A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3169/

Ямар ч хамаагүй аргаар хайртай хүнтэйгээ амьдрах нь буруу гэж үү?

Ямар ч хамаагүй аргаар хайртай хүнтэйгээ  амьдрах нь  буруу гэж үү?
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3169/
Дурласан хүн ямар ч галзуу үйлдэл хийхээс буцдаггүй
Клиник сэтгэлзүйч Б.Долгорсүрэн


ZGM weekend мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөөг цувралаар хүргэсээр буй. Энэ удаа клиник сэтгэлзүйч, “Сүрэн дарь эх” ТББ-ын захирал Б.Долгорсүрэн уншигчдаас ирсэн асуултад хариулт өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Хайртынхаа өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөр

-Би нөхрөө хардаад байна. Учир нь надаас бүх зүйлээ нуугаад устгачихдаг. Өмнө нь хайртай байсан эмэгтэйтэйгээ хүртэл уулзах гэж байгаад баригдсан. Нөхөр маань охиноо хараад гэртээ байдаг ч шөнө халтуур хийдэг. Явах бүрт нь өөрийн эрхгүй хэрүүл хийдэг боллоо. Яах ёстой вэ?

-Сэтгэл судлалд хардалтыг хоёр төрөлд хувааж үздэг. Таны хувьд ердийн хардалт ажиглагдаж байгаа ч нөхрөө байнга хардах нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулах тул одооноос дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Яг энэ үед аль болох эерэг зүйл дээр анхаарч, сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй. Хайртынхаа өнгөрсөн амьдралыг хүлээн зөвшөөрч, хамтдаа урагшил. Асуудлаа ярилцаж, хамтдаа шийдээрэй. Өөрийгөө илүү их хайрлаж, итгэлтэй болох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийгөө илүү таньж мэдэж, хөгжүүлж, өдөр бүр өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай байдаг. Хэн хэн нь ойлголцохгүй, яах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаарай.

Дурласан хүн ямар ч галзуу үйлдэл хийхээс буцдаггүй

-Би нөхрөө анхны эхнэрээс нь салгаж, охиныг нь өнчрүүлэн байж суусан. Тэр хүнтэй л суучихвал амьдрал сайхан болчих юм шиг эхнэр рүү нь өчнөөн муухай үгс шидэлж энэ амьдралаа босгосон юм. Нэг л амьдрах хорвоод ямар ч хамаагүй аргаар хайртай хүнтэйгээ нийлж амьдрах нь буруу гэж үү?

-Хүн бүрийн амьдрал алдаа, оноогоор дүүрэн. Хэн нэгэнд ухаангүй дурлаж, хүчтэй хайрлаж эхэлсэн үедээ бидний ихэнх нь ямар ч галзуу үйлдэл хийхээс буцахгүй болчихдог. Таны хувьд тухайн үед яг л тийм байдалтай байсан болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд хэн нэгэнтэй танилцах үедээ эхлээд цаад залуугаа ганц бие эсэхийг нь баттай мэдэж байж цаашлаад харилцаагаа гүнзгийрүүлэх нь өөртөө болоод бусдын амьдралд дараа болохгүй байхад тустай. Ганц л амьдрах хорвоод хүн бүрт хүссэнээрээ амьдрах эрх бий. Гэвч тэр хүссэнээрээ амьдарсан амьдрал нь таны болоод бусдын зовлонгийн шалтгаан болох ёсгүй. Гэвч нэгэнт та өөрийнхөө сонголтыг хийсэн учир хэнд ч таны амьдралыг шүүж, буруутгах эрх үгүй. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн учир нөхрөө илүү ихээр хайрлаж, харилцаандаа анхаарал тавиарай.

Эрэгтэй хүнийг хүчээр өөрчлөх боломжгүй

-Бүтэн жил уулзаагүй найзуудтайгаа уулзаад шѳнийн 01.00 цагт гэртээ орсон юм. Гэтэл нөхөр уурлаад хоёр хоног дуугарсангүй. Дараа өдөр нь согтуу ирээд, намайг биеэ үнэлж байгаад ирсэн үү гэж элдвээр хараахаар нь би тэссэнгүй хэрэлдтэл над руу юм шидсэн. Ер нь өөрөө байнга ууж, агсам тавьдаг. Миний тэвчээр алдагдаж байна. Энэ хүнийг яаж өөрчлөх вэ?

