A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2803/

Юанийн уналт Монголын өрхүүдэд тустай ч таваарын ханшид халтай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2803/

Хятад “валютын дайн” өдөөв үү Эдийн засгийнх нь амин тэжээл болдог экспортоо харсаар суугаад унагахыг урд хөршийн удирдагчид хүссэнгүй. тиймээс юанийн ханшийн уналтаараа аНу-ын өндөр тарифыг нөхөж, худалдааны саадыг аль болох хөнгөхөн давахаар зорьж байна. Улмаар гадаад зах зээлд мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, оффшор юанийн ханшийг хүчээр сулруулаад байна. Өнгөрсөн даваа гарагт олон улсын зах зээлд ам.доллартай харьцах юанийн ханш (оффшор) огцом унаж, сүүлийн арван жилийн ёроолд хүрээд байна.

Ийнхүү олон улсын шинжээчдийн сүүлийн нэг жилийн турш таамаглаж байсан дүр зураг бодит биелэл, юаньтай харьцах ам.долларын ханш долоон нэгж даван чангарлаа. Үүнээс үүдэн азийн зарим орны мөнгөн тэмдэгтийн ханш донсолж, БНСАУ- ын вон сүүлийн гурван жилийн доод цэгт хүртлээ уруудсан бол японы иений ханш өссөн байх юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд трамп хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ирэх сарын 1-нээс шинээр 10 хувийн татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөн хятадын экспортын сүүлийн хоёр сарын дүн сайнгүй гарсан нь урд хөршийн бодлого тодорхойлогчдыг офшор юанийн ханшаа эргэлт буцалтгүй живүүлэхэд хүргэсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ер нь АНУ, хятадын худал- дааны дайн хөрсөндөө бууж эхэлсэн өнгөрсөн оноос эхлэн юанийн ханш савласан. ялангуяа, худалдааны дайн ширүүссэн гуравдугаар сараас юанийн ханш огцом суларч, сүүлийн хэдэн сард олон улсын валютын зах зээл дэх хамгийн муу гүйцэтгэлтэй мөнгөн тэмдэгтээр нэрлэгдээд байсан юм. Тэгвэл манай гадаад худалдааны хамгийн том түнш болох бНхау-ын мөнгөн тэмдэгтийн уналт Юанийн уналт 2015 онд таваарын ханшийг сулруулсан Монголд хэрхэн нөлөөлөх бол. Урд хөршийн төв банк юанийн ханшаа тогтмол хянаж, байсхийгээд хөндлөнгөөс нөлөөлөх нь сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд ажиглагдах болсон. Энэ нь өнгөрсөн жилүү- дэд Монгол улсад богино болон дунд хугацаанаас хамааран харилцан адилгүй нөлөөлсөн байдаг.

Хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломжийг юань олгоно

Богино хугацаанд, монгол- чуудын хийдэг их худалдан авалтын улирал болох намрыг угтсан юанийн ханшийн уналт хүүхэд, залуусыг хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломж олгоно. олон улсад офшор юань дийлэнх валютын эсрэг суларч байгаа нь Монгол улсад ч ажиглагдаж байна. Төгрөгтэй харьцах юанийн ханш тавдугаар сараас алгуур уруудаж, энэ сараас огцом уналаа. Нэг долоо хоногийн хугацаанд юанийн төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр суларч, 378 нэгжид хэлбэлзэж байна.

Эрэлт нь нэмэгдсэнээр наадам өнгөрөв үү үгүй юу уралдаад өсчихдөг юанийн ханш ийн суларч байгаа нь илт мэдрэгдэж, хичээлийн хэрэгсэл, хувцасны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Монголын эдийн засгийн микро түвшин буюу өрхийн төсөвт богино хугацаанд эергээр нөлөөлөхөөр байна. гэхдээ юанийн ханш ийн суларч буй нь эргээд импортыг өдөөж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх эрсдэл бий.

Тэгвэл валютын нөөцийн дарамт бага гэж Монголбанк мэдэгдэж байна. Монголбанк хятадын ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл үргэлжилж байгаа. хэлцлийн хүрээнд Монгол улс өнгөрсөн оны байдлаар 12 тэрбум юанийг ашиглажээ. Энэ своп хэлцэл 2020 он хүртэл үргэлжлэх учраас тэр хүртэл ямар нэгэн төлбөр хийгдэхгүй. Валютын нөөцөд дарамт учруулахгүй хэмээн Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энх- жин мэдээлсэн юм. Монгол улс гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортынхоо 70 хувийг ам.доллар, 15 хувийг юаниар хийдэг байна.

Таваарын ханшийн уналтыг даллав

Гэхдээ баярлах болоогүй. Дунд хугацаанд, юанийн үнийн хямдрал таваарын ханшийн уналтыг дууддаг. одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 Юанийн уналт Монголын өрхүүдэд тустай ч таваарын ханшид халтай Хятадын юанийн ханш 2015 оны наймдугаар сард голлох валютын эсрэг сүүлийн 20 жил харагдаагүй огцом унахад зэсийн ханш зургаан жилийн доод цэгт хүрсэн. 2016 оны есдүгээр сард Олон улсын валютын сангийн нөөцийн валютын сагсанд багтсан юань 2018 оны байдлаар дэлхийн валютын нөөцийн 1.8 хувийг бүрдүүлж байна. Ингэснээр олон улсын зах зээлд эзлэх нөөц болон хэрэглээ- гээрээ ам.доллар, евро, иений араас бичигдэж байгаа юм. Онд голлох түүхий эдийн ханш огцом уруудах томоохон ташуур нь юанийн ханшийн уналт байсан гэж шинжээчид үздэг. Тодруулбал, юанийн ханш 2015 оны нэгдүгээр улирлаас алгуур уруудахад араас нь олон улсын зах зээлд таваарын ханш суларч эхэлжээ. Улмаар хятадын юанийн ханш 2015 оны наймдугаар сард голлох валютын эсрэг сүүлийн 20 жил харагдаагүй огцом унахад зэсийн ханш зургаан жилийн доод цэгт хүрч, Bloomberg-ийн түүхий эдийн индекс 1999 оны зургадугаар сараас хойших доод цэгтээ тулж байжээ.

Энэ нь Монгол улсад шууд болон дам байдлаар нөлөөлсөн. 2015 онд манай экспортын орлого 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. ялангуяа, алт, нүүрс, төмрийн хүдрийн экспорт хамгийн өндөр хувиар унасан бол зэсийн экспорт биет хэмжээгээр өссөн ч орлого нь 293 сая ам.доллараар буурч байжээ. Одоогоор зэс, нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ ирэх саруудад буурч болзошгүй байна.

Ам.доллартай харьцах юанийн ханш долоон нэгжийг давсан нь хятадаас гадагшлах мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, мөнгөн тэмдэгтийн ханшдаа итгэх итгэлийг бууруулахыг шинжээчид сануулж байна. Ингэснээр хятадын тансаг хэрэглээний зах зээл хумигдаж, юанийн ханшийн уналт нь ам.доллараар их хэмжээний зээл авсан бНхау-ын компаниудын өрийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна.

Хятадын төв банкны бодлого ирэх саруудад хааш чиглэх нь одоогоор тодорхойгүй. хэрэв юанийн ханш цаашид ч суларвал турк, аргентин болон азийн зарим хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийг араасаа дагуулж магадгүй байгаа. “Ази тивийн хөгжиж буй улсуудын эрсдэлд эмзэг зарим валют хохирч болзошгүй. бүс нутгийн зарим валют цаашид муудах болов уу” хэмээн Сингапур дахь Scotiabank-ны валютын стратегич Чи гао таамагласныг Bloomberg уламжилсан байна.

Дэлхийн төв банкууд юаниар валютын нөөцөө нэмэгдүүлэх болсныг олон улсын валютын сангийн тайланд дурдсан. хэдийгээр худалдааны дайнаас үүдэн юанийн ханш тодорхойгүй байгаа ч дэлхийн төв банкууд юанийн урт хугацааны төлөвийг эергээр харж байна гэж DBS банкны бНхау, хонконг дахь эдийн засагч Chris Leung үзэж байна.

Эцэст нь энэ долоо хоногийн эхээр олон улсын зах зээлийг доргиосон юанийн ханш тойрсон олон таамаглал хөвөрч байна. Мөн зарим шинжээчид валютын дайнд бэлтгэж эхлэхийг сануулж байгаа. Хамгийн гол нь энэ өөрчлөлт, үйл явц Монгол улсад дам болон шууд байдлаар, хэд хэдэн чиглэлээр нөлөөлөхөөр байна. Иймд БНХАУ-аас олон талаар хамааралтай Монгол улс түүхий эд болон валютын ханшийн савлагаанд бэлэн байх нь чухал ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгөө өөрөөсөө хамгаалж, хуримтлалтай болох шалгарсан аргууд

 0 сэтгэгдэл


Монголын дундаж өрх 1.2 сая төгрөгийн орлоготой тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ бол өмнөх оноос 200-аад мянган төгрөгөөр өссөн дүн. Орлогын түвшин инфляцаас хурдтай өссөн нь бидний хэмнэх, хадгалах, хуримтлалаа нэмэгдүүлэх боломж сайжирч байгааг илтгэнэ. Гэсэн ч мөн хугацаанд өрхийн зарлага нь орлогоосоо ч, улсын инфляцаас ч илүү хурдтай өсч 1.3 сая төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл Монголын дундаж өрх сар бүрийн зардлаа санхүүжүүлэхийн тулд тогтмол 100 мянган төгрөгийн өрөнд орж байна гэсэн үг.

Орлого нэмэгдэхийн хэрээр шаардлагагүй зардлаа өсгөдөг, материаллаг хэрэглээнд суурилсан бидний санхүү удирдлагын сул талыг зөвхөн энэ жишээнээс харж болно. Санхүүгээ удирдахдаа монголчуудын нийтлэг гаргадаг алдаануудыг Монголбанк тодорхойлсон байдаг аж. Бид хэрэглээг хэт шүтсэн, хэмнэх дадал суугаагүй, хэмнэснээ хуримтлуулах дадал суугаагүй, хуримтлуулах арга эзэмшээгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, санхүүгийн боловсрол муу (АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас бараг хоёр дахин сул), санхүүгийн сахилга бат сул зэрэг тодорхой алдаануудыг гаргадаг байна.

