A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5364/

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал Сонгуулийн хууль хэрэгжих боломжгүй

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал Сонгуулийн хууль хэрэгжих боломжгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5364/
  • Хязгаарлалтын дэглэмийг Сонгуулийн хуультай уялдуулбал тэгш бус байдлыг арилгах боломжтой
  • УОК-оос гарах шийдвэр, зөвлөмжийг тактикаа боловсруулж буй улс төрийн намууд, PR-аа хэрэгжүүлэх нэр дэвшигчид "чих тавин" хүлээж байна

СOVID-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны УИХ-ын сонгууль өмнөхөөс өөр нөхцөлд өрнөх нь тодорхой болов. СЕХ-ны үйл ажиллагаа, нэр дэвшигчдийн сурталчилгаа, намуудын тактик Улсын онцгой комиссоос (УОК) гаргах шийдвэр, зөвлөмжөөс шалтгаална.

Засгийн газар болон УОК-ын саналаар хоёрдугаар сард Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд өнөөдөр ч энэ дэглэм үргэлжилж байна. Тус шийдвэрээр олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглох, гурваас илүү хүн цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байх зэрэг олон хязгаарлалтын дэглэм тогтоож, хоёр ч удаа сунгасан. УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарыг дуустал сунгах эсэхийг тун удахгүй шийдэх ёстой. Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 140 болж огцом нэмэгдсэн энэ үед дэглэмийг үргэлжлүүлэх магадлал өндөр буй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүй дэглэм дагаж мөрдөх, иргэд үг дуугүй биелүүлэх үүргийг Гамшгаас хамгаалах тухай хуулиар тогтоосон. Улсын онцгой комиссын ажиллах журмын 1.8-д “Комиссоос гаргасан шийдвэрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө” гэж заасан. 

Тиймээс зөрчсөн нэр дэвшигчийн бүртгэлийг цуцлах эрх ч СЕХ-нд бий. Тус комиссын удахгүй гаргах шийдвэр, зөвлөмжийг тактик боловсруулж буй улс төрийн намууд, PR-аа хэрэгжүүлэх нэр дэвшигчид “чих тавин” хүлээж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, танилцуулах, сурталчилгааны материал тараах, уулзалт, хурал зохион байгуулах эрхийг нэр дэвшигчдэд олгосон. Мэдээж эрхийнхээ дагуу нэр дэвшигч аль болох олон сонгогч хамруулсан уулзалт, цуглаан зохион байгуулах шаардлага үүсдэг. Гэвч хөл хорионы дэглэм үргэлжилбэл нэр дэвшигчдийн сурталчилгаа хийх боломж үлэмж хумигдахаар байна. Тэр тусмаа шинэ нэр дэвшигчдийн эрх ашигт муугаар нөлөөлөх нь. Хэдийгээр сэтгүүл, сонин, ухуулах хуудас тараах ч өөрийгөө таниулах, үзэл бодлоо мэдүүлэх, мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, хэрэгжүүлэх амлалт өгөхийн тулд иргэдтэй нүүр тулсан яриа өрнүүлэх нь шинэ нэр дэвшигчдэд ус, агаар мэт чухал. Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчдийн үг, үйлдэл, өнгө төрх, үзэл бодлыг “уншиж”, сонголтоо товлодог монголчуудын хувьд сурталчилгааны уулзалт маш чухал байдаг. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж, уулзалт хийх боломжийг хязгаарлах нь тэгш бус байдал үүсгэнэ.