-Асуудалгүй хосууд гэж байдаггүй. Найзуудтайгаа гарах үедээ, ер нь хаашаа ч явсан бай оройтохоор бол нөхөртөө урьдчилан хэлж ойлгуулаад гарах нь ямар нэгэн маргаан үүсэхээс сэргийлдэг. Магадгүй хэлээд ч ойлгодоггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Эрэгтэй хүн өөрөө ухамсарлаж байж өөрчлөгдөнө үү гэхээс эрэгтэй хүнийг хүчээр өөрчлөх ямар ч боломжгүй. Хамгийн гол нь нөхрийн тань ухамсар, өөрийгөө удирдах чадвар, тэсвэр тэвчээрээс шалтгаална.

Хоорондоо ярилцаж ойлголцдог бол хадмын оролцоо багасна

-Хадам ээжийн асуудал гэж яг л "солонгос кино". Манай хадам гурван бэрээ нэг нэгэнд нь ээлжлээд л муулдаг. Мөнгөтэй байвал 100-200 мянган төгрөг байнга нэхээстэй. Сүүлийн үед “Эмэгтэй хүмүүст нөхөр олдохгүй зовж байна. Та нар нөхөртэйгөө үлдэхийг хүсвэл байр, хоол бүх зүйлээ өөрсдөө бэлд. Миний хүүхдүүдийг бурхан мэт тахиж, гуйж, сөгдөж амьдар” гэх боллоо. Би яах ёстой вэ?

-Монголын ихэнх залуу гэр бүлийн амьдралд хадмуудын оролцоо их байдаг. Хэтэрхий ойр дотно байдал нь олон асуудал үүсгэж, нэг нэгэндээ дургүй болох, цаашлаад хосуудын хувьд танайх, манайх гэж талцаж маргалдахад хүргэдэг. Гэвч хадам бүр адилгүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Бүх зүйлд хил хязгаар байдаг учир хувийн харилцаандаа ч мөн энэ зарчмыг баримтлах нь зүйтэй. Нөхөртэйгөө маргалдах тохиолдолд хоорондоо ярилцаж асуудлаа шийдэж байгаарай. Ингэснээр хадмын оролцоо багасна. Хадмуудынхаа яриаг сонсож, хүндлэлгүй яахав. Иймд хэлж ярьж байгаа зүйлийг нь хэт өөр дээрээ хүндээр тусгаж авалгүйгээр авах гээхийн ухаанаар хандаарай.

Архинаас гарах хүсэлтэй эсэх нь чухал

-Би нөхөртэйгөө 10 жил амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Манай нөхрийн аав нь архи уудаг, ээжээс нь салсан гээд амьдрал нь тийм ч сайхан байгаагүй. Анх танилцахад үнэхээр надад хайртай, миний төлөө юуг ч хийж чадах хүн гэж бодоод суусан ч одоо арай их архи уугаад байна. Салах гэхээр хоёр хүүхдээ бодоод чадахгүй юм.

-Гэр бүлийн өссөн орчин, цаашлаад эцэг эхийн хоорондын харилцаа, хүмүүжил нь хүүхдэд төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэлээ гээд архи уудаг аавтай хүүхэд бүр архины хамааралтай болдог гэсэн үг биш. Тухайн хүүхдийн ухамсраас шалтгаалах асуудал. Анх танилцахад эрэгтэй хүн бүр л сайн сайхан байдаг. Хүнийг хэн бэ гэдгийг нь цаг хугацаа ил тод харуулдаг. Тиймээс хүнийг тийм хурдан хугацаанд таних боломжгүй. Салах шийдвэрийг гаргахаасаа өмнө нөхөртэйгөө ярилцаж, ямар үед ямар шалтгаанаар архи хэтрүүлэн уугаад байгааг нь мэдээрэй. Магадгүй дотроо танд хэлж чаддаггүй асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь өөрт нь архинаас гарах хүсэл байгаа эсэх нь чухал. Архинаас гарахад тухайн хүний ухамсар, шийдвэр, тууштай байдал, гэр бүлийн дэмжлэг чухал үүрэгтэй. Яг одоогийн нөхцөл байдалд өөртэйгөө сайн ярилцаж, дотоод хүнээ сонсож олон талаас нь бодсоны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй.

