A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4262/

Японы Хууль зүйн яам Гоныг заавал шүүхээ мэдэгдэв

Японы Хууль зүйн яам Гоныг заавал шүүхээ мэдэгдэв
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4262/
  • Том компанийн захирал, гадаадын иргэн, хэн ч байсан ялгаагүй бүх хариуцагчид тэгш хандана
  • Хатагтай Моригоос Ливаны тал Гоныг өгөхөөс татгалзсан талаар асуухад “Энэ бол дипломатын асуудал” гэсэн байна

Хууль зүйн сайд Масако Мори нэгэн үе Nissan-­ий захирал Карлос Гоныг шүтэн биширдэг байснаа үл харгалзан түүнийг Японд авчирч, шүүхээс хэзээ ч татгалзахгүй хэмээн мэдэгдлээ. Санхүүгийн луйвар, улс орноос хууль бусаар гарсан хэрэгт буруутгагдаад буй Гон сарын өмнө батлан даалтаар гэрийн хорионд байснаа зөрчиж, нууцаар Ливан руу зугтсан юм. Гэвч одоог хүртэл Токио хэрэгтнийг буцаан авах тал дээр ахиц гаргаж чадсангүй. Хатагтай Моригоос Ливаны тал Гоныг өгөхөөс татгалзсан талаар асуухад “Энэ бол дипломатын асуудал” гэсэн байна. Ливан, Японы хооронд хэрэгтэн солилцох гэрээ байхгүй аж. 65 настай Гон арванхоёрдугаар сард хайрцагт нуугдаж, хорионоос сэм гараад хувийн онгоцонд сууж, Туркээр дамжин Ливанд очсон. Японы эрх зүйн тогтолцоо дотоодын шүүмжлэлтэй тулгарч буй үед Мори байдлыг намжаах зорилгоор хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэрбээр “Хууль зүйн яам аль нэг хэргийн талаар тайлбар хийдэггүй. Гэхдээ миний бодлоор энэ хэрэг хувийнх байхаа больсон. Карлос Гон алдартай хүн атлаа уучлал хүсээгүйгээр үл барам Японы шүүх тогтолцоо руу дайралт хийлээ. Том компанийн захирал, гадаадынхан, хэн ч байсан ялгаагүй бүх хариуцагчид тэгш хандана” гэжээ. Ноён Гон Японд хэрэг тулгалгүй урт хугацаагаар хорьдог, байцаалтад өмгөөлөгчдийг байлцуулдаггүй, янз бүрийн хүч хэрэглэх аргаар 100 хувь шахам буруутгасан шийдвэр гаргадаг хэмээн шүүмжилж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.