Орлого өссөн ч хуримтлал үүсгэж чадахгүй байгаа энгийн монгол өрхийн жишээ танд ойр санагдаж байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Орох мөнгөн урсгал тогтмол үед хуримтлал үүсгэх, монгол өрхийн санхүүгийн сахилга бат, орлогоо захиран зарцуулах хэв маягт тусгайлан нийцсэн, өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж болохуйц энгийн аргуудыг танилцуулж байна.

ЯГ ОДОО ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ НЭЭ!

Бид хугацаатай хадгаламж нээхээс эмээх хандлагатай байдаг. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ гарахад гар дээр хөрвөх чадвартай бэлэн мөнгө байхгүй байх вий гэх айдсаас энэ нь үүсэлтэй. Гэвч энэ айдас нь мөн л хэрэглээг хэт шүтсэн хандлагатай маань холбоотой. Сүүлийн 10 жилд Монгол өрхийн мөнгөн орлого гурав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн зардал инфляцаас илүү эрчтэй, орлоготой параллель өсч ирснээс орлогын өсөлт шууд хэрэглээ болж “лангуу руу” гарч байгааг харж болно. Тэгэхээр бидний хадгаламжиндаа хийгээгүй мөнгө зайлшгүй гэнэтийн хэрэгцээнд бус шуналыг маань тэжээхэд л зарцуулагдах нь илүү түгээмэл байдаг байна.

ДАНСНААСАА ТОГТМОЛ ШИЛЖҮҮЛЭГ ХОЛБУУЛАХ

Хадгаламжийн данс нээх бол ердөө эхлэл. Нэг сарын цалинд ч хүрэхгүй үлдэгдэлтэй хадгаламжтай хүмүүсийг алийг тэр гэх вэ. Тиймээс ажил хийж олсон орлогоо өөрөөсөө “хамгаалж” хуримтлал болох шулуун, дардан замыг бий болгох хэрэгтэй. Standard & Poor’s байгууллага Дэлхийн банк болон Жорж Вашингтоны их сургуулийн судалгааны багтай хамтран хийсэн Дэлхийн улс орнуудын санхүүгийн мэдлэг, сахилга батыг тодруулах судалгаанд Монгол улс 41 оноо авсан бол АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт 57 хувьтай байжээ. Санхүүгийн сахилга бат сул үед харьцангуй харгис гэж тодорхойлогддог аргууд илүү үр дүнтэй байдаг. Хуримтлал үүсгэхийн тулд өөрийн цалингийн данснаасаа сар тутамд, цалин буудаг өдрөө тааруулан тогтмол шилжүүлэг хийх тохиргоо суулгахад хангалттай. Цалингаа буунгуут, магадгүй оффисоосоо гарахаасаа ч өмнө тогтмол шилжүүлгийг тань татчихдаг бол бүр сайн.

ХУДАЛДАЖ АВАХ ЗҮЙЛСИЙНХЭЭ ЖАГСААЛТЫГ БИЧИЖ БАЙХ

Европын орнуудтай харьцуулахад Азийн орнууд, тэр дундаа монголчуудын дунд сэтгэл хөдлөлд тулгуурласан худалдан авалт хийх нь илүү түгээмэл байдаг. Бусад орнуудтай харьцуулахад бид төдийлөн шаардлагагүй, хэв маяг, хэлбэрт хөтлөгдсөн худалдан авалт хийх нь их байдаг гэсэн үг. Хэрвээ та санал нийлэхгүй байгаа бол шүүгээндээ сүүлийн 3 сар нэг ч удаа хэрэглээгүй хувцас, гутал, цүнх зэрэг байгаа эсэхийг анзаараад нэг үзээрэй.

Замбараагүй худалдан авалтаас гадна дэлгүүр, супермаркетууд биднийг төлөвлөөгүй худалдан авалт хийлгэхэд зориулагдсан зохион байгуулалттай байдаг. Нэг ширхэг давс авахаар дэлгүүр ороод тор дүүрэн бараатай гарч ирж үзсэн л биз дээ. Тэгвэл та тогтмол хэрэглэдэг дэвтэр дээрээ, эсвэл гар утсан дээрээ жагсаалт үүсгэн, худалдан авах шаардлагатай зүйлсээ тухай бүр нь тэмдэглэж хэвшээрэй. Ингэснээр нэг талаас дутуу худалдан авалт хийж, олон дахин дэлгүүр явахаас сэргийлнэ, нөгөө талаас шаардлагагүй зүйлс худалдан авахгүй байх боломжтой.