Өөрөөр хэлбэл, хорио цээрийн дэглэм олонд танигдсан улстөрчдөд давуу байдал бэлэглэж байна. Энэ тохиолдолд үл ойлголцол үүсэж, СЕХ өргөдөл, гомдол, зөрчил, мэдээлэлд дарагдаж мэднэ. Цаашилбал, энэ нь шударга сонгууль явуулах, тэгш гараанаас сонгогдох эрхийг хязгаарласан гэдгээр Үндсэн хуулийн цэцийн маргаан болох тун өндөр магадлалтай юм. Тиймээс УОК сонгуулийн сурталчилгаа хийх боломжийг хэвээр хадгалах үүднээс уян хатан шийдвэр гаргах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, уулзалт, цуглаан зохион байгуулах тусгай журам гаргаж, төрийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх нөхцөлөөр хангахыг онцгойлон тусгах шаардлагатай. УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч нэр дэвшигчийг сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь бүх шатны Засаг дарга дэмжлэг үзүүлэх, тэгш хандах үүрэгтэй гэж тусгасан. Мөн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээд нэр дэвшигчийг сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй. Энэ үүргийг хязгаарлалтын дэглэмтэй уялдуулж чадвал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан ч тэгш байдлыг хадгалах боломжтой болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аймхай эрх баригчид хотын захиргааг шинэ байранд нүүлгэхээс татгалзжээ

 0 сэтгэгдэл
  • Яармагт барьсан хотын захиргааны шинэ барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжийг эрх баригчид булаах эрхгүй
  • Сонгуулийн өмнө түмний үг хурц, төрийн “чих” зөөлөрдгийг ашиглаж, хотын захиргаагаа нүүлгэе
  • Нийслэлийн захиргааны болон үйлчилгээний 33 байгууллага өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 төрлийн үйлчилгээ  үзүүлдэг. Эл үйлчилгээг авах зорилгоор  хоногт дунджаар 100 мянган автомашин хотын төвийг зорьж түгжрэл үүсгэдэг гэсэн судалгаа байна

Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд хотын төвөөр зорчдог авто машины тоог цөөрүүлэх нь зөв гэдэгтэй маргах хүн цөөн биз. Хотын төвийг зорьж байгаа хөдөлгөөний дийлэнх нь төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэх гэсэн иргэд, тэнд ажиллагсдын автомашин байдаг учраас түгжрэлийг бууруулах төлөвлөгөө тэндээс эхлэх ёстойг бүгд ойлгосон. Ялангуяа, нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэдгийг нийслэлийн үе үеийн удирдлага дуу нэгтэй зөвшөөрч төлөвлөгөө гаргаж ажилласан. 2016 онд хотын даргаар ажиллаж асан Э.Бат-Үүл нийслэлийн захиргааны барилгыг Баянхошуунд барихаар газар чөлөөлөлт хийж, шав тавьсан боловч дараагийн дарга С.Батболд Яармагт байгуулахаар тэс хөндлөн шийдвэрлэсэн юм. Түгжрэлийг бууруулах бодиттой ажил учраас аль, алиныг нь нийслэлийн иргэд эсэргүүцээгүйгээр барахгүй дэмжиж, зөвшөөрсөн. НИТХ-ын тэргүүлэгчид ч “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг баталсан билээ. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө, олны дэмжлэгийн дагуу өдгөө Яармагийн дэнжид 68 мянган м.кв талбайтай хотын захиргааны гурван блок шинэ барилгыг сүндэрлүүлж, ашиглахад бэлэн болжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Захирагчийн ажлын албанд зориулж 10 давхар 16 мянга м.кв байр, нийслэлийн харьяа агентлагуудыг нэг дор төвлөрүүлэх зорилгоор 13 давхар 28 мянган м.кв барилга, иргэдийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заалны зориулалтаар гурван давхар 13 мянган м.кв талбайтай байшин барьсан. Бүр гол барилгын хүлээн авах танхимд нийслэлийн бэлгэдэл “Хангарьд” сүлдийг ч байршуулсан байв.

Гэтэл хотын захиргааг хотын төвд нь үлдээх мэдээлэл ойрд хөврөх боллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн захиргаа Сэлбэ голын хөвөөнд буурь сэлгэсэнтэй холбоотойгоор хуучин буурь дээр нь шинээр баригдаж буй барилгад нийслэлийн удирдлагуудыг оруулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл “чих дэлсэв”. Учир нь эрх баригчид Яармагт баригдсан шинэ барилгад хотын удирдлагууд тухлах нь зохимжгүй, сонгуулийн өмнө намын рейтингийг унагана гэж үзсэний улмаас нийслэлийн удирдлагуудын зорилт, иргэдийн хүсэлт биелэх боломжгүй болжээ. Сонгуулийн өмнө хотын захиргааг нүүлгэж, иргэдийн бухимдлыг төрүүлнэ гэсэн айдсаас шалтгаалж энэ ажил өдгөө гацжээ. Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хотын захиргаанд зориулж барьсан шинэ барилгад залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн, инженер техникийн чиглэлийн төв байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн боловч сайд нар зөвшөөрөөгүй байна. Мөн нийслэлийн удирдлагууд хотын захиргааг бүхэлд нь Яармаг руу шилжүүлэх саналыг УИХ-ын гишүүдэд уламжлаад ч нааштай хариу аваагүй аж. Арга ядахдаа хотын удирдлага тодорхой хэсэгт нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг оруулж, зарим хэсэгт нь залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологийн төв байгуулах санал гаргасан ч шийдвэр нь “түгжирчээ”. Иргэдийн дунд явуулж байсан “нийслэлийн төр захиргааны байгууллагыг тус цогцолборт нүүлгэх үү, өөр зориулалтаар ашиглах уу” гэсэн санал асуулгын сураг ч тасрав. Татвар төлөгчдийн мөнгөөр боссон тус барилгыг зориулалтын дагуу ашиглах нь ямар учраас МАН-ын нэр хүндийг унагах гээд байгаа нь ч ойлгомжгүй байна. Нийслэлийн төр захиргааны болон үйлчилгээний 33 байгууллага өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 

Эл үйлчилгээг авах болон бусад зорилгоор хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа бий. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж ачаалал тодорхой хувиар буурвал автомашины түгжрэл арилах, агаарын бохирдлыг буурах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, иргэдэд нутгийн захиргааны үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэсэн тооцоолол бий. Гэвч эрх баригчдын сонгууль бодсон харалган шийдвэр олон жил төлөвлөж, хүсэн хүлээсэн ажлыг үр дүнгүй болгох нь. Нөгөөтэйгүүр, хотын захиргааг хотын төвд үлдээснээр Э.Бат-Үүлийн хэлээд байсан “дарга нарын Яармагт авсан газартаа орон сууц барьж, үнэ хүргэж зарах гэсэн маркетинг” гэсэн үг үнэн болж таарлаа. Ийм байж таарахгүй. Нийслэлийн захиргааны шинэ барилгыг нийслэлийн иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан. Иргэд төрийн үйлчилгээг төвөггүй авахын тулд хотын захиргааг нүүлгэхийг дэмжиж, хүсэн хүлээж барилгыг нь бариулсан бус уу. Тиймээс эрх баригчдаас асуух шаардлагагүйгээр шийдвэр гаргах эрх бидэнд бий. Тэгээд ч эрх баригчид сонгуульд зориулж, нэр хүндээ буурахаас жийрхсэн жижигхэн шалтгаар төрийн үйлчилгээг төвөггүй, түгжрэлгүй авах боломжийг боомилдог байж таарахгүй. Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ. Улам ярвигтай, илүү эрсдэлтэй, эдийн засаг унасан, иргэдийн амьдрал зутарсан нөхцөл байдал удаан үргэлжилнэ. Тиймээс сонгуулийн өмнө түмний үг хурц, төрийн “чих зөөлөрдөг”-ийг ашиглаад хотын захиргаагаа нүүлгэх нь нийслэлийн иргэдийн эрх ашгийн тэргүүнд явах ёстой. Сонгуульд МАН ялахаас илүү иргэдийн эрх ашиг, үр өгөөж эрэмбийн эхэнд бичигдэх учиртай. Эс бөгөөс та бид түгжрэлдээ төвөгшөөж, зогсоол хайж “золбирсон”, унаагаа ачуулж уурласан төрийн тохьгүй, тухгүй үйлчилгээнд бухимдсан тамын тойрогтоо эргэлдэж, дараагийн сонгуулийг хүлээхээс өөр арга алга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг намаар нь дамжуулж олгоно

