A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4464/

Ё.Баатарбилэг: Үүргээ биелүүлсэн оюутнуудад төр дипломыг нь олгох хуультай

Ё.Баатарбилэг: Үүргээ биелүүлсэн оюутнуудад төр дипломыг нь олгох хуультай
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4464/
  • 2008-2016 оны хоорондох 14 мянган иргэний диплом манай Боловсролын зээлийн санд хадгалагдаад байна

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг асуудлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж, нийгэмд шүүмжлэл дагуулаад буй зарим асуултад тайлбар өглөө. 

-Сүүлийн үед маргаан дагуулж буй сэдэв нь оюутнуудын сургалтын зээлийг тэглэх тухай байна. Нийгэм янз бүрээр хүлээж аваад байна л даа? 

-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр 1993 онд байгуулагдсан байдаг. Зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эсвэл өнчин өрөөсөн, эцэг эх нь тэтгэвэрт суудаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай гэх мэт айл өрхийн хүүхэд дунд сургуулиа амжилттай төгсөж Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд орсон бол төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөдөг журам юм. Энэ ажил хэрэгжээд 27 жил болсон. Өнгөрсөн хугацаанд 2004, 2008 онд энэ зээлийн сангаар суралцаж төгсөөд гэрээнийхээ үүргийг биелүүлсэн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг. 

-Яагаад зээлийг чөлөөлнө гэдэг өөрөө олон нийтийн шүүмжлэлд ороод байгаа юм бол? 

-Үүнийг ЖДҮ-ийн зээл гэдэг шиг бусад зээлтэй холих аргагүй. Үеийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа амжилттай төгсөөд Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Сүүлийн жилүүүдэд жилд 10 мянга гаруй оюутан Сургалтын зээлийн сангаас сургалтын төлбөрийнхөө асуудлыг шийдүүлсэн. Энэ жил гэхэд дахин 10 мянган оюутны асуудал яригдаж байна. Энэ л оюутнуудын асуудал шүү дээ. Одоо 2008-2016 оны оюутнуудын асуудал яригдаж байна. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудыг зээлийг нь төлүүлэх асуудлыг тусад нь ярина. 

-Нийт хэчнээн хүний хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр байгаа вэ? 

-2008-2016 оны хоорондох 14 мянган иргэний диплом манай Боловсролын зээлийн санд хадгалагдаад байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис хааны музейн шавыг тавилаа

 0 сэтгэгдэл
  • Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогджээ
  • Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн

Байгалийн түүхийн музейн суурин дээр барих Чингис хааны музейн шавыг тавилаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл тэргүүтэй албаныхан уг үйл ажиллагаанд оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийн эхлүүлж байна. Энд Монголын түүхийн судалгаа, сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв. 

Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг болох юм. Музейн үзмэрийг зөвхөн бодитоор үзэхээс гадна виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдтэй байх аж. Мөн Монголын 36 их хааны лааны тосон баримал байхаас гадна Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг эх хувиар болон хуулбарлан авахаар 36 улстай холбогдоод байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй

 0 сэтгэгдэл
  • Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн

Коронавирусийн улмаас эдийн засагт үүсэж буй хямралын эсрэг Засгийн газрын авч буй арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт, мэдээллийг өглөө. Өчигдрийн байдлаар нийт 17 тэрбум төгрөгийг дотоодыг эх үүсвэрийн уг вирусээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулжээ. Тодруулбал, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг олгосон байна. Харин гадаадын зээл тусламж, хандивыг оролцуулаад нийт 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан аж. Харин эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газраас шийдвэрлэсэн зарим хариу арга хэмжээг нэмж тайлбарлав. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг энэ сараас ирэх аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн шийдвэрт Засгийн газар НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн. Цаашид ч ийм өвчин гарах, газар хөдлөлт, янз бүрийн байгалийн гамшиг юу ч тохиолдож болно зарим төрлийн байгууллагын ажилтнууд хамрагдахгүй юм. Тухайлбал, төрийн бүх албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтнууд, төрөөс тендер авч ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнууд энэ хөнгөлөлтийг эдлэхгүй. Яагаад гэвэл коронавирусийн нөлөө улсын төсөв одоохондоо дарамт болоогүй гэж үзэж байгаа аж. Мөн орлого нь буураагүй аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамаарахгүй юм. Улсын төсвийн орлого эхний улирлын байдлаар төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөг дутуу орж ирсэн. Энэ цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Сангийн яам хоёрдугаар сараас тэвчиж болох зардлуудаа таначихсан байсан. Экспортын хэмжээ 560 сая ам.доллар, импорт 150 сая ам.доллараар буураад байна. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд экспортыг нэмэгдүүлэх ажлыг салбар яамд идэвхтэй өрнүүлж байна" гэж Сангийн сайд мэдэгдэв. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Түүнчлэн үйл ажиллагааг нь төрийн шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад мөн сар бүр 200 мянган төгрөг олгох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулиас давсан шийдвэрээ цуцалж, Засгийн газрыг шинэчлэхгүй бол хуульчид эсэргүүцнэ

 0 сэтгэгдэл
  • Хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт нээлттэй мэтгэлцэх урилга хүргүүлэв
  • Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна
  • Ч.Өнөрбаяр: С.Бямбацогт гишүүн үндсэн хуулийг уншилгүй буруу тайлбар хийсэн

Ирэх сард Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэх тухай маргаан үргэлжилсээр байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхдөө хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс эхлэхээр тусгавал эрх зүйн зөрчил гарахгүй гэж мэдэгдсэн нь маргааны гол сэдэв боллоо. Харин С.Бямбацогт гишүүний тайлбарыг няцааж Үндсэн хууль судлаач, хуульч Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын дөрвөөс доошгүй сайд нь давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ, энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гэсэн заалтыг дагавар хууль бус Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагаж мөрдөх тогтоолыг батлахдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна гэж тусгасан. Тиймээс энэ бол Ерөнхий сайдад өгсөн “гэрийн даалгавар”. Бусад хууль Үндсэн хуульд нийцэх ёстой байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх хуулиар өөрчилж, зохицуулж болно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн хэлсэн нь ташаа ойлголт. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулахыг санаархана вэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох вэ гэдгийг тодорхой заасан” гэсэн юм. Мөн тэрбээр УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэгтэйг тодотгоод Үндсэн хууль хэрэгжих өдрийг гишүүд зурхай харж тогтоосноор Засгийн газраа “хайчинд” оруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуулиудыг шинэчилж баталтал хуучин хууль хэрэгжинэ” гэсэн заалтыг баривал хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатартай нээлттэй, халз мэтгэлцэхээ илэрхийлж, урилга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн спикерт хандан “УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж, хэрэгжүүлнэ үү” хэмээв. Эрх баригчид Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн дараа өөрчлөхөөр тохиролцсон бол хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандан эцэг хуулиас давсан шийдвэрийг нэн даруй цуцлуулахаа ийн мэдэгдэж байна. Хэрэв хуульч Ч.Өнөрбаярын мэдэгдэлд парламент тайлбар хийж маргааныг таслахгүй бол ирэх сард Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс аргагүй болох нь ээ. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын удирдлага албан ёсны тайлбар хийгээгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентаас холбогдох хуульд өөрчлөлт оруулбал дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Бямбацогт: Хуульд “давхар дээлийг тайлах” хугацааг сонгуулийн дараа хэрэгжихээр тусгах учраас эрхзүйн зөрчил гарахгүй

 0 сэтгэгдэл

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох шаардлагатай эсэх талаар тодрууллаа.

-Хаврын чуулганы эхэнд ямар хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бэ?

-Хуулийн дагуу өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээс гадна Үндсэн хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тухай хуулиуд болон Шүүх, Аудит, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Ялангуяа УИХ-­ын болон Засгийн газрын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийн дараа байгуулах парламент, Засгийн газар Үндсэн хууль зөрчинө. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихээс өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх, “давхар дээлийг тайлах” шаардлага гарах юм биш үү?

-Хаврын чуулганаар Засгийн газрын тухай хуулийг батлахдаа хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оны долдугаар сараас эхлэхээр зааж өгнө. Ингэснээр одоогийн Засгийн газар сонгууль өнгөртөл үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхээс гадна ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа. 

-Үндсэн хуульд төр, нийтийн өмчийн тухай өөрчлөлт орсонтой холбоотойгоор уул уурхайн лицензийг төр авах заалтууд холбогдох хуульд орох уу?

-Байгалийн баялгийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар батална. Харин уул уурхайн зарим лицензийг төрд буцаан авах бодлогыг салбарын хуульд нарийвчлан тусгаж зохицуулах юм.