A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3332/

Өнгөрөгч 7 хоногийн онцлох үйл явлуудыг ЗГМ сонин хүргэж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3332/

 Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна

  • Манай улсаас ирэх жил 42 сая тонн нүүрс авна гэж өмнөд хөрш амлаагүй
  • Боломжит орлогынхоо хэрээр том зарлагууд төлөвлөсөн Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон
  • Хэрэв ирэх жил дээр дурдсан 42 сая тонныг бид борлуулж чадахгүй бол энэ нь төсөвт алдагдал болно. Алдагдал нь өр гэсэн үг. Он оны төсвөө бид долоо хэмжээгүйн улмаас алдагдал нь талийж, улс орны төсөв дамжсан өр огцом өссөн билээ
  • Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамнаас нийтэлсэн судалгаагаар 2020 онд хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглал гаргасан байна. Үүгээр бол зах зээлд нүүрсний эрэлт буурна гэсэн үг . Дэлгэрэнгүйг http://zgm.mn/post/3298/

Хувийн хэвшлийн хувь заяа "хутга"-ны ирэн дээр байна

  • Бизнесийн орчин муудах тусам авлигын хэмжээ нэмэгдлээ
  • 2018 онтой харьцуулахад бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртал огцом нэмэгджээ
  • Манай улсын бизнесийн орчин нэгхэн жилийн дотор элгээрээ хэвтжээ. Ийм байдалд хувийн хэвшилтэй өрсөлдөх төрийн хэт оролцоо нөлөөлсөн байна
  • Бизнесийн орчин муудсан, бизнес эрхлэлтийн индекс тааруу дүнтэй гарсан жилүүдэд төгрөгтэй харьцах ам.долларын ханш хамгийн их суларч байжээ. Ийм зүй тогтол манай улсын эдийн засагт өнөөдөр хамгийн тод ажиглагдаж байна
  • Бизнесийн орчин улам хумигдаж байгаа нь бидний боломж мөн адил тэр хэрээр агшиж байгаа хэрэг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрсдийнхөө амлалтын эсрэг ажилласан эрх баригчдаас их зүйлийг хувийн хэвшил хүлээхэд. Дэлхийн банкны судалгаа үүнийг бидэнд хоёр дахь удаагаа нотолж харууллаа Дэлгэрэнгүйг http://zgm.mn/post/3307/

Урагшлах бус ухарч буй нийтийн тээврийн салбар

  • Ухаалаг карт нэвтрүүлснээ урагшилж байна гэж бодвол том эндүүрэл
    Улаанбаатар 1.3 сая хүн амтай, зэрэг дэвээрээ бол метрополис хотын хэмжээнд хэдийн хүрсэн. Гэхдээ нийтийн тээвэр нь энэ тодотголын хэмжээнд хүрэхэд хол байна
  • Нийслэлд парк шинэчлэлээр ирсэн автобус хамгийн багадаа таван жил Улаанбаатарын нийтийн тээвэрт хүчин зүтгээд дахин хэн ч ашиглах боломжгүй болоод тэтгэвэртээ гарч байна
  • Сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдэд одоогийн байдлаар 1000 гаруй нь үйлчилж байна
  • Нийтийн тээврийн үйчилгээнд явж байгаа 800-900 орчим автобусын 92 хувь нь 10-аас дээш жилийн настай    Дэлгэрэнгүйг http://zgm.mn/post/3325/

БНХАУ-ын 800 иргэнийг 8 дугаар сараас хойш ажигласан

БНХАУ-ын 800 орчим иргэнийг гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжиглэн хуулийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгуулгууд мэдээлсэн. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга Д. Гэрэл "Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. Бид наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүсийг саатуулсан, одоо байцаалт өгч байгаа. Энэ асуудал бидний хяналтад байгаа учраас айж, эмээх зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө. Одоогийн байдлаар хятад иргэдийг байрлаж байсан Амар, Ориентал, Кентавр, Юнион зэрэг нэр бүхий зочид буудлуудад нь саатуулан, ашиглаж байсан монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хурааж авсан. Харин зохион байгуулсан байж болзошгүй дөрвөн хятад, нэг монгол иргэнийг саатуулаад байна . Мөн ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав “Хэргйиг шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байна. Үүрэн телефоны зарим компани болон тэдгээр иргэдийг байршуулж байсан таван зочид буудлын эзэмшигчдийг шалгаж байна” гэв. Хэргийг хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэл хүргэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувийн хэвшилд халтай таван жилд өрийн дарамт нэмэгдлээ

 0 сэтгэгдэл
  • Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна.