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас баталсан түр журамд ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байгаа иргэдээс санал авах талаар тодорхой заалт орсонгүй
  • Нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах хуудсаа айлын хаалга тогшилгүй үүдэнд нь үлдээхийг түр журамд тусгажээ

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг албан ёсоор эхлүүлж байна. Өнөөдөр нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох үнэмлэхээ гардах ёстой. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч нийлсэн 600 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Хуульд зааснаар эдгээр нэр дэвшигчдэд нэг өдөрт багтаан үнэмлэхийг нь олгох ёстой. Харин СЕХ энэ ажлыг хорио цээрийн дэглэмд заасны дагуу олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулжээ. Ингэхдээ нам, эвслийг төлөөлж хоёроос илүүгүй хүн нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг авах, намын байгууллагаар дамжуулан олгох бол бие даан нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу СЕХ-ноос үнэмлэхээ гардах аж. Мөн энэ өдөр УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгаа хийх эрх албан ёсоор нээгдэж байна. Гэхдээ өмнөх сонгуулиудыг бодвол сонгуулийн сурталчилгаа аядуу зөөлөн эхлэх төлөвтэй. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас сэргийлэх журам” баталж, сурталчилгааны зарим үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм. Тухайлбал, нэр дэвшигчдийг иргэд сонгогчидтой цахимаар уулзалт хийх, цахим уулзалт хийх боломжгүй газар танхимд уулзалт хийх бол хоёр цагаас хэтрүүлэхгүй байх, оролцогчдыг 1.5 метрийн зайтай суулгах, гар барихгүй, тэврэхгүй, үнсэхгүй, уулзалтын танхимд оруулахдаа бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх, ухуулах, тараах материалыг айлын хаалганы гадна үлдээх зэргийг тусгажээ. 

Мөн нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх ариутгал, цэвэрлэгээ хийх санхүүжилтийг өөрөөсөө гаргах зэргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгажээ. Харин COVID-19 цар тахлын улмаас тусгаарлалт, эмчилгээнд байгаа иргэдээс хэн, хэрхэн санал авах талаар тодорхой тусгаагүй байна. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн сард “УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байна. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авах вэ гэдэг асуудалтай. Үүнийг нарийн судалж, шийдвэр гаргана” хэмээсэн. Засгийн газраас баталсан “Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас сэргийлэх журам”-д ч энэ асуудлыг нарийвчлан тусгаагүй байна. Хэдийгээр түр журамд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63.1-д заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч буюу тусгаарлагдсан, эмчлүүлж байгаа иргэдээс зөөврийн хайрцгаар санал авах заалт тусгасан боловч хэн яаж авах, аль тойргийн иргэдийг хамруулах нь тодорхойгүй байна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн ажилтан зөөврийн хайрцгаар санал авна гэж заасан байгаа. Энэ заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах нь бас л тодорхойгүй байна. Өчигдрийн байдлаар ажиглалтад 1856 иргэн тусгаарлагдаж байгаа бол 141 иргэн коронавирустэй нь батлагдаж эмчлүүлж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн байгууллагууд эрх баригчдыг “долоож”, бодит байдлыг нууж эхлэв

 0 сэтгэгдэл
  • Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа

Хууль, шүүхийн байгууллагынхан сонгуульд зориулж эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг төрийн байгууллагууд баяжуулж байна

Сонгуулийн жилийн эхнээс хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, улстөрчидтэй холбоотой хэргүүд ээлж дараалан шүүхийн шатанд овоорлоо. Тэр дундаа АН-ын угшилтай улстөрчдийн нэр холбогдсон хэргүүд шүүхээр ээлж дараалан хэлэлцэгдэж буй нь эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг улам лавшруулж байгаа юм. Үүнээс гадна эрх баригчдад далдуур үйлчилж эхэлсэн гэх хардлагыг зарим төрийн байгууллагын үйл ажиллагаа улам баяжуулж буйг баримтаар дурдъя. 

Нэгэн жишээ: Манай сонин саяхан статистикийн байгууллага эрх баригчдад илт “тал зассан” худал мэдээлэл гаргасныг тоо баримтаар ил болгосон. Тус нийтлэлд иргэдийг бодит мэдээллээр хангах байгууллага эрх баригчдад “долигонож” олны элэг доог болж буйг ч өгүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн итгэхэд бэрх үзүүлэлтээс дурдвал, өрхийн орлого 248 мянган төгрөгөөр нэмэгдсэн, ажилгүй иргэдийн тоо 1800-гаар буурсан, ресторануудын орлого 1.3 тэрбум төгрөгөөс өссөн, аж үйлдвэрлэл 6.4 хувиар өгссөн, бөөний худалдаа 6.3 тэрбумаар тэлсэн гэжээ. Цар тахлын улмаар эдийн засаг агшиж, үйлдвэрлэл хумигдаж, худалдааны эргэлт царцан, иргэдийн амьжиргаа, өрхийн орлого огцом буураад байгааг хэн хүнгүй мэдэж байхад илт зөрүүтэй мэдээлэл түгээсний цаана эрх баригчдыг харлуулахгүй гэсэн санаа агуулагдаж байна гэж хардахаас аргагүй. 

Нэгэн жишээ: ШӨХТГ-ын дарга өнгөрсөн сарын 20-нд “Бүх ШТС-д шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад гэнэтийн шалгалт хийж, дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь долоо хоногийн дотор албан ёсоор мэдээлнэ” гэсэн боловч таг чиг болсон. Харин өчигдөр мэдээлэхдээ “Хяналт шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан, шалгалт үргэлжилж байна. Шатахуун бол улсын стратегийн чухал бүтээгдэхүүн учраас ултай, суурьтай судалж, дүн мэдээллийг дэлгэнэ” гэсэн тайлбар мэдэгдэл хийв. Долоо хоногт албан ёсны хариу нь гарна гэж бардам мэдэгдэж байсан төрийн байгууллагын удирдлага шалгалтын ажлын хугацааг сунгах, үргэлжилж байна гэж мэдээлэхийн учрыг иргэд, олон нийт сайн ойлгосонгүй. Эндээс сонгуультай холбоотойгоор нийгэмд “доргио” үүсгэхгүй байхаар тооцож, хугацааг нь сунгасан юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. 

Нэгэн жишээ: Олон нийтийн өмнө ил тод, шударга байх ёстой АТГ эрх баригчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) зарлахгүй удаж байгаа нь тэдэнд үйлчилж байна гэх хардлагыг шууд төрүүлнэ. Өмнөх жилүүдэд АТГ төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг аль дөрөвдүгээр сарын эхээр зарлачихдаг байсан ч энэ удаа сунжруулж дарсан нь хардлагыг улам лавшруулаад байгаа юм. Хуулиараа жилийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд ил болох ёстой ч энэ удаад улирлын төгсгөлд буюу сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа зарлах мэдээлэл ч “чих дэлсэж” байгаа нь яах аргагүй эрх баригчдад үйлчилж байна гэсэн хардлага руу хөтөллөө. Нөгөөтэйгүүр энэ нь өмнөх жилүүдийн уламжлалаас “гажсан” шударга бус байдлыг далдуур бий болгож байгаа юм. 

