A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2895/

Үйлчлүүлэгчдийн маань 90 хувь нь Instagram-аар “дамжин” ирдэг

Хувцсаа элэгдэж урагдтал нь удаан өмсвөл бүр илүү загварлаг

Үйлчлүүлэгчдийн маань 90 хувь нь Instagram-аар “дамжин” ирдэг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2895/


Өдөр бүр маш их хэмжээний контент Facebook, Youtube, Instagram, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж байна. Зөвхөн Instagram-д л гэхэд секунд тутамд 2100 пост шинээр нийтлэгддэг. Энэ бол бизнес эрхлэгчдийн хувьд алдаж болохгүй том боломж. Харин энэ боломжийг хамгийн сайн ашиглаж буй хувцас загварын компани бол залуусын 93//KiDULT брэнд юм. Хувцас загвар бол тухайн нийгмийн амьдралын хэв маяг, залуусын үзэл бодлын тусгал болдог. Бизнесийн шинэ хэв маягийг амжилттай хэрэгжүүлж, трэнд болоод буй 93//KiDULT брэндийн урлангаар зочилж, үүсгэн байгуулагчдын нэг, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэнтэй ярилцлаа.

МИНИМАЛИСТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БА ХУВЦАС ЗАГВАР

Хотын төвд байрлалтай жижигхэн дэлгүүрийн хаалгыг татахад ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн биднийг угтав.

93// K iDU LT-ийн бай р гурван хэсгээс бүрдэх аж. Харин дэлгүүр бүхэлдээ эмх цэгцийг мэдрүүлнэ. Хоёр цагаан сандал байх бөгөөд брэнд дэлгүүрийн ширээн дээр хөглөрдөг сэтгүүлээс ганц нь ч энд байхгүй. Бүр лангуу ч үгүй бөгөөд төмөр өлгүүрээс таван хүрэм, нэг юбка өлгөөтэй байх нь сонин. “Манай бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад нэг өдрийн дотор зарагдаж дуусдаг. Энэ бол илүү үлдсэн хувцаснууд” хэмээн М.Нямсүрэн хариулав. Учир нь дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж.

Бусад цагт нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй 93//KiDULT-ийн баг загвар зохион бүтээх, үйлдвэрлэх, брэнд хөгжүүлэлтээ хийдэг. Энэ талаар Д.Нямсүрэн “Бидний хамгийн том давуу тал бол гаргасан загвар бүр үлдэгдэлгүй зарагдаж дуусдагт байдаг. Бид загвараа зохион бүтээх, чанартай материал сонгох, фото зураг авалт хийх, брэнд хөгжүүлэлт, маркетинг сурталчилгаандаа харамгүй цаг зарцуулдаг. Олон тооны хувцас үйлдвэрлэх биш үнэ цэнэ шингэсэн цөөн тооны хувцас үйлдвэрлэхийг зорьдог. Тиймдээ ч KiDULT-ийн хувцаснууд өдөр бүр өмссөн ч уйдахааргүй, урагдсан ч загварлаг харагдах тийм л үнэ цэнэтэй байгаасай гэж бид зорьдог. Хувцсаа элэгдэж урагдтал нь удаан өмсвөл бүр илүү загварлаг. Тиймээс удаан өмсөхөд тохиромжтой чанартай материал ашигладаг. Мөн өнөөгийн нийгэм залуусаас өөртөө итгэлтэй байхыг “шаарддаг” болсон. Тиймээс манай брэнд трендийг бус шинэ содон бас биед эвтэйхэн хувцсыг л санал болгодог” хэмээн ярилаа. Чанарт илүү анхаарсан, цөөн тоог эрхэмлэсэн, эрх чөлөөтэй ч эмх цэгцтэй гэдэг утгаараа KiDULT бол яах аргагүй минималист брэнд юм.

