A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/937/

Японы авто үйлдвэрлэгчид хэмнэж урагшилна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/937/


Дональд Трампын худалдааны дайнаас үүдэлтэй тогтворгүй цаг үед маш цөөхөн авто үйлдвэрлэгч өсөлтийн таамгаа дээшлүүлж буйн нэг нь Honda. Америкийн өрсөлдөгчид ашгийн төлөвөө дараалан буулгаж буй үед Honda ашгийн төлөвөө 7.9 хувиар тогтоосон бол Toyota өнгөрсөн улиралд шинжээчдийн таамгаас давсан ашигтай ажиллажээ. Америкийн зах зээлээс ихээхэн хамаардаг Subaru хүртэл даваа гарагт гаргасан тайландаа жилийн төлөвөө хэвээр үлдээжээ. Японы машин үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээл өрсөлдөгчдийнхтэй нь адил. Металлын тариф нэмэгдсэнээс үүдсэн ган ба хөнгөн цагааны үнийн өсөлт, Хятадын импортын тарифын өөрчлөлт, АНУ-д экспортлох автомашинд ногдуулах тарифыг нэмэх төлөв гэх мэт. Гэвч шинжээчид эдгээр бэрхшээлийг хойш тавиад Азийн зах зээлүүдэд борлуулалт өсөхөөс гадна хамгийн чухал нь хэмнэлтийн уламжлалт хатуу зарчим Япончуудад тусална гэж таамаглаж байна. Toyota-гийн ерөнхий захирал Акио Тойода хаягдлыг тасралтгүй багасгаж, өртөг зардлыг асар ихээр хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийджээ.

Дөрвөөс зургадугаар сарын улиралд эднийх зардлаа 65 тэрбум иенээр танасан нь түүхий эдийн үнийн өсөлтөөс үүссэн ашиг нь 50 тэрбумаар буурсныг нөхөж чадсан байна. Тус компани өнгөрсөн улиралд цэвэр ашгаа жилийн дүнгээр 7.2 хувь өсгөж чадсан байна. Toyota-гийн ахлах менежер Масаёши Шираянаги “Ажилтан бүр нэг харандаа хэрэглэнэ гэсэн хэмнэлтийн зарчмаар ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал” гэсэн юм. Санхүүгийн нэгдүгээр улиралд тус компанийн Азийн үйл ажиллагааны ашиг 40 хувиар өссөн нь Тайланд дахь сайн борлуулалтын үр дүн. Honda-гийн удирдлага мөн түүхий эдийн үнийн өсөлтийг хэмнэлтэд шингээж, Энэтхэг, Индонез, Вьетнамд мотоциклийн борлуулалт нэмэгдсэнийг мэдээллээ. Улирлын цэвэр ашиг нь 18 хувь өсчээ. Credit Suisse банкны шинжээчид Мексик дэх үерийн сөрөг нөлөө болон АНУ, Европт борлуулалт буурсныг үл харгалзан Honda-гийн өсөлтийн төлөвийг дээшлүүлсэн байна.

Гэвч Японы авто үйлдвэрлэгчдийн удирдлага АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрийн эмзэг, тогтворгүй байдалд түгшсэн хэвээр байгаа аж. Nissan-ы дэд ерөнхийлөгч Жожи Тагава “Одоо ямар өөрчлөлт ирэхийг бид үнэндээ мэдэхгүй байна. Бид дэмжлэгийн янз бүрийн арга хэрэглэж болох ч АНУ-ын засаг захиргаа бодлогоо тодорхойлохоос нааш шийдвэрт хүрч чадахгүй” гэжээ. Эдний ашиг эхний улиралд 14 хувиар буурсан. Японы албаныхан энэ долоо хоногт Вашингтонтой хоёр талын худалдааны асуудлаар хэлэлцээ хийж, машин ба сэлбэгийн импортын татварыг 25 хүргэх Трампын саналыг авч хэлэлцэнэ. Өнгөрсөн онд Японоос АНУ-д 700 мянган машин экспортолсон Toyota-гийн хувьд шинэ тариф машины нэг бүрийн үнийг 6000 ам.доллараар өсгөх аж. Merrill Lynch-ийн шинжээчээр ажиллаж байсан Такаки Наканиши “Эхний улирал ба жилийн дүнгээр Японы авто үйлдвэрлэгчид ялсан мэт харагдаж байгаа ч тариф хэрэгжвэл тэр даруй алдагдал хүлээж эхэлнэ” гэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компанийн тайлан тойрсон шуугиан хэрээс хэтэрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

 0 сэтгэгдэл