A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4505/

Японы сүмогийн холбоо нэг тэрбум иенийн алдагдал хүлээж байна

Японы сүмогийн холбоо нэг тэрбум иенийн алдагдал хүлээж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4505/
  • Мэргэжлийн лигтэй ихэнх орон лигээс бусад тэмцээнээ түр цуцалжээ
  • Английн премьер лигийн тоглолтуудад тоглолт эхлэхээс өмнө тоглогчид болон шүүгч, дасгалжуулагч нар гар барин зөрөлдөж, нэгэндээ хүндэтгэл үзүүлэхийг хориглов

Дэлхийн 105 оронд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас хамгийн олон үзэгчтэй томоохон тэмцээн уралдаануудыг үзэгчгүй зохион байгуулахад хүрч байгаа билээ. Ид үргэлжилж буй тэмцээнүүдээс Италийн Сери А, Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё үзэгчгүй болж байна. Түүнчлэн энэ сарын 13-нд ОХУ-ын Екатеринбург хотод эхлэх жүдогийн “Их дуулга” ангиллын тэмцээнийг ч үзэгчгүй зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Оросын тал мэдэгдэл хийхдээ “тэмцээнд оролцож буй тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг. тиймээс ийм шийдвэрт хүрсэн” гэжээ. Екатеринбург хотод 90 орны 590 орчим жүдоч цуглах бөгөөд коронавирусийн голомтот бүс болох Итали, Иран, БНСУ, Хятадын тамирчдыг оролцуулахгүй аж. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрч буй АНУ-д мэргэжлийн лигүүд болох NHL, NBA-г үзэгчгүйгээр үргэлжлүүлэх магадлал өндөр байна. ESPN-д бичсэнээр тамирчдад фэнүүдтэй гар барих, гарын үсэг зурахын тулд үзэг, бөмбөг, өмсгөл барьж болохгүй гэсэн үүрэг өгчээ. Энэ бол эхний арга хэмжээ. Хэрэв халдварын тархалт намдахгүй бол NBA-г үзэгчгүй үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ийм мэдээлэл цацагдсаны дараа “Лос-Анжелес Лейкерс”-ийн гол тоглогч Леброн Жеймс “үзэгчгүй тоглоно гэдэг боломжгүй зүйл. Би талбайд гарахгүй. Би багийн хамт олон, үзэгчдийн төлөө сагсан бөмбөг тоглодог. Цэнгэлдэхэд хүн байхгүй бол тоглохгүй” гэжээ. Тэгвэл Италийн Сери А лигийн хүрээнд “Ювентус”, “Интер” тоглолт үзэгчгүй боллоо. Гэхдээ ердөө таван тоглолтыг үзэгчгүй явуулж байгаа юм. Хоосон суудалд өнгө өнгийн туг хатгасан байв. Уг тоглолтод “Ювентус” ялалт байгуулж, тэргүүн байраа баталгаажуулсан. Тоглолтын дараа Роналду “хэцүү тоглолт байлаа. Цэнгэлдэх дэх сүртэй чимээ алга болчихоор бүх зүйл хоосон санагдсан. Үзэгчгүй тэмцээн давсгүй шөлтэй адил байна. Байдал хурдан намжаасай. үзэгчдийн дуу чимээг сонсох нь хөлбөмбөгийн жинхэнэ утга юм шүү дээ. Хэдийгээр чухал ялалт байгуулсан ч энэ хожил амтгүй байлаа. Гэхдээ бид гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээх ёстой” хэмээн ярив.

Италид Сери А-г үзэгчгүй явуулсныг эс тооцвол бусад бүх тэмцээнийг түр хугацаанд цуцалсан юм. Өөрөөр хэлбэл, тус улсад дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл олон нийтийг хамарсан спортын арга хэмжээнүүдийг хориглосон байна. Харин лигийг цаашид үзэгчгүй явуулах эсэх шийдвэр маргааш эцсийн байдлаар гарах аж. Харин үзэгчгүйгээр эхэлсэн мэргэжлийн сүмогийн хаврын башёгийн эхний өдөр холбооноос “Үзэгчгүй ордонд барилдахад бөхчүүдийн сэтгэл зүйд хэцүү гэдэг нь мэдээж. Гэвч бөхчүүд Япон орны өнцөг булан бүрд дэмжиж байгаа хүмүүс, телевизээр үзэн суугаа бөхийн хорхойтнуудын итгэл, найдварыг хариулахаар бүх хүч чадлаа дайчлан барилдах болно” хэмээн мэндчилгээндээ дурдсан юм. Үзэгчгүй тэмцээн зохион байгуулж буй сүмогийн холбоо нэг тэрбум иенийн алдагдал хүлээгээд байгаа аж. Коронавирус хамгийн их тархсан орнуудын тоонд Испани багтаж буй. Тус улсад зохион байгуулдаг Ла лигийн тоглолтууд үзэгчдтэй болж байгаа ч хяналт нэлээд чанга байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч буй үзэгчдэд тавих хяналтаа Испанийн хөлбөмбөгийн холбоо чангатгасан бөгөөд нөхцөл байдал дээрдэхгүй бол үзэгчгүй явуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл Иранд бүх тэмцээн уралдааныг түр хугацаанд зогсоосон байна. Тэгвэл Английн премьер лигийн тоглолтуудад тоглолт эхлэхээс өмнө тоглогчид болон шүүгч, дасгалжуулагч нар гар барин зөрөлдөж, нэгэндээ хүндэтгэл үзүүлэхийг зогсоов. Өөрөөр хэлбэл, тоглолтууд гар барихгүй. Коронавирус агаар дуслын замаас гадна гар барих үед дамжих эрсдэлтэй тул багийн тоглогчид уламжлалт ёсоор тоглолт эхлэхээс өмнө талбайд гаран зогсож, премьер лигийн сүлд дуу явсны дараа урьдын адил зөрөлдөн алхах боловч гар барихгүй гэдгийг төлөөлөгч онцоллоо. Одоогоор нөхцөл байдал онцгой байдалд хүрээгүй тул хамгийн эхэнд авах арга хэмжээ энэ аж. Мөн үзэгчдийн халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдол илэрсэн үзэгчийг дотогш нэвтрүүлэхгүй. Үүнээс гадна Францад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй тул хөлбөмбөгийн лигээс бусад тэмцээн уралдааныг түр хугацаанд зогсоож байгаа аж. Харин хөлбөмбөгийн лигийг үзэгчтэй явуулах эсэх эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн тус улс тамирчдаа онцын шаардлагагүй тэмцээнд оролцохгүй байхыг зөвлөсөн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Чеферин: Аваргуудын лигийг цуцлах боломжтой

 0 сэтгэгдэл

Коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд бүр мөсөн цуцлагдахыг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгдлээ. Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолт явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид  дагахаас өөр аргагүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо, эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Харин бид тэмцээнүүдээ ес, аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” гэжээ. Аваргуудын лиг, Евролиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2021 оны зургадугаар сарын 29-нд олимпын эрх олгож дуусна

 0 сэтгэгдэл
  • Тамирчдыг бэлтгэлээ бүрэн хангах боломжтой болтол эрхийн тэмцээн зохиохгүй

“Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгож дуусах сүүлийн хугацааг олон улсын спорт холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болголоо. Иймд спорт холбоо бүр дээрх хугацаанаас өмнө тухайн спортын төрөлд хэрхэн эрх олгох, эрх олгох тэмцээн уралдааныг зохион байгуулах газар, хугацаа, олимпын эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлын талаарх журмыг шинэчлэн ОУОХ-гоор батлуулахаар болжээ. Гэвч COVID-2019 цар тахлын тархалт болон үр нөлөөнөөс шалтгаалан эрх олгох тэмцээн уралдаан зохион байгуулагдах улс орон, цаг хугацааг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй байгаа юм. 

Олимпын эрх олгох журам

Тиймээс олон улсын спорт холбоодын баримтлах журам, үйл ажиллагаа болон тавигдах шаардлага зэрэг асуудлыг дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан тодорхой болгох зорилго тавьжээ. “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдын эрх хэвээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын спорт холбоод нь тамирчдад тавигдах насны хязгаарыг өөрчлөх боломжтой гэнэ. Олон улсын спорт холбоодын чансааны жагсаалтаар эрх олгодог спортын хувьд хуучин журмын дагуу эрхээ авах магадлал өндөртэй байсан тамирчдын хувьд харамсалтай ч “Токио-2020” олимпод шилдгийн шилдэг тамирчдыг оролцуулах зорилтын хүрээнд 2021 оны улиралд шилдэг амжилт үзүүлсэн тамирчдад эрх олгохоор болсон байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болсон. Тиймээс тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ОУОХ-ны удирдлагууд олон улсын спорт холбоодод уламжилж, хорио цээр тавигдсан үед олимпын эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг зөвлөжээ.

Олимпын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь тэмцээн уралдааныг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж, олимпын тосгон, хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудалд гол анхаарлаа хандуулж ажиллах юм. Олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдуулан энэ сард зохион байгуулах ёстой байсан бүх сорил тэмцээнийг цуцалж шинэ хуваарь гаргах аж. Үүнээс гадна олимпын наадам хойшилсон тул тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгохоор болсон байна. Энэ хөтөлбөрт манай улсаас найман спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байгаа юм. ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр COVID-19 цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллийг тогтмол хүргэх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ

Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы “Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. “Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэж­лийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. “Гиллингэм”­-тэй адил дээрээ­сээ гурав дахь дивизионд тоглодог “Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. “Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COV­ID­-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. “Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа “Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. “100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

 0 сэтгэгдэл
  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна.