A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5276/

Элон Маск баривчлах сануулгыг үл тоон үйлдвэрээ нээв

Элон Маск баривчлах сануулгыг үл тоон үйлдвэрээ нээв

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5276/

Элон Маск орон нутгийн захиргааны захирамжийг үл харгалзан АНУ дахь Tesla-гийн үйлдвэрийг нээсэн явдал өөрийг нь болон ажилчдыг нь баривчлах эрсдэлд орууллаа. Тэрбээр “Би хүмүүстэй холбоотой байгаа. Хэрэв хэн нэгнийг баривчлах бол зөвхөн намайг баривчлахыг хүсэж байна” гэж твиттертээ бичжээ. Өнгөрсөн онд Үнэт цаас ба Хөрөнгийн биржийн комисстой шүүхдэлцсэний эцэст харьцангуй зөөлөн хариуцлага хүлээсэн 48 настай ноён Маск дахиад хуулийн тэмцэлд азаа туршихаар шийдсэн бололтой. Калифорни мужийн Фремонт тойргийн захиргаа коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд үйлдвэрийг нь хаасан явдалд Teslа-гийн ерөнхий захирал ихэд эгдүүцэж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр компанийнхаа төв байрыг Калифорниос нүүлгэж, Невада, Техас мужид ирээдүйн төслийн газруудад байрлуулна хэмээн сүрдүүлж байв. Teslа Сан Францискогийн эрэг орчмын бүсэд 20000 хүн ажиллуулдаг агаад тэдний хагас нь Фремонтод байрладаг. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом зөрчлийг намдаах үүднээс Teslа ирэх долоо хоногт үйлдвэрээ нээж болно гэж мэдэгдсэн. Фремонт дахь Teslа-гийн үйлдвэр байрладаг Аламеда дүүргийн ахлагч Скотт Хаггерти “Хэрэв цагдаа нар үйлдвэрт орж, Маскийг баривчилбал гунигтай өдөр болно. Нааш цааш жиргээ бичиж байхаар хэлэлцээний ширээнд суух хэрэгтэй. Зөвхөн хэлэлцээгээр хүмүүсийг ажилд нь аюулгүйгээр эргүүлэн оруулах асуудлыг шийдэх боломжтой” хэмээн мэдэгджээ. Элон Маск ба Калифорни муж улс хоорондын зарга Америк даяар бизнесийг аль хэр түргэн нээх талаар хурц маргааны илэрхийлэл болох төлөвтэй байна. Компанийн хүний нөөцөөс ажилтнуудад илгээсэн цахим шууданд “Ажилдаа эргэж ирээгүй хүмүүс гэртээ байж, цалингүй амралтаа эдэлж болно. Гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжээс хасагдана” хэмээн анхааруулжээ. Тойргийн албаныхан Teslа-г нээх шалгуурыг хангаагүй гэж мэдэгдсэний дараа Маск Фремонтын захиргааг шүүхэд өгсөн аж. Сан Францискогийн эрэг хавийн хот, дүүргүүд энэ сарыг дуустал бизнесийг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Ноён Маск хэдийгээр иймэрхүү маргаан тэмцэл дунд байгаа ч хувийн хөрөнгө нь 2020 онд 12.6 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 40 тэрбумд хүрээд байгааг Bloomberg-ийн тэрбумтны индекст мэдээлжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.