A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1817/

Эртний ховор олдворын наймааг хянаж чадахгүй байна

Цагдаагийн байгууллагад эртний эдлэлийн наймааг хянах ганцхан албан хаагч бий

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1817/


Энэ сарын эхээр Эрүүгийн цагдаагийн албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу мөрдлөг явуулж, 80 сая жилийн насжилттай Протасератопс үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн ясыг хоёр этгээд хууль бусаар бусдад худалдаалах гэж байсныг илрүүлэн хурааж авчээ. Өмнөговь аймгийн иргэн М үлэг гүрвэлийн бүтэн яс олж, эртний эдлэл, палеонтологийн олдвор зуучлагч Г-д мэдэгдсэнээр бусдад худалдах гэж байсан аж. Энэ мэт хэргийн мөрөөр бэдэрвэл түүхийн ховор эд зүйл, олдвор, эртний эдлэл хайдаг, борлуулдаг, хилээр гаргадаг сүлжээг илрүүлэх бололцоотой.

Гэхдээ үүнд учир их бий. Эртний олдвор, түүхийн ховор үнэт эдлэл, үлэг гүрвэлийн яс зэрэг нь соёлын биет өвд хамаардаг бөгөөд түүнийг хамгаалах, хууль бус наймааг илрүүлэх, хянах тогтолцоо манай улсад хараахан бий болоогүй. Үүнийг далимдуулан түүхийн болон археологи, палеонтологийн нэн ховор эд зүйлсийг хилээр гаргах, завших сонирхолтой бүлэглэл ч хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Харин хууль бус наймааг санхүүжүүлдэг, зуучилдаг, захиалдаг, худалдан авч хилээр гарган борлуулдаг “гол тоглогч” нь эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд биш  байгаа гэх хар эрхгүй төрнө.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд соёлын биет өвийг хууль бусаар олж авч, борлуулдаг болох нь цагдаад өгсөн гэмт хэрэгтнүүдийн мэдүүлгээс тодорхой байгаа. Тухайлбал, хоёр жилийн өмнө эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг Н.Жагай гэх хүн 32 нэр төрөл бүхий 84 ширхэг эртний үнэт эдлэл, түүхийн олдвор хилээр гаргах гэж байгаад баригджээ. Тэрбээр нийслэлд эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулж байхдаа дээрх их хэмжээний эдлэлийг хуримтлуулсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн хилээр түүхийн үнэт эдлэл гаргах гэж байгаад баригдсан Ё гэгч түүхийн дурсгалд тооцогдох эд зүйлс, үнэт эдлэлүүдийг эртний эдлэлийн дэлгүүрээс авсан гэж мэдүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд эртний эдлэл зарж, борлуулах зөвшөөрөлтэй 100 гаруй дэлгүүр бий. Үүний тал хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байна. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь хуулбарласан болон энгийн хэрэглээний эд зүйлс худалдаалдаг аж. Харин жинхэнэ “акул”-ууд эртний эдлэлийн эх хувийг хөрөнгө чинээтэй эрхмүүдийн хүрээнд нууцаар наймаалдаг тухай Эрүүгийн цагдаагийн албаныхан ярьж байна. Энд үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч асан Б.Энхбатын 1073 ширхэг үзмэр, дурсгал хулгайлан, заримыг нь бусдад дамласан хэргийг дурдах нь илүүц биз. Өнгөрсөн онд л гэхэд эртний эдлэлийн томоохон ченж а гэгч 1.3 тэрбум төгрөгөөр бурхан худалдаалсан нь тогтоогдсон ч хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа талаар цагдаагийн албаныхан ярьж байна. Уг нь хуулиар түүхийн ховор эд зүйл, олдворыг худалдан борлуулбал нь эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өмчлөгч нь бусдад худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаггүй учраас цагдаагийнхан хууль “мөргөөд” орхидог байна. 1.3 тэрбумын бурхны наймаа ч энэ жишгээр хуулийн цоорхойгоор өнгөрсөн байх талтай. Мөн улсын хэмжээнд эртний эдлэлийн дэлгүүрийн эздийг “тагнах”, соёлын биет өвийг хамгаалах, хяналт тавих, мөрдөн шалгах үүргийг ганцхан албан хаагч гүйцэтгэдэг гээд бод доо. ганц албан хаагч тэр олон дэлгүүр, түүнийг тойрсон наймаа, үнэт эдлэлүүдийн шилжилтийг хянана гэдэг боломжгүй. Өөрөөр хэлбэл, эртний эдлэлийн наймаа, түүхийн ховор эд зүйлийн шилжилт, хадгалалт төрийн хяналтаас гадуур байгаа гэсэн үг.

Итали, Франц, Швейцар, Япон зэрэг олон орон соёлын өвийг хамгаалах, энэ төрлийн худалдааг хянах, мөрдөн шалгах тусгай цагдаагийн газартай байхад манайд ядаж хэлтэс ч алга. Эрүүгийн цагдаагийн III хэлтэст харьяалагдах ганц албан хаагч нь хүч хүрдэггүй байдалтай олон жилийг өнгөрөөж байгаа юм.

ХИРГИСҮҮР, БУЛШ БУНХАН ТОНОДОГ БҮЛЭГЛЭД ХЭН ЗАХИАЛГА ӨГДӨГ ВЭ

Хилээр гарч буй эртний эдлэлийн тодорхой хувь нь нэн эртний үед хамаарах эд зүйл байх нь олонтаа. Энэ хэрээр монголчуудын түүхийн үнэт өвийг хадгалж буй хиргисүүр, булш бунхныг тонох хэрэг цөөнгүй гардаг тухай ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн мэргэжилтэн ярьж байна. Манай улсын нутагт хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг гэсэн тоо баримт бий. Гэтэл хиргисүүрийг тонож, үнэт эд зүйлийг цөлмөдөг бүлэглэл байдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн онд ШУА-аас зохион байгуулсан нэгэн хурал дээр 31 хиргисүүр булш тоногдсоны 29 нь орон нутгийн иргэдийн оролцоотой байсан гэдэг баримт ч бас байна. 2017 онд Дархадын хотгорын хоригийн ам хэмээх газар Монголын эзэнт гүрэн болоод дундад зууны үед хамаарах 40 гаруй булшийг ухсан хулгайчдыг илрүүлэн цагдаагийнханд мэдэгдэж байжээ. Мөн орон нутгийн иргэд болон алтны нинжа нар металл илрүүлэгч ашиглан хиргисүүрийг гаднаас нь тандаж тонодог болсон тухай археологичид ярьж байгаа юм. ШУА-ынхан хиргисүүр тоносон хэргийн тухай цагдаагийн байгууллагад мэдэгддэг боловч хэн, хэзээ тоносныг илрүүлэх боломж хомс байдаг аж. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Архангай зэрэг аймагт булш хиргисүүр тоносон хэрэг бүртгэгдсэн боловч эзэн холбогдогчийг илрүүлж чадаагүй аж. Нийслэлд суугаа ганц байцаагч тэр бүгдийн араас хөөцөлдөх хүч хүрэхгүйгээс орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээллийг хүлээж суухаас өөр аргагүйд хүрдэг байна. Булш хиргисүүр тонодог бүлэглэл байгааг тодорхой мэдэж байгаа ч илрүүлж чадахгүй байна гэдэг хяналт султай шууд холбоотой. Үүнийг нарийн тодорхойлохын тулд эртний эдлэлийн дэлгүүрийнхэн ч захиалга өгдөг эсэхийг нягтлах боломж алга.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙГ ХЯНАЛТААС АЛДЖЭЭ

Нөгөөтэйгүүр, эртний эд өлгийн зүйлс цуглуулдаг, түүгээрээ үзэсгэлэн гаргадаг хүмүүс захиалга өгч булш бунхан ухдаг бүлэглэлийг санхүүжүүлдэг байж болзошгүй талаар мэргэжилтнүүд ярьсан. Эртний эдлэлийн хууль бус наймааг хуулиар зохицуулахгүй бол өөр аргаар тэмцэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд болон цагдаагийнхан дуу нэгтэй илэрхийлж буй. Уг нь энэ чиглэлээр хяналтын тогтолцоог бий болгохоор Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйл болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөлд хувь хүмүүсийн гар дээр байгаа эртний эдлэлийг бүртгэх, өмчлөгчид худалдах, үзэсгэлэн гаргах эрхийг олгох зэрэг заалтыг тусгасан ч лобби орж хасагджээ. Мэдээж лоббиг эртний эдлэл цуглуулагч, наймаалагчид хийсэн байх магадлал өндөр. Тэдэнд бүртгэлгүй байх тусмаа эртний эдлэлийн зах зээлд чөлөөтэй хөрөнгөжих бололцоо бий болж байгаа нь ч ойлгомжтой.

ЭРТНИЙ ЭДЛЭЛИЙГ ШИНЖЛЭХ ЗӨВЛӨЛ ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАДАГ

Соёлын биет өвийг хилээр гаргах, хууль бусаар худалдан борлуулах гэж байгаад баригдсан этгээдэд хариуцлага тооцохын тулд тухайн олдвор, үнэт эдлэлийг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлах учиртай. Гэтэл эртний эдлэлийн мөн чанар, хамаарах хүрээг тогтоох ёстой зөвлөл дүгнэлтээ гаргаж чаддаггүйгээс хууль зөрчигчид ял завших тохиолдол гарч байна. Тус зөвлөлийнхөн нэрэлхүү байдлаасаа болж шинжилгээ, дүгнэлтийн ажилдаа ШУА-ын түүх археологийн хүрээлэнгээс туслалцаа авдаггүй нь ч үүнд нөлөөлдөг бололтой. Мөн эртний эдлэлийн шинжээчийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин манайд хомс байдаг нь ч нөлөөлдөг. Гэтэл Итали улсад эртний Ромын Цезарийн зөвхөн аягуудыг нь судалдаг 300 гаруй шинжээч байдаг аж. Мөн хонконгийн хөрөнгийн бирж дээр зөвхөн Занабазарын ур хийцээр мэргэжсэн шинжээч үйл ажиллагаа явуулж байна. Монголоос гарсан эртний эдлэл, үнэт зүйлс Бээжин хотын Пан Жиа Юан зах дээр очдог бөгөөд тэнд монголчуудын түүхээр мэргэжсэн шинжээч зах зээлийн үнэлгээ тогтоогоод суух жишээтэй. Гэтэл бид хураагдсан үнэт эдлэлээ хэний эдэлж байсан, хэдий үед хамаарах олдвор болохыг нарийн тогтоох чадваргүй байгаа нь харамсалтай.

ХУУЛИЙН ГАРЦЫГ НЭЭВЭЛ ЭДИЙН ЗАСАГТ ҮР НӨЛӨӨГӨӨ ҮЗҮҮЛНЭ

Манай улсад соёлын биет өв, түүхийн хосгүй үнэт зүйлс 777 бүртгэгдсэний 320 нь зоос аж. Удахгүй улсын болон орон нутгийн музейд хадгалж байгаа эртний эдлэл, түүхийн үнэт зүйлсийн тооллогын дүн гарна. Rich нэртэй тус хөтөлбөрийн хүрээнд Монголын ард түмний хөрөнгө болох эртний эдлэлийн бүртгэл тодорхой болох юм. Харин иргэдийн гар дээр байгаа, ченжүүдийн мэдэлд буй эртний эдлэл, үнэт зүйлсийг хэрхэн тоолох нь тодорхойгүй. Тэдний дунд хийгдэж буй далд зах зээлийг ч хянах боломж хуулиар алга. Хэрэв Эрүүгийн болон Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өмчлөгч нь эртний эдлэл, нэн ховор үнэт зүйлсээ бүртгүүлэх, худалдах, үзэсгэлэн гаргах заалтыг суулгаад өгчихвөл төр энэ чиглэлд хяналтаа тогтоож чадна. Нөгөөтэйгүүр далд зах зээлийг ил гаргаж, татварын бааз нэгээр нэмэгдэх сайн талтай. Мөн цагдаагийн байгууллагад эртний эдлэл, хууль бус наймаагаар мэргэшсэн хэлтсээ байг гэхэд тасаг нээж өгснөөр эртний эдлэлийн дэлгүүрүүдийг хянах, хиргисүүр, булш тоногчдыг илрүүлэх, хуулийн цээрлэл хүлээлгэх боломж нэмэгдэнэ. Цаашлаад төрөөс завшсан мөнгөө эртний эдлэл болгон хадгалдаг цагаан захтнуудын тоог хязгаарлах боломж бүрдэх юм. Харин одоогийн нөхцөлд гаалийн байцаагч, хилийн тагнуулын албанд найдахаас өөр гарцгүй билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Засгийн газраас Төрийн шагналт хөгжмийн зохиолчдод туслах шийдвэр гаргалаа

 0 сэтгэгдэл


Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас хөгжмийн зохиолчдын эмчилгээнд зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Хүннү рок" урсгал санаачлагч залуус найман сая хандалт авчээ

 0 сэтгэгдэл

Хөгжим сонирхогчдын дунд рок хөгжмийн цоо шинэ урсгалыг бий болгож байна гэж үнэлэгдсэн Монголын "The HU" хамтлагийн дуунууд youtube-д найман сая гаруй хандалт авч, Орос, Герман болон Америкийн хэвлэлүүд тэднийг онцолж байна. “Hunnu Rock” гэж нэрийдсэн уг урсгалыг санаачлагч залуус монголын уламжлалт хөөмий, морин хуурыг роктой гайхамшигтай хослуулжээ. 

Ирэх хавар анхны цомгоо "Гэрэгэ" нэртэй гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтлагийн залуус Европын зарим орнуудаар аялан тоглолт хийж яваа юм. Доорх холбоосоор тэдний уран бүтээлийг үзэж болох юм.

https://www.metal-hammer.de/ro...

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.