Монголын эдийн засаг, бизнесийн орчинд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг бид онцоллоо. Тав гэж тодотгохын учир нь манай сонин уншигчдын хүртээл болоод таван нас хүрч байна. Энэ хугацаанд улс орны аж амьдрал, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой тус нэмэр болох, болохгүй өчнөөн шийдвэр гарч, өсөлт уналт үүнтэй хамт зэрэгцэн тохиож байсан түүхийг бичилцлээ. Хамгийн том онцлох чухал үйл явдал гэвэл хоёр жил гаруй зогссон “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотноо талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Ингэснээр гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын урт удаан хугацааны турш үргэлжлүүлсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр эдийн засагт гарч байна. “Оюутолгой” төсөл өнөөдөр 14 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үүний 54 хувь нь гүний уурхайд ажиллаж буй. Манай улсын эдийн засгийн итгэл найдвар нь уг төсөл хэдийн болжээ. Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад төслийн хоёр дахь шат эхэлсэн нь эерэг мэдээ байв. Төслийн хувь заяаг нэн эргэлзээтэй болгох шийдвэр УИХ-аас гарсан өдөр ийн бичиж буй нь хачирхалтай тохиолдол аж. “Оюутолгой” төслөөс гадна “Тавантолгой” төсөл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байж ирсэн. Гэвч энэхүү төсөл багагүй саад бэрхшээлийг туулж, ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Тавантолгой” компани өрийн хавхнаас гарч, 2018 оноос ашигтай ажиллах болсноор иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах хэмжээнд тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан. Өдгөө сонгуулийн өмнө Хонгконгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж, тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж байгаа. Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна. “Тавантолгой” төслийн хэлэлцээр ихээхэн маргаан дагуулж байгаа талаар манай сонин 2015 оны хоёрдугаар сарын 3-ны дугаартаа хөндөж байв. Эдийн засагт гарсан сайн зүйл гэвэл гадаад валютын албан нөөц нэмэгдэж, 3.8 тэрбум ам.долларт хүрсэн үе. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны салбарынханд татварын хөнгөлөлт үзүүлснээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. Тодруулбал, 2018 онд алт тушаалт оргил цэгтээ хүрч, 22 тоннд очсон. Энэ нь дотоодын валютын нөөцийг өргөж, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт тогтворжих хөрс бүрдсэн. Гэвч саарал жагсаалт, Засгийн газар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хоморголон хаах болсноор төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсан хэвээр байна. Энэ болгон хөрөнгө оруулагч үргэх, Монголоос зайгаа барихад хүргэв. Эргэн сануулахад, хямралд нэрвэгдээд байсан эдийн засаг эргэн сэргэж, энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өсөв.

Энэхүү өсөлтийг бий болгоход худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбар голлох нөлөө үзүүллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ сэргэж, өсөлттэй, тогтвортой байснаар төсвийн орлого давж эхэлсэн. Үүнээс гадна ОУВС-гийн тусгай хөтөлбөр хэрэгжих болсноор төсөв, мөнгөний бодлого хумигдсан. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т Монгол Улс дахин орж, 430 сая ам.долларын зээл авахаар болсон. Гэвч уг хөтөлбөрт зогсонги байдалд ороод байна. Хэдий тийм боловч эдийн засагт тулгарч буй сорилт цөөнгүй. Тухайлбал, 2021 оноос олон улсын зах зээлээс босгосон өндөр дүнтэй бондуудын өр төлбөрөө барагдуулж эхэлнэ. Гэгээтэй мэдээ бас байна. Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жил ихээхэн ээлтэй байлаа. Энэ хугацаанд арилжааны хэмжээ 6.3 дахин өсөж, шинээр арав гаруй компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, олон нийтийн засаглалтай боллоо. Мөн татварын хоёр шатны шинэчлэлд эрх баригчид цэг хатгаж, бизнесийн орчинд хал ихтэй татварын бодлого үйлчилж байна. Инфляц тогтворжиж, валютын ханш огцом хэлбэлзсэн, төсвийн алдагдал эрс тэлсэн, төр хувийн хэвшил рүү халдан довтлох нь улам нэмэгдсэн он жилүүд бидний ард үлджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Долигонож, пялдагдсангүй ээ, БРАВО ноён спикер