Нэгэн жишээ: Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хугацааг удаа, дараа сунгаж байгааг талархан хүлээж авч буй иргэн олон ч нөгөө талд нь эрх баригчид улс төрийн эсэргүүцэл жагсаал цуглаанаас “жийрхэх”- дээ байдлыг далимдуулж байна хэмээн хардаж буй хүн ч цөөнгүй бий. Хорио цээрийн дэглэмийн улмаас зарим сөрөг үр дагавар нэмэгдсэнийг ч тэд шүүмжилж байгаа. Тухайлбал, ахуйн хүрээний архидалд нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөнийг цагдаагийн байгууллага “зөөллөж” байна гэх хардлага газар авав. Үүнийг батлах мэт төрийн байгууллагуудын тоо баримт зөрж эхэллээ. Статистикийн байгууллагаас хийсэн судалгаанд “2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн 3131 гэмт хэрэг, зөрчил шалгагдаж, 2244-ийг нь шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ” гэсэн. Гэтэл ЦЕГ-ын статистик мэдээлэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 бүртгэгдэж өмнөх оныхоос 133 хэргээр буюу 83.6 хувиар буурсан гэжээ. Илт зөрүүтэй энэ мэдээллийн цаана цагдаагийн байгууллага эрх баригчдын цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харлуулахгүй гэсэн санаа явж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Дээрх жишээ, тоо баримтаас дүгнэхэд төрийн байгууллагууд сонгууль угтсан “кампанит ажилд” хүчин зүтгэж эхэлсэн гэх хардлага эрхгүй төрж байна. Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа. Чухам энэ эргэлзээ сонгуулийн дараа батлагдвал ард түмнээ хуурсан хэрэгт МАН-ын эрх баригчид төдийгүй төрийн байгууллагууд хэлхэгдэж, муу нэрээ улам шаварт хутгах вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концесс, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчнээ гүтгэж байна

 0 сэтгэгдэл
  • Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гүтгэсэн увайгүй мэдээллийг улс төрийн намууд явуулахгүй байхыг сануулав. Тэрбээр “Эрх барьж буй МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концесс, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний намууд руу гүтгэсэн, харлуулах үйл ажиллагаа явуулж буйд Ардчилсан нам харамсаж байна. Иймэрхүү гүтгэлгийн шинжтэй суртлыг хэн, хаанаас явуулж байгааг АН-ын хуульчид олж тогтоосон. Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг асуудал биш, харин бодлогын өрсөлдөөн. Ардчилсан нам сонгуулиар шударга өрсөлдөхийг уриалсан. Харамсалтай нь, АН-ын 76 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүгдийг нь бүртгэсэн байхад зарим гишүүнийг бүртгээгүй хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Цагдаагийн ерөнхий газар нэр дэвшигчдийн талаар өмнө нь ял шийтгэл авсан эсэх талаар лавлагаа авдаг бөгөөд манай 76 нэр дэвшигч авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, татварын өргүй гэх мэт холбогдох мэдээллүүд нь хуульд нийцсэн гэдгийг баталгаажуулж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. Энэ бүхэн өөрсдийнхөө алдааг нууж, бусад өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна. Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биенээ харлуулж байгаад өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд олон түмэн үзэж байгаа юм. Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна” гэв. 

Ийнхүү мэдээлэл өгсний дараа дараах тодруулгыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгээс тодрууллаа.

-Ардчилсан намын хэн, хэн гэдэг нэр дэвшигчийг яаж гүтгэсэн бэ. Хууль эрх зүйн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага тийм зүйл байхгүйг нь баталгаажуулсан. Хуулийн байгууллагуудад тодорхой асуудлаар гомдол мэдээлэл гаргасныг богино хугацаанд шалгах үүрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч бусдыг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан.

-Танай нам хандивын дансаа нээсэн үү?

-Ардчилсан нам хандивын данс нээсэн. Бүх нэр дэвшигчийн хандивын данс нээлттэй, ил тод түмэн олонд нээлттэй байхаар ажиллаж байна.