ЗАЛУУСЫН ОРОН ЗАЙ БА МИЛЛЕНИАЛУУДЫН БИЗНЕСИЙН ХЭМНЭЛ

KiDULT-ийн үүсгэн байгуулагч Г.Тэнүүн, ахлах загвар зохион бүтээгч М.Нямсүрэн, менежер Х.Жаргалмаа нар бол миллениал үеийнх. Харин туслах дизайнер Р.Цэлмүүн, Б.Энхцацрал нар Z үеийнхэн. Хүний эрхийг тунхагласан ардчилсан нийгэмд хүмүүжиж, технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн яваа шинэ мянганыхан буюу миллениалууд болон Z-үүд өмнөх үеийнхнээс үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрхгүй ялгарна.

Уг дэлгүүр сард хоёр өдөр л хаалгаа нээдэг аж

Энэ үеийнхнийг бүх зүйлийг аль болох өөрөөр бас бүтээлчээр хийхийг эрхэмлэдэг хэтэрхий хөдөлгөөнтэй, амбицтай гэж Wellspace сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Тара Гриффит тодорхойлсон нь бий. 

Загвар зохион бүтээхээс гадна өөрийн бүтээсэн загварынхаа фото модель нь болдог М.Нямсүрэн инстаграмдаа 54.6 мянган дагагчтай. Харин захирал Г.Тэнүүн 63.3 мянган дагагчтай бол 93//KiDULT-ийн албан ёсны хаяг 20.2 мянган дагагчтай. Шинэ коллекц худалдаанд гарах өдөр, цагийг инстаграмаар мэдээлэхэд 138 мянга гаруй байнгын дагагч нарт мэдээлэл нь шууд хүрнэ гэсэн үг юм. Энэ талаар Д.Нямсүрэн, “Манай хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь инстаграмаар дамжуулан мэдээлэл авч үйлчлүүлдэг. Энэ бол залуучуудын хамгийн их ашигладаг платформ төдийгүй зураг болон видео контент түгээхэд хамгийн тохиромжтой сувгийн нэг мөн. Өдөрт 93//KiDULT-ийн албан ёсны инстаграм хаягаар дамжуулан 60 гаруй захидал хүлээн авч хариу илгээдэг. Сонирхуулахад, Г. Тэнүүний инстаграм нэр Tennekaze. Түүний хамгийн сүүлд хүүтэйгээ хамтдаа авахуулсан зураг гэхэд л 9758 хандалт авчээ.

АЖИЛЛАХ АРГА БАРИЛ БА АЛСЫН ХАРАА

93//KiDULT удахгүй онлайн дэлгүүртэй болно. Улаанбаатарт хүрээгээ тэлж Дархан, Эрдэнэтэд салбартай болохоор зорьж байгаа гэнэ. Д.Нямсүрэн хоногийн 24 цагийн яг хагасыг нь ажилдаа зарцуулдаг. Тэрбээр ойрын хугацаанд ном бичихийг бас Ази, Европын улсуудаар аялахыг хүсч байгаа тухайгаа ярилаа.

“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их асуудал дагуулсан зүйл юу байв” гэхэд тэрбээр, “Хамтарч ажиллахад тохирсон гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс тун цөөхөн байдаг” гэж хариулсан юм. Продакшны хэмжээнд үр бүтээлтэй ажилладаг нь багийн гишүүдийн ажлын бүтээмжтэй холбоотой аж. Үүний нууцыг “багийн гишүүн бүр зорилгоо ухамсарлаж, хамтран ажиллаж чаддаг” гэж тайлбарласан юм. Зургаан гишүүний хоёр нь их сургуулийн оюутан. Бүтэн цагаар биш уян хатан нөхцөлөөр дэмжин ажилладаг нь харилцан ойлголцлыг илтгэнэ. “Цагт хүлэгдэж биш хүсэл мөрөөдлөөрөө хөглөгдөн ажилладаг нь үйлдвэрлэсэн хувцас бүр чанартай байхад нөлөөлдөг” гэж. М.Нямсүрэн тодорхойлов.