ХУДАЛДАН АВАЛТАА АЛЬ БОЛОХ БЭЛЭН МӨНГӨӨР ХИЙХ

Худалдаа, үйлчилгээний газрууд бараг бүгд бэлэн бусаар гүйлгээ хийх боломжтой болсон нь Монгол Улсын хувьд санхүүгийн том дэвшил. Бэлэн бусаар гүйлгээ хийх нь ариун цэвэр, аюулгүй байдлын хувьд гээд олон давуу талтай. Гэхдээ хэрвээ та мөнгө хэмнэхээр хичээж байгаа бол тийм ч тохиромжтой зүйл биш. АНУ-д хийгдсэн судалгаагаар, нэг сарын хугацаанд бэлэн бус гүйлгээнээс татгалзаж, зөвхөн бэлэн мөнгөөр худалдан авалт хийхэд судалгаанд оролцогчид зардлаа 18 хүртэл хувиар бууруулж чаджээ. Энэ нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь хүний сэтгэл зүйд асар хүчтэй нөлөө үзүүлдэгтэй холбоотой. Хэдий их хэмжээний худалдан авалт хийсэн ч карт зуруулахад бидний тархинд төдийлөн хүчтэй дохио очдоггүй байна. Харин зарцуулж буй мөнгөө нэгбүрчлэн тоолж, бусдад өгөх тэр үйлдэл нь тархинд асар хүчтэй сигнал өгдөг байх нь.

EBARIMT-АА ӨДӨР БҮР БҮРТГҮҮЛЖ БАЙХ

/Цүнх, түрийвчээрээ дүүрэн баримт цуглуулчихаад, сугалааны тохирол явагдахын өмнөх өдөр л бүртгүүлдэг олон хүний нэг юм биш биз. Хэрвээ тийм бол та орой бүр ebarimt— аа уншуулж хэвшээрэй. Ингэснээр та далд ухамсартаа нэг л өдөрт ямар их хэмжээний зарцуулалт хийж байгаагаа ойлгуулж байгаа юм. Тодорхой хугацааны дараа таны уншуулах баримтын тоо цөөрч байгааг та анзаарах болно.

ХУРИМТЛАЛЫНХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГА

Ямар ч том зорилгыг алхам алхмаар нь нарийвчилчихвал хүрэхэд тийм ч хэцүү биш. Нийт хуримтлалынхаа зорилтыг тогтоогоод, тухайн зорилгод хүрэх хугацаагаа тодорхойлоод, сар тутамд хуваачихвал таны сарын, өдрийн зорилт маш тодорхой болоод ирнэ. Гүйцэтгэлээ тухай бүр хянаад, том зорилгодоо хүрэхэд ямх ямхаар ч атугай ойртож байгаагаа мэдрэх амттай биш гэж үү.

ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН БОЛ ХУРУУНЫ ХЭЭ, ЭСВЭЛ НҮҮР ТАНИХ ТЕХНОЛОГИОР НЭВТРЭХ ТОХИРГООГ БҮҮ ИДЭВХЖҮҮЛ

Уншигч та хуримтлалын хамгийн гол дайсан нь бид өөрсдөө, мөн бидний замбараагүй хэрэглээ, амьдралын буруу хэвшил гэдгийг ойлгосон байх. Санхүүгийн сахилга бат муутай байх тусмаа мөнгөө өөрөөсөө хамгаалах “харгис” аргуудыг хэрэглэх нь оновчтой. Технологийн дэвшил бидэнд хэрэглээний асар хялбар практикыг санал болгож байна. Энэ нь  өөрөө хэрэглээг урамшуулах, ухамсаргүй зарцуулалт хийх том шалтгаан болоод байгаа юм. Тиймээс хэрвээ та гар утасны аппликейшн ашигладаг бол хурууны хээ, эсвэл нүүр таних технологиор нэвтрэх тохиргоог бүү идэвхжүүлээрэй. Зарцуулалт хийх болгондоо олон үсэг, тооноос бүрдэх нууц үгээ шивж оруулах ядаргаатай биш гэж үү. Тэгснээс худалдаж аваагүй байсан нь дээр.

ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ ГЭНЭТИЙН ОРЛОГЫГ ЗҮГЭЭР Л МАРТ

Сар тутмын тогтмол орлогоос гадна нэмэлт орлого орж ирвэл түүнийгээ зүгээр л мартаад хадгаламжиндаа хий. Мэдээж санхүүгийн сахилга бат илүү сайн үед хааяа өөрийгөө урамшуулж, удаан хугацаанд авахыг хүссэн зүйлээ авахыг зөвшөөрдөг ч худалдан авалт худалдан авалтаа өдөөдөг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тодорхой хэмжээний хуримтлалтай болох хүртлээ гэнэтийн том худалдан авалтаас ч зайлсхийх хэрэгтэй.

ЭРҮҮЛ ХООЛЛОЖ, ЭРҮҮЛ БАЙХ

Та сүүлийн нэг жилийн хугацаанд төлөвлөгдөөгүй хэрнээ хойшлуулшгүй гэнэтийн зардал юунд гаргаснаа санах гээд үз дээ. Монголчууд эрүүл мэндийн хэрэглээндээ хамгийн их гэнэтийн зардал гаргадгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс тогтмол эрүүл хооллож, өөрийгөө хайрлан аль болох өвдөхгүй байх нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг тань байхаас гадна хуримтлал үүсгэхэд маш чухал хүчин зүйл юм шүү.

Зөвлөгөө хэдий сайн ч хэрэгжүүлэхгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс та эдгээрээс өөрийн амьдралын хэв маягт тохирохыг сонгож яг өнөөдрөөс хэрэгжүүлээрэй. Нэг жилийн дараа та өнөөдөр эхэлсэн өөртөө талархах болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Market value up 4.83 percent in H1

Government securities trading 8.76 percent of the total trade

 0 сэтгэгдэл


Market value increased by 4.83 percent, to MNT 2.6 trillion in the first half of 2019. Total of 376.9 million shares worth MNT 82.3 billion was traded at the primary and secondary market in the reporting period. 79,800 government securities worth MNT 7.9 billion were traded Trade at the Mongolian Stock Exchange (MSE) totaled MNT 90.2 billion, increasing by MNT 12.1 billion or 16.1 percent compared to the same period of last year. Stock trading accounts for 91.24 percent or MNT 82.3 billion, government securities trading 8.76 percent or MNT 7.9 billion of the total trade.

The MSE has registered 4 new securities companies in the reporting period, and trading in the primary market totaled MNT 42.5 billion, three times higher than the same period of last year. In order to ensure compliance with the obligations of registered companies, MSE excluded 22 companies from registration due to non-performance of their obligations under the law.

Even though the primary market trade for Government securities was not active, MNT 994.4 million of income was generated and cost reached MNT 716.9 million, totaling the net income at MNT 277.4. In its financial statements, the deficit of MNT 204.6 million has been confirmed as a pre-tax loss. Compared to the same period of the previous year, total revenue increased by 25.3 percent, trading fee income sore by 34.6 percent and fee service fee grew by 24.6 percent respectively. A total of MNT 274.9 million were spent on the state budget which is 25.1 percent higher than the previous year.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

Орлогын хуваарилалт, амьжиргаа зэрэг үзүүлэлт ДНБ-ий гадна үлддэг

 0 сэтгэгдэл


Эдийн засгийг зөвхөн ДНБ-ээр хэмжих нь хоцрогдож байна. XX зууны турш дэлхийн эдийн засгийн халууны шил байсан энэ үзүүлэлтийн сул тал, дутагдал илчлэгдсээр. Дэлхийн хөгжил нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж, дижитал эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр ДНБ-ээр эдийн засгаа хэмжихийг шүүмжлэгчдийн дуу хоолой чангарч, шинэ арга хэмжүүр нэхэж эхэллээ.

Дэлхийн шилдэг эдийн засагчдаас бүрдсэн санхүү, судалгааны байгууллагууд ДНБ-ий сул талыг илчилж эхэлсэн. Зөвхөн ДНБ-ий өөрчлөлтөөр эдийн засгийн нарийн зүйлийг харах боломжгүй хэмээн Орлого, баялгийн судалгааны олон улсын холбооноос үзсэн бол энэ хэмжүүр дижитал эдийн засагтай уялдуулахгүй байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шүүмжлэв.

ДНБ нь зоосны зөвхөн нэг талыг харуулдаг. Энгийнээр тайлбарлавал, үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүн ажиллаж, иргэд халаасандаа илүү мөнгөтэй болсноор ДНБ-ийг өсгөдөг.Өөрөөр хэлбэл, улсын эдийн засгийн өсөлтийг мөнгөн үнэ цэнээр илэрхийлдэг гэсэн үг. Гэтэл энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирдаг уу.

Бас ДНБ-ийг өндөр өсгөсөн үйлдвэрлэл, баялаг эргээд нийгэмд хэрхэн хуваарилагдаж байна вэ. Үүнд ДНБ хариулт өгч чадахгүй.

Тиймээс орлогын тэгш хуваарилалт, амьжиргааны түвшин зэрэг хөгжлийн суурь үзүүлэлт ДНБ-ээр илэрдэггүй. Дэлхий дахин ДНБ-рүү хошуурсан сүүлийн 30 жилд олон улсад баялгийн тэгш бус хуваарилалт урд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, баян хоосны ялгаа гаарлаа. Цаашлаад хүмүүн капитал, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны нөлөөлөл уг үзүүлэлтийн гадна үлддэг. Үйлдвэрлэлийг хэмжихэд чиглэсэн XX зууны хоцрогдсон хэмжүүр технологийн хөгжил дэвшилтэй ч хөл нийлүүлэн алхаж чадахгүй буйг судлаачид анхааруулж байна.

Мөн улс орнуудын тогтвортой хөгжлийн суурь болох нийгмийн сэтгэл зүй, аз жаргалын индекс ДНБ-ий дутагдлыг ил болгосон. 2018 оны байдлаар дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд ДНБ, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг топ улсын нэг нь ч багтаж чадсангүй. ДНБ-ий өсөлтөөр дээгүүрт бичигддэг БНХАУ гэхэд аз жаргалын индексээр 86 дугаарт жагссан байх юм. Үүний шалтгаан нь нөгөө л ДНБ-ий гадна үлддэг орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг үзүүлэлт нөлөөлсөн. Энэ хэрээр ДНБ-ээр улс орнуудыг эрэмбэлэх нь өрөөсгөл болох нь батлагдаж, улстөрчид доголдолтой хэмжээг өсгөхийн төлөө хөөцөлдөх хэрэг байна уу гэсэн асуулт урган гарна.

XXI зууны хувьсал өөрчлөлт нь өргөн хүрээний хэмжилт нэхэж байгаа ч ДНБ үүнд жижигдэж байгаа аж. Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц 2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр олон улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэмжих шинэ арга хэрэгтэй болсныг сануулсан. ДНБ-ий доголдлыг эдийн засагчид аль эртнээс ойлгож, анхааруулж байв.  Харин сүүлийн жилүүдэд улстөрчид ухаарч эхэлж, тогтвортой хөгжил, баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмжих бодлого боловсруулагчдын тоо нэмэгдлээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн гүйцэтгэлээрээ Азийн орнууд дэлхийг манлайлж буй ч цаашид өндөр өсөлтийн араас хөөцөлдөхийн зэрэгцээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Улсын хөгжлийг зөвхөн ДНБ-ий өсөлтөөр бус хэр олон хүний амьдралыг чанаржуулснаар, нийгмийн тэгш бус байдал хэдий чинээ буурснаар дүгнэх нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.

Энэ санаачилга тогтвортой хөгжлийн загварыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж буй, хөгжингүй орнуудын улстөрчдөөс эхэлж байна. Япон болон Европын орнуудын удирдагчид ДНБ-ий өсөлтийг бүхний хэмжүүрээр төсөөлөхөө больж, бусад үзүүлэлттэй хослуулан, эдийн засгийн эрүүл мэндээ хэмжиж байна. Тухайлбал, Япон улс гэхэд өөрсдийн боловсруулсан аргаар хэмжихэд ДНБээр агшсан эдийн засаг нь өссөн дүнтэй гарчээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Иргэд үндсэн хэрэгцээгээ хангаж буй эсэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртээмжтэй буй эсэхийг ДНБ харуулдаггүй. Гэтэл орхигдоод буй эдгээр хүчин зүйлс улсын ирээдүйн суурь үзүүлэлтэд багтдаг” хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл Шотландын Засгийн газрын тэргүүн сайд Никола Стержен “ДНБ нь эдийн засгийн богино хугацааны үйл ажиллагааг үнэлдэг” хэмээн тодорхойлов.

2018 онд Шотланд, Исланд, Шинэ Зеланд улс нэгдэж, өндөр өсөлтөөс илүү эдийн засгийн сайн сайхан байдалд чиглэсэн засгийн газруудын сүлжээ байгуулсан юм. Түүнчлэн Энэтхэг, Их Британи зэрэг улс шинэ хэмжих арга эрэлхийлж байгаа бол Канад улс ДНБ-ээс гадна нэг хүнд ногдох хөгжил цэцэглэлт, байгалийн тогтвортой нөөцийн үзүүлэлтийг тооцож эхэлжээ.

ДНБ тухайн улсад шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээг илэрхийлдэг хэдий ч эдийн засгийг бүрэн утгаар илтгэж чадахгүй байгаа нь энэ. Иймд ДНБ-ий өсөлтөд 100 хувь найдах хэрэггүй болж таарч байна.

Үүнийг ч дэлхийн зарим орон ойлгож, ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээ хийж байна. Манай улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлт нь өнөө хэр ДНБ хэвээр байгаа төдийгүй энэ хэмжүүрээр бид хаана яваагаа оношилсоор. Цаашлаад зөвхөн энэ үзүүлэлтийг өсгөхийн төлөө зүтгэж, хоцрогдсон хэмжүүрийн хойноос хөөцөлдсөөр байна. Бодлого тодорхойлогчид ч доголдолтой ДНБ-ээр улсынхаа судсыг атгачихаад, эдийн засаг маань сайн байна хэмээн гайхуулцгаадаг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртохын хэрээр ДНБ дарга нарын хамгийн дуртай үг болдог төдийгүй энэ хэмжүүрийн өсөлтөөс эш татан, эдийн засгаа аварлаа хэмээн сайрхдаг. Гэтэл энэ нь үнэндээ эдийн засгийн өөрчлөлтийн зөвхөн нэг хэсгийг л тодорхойлох аж.

ДНБ-ийг бусад хэмжүүртэй хослуулан эдийн засгийн эцсийн үнэлгээгээ хийж байна

Цаашлаад ийм доголдолтой хэмжүүрээр Монголын эдийн засгийн бодит байдлыг бүрэн тодорхойлж, төрийн бодлогын жанжин шугам болгож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил ДНБий хэмжээ 40 дахин томорсон ч яагаад Монголын хүн амын гуравны нэг нь ядуу, баялгийн тэгш хуваарилалт асар их байна вэ. Бодлогын луужин өрөөсгөл байснаас улсын хөгжил ч ташаа чиглэл рүү шилжсэн юм биш биз. ДНБ төрийн бодлогын жанжин шугам биш болох нь батлагдаж байна. Иймд энэ үзүүлэлттэй бусад хэмжүүрийг хослуулах хүний хөгжил, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн байр суурийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үйлчлүүлэгчдийн маань 90 хувь нь Instagram-аар “дамжин” ирдэг

Хувцсаа элэгдэж урагдтал нь удаан өмсвөл бүр илүү загварлаг

 0 сэтгэгдэл


Өдөр бүр маш их хэмжээний контент Facebook, Youtube, Instagram, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж байна. Зөвхөн Instagram-д л гэхэд секунд тутамд 2100 пост шинээр нийтлэгддэг. Энэ бол бизнес эрхлэгчдийн хувьд алдаж болохгүй том боломж. Харин энэ боломжийг хамгийн сайн ашиглаж буй хувцас загварын компани бол залуусын 93//KiDULT брэнд юм. Хувцас загвар бол тухайн нийгмийн амьдралын хэв маяг, залуусын үзэл бодлын тусгал болдог. Бизнесийн шинэ хэв маягийг амжилттай хэрэгжүүлж, трэнд болоод буй 93//KiDULT брэндийн урлангаар зочилж, үүсгэн байгуулагчдын нэг, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэнтэй ярилцлаа.

МИНИМАЛИСТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БА ХУВЦАС ЗАГВАР

Хотын төвд байрлалтай жижигхэн дэлгүүрийн хаалгыг татахад ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн биднийг угтав.

93// K iDU LT-ийн бай р гурван хэсгээс бүрдэх аж. Харин дэлгүүр бүхэлдээ эмх цэгцийг мэдрүүлнэ. Хоёр цагаан сандал байх бөгөөд брэнд дэлгүүрийн ширээн дээр хөглөрдөг сэтгүүлээс ганц нь ч энд байхгүй. Бүр лангуу ч үгүй бөгөөд төмөр өлгүүрээс таван хүрэм, нэг юбка өлгөөтэй байх нь сонин. “Манай бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад нэг өдрийн дотор зарагдаж дуусдаг. Энэ бол илүү үлдсэн хувцаснууд” хэмээн М.Нямсүрэн хариулав. Учир нь дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж.

Бусад цагт нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй 93//KiDULT-ийн баг загвар зохион бүтээх, үйлдвэрлэх, брэнд хөгжүүлэлтээ хийдэг. Энэ талаар Д.Нямсүрэн “Бидний хамгийн том давуу тал бол гаргасан загвар бүр үлдэгдэлгүй зарагдаж дуусдагт байдаг. Бид загвараа зохион бүтээх, чанартай материал сонгох, фото зураг авалт хийх, брэнд хөгжүүлэлт, маркетинг сурталчилгаандаа харамгүй цаг зарцуулдаг. Олон тооны хувцас үйлдвэрлэх биш үнэ цэнэ шингэсэн цөөн тооны хувцас үйлдвэрлэхийг зорьдог. Тиймдээ ч KiDULT-ийн хувцаснууд өдөр бүр өмссөн ч уйдахааргүй, урагдсан ч загварлаг харагдах тийм л үнэ цэнэтэй байгаасай гэж бид зорьдог. Хувцсаа элэгдэж урагдтал нь удаан өмсвөл бүр илүү загварлаг. Тиймээс удаан өмсөхөд тохиромжтой чанартай материал ашигладаг. Мөн өнөөгийн нийгэм залуусаас өөртөө итгэлтэй байхыг “шаарддаг” болсон. Тиймээс манай брэнд трендийг бус шинэ содон бас биед эвтэйхэн хувцсыг л санал болгодог” хэмээн ярилаа. Чанарт илүү анхаарсан, цөөн тоог эрхэмлэсэн, эрх чөлөөтэй ч эмх цэгцтэй гэдэг утгаараа KiDULT бол яах аргагүй минималист брэнд юм.

ЗАЛУУСЫН ОРОН ЗАЙ БА МИЛЛЕНИАЛУУДЫН БИЗНЕСИЙН ХЭМНЭЛ

KiDULT-ийн үүсгэн байгуулагч Г.Тэнүүн, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн, менежер Х.Жаргалмаа нар бол миллениал үеийнх. Харин туслах дизайнер Р.Цэлмүүн, Б.Энхцацрал нар Z үеийнхэн. Хүний эрхийг тунхагласан ардчилсан нийгэмд хүмүүжиж, технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн яваа шинэ мянганыхан буюу миллениалууд болон Z-үүд өмнөх үеийнхнээс үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрхгүй ялгарна.

Уг дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж

Энэ үеийнхнийг бүх зүйлийг аль болох өөрөөр бас бүтээлчээр хийхийг эрхэмлэдэг хэтэрхий хөдөлгөөнтэй, амбицтай гэж Wellspace сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Тара Гриффит тодорхойлсон нь бий. 

Загвар зохион бүтээхээс гадна өөрийн бүтээсэн загварынхаа фото модель нь болдог М.Нямсүрэн инстаграмдаа 54.6 мянган дагагчтай. Харин захирал Г.Тэнүүн 63.3 мянган дагагчтай бол 93//KiDULT-ийн албан ёсны хаяг 20.2 мянган дагагчтай. Шинэ коллекц худалдаанд гарах өдөр, цагийг инстаграмаар мэдээлэхэд 138 мянга гаруй байнгын дагагч нарт мэдээлэл нь шууд хүрнэ гэсэн үг юм. Энэ талаар Д.Нямсүрэн, “Манай хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь инстаграмаар дамжуулан мэдээлэл авч үйлчлүүлдэг. Энэ бол залуучуудын хамгийн их ашигладаг платформ төдийгүй зураг болон видео контент түгээхэд хамгийн тохиромжтой сувгийн нэг мөн. Өдөрт 93//KiDULT-ийн албан ёсны инстаграм хаягаар дамжуулан 60 гаруй захидал хүлээн авч хариу илгээдэг. Сонирхуулахад, Г. Тэнүүний инстаграм нэр Tennekaze. Түүний хамгийн сүүлд хүүтэйгээ хамтдаа авахуулсан зураг гэхэд л 9758 хандалт авчээ.

АЖИЛЛАХ АРГА БАРИЛ БА АЛСЫН ХАРАА

93//KiDULT удахгүй онлайн дэлгүүртэй болно. Улаанбаатарт хүрээгээ тэлж Дархан, Эрдэнэтэд салбартай болохоор зорьж байгаа гэнэ. Д.Нямсүрэн хоногийн 24 цагийн яг хагасыг нь ажилдаа зарцуулдаг. Тэрбээр ойрын хугацаанд ном бичихийг бас Ази, Европын улсуудаар аялахыг хүсч байгаа тухайгаа ярилаа.

“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их асуудал дагуулсан зүйл юу байв” гэхэд тэрбээр, “Хамтарч ажиллахад тохирсон гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс тун цөөхөн байдаг” гэж хариулсан юм. Продакшны хэмжээнд үр бүтээлтэй ажилладаг нь багийн гишүүдийн ажлын бүтээмжтэй холбоотой аж. Үүний нууцыг “багийн гишүүн бүр зорилгоо ухамсарлаж, хамтран ажиллаж чаддаг” гэж тайлбарласан юм. Зургаан гишүүний хоёр нь их сургуулийн оюутан. Бүтэн цагаар биш уян хатан нөхцөлөөр дэмжин ажилладаг нь харилцан ойлголцлыг илтгэнэ. “Цагт хүлэгдэж биш хүсэл мөрөөдлөөрөө хөглөгдөн ажилладаг нь үйлдвэрлэсэн хувцас бүр чанартай байхад нөлөөлдөг” гэж. М.Нямсүрэн тодорхойлов.

СТРЕССИЙГ МЭДЭР БАС СОШИАЛАА ХЯНА

Д.Нямсүрэн хувцас үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хяналт тавьж ажилладаг учир уурлаж, бухимдах тохиолдол их гардаг. Хувцас оёх материалаа чанартай гэж сонгосон ч хэсэг хугацааны дараа бөөсрөх үед сэтгэл санаа “навс” унана. Эсвэл хамтран ажиллаж буй газрууд эхэлж ярьснаа зөрчиж, цаг хугацаа, нөхцөлөө гэнэт өөрчлөх зэрэг хүндрэлүүд олон гарна. Ийм нөхцөлд тэр стрессийг дарамт биш боломж гэж хардаг гэв. Тэрбээр, “Ажил буцалж байгаа үед асуудал байх л болно. Асуудлыг дагаад стресс үүсэх хэдий ч шийдвэрлээд, эргээд харахад илүү үр бүтээмжтэй ажилласан байдаг. Загварын хувьд шинэ эсгүүр, зохион бүтээлт, шинэ дизайныг туршин хүргэх нь тийм ч амархан байгаагүй. 2017 онд анхны намар, өвлийн загвараа танилцуулахад хүн бүр алга ташин гайхалтайгаар хүлээн авсан. Гэхдээ шинэ, өвөрмөц загваруудыг өмсөөд турших зориг залууст бага байсан учир хувцаснуудаас үлдсэн. Харин өнөөдөр минимал хэв маягтай, том хэлхгэр хэмжээтэй, шинэ загваруудыг маань залуучууд хүлээн авдаг болж. Бид тодорхой хэмжээнд Монголын хувцас загварын салбарт шинэ соёлыг нэвтрүүлж байгаа” гэсэн юм.

Харин уулзалтын төгсгөлд М.Нямсүрэн залууст сошиалд “мацаг барих”-ыг санал болголоо. Тэрбээр хэлэхдээ, “Орчин үеийн залуус сошиал орчинд хэт идэвхтэй байснаар дарамтыг мэдэрч байна. Залуучууд сошиалд хэт автсанаас ядаргаанд орж байна. Би ч гэсэн ялгаагүй сошиал дээр олон мундаг хүмүүсийг дагаж тэдэн шиг байхыг хичээж байсан. Дарамтыг мэдэрч байсан. Харин сарын хугацаанд сошиал мацаг барихдаа би гэр бүлээ, найз нөхдөө бас өөрийнхөө чаддаг зүйлийг олж харсан. Би мундаг хүн биш. Өөрийнхөө чиглэлийг бүрэн олчихсон ч хүн биш. Зөвхөн багаасаа дуртай байсан зүйлдээ цаг гаргаж, өөрийн чаддаг зүйлдээ төвлөрч байгаа хүн. Сошиал медиад бидний хардаг зүйл чухал биш. Чи мундаг хүмүүсийг хараад, даган дуурайгаад хэзээ ч өөрийгөө олохгүй. Оюун бодлоо өөрийгөө хайрлахад төвлөрүүлж сошиалыг зөв ашиглаж сураарай. Хүссэн зүйлээ өөрийнхөөрөө л хий. Сошиалд бусдыг дагаж байна гэдэг даган дууриах ёстой гэсэн үг биш” гэсэн юм.