөлтийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ихэсдэг тул хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна гэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

70 давхарт дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг шилжүүлж эхэллээ

​Чандарлах ажлыг мэргэжлийн байгууллага хийхээр болжээ​

 0 сэтгэгдэл


Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 гаруй мянган өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Тэгэхдээ 2х40 мВА чадал бүхий “Хүчит шонхор” дэд станцыг энэ онд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Үүний тулд “Самбалхүндэв”-ийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт цахилгааны дэд станц барихаар төлөвлөөд буй. Дэд станцын барилга барих зурвас газарт орсон 1.5 га газрыг чөлөөлж, тус хэсэгт байсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлээд байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригун “Цахилгааны дэд станцыг 100/160 харьцаатай газар дээр барихаар төлөвлөсөн. Энэхүү станцын барилгын суурь тавигдах зурвас газарт байгаа 22 шарилын нэрийг зарласан. Гэхдээ барилгын суурийг барих газарт бага зэргийн өөрчлөлт орсон тул энэ тоо багассан. Тэнд буй талийгаачдын ар гэрийнхэнтэй холбогдож, шилжүүлэх ажлыг хийж байна.

Нийт 1.5 га газрыг чөлөөлж дэд станц барина

Мөн нэр нь тодорхойгүй, чулуу, газар нь эвдэрсэн хэсэг газрын доор шарил байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа. Хэрэв шарил гарч ирвэл ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад залах ажил мөн хийгдэж байна” хэмээв. Барилгын ажилтай холбоотойгоор шарилуудыг шилжүүлж, чандарлах аж. Тэгэхдээ ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний дагуу мэргэжлийн байгууллага уг зан үйлийг үйлдэхээр болсон байна. Харин хэн гэдгийг нь тогтоох боломжгүй үлдсэн шарилуудыг мэргэжлийн байгууллага хөндөн, чандарлах ажлыг саяхнаас эхлүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар уг ажил үргэлжилж байв. 70 давхарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил байдаг аж. Үүнээс эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болсон, ар гэр нь эргэж очихоо больсон нь 15 мянга орчим гэж албаныхан хэлдэг. Улмаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус оршуулгын газрыг бүхэлд нь шинэчилж, дээр нь дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэрийг аль 2010 онд гаргасан.

Хотын өнгө үзэмжийг гундааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлөх болсон уг дэнжид өөд болоочидтой хаяа залган амьдардаг 2500 орчим айл бас бий. Нийт 137 га талбайг эзлэн орших уг оршуулгын газрыг тусгаарлах төдий хашаа тойруулан барьснаас өөрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлээгүй нь харагдаж байлаа. Дэд станцаас гадна дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажил ямар шатандаа яваа талаар тодруулахад С.Аригун “Одоогоор энэ талаар хийгдэх ямар нэгэн ажлын чиглэл гараагүй. Өнөөдрийн хувьд яригдаж буй асуудал бол дэд станцын барилгын ажил явагдах зурвас газрын тухай юм” гэв. Тэртээ 1950 оноос хүмүүс “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт бурхан болоочдоо хөдөөлүүлж эхэлсэн. Улмаар 1987 онд ардын их хурлын депутатутын шийдвэрээр албан ёсоор хаажээ. гэтэл 2000 он хүртэл иргэд сул талбай олж, талийгаачаа оршуулсаар байсан нь улаанбаатар хотын төвөөс нэг их холгүй зайд 137 га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотыг бий болгосон нь энэ юм.