СТРЕССИЙГ МЭДЭР БАС СОШИАЛАА ХЯНА

Д.Нямсүрэн хувцас үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хяналт тавьж ажилладаг учир уурлаж, бухимдах тохиолдол их гардаг. Хувцас оёх материалаа чанартай гэж сонгосон ч хэсэг хугацааны дараа бөөсрөх үед сэтгэл санаа “навс” унана. Эсвэл хамтран ажиллаж буй газрууд эхэлж ярьснаа зөрчиж, цаг хугацаа, нөхцөлөө гэнэт өөрчлөх зэрэг хүндрэлүүд олон гарна. Ийм нөхцөлд тэр стрессийг дарамт биш боломж гэж хардаг гэв. Тэрбээр, “Ажил буцалж байгаа үед асуудал байх л болно. Асуудлыг дагаад стресс үүсэх хэдий ч шийдвэрлээд, эргээд харахад илүү үр бүтээмжтэй ажилласан байдаг. Загварын хувьд шинэ эсгүүр, зохион бүтээлт, шинэ дизайныг туршин хүргэх нь тийм ч амархан байгаагүй. 2017 онд анхны намар, өвлийн загвараа танилцуулахад хүн бүр алга ташин гайхалтайгаар хүлээн авсан. Гэхдээ шинэ, өвөрмөц загваруудыг өмсөөд турших зориг залууст бага байсан учир хувцаснуудаас үлдсэн. Харин өнөөдөр минимал хэв маягтай, том хэлхгэр хэмжээтэй, шинэ загваруудыг маань залуучууд хүлээн авдаг болж. Бид тодорхой хэмжээнд Монголын хувцас загварын салбарт шинэ соёлыг нэвтрүүлж байгаа” гэсэн юм.

Харин уулзалтын төгсгөлд М.Нямсүрэн залууст сошиалд “мацаг барих”-ыг санал болголоо. Тэрбээр хэлэхдээ, “Орчин үеийн залуус сошиал орчинд хэт идэвхтэй байснаар дарамтыг мэдэрч байна. Залуучууд сошиалд хэт автсанаас ядаргаанд орж байна. Би ч гэсэн ялгаагүй сошиал дээр олон мундаг хүмүүсийг дагаж тэдэн шиг байхыг хичээж байсан. Дарамтыг мэдэрч байсан. Харин сарын хугацаанд сошиал мацаг барихдаа би гэр бүлээ, найз нөхдөө бас өөрийнхөө чаддаг зүйлийг олж харсан. Би мундаг хүн биш. Өөрийнхөө чиглэлийг бүрэн олчихсон ч хүн биш. Зөвхөн багаасаа дуртай байсан зүйлдээ цаг гаргаж, өөрийн чаддаг зүйлдээ төвлөрч байгаа хүн. Сошиал медиад бидний хардаг зүйл чухал биш. Чи мундаг хүмүүсийг хараад, даган дуурайгаад хэзээ ч өөрийгөө олохгүй. Оюун бодлоо өөрийгөө хайрлахад төвлөрүүлж сошиалыг зөв ашиглаж сураарай. Хүссэн зүйлээ өөрийнхөөрөө л хий. Сошиалд бусдыг дагаж байна гэдэг даган дууриах ёстой гэсэн үг биш” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компаниуд бонд гаргаснаар хөрөнгөө төрөлжүүлэх ач холбогдолтой

 0 сэтгэгдэл
  • Хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалтыг боловсронгуй болгоно

Санхүүгийн зохицуулах хорооноос Япон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-тай хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тэд Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалт, эрх зүйн тогтолцоог сайжруулах, зэрэг асуудлыг чухалчлан үзлээ. “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд дотоодод компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн JICA-гийн бондын зөвлөх акамацу норитакаг онцлон хэллээ. Компаниудын бондод мэргэжлийн байгууллагууд хөрөнгө оруулдаг. Гэвч Монголд хязгаарлагдмал байна. Өнгөрсөн оны найман сарын байдлаар 20 хөрөнгө оруулалт менежментийн компани байна. 