 0 сэтгэгдэл
  • УИХ-ын гишүүдийг ингэж нэгтгэн чанга барьж, гол асуудлаа амжилттай шийдэж чадах спикер нь Г.Занданшатар байна гэж төсөөлж байсан хүн анхандаа хэр олон байсан бол оо!
  • Энэ удаагийн парламень шиг дампуу, муу нэртэй, арчаагүй парламент монголд байгаагүй гэдэгт санал нийлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадсанаараа магадгүй тэд түүхэнд магтагдаж үлдэх цорын ганц үйлийг хийсэн байж ч болох юм


Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жилийн дараа Г.Занданшатар хэмээх эрхмийн тэргүүлсэн парламентын нүүрэн дээр хоёр дахь удаагаа засварт орлоо. Ингэснээрээ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд мөнхөрч үлдэж буйтай зэрэгцэн энэ эрхмийн нэр ч мөнхөд сайн, муугийн аль алинд дурсагдах боллоо гэсэн үг. Яагаад гэвэл энэ өдөр УИХ-ын чуулганаар хуралдсан гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, Ерөнхийлөгч батламжилснаар хуульчлагдан, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр болж байгаа нь өөрөө түүхэн үйл явдал мөн билээ. Анх 2000 онд оруулсан өөрчлөлт “Дордохын долоон заалт” гэдгээрээ алдаршсан лугаа Үндсэн хуульд хийсэн хоёр дахь удаагийн энэхүү өөрчлөлт цаашид хэрхэн алдаршиж үлдэхийг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хэд хэдэн удаагийн парламент дамжин яригдаж, зүрхэлж хийж чадахгүй байсан өөрчлөлтийг Г.Занданшатарын нүүрэн дээр МАН парламентад олонх байхдаа хийж чадсан нь яалт ч үгүй түүхэн үйл явдал юм. Монголчууд бид маш хэцүү ард түмэн. Бидний сэтгэлд баргийн зүйл нийцдэггүй юм гэдгийг олон зүйлээр нотлон өгүүлж чадах ч хамгийн тод жишээг энэхүү өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж эхэлсэн өдрөөс эхлэн батлагдах хүртэлх цаг хугацаа, өрнөсөн үйл явдлаас бид өөрсдөө харж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эс оруулах талаар бид ямар их маргалдлаа даа. Зайлшгүй хийх ёстой байсан өөрчлөлтийг хийж чадсангүй гэж өмнөх парламентууд, спикерүүдийг ямар ихээр буруутган, хараадаг байлаа даа. Гэтэл өнөөдөр энэхүү хийх ёстой байсан өөрчлөлтийг хийж чадсан гэдэг нь гайхамшиг учраас түүхэн үйл явдал гэж дахин дахин хэлэх шаардлагатай болж байна. Сайн, муу болсон эсэхийн талаар одоо маргалдаад байх нь харин утгагүй юм. Галт тэрэг хөдөлдгөөрөө хөдөлсөн. Дугуй нэгэнт өнхөрчихлөө. Өөрчлөхгүй байсан бол бид өмнөхийн нэгэн адил бүгд энэ парламентыг буруутгах байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Өөрчлөх байсан юм, чадсангүй гэхээс эхлээд монгол хэлний үгсийн санд байдаг адгийн муу үг болгоныг шавхан хаяглаж, үүрд энэ УИХ, тэр дундаа Г.Занданшатарт хадах байсан нь ч тодорхой билээ. Үүнийг тэрлэгч миний бие Монгол Улсын иргэнийхээ хувьд энэхүү үйл явдалд талархаж байгаагаа шуудхан хэлэх байна. Шүүмжлэн харлуулаад байгаа хүмүүсийн эгнээнд нэгдэх шиг амархан юм алга. Бүхнийг байнга үгүйсгэн, муулах шиг амар ажил ер нь байдаггүйг бодолцсон ч тэр. Харин энэ удаа БРАВО гэдэг үгийг чангахан шиг хэлчихмээр санагдаад болсонгүй. Тэр тусмаа Г.Занданшатарт! Долигонож, пялдагдаж байгаа юм шиг олон хүнд санагдаж байна уу? Тэгвэл үгүй юм. Өмнө нь миний бие сэтгүүлчийн хувиар нэг биш удаа яг энэ сэдвээр эрхэм спикертэй ярилцаж, шууд хэлэлцүүлэгт орж байсан болохоор ингэж хэлэх бодит шалтгаан, үндэслэл надад байдаг юм. Энэ үйл явдлыг гоочлон, хэл амаа билүүдэж суумааргүй байна. Ер нь бүгдэд 100 хувь таалагддаг хууль байдаг тухай сонсож, дуулаагүй. Таалагдах ч албагүй гэж боддог. Олонхын зарчмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж, асуудлыг шийдсэн гэдэг нь чухал байна. Энэ удаагийн парламент шиг дампуу, муу нэртэй, арчаагүй парламент Монголд байгаагүй гэдэгт санал нийлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадсанаараа магадгүй тэд түүхэнд магтагдаж үлдэх цорын ганц үйлийг хийсэн байж ч болох юм. Үүнийг тэгээд цаг хугацаа харуулах биз ээ! Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлэн Ерөнхийлөгчийн институцийн зүгээс улс төрийн тоглолт илт ороод эхэлснийг бид бас харсан билээ. Магадгүй бид цаашдаа аливаа асуудлыг олонхын зарчмаар шийддэг тогтолцоогоо бүрмөсөн алдах аюулд тун ойрхон ирчихээд байлаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьс наас хойш УИХ дөрвөн сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан юм. Ийм эрчимтэй байхыг нь хэзээ бид харлаа даа. Хувь амбиц, ашиг со нирхол нь нийтийн эрх ашгаас хол давамгайлсан, хэт хувийн тоглолттой энэ УИХ-ын гишүүдийг ин гэж нэгтгэн чанга барьж, гол асуудлаа амжилттай шийдэж чадах спикер нь Г.Занданшатар байна гэж төсөөлж байсан хүн анхандаа хэр олон байсан бол оо! Би л лав ит гэж байгаагүй хүний нэг мөн билээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа нийт 105.9 цаг хэлэлцсэн байдаг. УИХ-ын гишүүд төслийг иргэдэд танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирүүлж, Төрийн ордонд төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлэг зэрэгцүүлэн өрнүүлж, 600 гаруй санал гаргасан байдаг нь ямар нүсэр ажил байсныг илтгэдэг юм. Эндээс харахад л Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ганц нам хийчихлээ гэж хэлэх боломжгүй санагддаг. Нийгмийн зөвшилцөл эндээс тодорхой харагддаг учраас дээрхийн адил үгүйсгэж болохгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн ерөнхий зорилт нь ардчилсан нийгэмд шилжих, хүний эрхийг хамгаалах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн үндсийг бий болгох явдал байдгийг бид мэднэ. Тэрчлэн Монгол Улсын Үндсэн хуулийг тогтвортой үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар, төр засаг дур зоргоороо авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх гэсэн шалгуураар авч үзэхэд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн тог толцоо үүргээ биелүүлж чадсан хэмээн дүгнэдэг юм билээ. Тиймээс зайлшгүй шинэ Үндсэн хууль хийх, эс бөгөөс нэмэлт, өөрлөлт оруулах асуудалтай тулгараад удсанаа эрхбиш бас мэдэх биз. Юутай ч 20 гаруй жил ярьж, гурван парламент дамжин маргалдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр улс орны ирээдүйн зам мөрөө тэгшлэх олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг болж чадлаа. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар том өөрчлөлт гарч, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, шүүх нь хараат бус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө нийтээрээ хүчин зүтгэсээр ирсэн билээ. Энэхүү өөрчлөлт нь эрүүл нийгэм, шударга эдийн засаг руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн тухай, Сонгуулийн тухай зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт оруулах тул төр, нийгэмд шударга ёс баттай ноёрхох суурийг тавина. Үр дүнд нь хариуцлагатай, баялгийн үр өгөөжийг тэгш хүртсэн, хөгжингүй улс орон болох учиртай. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулиас эхэлж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв, тууштай хэрэгжүүлэхийг уриалж байна. Монголын ард түмэн амар амгалан, айх аюулгүй амьдрахыг хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монгол төр оршихын утга учир энэ билээ. Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай” гэж хэлсэн спикерийн үгэнд хариу ерөөл тавья. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүх юм сайн сайхан болно гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Сайн болсон, илүү сайжруулж болох байсан гэх мэт олон зүйлийг энд зориудаар дурдахыг үл хүслээ. Бид өөрчлөлтийн зүг том алхам хийж чадлаа. Харин энэхүү өөрчлөлтөөс үүдэн дагаж гарах салбар хуулиудаа илүү чамбай хийх нь энэ парламентын болон дараа дараагийнханд үүрэг, хариуцлага нь байх ёстой билээ.















A

Жижиг

A

Дунд

A

Том

Зөвхөн ченжүүд ашиг олдог гэж малчид гомдоллоо

 0 сэтгэгдэл
  • Мах, малаа борлуулах гадаад зах зээлийг нээж, махны үнийг чөлөөлөхийг шаардав


Мах, малаа борлуулах гадаад зах зээлээ нээж, махны үнийг чөлөөлөхийг шаардан малчид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ өвөл улсын хэмжээнд 67.6 сая толгой мал өвөлжинө гэж ХХААХҮЯ мэдэгдсэн. Гэтэл нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн аж. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн даац өвөл, хаврын улиралд 3-5 дахин хэтэрдэг. Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын мянгат малчин П.Тамир “Малчид бид цаг агаар улам хүндрэхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх хүсэлтэй байна. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй байгаа нь буруу. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ хэвээрээ өвөлжвөл хавар хамар хатгах өвсгүйгээс өлдөж хорогдсон малын тоо улам өснө” гэв. Харин Төв аймгийн Эрдэнэсант сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Гомбо-Очир “Малын тоо толгой жилээс жилд өснө. Харин бэлчээрийн хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс бид амьд мал болон махаа аль болох худалдах сонирхолтой. Гэтэл мал, махны экспортод квот тогтоосон нь жамаараа явж байсан худалдааг хязгаарлачихлаа. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд мал үхэж үрэгдээд дуусна. Өөрийн өмчөө худалдан борлуулах эрхийг маань хязгаарласны улмаас малчдад учирсан хохирлыг хэн хариуцах вэ. Төр малчдын өмчийг өөрийн мэт үзэж худалдан борлуулахыг хориглож байгаад бид гомдолтой байна. Малчдаас авсан махны үнийг зөвхөн ченжүүд өсгөдөг бөгөөд олсон ашгаа мөн өөрсдөө авдаг” хэмээн ярилаа. Нийслэлд махны үнэ өндөр. Худалдааны төвүүдэд килограмм нь 10 мянган төгрөг давдаг үхрийн махаа малчид ченжүүдэд хамгийн өндрөөр бодоход 4000-5000 төгрөгт л өгч чаддаг гэв. Гэтэл Засгийн газар махны үнийг барихтай холбоотой шийдвэр гаргаснаар малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн хүртэл үнэгүйдэх болжээ. Тухайлбал, үхрийн арьс 4000, адууны арьс дэл, сүүлтэйгээ 7-10 мянган төгрөг л хүрдэг. Бүр хонины арьс үнэгүйдсэн учир шатааж устгаж байгаа аж. Тэгэхээр цаашид ядаж малынхаа махыг боловсруулж, 8000-9000 төгрөгийн үнэтэйгээр экспортод гаргахаар зах зээлийг чөлөөлвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ гэж малчид үзэж байна.








A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Бат-Ундрал дэлхийн цомоос медаль хүртсэн анхны монгол хүн боллоо

 0 сэтгэгдэл

Silk Way Rally 2019 Дэлхийн цомын аварга шалгаруулах уралдааны мотоциклын төрөлд авто, мото спортын ОУХМ Б.БатУндрал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Оролцогчид Монгол, Хятад, ОХУ-ын газар нутгийг дамнасан 5000 км замыг туулж уралдсан бөгөөд тус тэмцээнд манай улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Б.Бат-Ундрал уралдааныхаа хоёр дахь өдөр ОХУ-ын бартаат замаар явж байхдаа мотоциклоосоо унаж, эрхий хурууныхаа шөрмөсийг тасалсан ч өвдөлтөө тэсвэрлэж барианд орсон түүний хувьд энэ нь хамгийн хүнд сорилт болжээ. Францын эмч нар түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон боловч тэрбээр эрсдэл үүрч, үргэлжлүүлэн уралдсан аж. Сонирхуулахад түүнийг Дэлхийн цомд хурд сориход Husqvarna Mongolia компани хөнгөлөлттэй нөхцөлөөр, шинэ Husqvarna 350 cc endure мотоциклыг ралли тоноглолоор тоноглож өгчээ. Энэ төрлийн уралдаанд оролцоход өртөг зардлын хувьд маш өндөр. Тухайлбал, автомашины төрөлд өрсөлдөж буй тамирчин хамгийн багадаа 200 гаруй сая төгрөгөөр төмөр хүлгээ тоноглодог бол мотоциклын тоноглол 60-90 сая төгрөг шаарддаг байна. Түүнчлэн оролцогчид бүртгэлийн хураамжид хамгийн багадаа 7000 евро төлдөг бөгөөд тус тэмцээний эмэгтэй оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс 4000 еврогийн хөнгөлөлт үзүүлжээ.