Эрчүүд яаж сэтгэлээ онгойлгох вэ

-Намайг бага байхаас аав, ээж минь “Эр хүн уйлж болдоггүй” гэж хүмүүжүүлсэн. Үүнээс болоод хэтэрхий дотогшоо, хаалттай нэгэн болж өссөн. Тиймээс эрэгтэй хүмүүс тэр бүр дотоод сэтгэлээ уудлаад байдаггүй байх. Сэтгэлээр унасан, бухимдсан үедээ эрчүүд яаж сэтгэлээ онгойлгох ёстой вэ?

-Сэтгэлээр унаж, бүхимдсан үедээ эрчүүд дараах аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эхлээд стресс үүсгэгчээ, дараа нь түүнийг хэрхэн тайлах аргыг олох хэрэгтэй. Мөн стресстэй нөхцөл байдлыг харах өнцгөө өөрчил. Ямар ч нөхцөл байдалд орсон давуу талыг нь олж харж сурах нь эерэг хандлагатай болох үндэс юм. Сэтгэл санаа таагүй стресстсэн үед таныг чин сэтгэлээсээ ойлгодог хүнтэй нүүр нүүрээ харж, асуудлынхаа талаар ярилцаж сэтгэлээ онгойлгох нь стрессийн түвшинг бууруулдаг. Өөрийгөө тайвшруулж сур. Зөв зохистой хоолло, шөнөдөө дор хаяж 7-8 цаг унтаж амраарай. Кофе болон согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавих нь чухал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус тэмээгээр аялж соёлоо сурталчилна

 0 сэтгэгдэл
  • Өмнөговиос Өвөрхангай хүртэл 30 гаруй залуус тэмээгээр аялахаар төлөвлөж байна

(Дэлхий дахиныг хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж)

Тэмээгээр аялагч Н.Байгалмаа Иран улсаас ирээд удаагүй байгаа бөгөөд нутагтаа тэмээн аялал зохион байгуулахаар зэхэж байна. Н.Байгалмаа монгол хэл, соёл, үндэсний уламжлалаа сурталчлахаар зүтгэж яваа бүсгүй билээ. Тэрбээр “Монгол давалгаа” төсөл санаачилж, Өмнөговиос Өвөрхангай хүртэл тэмээн аялалд оролцох залуусыг бүртгэж буй аж. Тэрбээр энэхүү аялалдаа 30 гаруй залуусыг оролцуулах ба цахим хуудсандаа “Тэмээн жингийн аянд нэгдэж буй залуус маань Монголын нүүдэлчин соёл, өв уламжлал, биет болон биет бус өв соёлыг танин мэдэхүйг зон олондоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой. Эртний уламжлалт зан заншил бөө мөргөл, болон өвлөгдөж үлдэх язгуур урлаг, дуу хуур, бие биелгээ, хэл хуур, товшуур морин хуур хөгжим, архираа хөөмий эсгэрээ магтаал, уртын дуу, нүүдэлчин аж амьдрал Монгол хоол зоог, мөн Монгол уран зураг, баримал хийц дархан хүний гар хийц, эртний монгол үндэсний хувцас, үндэсний үйдвэрлэлийн брэнд зэрэг нь өв соёл учраас залуус сурталчлах нь зөв юм. Нүүдэлчин соёлыг сурталчлах монгол аялалд "Тэмээн жингийн цуваа" давалгааг эхлүүлэх гэж байна хэмээн бичжээ. Дэлхий дахины хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж буй загварын ертөнц

 0 сэтгэгдэл
  • Stay home уриатай хувцас загварын цуглуулгууд худалдаанд гарч эхэллээ
  • Бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хүн бүрийг гэртээ үлдэхийг уриалж байгаа энэ үед загварын ертөнц ч бас хувьсан өөрчлөгдөж байна. Stay home буюу гэртээ үлд гэсэн уриалга загварын чиг хандлагыг тодорхойлогчдын анхаарлыг татаж, энэхүү уриалгад нийцсэн хувцасны цуглуулгуудыг худалдаанд гаргаж эхэллээ. Хүлээн авалт, уулзалт, киноны нээлт гэх мэт олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдсан энэ үед энгийн хэрэглэгчдээс авахуулаад олны танил алдартнууд, сошиал инфлюнсерүүд ч бас Stay home хаштаг ашиглан илүү энгийн, илүү тухтай бөгөөд загварлаг мянга мянган постыг нийгмийн сүлжээнд түгээж байна. Товчхондоо бүсгүйчүүд дэгжин даашинз, долгионтой үс, өндөр өсгийтөөс хэсэгтээ л татгалзах нь.

Загварын чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг Ким Кардашян өөрийн үүсгэн байгуулсан Skims брэндийнхээ биед эвтэйхэн, дулаахан Cozy коллецкийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргаж байсан бол хөл хорионы үеэр Stay home уриатайгаар дахин худалдаанд гаргалаа. Энэхүү цуглуулгыг биед маш эвтэйхэн хэмээн худалдан авагчид ам сайтай байгаа. Cozy коллекц 68- 98 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд тэрбээр энэ цуглуулгаараа олон мянган долларын ашиг олоод байна. 

Сүйт бүсгүйн хуримын даашинзны загвараар олонд танигдсан “Хайрын хурим” салон бэлэн хувцасны XX брэндийнхээ Stay Home цуглуулгыг өнгөрсөн сард танилцууллаа. Тухлаг бөгөөд загварлаг хэмээн тодорхойлсон энэхүү цуглуулга нь Stay home, Save lives! уриатайгаар худалдаанд гарсан юм. 

Бүсгүйчүүдийн дунд хэдийн танил болсон Pretty little thing брэндийн Stay home амны хаалт 12 авcтрали долларын үнэтэй. 

Инстаграмд маркетингаа амжилттай явуулж буй Скотт Дисикийн үүсгэн байгуулсан Talentless бэлэн хувцасны брэндийн Stay home цуглуулга бусдаас илүү этгээд. Би гэртээ үлдэж байна, Гараа угаана уу гэсэн бичиг нь бусдын анхаарлыг татаж чаджээ. 

Загвар зохион бүтээгч Жүн Такахаши COVID-19-ийн цар тахлын үед аюулгүй байдлын дадлыг сурталчлах зорилгоор нийгмийн зай барих дүрмийг илэрхийлсэн богино ханцуйтай цамцны цуглуулгаа худалдаанд гаргажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онлайнаар нээлтээ хийх шилдэг кинонууд

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас кино театрууд бүхэлдээ хаалгаа барьж, киноны хорхойтнууд шинэ бүтээлээр цангаж байна. Гэхдээ вирус тархахаас өмнө амжиж зураг авалтаа дуусгасан кинонууд эхнээсээ онлайнаар нээлтээ хийсээр байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болох шилдэг кинонуудыг танилцуулъя.

Artemis Fowl

Ирландын зохиолч Жон Колферийн зөгнөлт зохиолоос сэдэвлэн хийсэн Artemis Fowl кино уг нь 2019 оны наймдугаар сард нээлтээ хийх товтой байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нээлтийг хойшлуулсан нь коронавирус хэмээх гайт тахалтай давхацжээ. Уг кинонд супер ур чадвартай гэр бүлээс гаралтай 12 настай хүү Артемис Фаулын адал явдлыг өгүүлдэг. Газар доорх ертөнцөөс гарч ирсэн хорон санаатнуудтай жаалхүү хэрхэн тэмцэхийг Artemis Fowl киноноос хүлээн авч үзээрэй. Киноны нээлт тавдугаар сарын 29-нд болно.

Scooby-Doo

Хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч амтархан үздэг Scooby-Doo цувралын шинэ анги бүрэн хэмжээний анимэйшн хэлбэртэйгээр танд хүрэхэд бэлэн боллоо. Уран бүтээлчид киноны нээлтийг тавдугаар сарын 15-нд кино театрт хийхээр төлөвлөсөн ч коронавирус тэдний төлөвлөгөөг тасалдуулсан юм. Гэхдээ товлолт хугацаанд нь онлайн нээлт хийхээр болжээ. Киноны гол үйл явдал Scooby болон Shaggy нарыг хулгайлсан хэргийн эргэн тойронд өрнөх болно. Мөн Scooby-гийн нууцлаг гарал үүслийг дэлгэсэн нь киноны нэг онцлог болжээ. Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийх уг киног Vudu, ITunes, Amazon-ы алинаар нь ч түрээслэн үзэх боломжтой. Нэг удаагийн түрээсийн үнийг 25 ам.доллараар тогтоожээ.

The King of Staten Island

Saturday Night Live шоуны багийн гишүүн Пит Дэвидсоны гол дүрд нь тоглосон The King of Staten Island инээдмийн кино зургадугаар сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр аавыгаа алдсан Скотт хүү ээжтэйгээ хамт Стэйтен-Айлендэд амьдарна. Тэрбээр өвс татаж, үеийнхэнтэйгээ зугаацах зэргээр цагийг үр дүнгүй өнгөрөөсөөр эрийн цээнд хүрнэ. Гэвч ээж нь Рэй хэмээх гал сөнөөгч залуутай болзож эхэлснээр үйл явдал цааш сонирхолтой өрнөнө. Уг киноны нээлтийг анх гуравдугаар сарын 13-нд хийхээр төлөвлөсөн ч хойшилсоор өдгөөг хүргэжээ.

Capone

Аль Капоне шоронгоос суллагдсаны дараа Холбооны мөрдөх товчооны анхаарлын төвд байсан хэвээр. Түүнд байх ёстой их хэмжээний мөнгө хааш алга болсныг мөрдөгчид хамгийн их сонирхож байв. Мафийн хэрцгий толгойлогч үнэхээр ой санамжаа алдсан уу, эсвэл энэ нь сайтар зохион байгуулсан жүжиг байв уу. Том Харди энэ удаа Аль Капонегийн дүрийг хэрхэн амилуулсныг Capone киноноос хүлээн авч үзээрэй. Харьцангуй бага зардал гэж болох 20 сая ам.доллараар бүтсэн уг кино үүнээс хэд давсан ашиг олох тооцоо байна. Киноны нээлт өнөөдөр албан ёсоор болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Анхны гурван ихэр 70 нас хүрлээ

 0 сэтгэгдэл

Монголын анхны гурван ихэр 1950 онд төрж, маршал Х.Чойбалсан бахдалтайгаар мэдэгдэж байснаас хойш 70 жил өнгөрчээ. Монголд төрсөн анхны гурван ихэр өнөөдөр бидний дунд энх саруул, гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Тэднийг Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа, Д.Цэрмаа гэдэг бөгөөд өдгөө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд энх тунх амьдарч байна. 1950 онд нийслэл хотод төрж хүүхдийн асрамжийн газраар торнин, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өссөн тэдний нэг Д.Гүнсмаа гуай олон жил барилгын салбарт ажилласан бол Д.Дэнсмаа, Д.Цэрмаа нар нутагтаа мал маллаж байгаад хожим нийслэлд суурьшжээ. Монголын анхны гурван ихэр гурвуулаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Үүнээс гадна дүүргийнхээ 50 жилийн ойн медальт, хүндэт иргэд юм. Мөн Ихрүүдийн холбооны нэрэмжит шагнал, ойн медалиудаар шагнагджээ. Ихрүүдийнх өнөр өтгөн, ач зээ нийлсэн 100 гаруй хүн бий. Хамгийн сонирхолтой нь Д.Гүнсмаа гуайн дунд охиноос хоёр ихэр төрсөн аж.