Зах зээлд нээллтэй бонд гаргахад чирэгдэл ихтэй байдаг

Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс 

2019 оны III улирлын байдлаар ДНБ 4.4 хувь хүрсэн нь эдийн засгийн өндөр өсөлт биш. Мөн инфляц сүүлийн үед өсөх хандлагатай байна. Компанийн бонд нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр гардаг. 2018 онд 20 орчим тэрбум төгрөгийн бондыг 16-20 хувийн хүүтэй хувийн хэлцлээр гаргасан гэх тойм мэдээ байдаг. Бондыг нээлттэй гаргахаас хувийн хэлцлээр гаргах нь банкинд илүү ашигтай. Нээлттэй бонд гаргахад СЗХ-оос зөвшөөрөл авах ёстой, шимтгэлд нэлээд их мөнгө зарна гэх зэргээр чирэгдэл ихтэй. Тиймээс банкууд бондоо нээлттэй гаргах сонирхол төдийлөн байдаггүй. Компанийн бонд зах зээлд гарвал хүүгээрээ өрсөлдөж эхэлнэ. Хадгаламжийн хүү жигнэсэн дундаж нь 11.5 хувь, банкны олгож буй зээлийн жигнэсэн дундаж нь 16.9 хувь байна. Тэдгээр нь Засгийн газрын бондтой өрсөлдөж магадгүй.

Компанийн бонд гаргах нь IPO хийхтэй адил хэмжээний зардал, цаг хугацаа шаардаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 

Олон улсад компанийн бонд Засгийн газрын баталгаатай гаргадаг. Зүүн Азийн бүс нутгийн орнуудын хувьд компанийн бондын зах зээлийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хоёр ба түүнээс дээш хувьтай байна. Манай улсын хувьд, компанийн бондын зах зээл 2001 оноос эхэлсэн ч 16 компани олон нийтэд бондоо санал болгож 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. хамгийн сүүлд, 2017 онд сүү хк “сүү” бондоо зургаан тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаатай гарсан байна. Энэ бол чамлалттай тоо. Бонд гаргах нь IPO хийхтэй адилхан хэмжээний зардал, цаг хугацаа шаардаад байгаа юм. Тиймээс СЗХ-ны зүгээс зохицуулалтын орчныг тодорхой болгох ажлыг хийнэ. Энэ хүрээнд СЗХ-оос JICA-тай хамтран хоёр шаттай төсөл хэрэгжүүлж байна.

2019 онд 22 ХК манайхаар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа 

Манай компанид 327 үнэт цаасны компанийн хувьцаа байна. 2019 онд 22 ХК манай компаниар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан. Бүх ХК хувьцаагаа тараалгасан бол их хэмжээний хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа өөртөө үлдээгээд, бусдынхаа ногдол ашгийг манайхаар жуулчлуулан тараалгах гэсэн зохицуулалттай тогтоол СЗХ-оос гарах гэж байна. Хувьцаа эзэмшигч 100 төгрөг төлж манай байгууллагаар үйлчлүүлдэг. Гэхдээ шимтгэл хураамжаа бууруул гэсэн учраас бид 10,000-аас доош хувьцаа эзэмшигчтэй компанийн ногдол ашгийг үнэгүй тарааж өгнө, түүнээс дээш нэг хувьцаа эзэмшигчид 50 төгрөгөөр тараана гэсэн хүсэлтээ хороонд хүргүүлсэн.

Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргадаг

Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга тамура Эрико 

Компанийн бонд гаргах нь ААН-ийн хувьд хөрөнгөө төрөлжүүлэхэд нэлээн ач холбогдолтой. Компанийн бондын зах зээлд холбогдогч байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Одоог хүртэл нийт 16 байгууллага компанийн бонд гаргасан гэсэн тоо байна. Энэ нь бонд гаргах үйл явц, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг харуулж байна. Мөн тухайн бондыг худалдан авах дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болов уу. Хууль эрх зүйн орчноос гадна, тухайн хуулийн заалтыг тодорхой болгох нь нэн тэргүүний ажил. Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргаж, хаанаас ч худалдан авах боломж бүрдүүлж, худалдан авах хэлбэр хөгжсөн байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засагт эмгэг үүсгэх инфляцын аюул хол биш байна

 0 сэтгэгдэл
  • Хэрэглээний үнийн индекс зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов


Эдийн засгийн 2020 оны эрсдэл инфляц хэвээр байна. үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс болох инфляц 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 хувьтай гарав. Энэ нь 2017 оноос хойших хамгийн нам үзүүлэлт болж байна. Инфляцын түвшнийг өнгөрсөн онтой харьцуулахад 2.9 хувиар буурчээ. Хэрэглээний үнийн индекс Зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын энэ оны үндсэн чиглэлд инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Хэдий тийм боловч эдийн засагт үзүүлэх инфляцын дарамт нэмэгдсээр байна. Эдийн засгийн өнөөгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлох инфляц 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт үүний дийлэнх хэсгийг эзэлсэн байна. Мөн төрийн зохицуулалттай ус, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөх ээлжит шалтгаан болжээ. Инфляцын дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол өнгөрсөн онд 7.3 хувьд хүрэв. Үнийн индексийг “оношлох” хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалж, тооцоолж байна. Төгрөгтэй харьцах ам.доллар, юань тэргүүтэй валютын ханш чангарах болсноор үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс огцом өндөлзөх магадлалтай харагдана. 2020 оны улсын төсвийн зарлагын өсөлт импортыг урамшуулах, хэрэглээг дэмжихээр байгаа нь мөнгөний бодлогын шинэ сорилт болоод байна. Тухайлбал, төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр хэрэгжиж эхэлснээр дотоодын зах зээлд сар шинийн баярын өмнө нэг их наяд төгрөг өрхийн хэрэглээг огцом өсгөж мэдэх нь. Монголын эдийн засаг ихээхэн эмзэг болж байгааг илтгэх инфляц сонгуулийн өмнө “тэсэрнэ” гэсэн хүлээлт их байна. Тэтгэврийн зээлийг тэглэх болсноор инфляц нэг хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг төв банкнаас гаргасан. Хэдий тийм боловч ам.долларын ханшийн өсөлт, бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа нь инфляц эдийн засагт эмгэг үүсгэх аюул хол биш байна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгт юанийн эсрэг суларч байна

 0 сэтгэгдэл
  • Юанийн ханш түүхэн дээд цэгт хүрлээ
  • Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг


Манай улсын гадаад худалдаанд онцгой байр суурь эзэлдэг өмнөд хөршийн юанийн ханш энэ он гарснаас хойш төгрөгийн эсрэг чангарсан хэвээр байна. Төв банкны зарласан албан ханшаар юань лхагва гарагт 398.51 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ өдөр “Найман шарга” валютын зах 399.5 төгрөгөөр зарж, 398 төгрөгөөр худалдан авав. БНХАУ худалдааны алдагдлаа бууруулах, улмаар экспортоо дэмжих үүднээс юанийн ханшаа сулруулах болсон. Тэр тусмаа АНУ-тай эхлүүлсэн худалдааны маргааныг хохирол багатай даван туулахаар эдийн засгаа тэлсэн мөнгөний зөөлөн бодлого баримталж буй. Дэлхийн түүхий эдийн нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг урд хөршийн дотоодын эрэлт буурч, бизнесийн орчин ялимгүй хумигдсан. Тэгвэл энэхүү эдийн засгийн удаашралыг саармагжуулахаар БНХАУ-ын төв банк арилжааны банкны заавал байлгах нөөцийн хэмжээгээ бууруулж, зах зээлд нэвтрэх мөнгөний урсгалыг өргөтгөсөн. Ингэснээр бизнесийг тэтгэх хямд эх үүсвэрийг бий болгож, 115 тэрбум ам.долларыг банкны системээсээ энэ онд чөлөөлөх гэж байна. Гэтэл манай улсын хувьд авч үзвэл, юанийн ханш сүүлийн гурван сарын хугацаанд даруй 13 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляц өсөхөд хөтлөх сөрөг талтай. Хятад улстай хийж буй худалдааны эргэлтээ манай улс 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй. Хэдий тийм боловч юанийн ханш цаашид тогтвор жих бус дээрх байдлаар нэмэгдсээр байвал манай улс багагүй алдагдал хүлээ хээр байгаа юм. ОУВС-гийн нөөц валютын нэг нь юань. Дунд хугацаанд хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшид юанийн ханшийн урт хугацааны амбиц дарамт болж магадгүй байна. Одоогийн төгрөгийн эсрэг чангарах юанийн хан шийн өсөлтийг ирэх сард тохиох сар шинийн баяртай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Мөн ам.долларын ханшийн өсөлтийг дагаж юань болон бусад валют төгрөгийн эсрэг чангарах болсныг мөн дурдаж буй. Хятадтай манайх нийт гадаад худалдааныхаа 80 гаруй хувийг хийж байна. Төв банкны судалгаагаар, Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортод зарцуулдаг. Өнгөрсөн онд манай улс Хятадад 36 сая тонн нүүрс нийлүүлсэн. Харин энэ онд 42 сая тонныг гаргахаар төлөвлөж буй. Юань авчрах нүүрсний экспорт 2019 онд хамгийн нааштай үр дүн дагуулсан. Харин энэ оны хувьд нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв нүүрсний экспортод бэрхшээл тулгарвал энэ нь юанийн ханш төгрөгийн эсрэг чангарах бас нэг үндэслэл болох талтай. Хятадын Ардын банктай манай улсын төв банк үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээ байгуулсан. 15 тэрбум юанийн гэрээний хугацаа ирэх наймдугаар сард дуусгавар болох тул энэхүү гэрээг сунгах асуудлыг хоёр тал ярилцаж эхэлсэн. Хэрэв гэрээг сунгаж чадахгүй нөхцөл байдал үүсвэл дотоодын валютын зах зээлд дээрх хэмжээний дарамт ирэхээр байгаа юм. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад, тэр тусмаа Хятадтай нийт худалдааныхаа 80 хувийг хийж байгаа нөхцөлд бид юанийн ханшийг анхаарч үзэх ёстой зүйлийн нэг. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай манай улсад юанийн нөлөө хамгийн их. Тэгвэл өнөөдөр юань түүхэн дээд цэг болох 398 төгрөгт хүрээд байна. Юанийн ханшийн энэхүү огцом өөрчлөлт өрх болгоны төсөвт зардал, үнийн өсөлт даллаж байна. Энэ нь бидний хэрэглээ улам үнэтэй болно гэсэн үг. Намар хүүхдүүдийн хичээл, сургууль орох болон шинэ жил, сар шинийн баярын өмнө их худалдан авалтаас үүдэн юанийн ханш хэлбэлзэж, эрэлт нэмэгддэг. Сар шинийг угтсан юанийн ханшийн өсөлт энэ жилийн өртгийг нэмэхээр байна. Баярын бэлтгэлээ хямд базаахыг хүн болгон хүсэх нь ойлгомжтой. Гэвч ханшийн өсөлт нөхцөл байдлыг ихээхэн өөрчлөх нь. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор, 895.1 мянган өрхийн 572.6 мянга буюу 64 хувь нь цагаан сар тэмдэглэж байна. Нэг өрх дунджаар1.5 сая төгрөг зарцуулдаг бол юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалж энэ жил баярын зардал нэмэгдэх нь. Хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг учраас энэ үеэр улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд орж, үүний 80 хувь гадагшлах буюу импортыг дэмждэг тооцоо бий. Ийм нөхцөлд төгрөгийн эсрэг ам.доллар болон юанийн ханш өссөөр байвал өрхийн төсөв зардлаа даахгүйд хүрэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутмаг байгаа нь зах зээлийн томоохон эрсдэл

 0 сэтгэгдэл
  • Сангийн журмыг боловсруулахдаа эрсдэлийг хэтэрхий их тооцож, хаасан байдлаар зохицуулалт хийсэн
  • Хэтэрхий хараат бус журам боловсруулснаас болж компаниудын ТУЗ хүчгүй байна. Өнөөдрийн байдлаар зах зээл хөрөнгө оруулалтгүй, ханш хямд, иргэдийн арилжааны идэвх сул байна

“БиДиСек” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй хөрөнгийн зах зээлийн 2020 оны төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн тоглогч нар дутмаг байгаа нь 2020 оны сорилт болно хэмээн онцолсон юм

-Энэ оны хөрөнгийн зах зээлийн төлөв ямар байх талаар яриагаа эхэлье?

