A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1153/

Эм үйлдвэрлэгч 400 хувь өсгөсөн үнээ зөвтгөв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1153/


Эмийн компанийн гүйцэтгэх захирал Антибиотик бүтээгдэхүүнийхээ ганц шилийг 2000 гаруй ам.доллар болгон өсгөхөөр шийдвэрлэв. “Бүтээгдэхүүнээ үнэмлэхүй үнээр борлуулах ёс зүйн шаардлага”-д захирагдаж уг шийдвэрийг гаргаснаа тэрбээр тайлбарлаж байна. Миссури муж улсын Nostrum Laboratories хэмээх жижиг үйлдвэрлэгч нэг лонх нь 474.75 ам.долларын үнэтэй нитрофурантоин (nitrofurantoin) эмийн үнээ дөрөв гаруй дахин өсгөж, 2,392 ам.доллараар борлуулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зайлшгүй хэрэгцээт эмийн жагсаалтад багтдаг нитрофурантоин 1953 онд анх худалдаанд гарсан юм. Уг эмийг шахмал таблет хэлбэрээр, мөн Nostrum-ын үйлдвэрлэж байгаа шиг шингэн хэлбэрээр лонхонд савлаж үйлдвэрлэдэг. Зах зээлийн нөхцөлд нийцүүлж үнээ өсгөснөө Nostrum-ын гүйцэтгэх захирал Нирмал Мулье тайлбарлав. “Бүтээгдэхүүнээ байж болох үнэмлэхүй өндөр үнээр худалдаж чадвал мөнгө хийх ёс зүйн шаардлагад нийцэж буй хэрэг” хэмээн ноён Мулье өгүүллээ.

Уг эмийн өөр нэг брэнд хувилбар фурадантины (furadantin) үнийг Casper Pharma компани өсгөсөнтэй уялдуулж уг шийдвэрийг гаргаснаа захирал дурдсан юм. Casper Pharma 2015 оны сүүлчээс 2018 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фурадантины үнийг 128 хувиар нэмж 2,800 ам.доллар болгосныг Elsevier-ын Gold Standard өгөгдлийн сан гэрчилж байна. Financial Times сонин Casper-т хандаж тайлбар хүсэхэд хариу өгсөнгүй. “илүү өндөр үнэ тогтоосон нь брэнд болдогт учир оршино. Компани том, жижиг байх нь хамаагүй” хэмээн ноён Мулье тайлбарласан юм. Үнэ өсгөх шийдвэрээ тэрбээр урлагийн бүтээлийн дилер “уран зургийг хагас тэрбум ам.доллараар худалддаг”-тай жишиж “мөнгө хийдэг бизнес” хэмээн тодорхойлов. Дох, хавдрын эмчилгээний ширхэг нь 13.5 ам.долларын үнэтэй эмийг 2015 онд 750 болгон өсгөж хэрэглэгчдийн хилэнг хөдөлгөсөн Мартин шкрелигийн шийдвэрийг ч тэрбээр зөвтгөв. Үнэ өсгөсөнтэй хамаагүй луйврын хэргээр ноён шкрели энэ онд шоронд суух ялаар шийтгүүлжээ.

“Эмийнхээ үнийг өсгөж хөрөнгө оруулагчдад тустай зүйл хийсэн Мартин Шкрелигийн зөв гэх байна” хэмээн захирал тайлбарлав. АНУ-ын хүнс, Эмийн Бүтээгдэхүүний Захиргаа (FDA) шингэн эмийн найрлагын шинэ зохицуулал үүсгэсэн нь шингэн антибиотикийнхомсдол үүсгэсэн. Зах зээлд эм хомсдсон нь Nostrum, Casper шиг компаниудад үнээ өсгөх далим болжээ. Nostrum болон өөр хэд хэдэн үйлдвэрлэгч FDA-ийн шинэ зохицуулалтад нийцүүлэхээр зарим бүтээгдэхүүнээ зах зээлээс татлаа. Нитрофурантоин нь америкийн эм зүйчдийн нийгэмлэгийн хомсдолтой эмийн жагсаалтад орсон ч FDA-ийн мөн ижил жагсаалтад байхгүй. Уг антибиотикийг АНУ-ын зах зээлд мөн амнил (Amneal) нэрээр борлуулдаг. Нэг лонх нь 489.94 ам.долларын үнэтэй амнилыг “Одоогоор нийлүүлэх боломжгүй” хэмээн үйлдвэрлэгч нь мэдэгдээд байна. Ноён Мульегийн тайлбарт FDA-ийн комиссар Скотт готтлиб хариу өглөө. “Өвчтөнд хэрэгтэй эмийн үнийг өсгөх ёс суртахууны эрх байж таарахгүй. Зарим нь нийтийн эрүүл мэндийг эс хайхарч, өвчтөний хэрэгцээгээр далимдуулж ашиг олох сонирхолтой нөхцөлд FDA өрсөлдөөнийг аль болох дэмжинэ” хэмээн комиссар мэдэгдсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнэ АНУ-ын занарын тосыг өөд татлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОПЕК-ийн уулзалтад Саудын Араб шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн санхүүгийн захирлыг Канадад баривчилжээ

 0 сэтгэгдэл