-“Бодь даатгал” компанийн IPO-г манай компани гаргахаар болсон. Давтан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ харьцангуй бага хэдий ч оны анхны IPO гэх утгаараа нэлээд хүлээлттэй байна. Олон жижиг компаниас илүүтэй цөөн тооны мэргэшсэн томоохон компани байх нь нэр хүнд болон хувьцаа эзэмшигчдийн тоогоороо илүү байдаг. Компаниуд энэ жишиг рүү шилжиж байна. Жишээ нь, АПУ болон “Говь” компанийг дурдаж болно. Ийм компаниудын ашиг орлого илүү сайжирч, олон улсын тоглогч болох хандлагатай байна. Дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээж буй гол зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид юм. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн бирж хамтран шийдэхээр болсон. Мөн иргэд үнэт цаас худалдан авч, хуримтлал үүсгэдэг жишиг манайд хөгжихгүй байна. Тэгэхээр хувь хүн, өрх, байгууллагууд цалингийнхаа тодорхой хувиар үнэт цаас авч, хэрэгцээтэй үед нь зах зээлд гаргадаг тогтолцоо руу нийтээрээ шилжвэл хэрэгтэй л дээ. Эдгээр нөхцөлүүд үүсэхгүй байгаа учраас дотоодын мэргэжлийн тоглогч нар дутаад байна. Энэ нь 2020 оны манай зах зээлийн томоохон сорилт болно. 

-Мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын санг бий болгоход юуг анхаарах ёстой вэ. Ямар ажлууд хийж байна? 

-Мэргэжлийн хөрөнгө оруулалтын санг байгуулахад сангийн журмыг боловсруулахдаа эрсдэлийг хэтэрхий их тооцож, хаасан байдлаар зохицуулалт хийснээс шинээр сангууд үүсэн бий болох боломж, орон зайг үгүй хийсэн. Тухайлбал, хөгжих орон зай алга. Тиймээс зохицуулалтыг суллаж, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын сан бий болгоод татвар төлнө гэвэл хүмүүс дуртай хүлээж авахгүй болов уу. Мөн мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна. Хөрөнгийн зах зээлд ажиллаж буй брокер, дилерийн чадамжийг нэмэх зайлшгүй шаардлагатай. 

-Биржид бүртгэлтэй компанийн идэвх хэр байна вэ? 

-Биржид бүртгэлтэй компаниудад засаглал, ил тод байдал дутагдаж байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд яам бүрээс нэг хүн томилогддог байх хэрэгтэй. Засаглалыг сайжруулна гэх нэрээр хэтэрхий хараат бус журам боловсруулснаас болж компаниудын ТУЗ хүчгүй байна. Өнөөдрийн байдлаар зах зээл хөрөнгө оруулалтгүй, ханш хямд, иргэдийн арилжааны идэвх сул байна. Энэ нь биржид бүртгэгдэх компанийн тоог хязгаарлах болов уу. Тиймээс үнэт цаасыг худалдаж авахыг хүсдэг. Засгийн газар үнэт цаас гаргах нь тохиромжтой. Хэдийгээр мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн ч гэсэн үүгээр дамжуулан хөрөнгийн зах зээлд, иргэд, бусад хөрөнгө оруулагчдийг хамруулах боломжтой. 

-IPO хийсэн компанийн хувьцааны ханш тогтвортой биш байх юм. Энэ юутай холбоотой вэ?

-Мэргэжлийн хөрөнгө оруулагч дутмаг байгаа учраас брокер, дилерийн компаниудын хөрөнгө оруулалтын сангууд муу байна. Үүнийг чадавхжуулах, тооны олноос чанарын илүү рүү шилжүүлэх, илүү чадварлаг байлгах, санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна. Санхүүжилт олгож байж илүү сайжирна шүү дээ. Бирж, санхүүгийн зохицуулах хороо гэх зах зээлийн ордон босгосон атлаа очих гүүр нь байхгүй байна. Хүмүүст аюулгүйгээр дамжиж очих гүүр хэрэгтэй байгаа юм. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид.