A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3372/

Өнөөдөр мэлхийнхний ажил амжилттай байх бол загасныхан хүүхэддээ анхаарах хэрэгтэй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3372/

Хонь

Урьдын сэтгэл түгшээсэн явдал таныг дахин сэдрээж, сэтгэлийг хямраах магадлалтай. Үгүй бол тооцоолоогүй зарлага бага зэргийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Асуудлын уг үндсийг арилгаагүй цагт энэ урсгал үл итгэлцэл, найдваргүй байдлыг авчирсаар л байх болно. Тантай ойр хэн нэгэн аюулгүй байдалдаа итгэх итгэлийг тань алдуулах шалтгаан болж болзошгүй.

Үхэр

Биеэ барьсан байдал тань аливаа чухал асуудлыг шийдэхэд саад болж магадгүй. Та өөртөө цаг зав гарган хүсэл сонирхол амьдралын зам тань зөв явж байгаа эсэхийг нягтлан шалга. Гэхдээ та өөрийнхөө өнгөрснийг шүүх хэрэггүй. Өөрийгөө юу хүсч байгааг юуны түрүүнд ойлго. Бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байгаа талаар санаа зовохоо болих хэрэгтэй.

Хамтатгах

Хамтын үйл ажиллагаа амжилттай байна. Мөн шинэ уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил зэрэгт ээлтэй өдөр. Од эрхэс урьдын адил таныг ивээж байна. Санхүүгийн байдал дажгүй сайжирна. Тоглоомд хожих, зээлээ буцаан авах, ашигтай наймаа хийх боломжтой байна.

Мэлхий

Ажил хэргээ дуусгах, идэвхтэй амрахад таатай өдөр. Материаллаг байдлаа сайжруулах эсвэл ирээдүйн амжилтын суурь үндсээ тавьж чадна. Гагц бие хүмүүсийг харамсах, сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт, шинэ танил хүлээж байна. Таны хүчин чармайлт гол нөлөө үзүүлнэ. Чөлөөт цаг гарвал гэртээ хайрттайгаа амраарай.

Арслан

Ил тод бус ойлгомжгүй байсан зүйлс бүгд ил гарч ирнэ. Шударга шулуун байдал энэ өдөр давамгайлна. Ажлаас тань танд өөр үүрэг хариуцлага санал болговол амлалт өгөхдөө болгоомжтой бай. Учир нь хэрвээ таны эрүүл мэнд хэцүү байвал ядарч цуцах магадлалтай байна. Мөн танд хариугаа гаргахаар хойшлуулах хугацаа байна.

Охин

Овсгоотой хүмүүсээс болгоомжил. Тэдний зөвлөгөөг зүгээр сонсоод орхи. Таны санаачлагатай байдал зөв чиглэлээ олоход тусална. Хүчтэй дур хүсэл нь хайр дурлалын харилцааг хялбархан эхлүүлэх болно. Хайртай хүнтэйгээ дотно байж болох газар оч. Таны мөнгөнд таарсан таатай газрыг олж чадна..

Жинлүүр

Та тушаал дэвших эсвэл шинэ ажилд орох гэж байгаа бол амжилтанд хүрнэ. Хэрэв та аль хэдийн найдвартай байр суурьтай болсон бол дарга чинь таны чадварыг үнэлэн цалин нэмэх болно. Та өөрийн тавьсан зарилгодоо итгэлтэй байгаа ч хамт ажилладаг хүмүүс тань таны хийж буйг өөлж гоочилж магадгүй. Асуудлаас зайлсхийхийн оронд өөрийн сэтгэгдлээ эелдгээр хэл.

Хилэнц

Өөрийн төлөвлөгөөг яг таг тодорхойл. Танд ирээдүйд хэрэгжүүлэх агуу санаа төрөх болно. Мөн та аяллын тухай бодох болно. Та бүхний зарим нь мэргэжлээ дээшлүүлэх, эсвэл өөрийн сонирхлоороо сурч магадгүй. Ном унших бясалгал хийх зэрэг нь таны оюун ухааныг сэргээх болно.

Нум

Сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй тайван байж аливаад бодитоор хандахгүй бол үл ойлголцол, санал зөрөлдөөн үүсч хэрүүл шуугиан болох магадлалтай. Гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарч болох юм. Хийх ёстой зүйлүүдийн жагсаалтад шинэ төсөл нэмэх бололтой. Зарим хүмүүс хуучин ажлаа орхиж өөр газар орж мэднэ.

Матар

Овсгоотой, гярхай байдлаар бизнес ажиллагаа урагшилна. Эерэг сэтгэлгээтэй хүмүүс ерөнхийдөө хангалттай мөнгө л сайхан амьдралыг бий болгодог гэсэн утгагүй хүслийг ойлгоно. Энэ үед зохион байгуулагдах буяны ажиллагаанууд танд бусадтай дотнын харилцаа үүсгэх ба алдар нэрийг өсгөх боломж авчирна.

Хумх

Бизнес ажил дээр дэвшилтэт үе байх тул тусламж дэмжлэг, зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бодит биш олон сонголттой учирна. Хэт удаан цаг шаардагдах ажлаа хойш тавин амарч, оронд нь бүтээлч сэтгэлгээ шаардах үр бүтээлтэй ажилд анхаарлаа хандуул. Ажил ба хичээлээс болоод гэртээ байж чадахгүйд хүрлээ ч танд гэртээ бүгэх хүсэл нэмэгдэж, ямар нэг аргаар боломж гарган гэртээ амрах болно.

Загас

Бусдаас онцгойрч, ихийг хийх гэсэн хүсэл ажлаас таашаал авахад төдийгүй харилцан ойлголцолд саад болох төлөвтэй. Урлагийн мэргэжлийн хүмүүс шинэ уран бүтээл туурвиж, энэ бүхнээрээ бахархах болно. Хайрын холбоо сайхан үргэлжилсээр байх ч байдал жаахан ойлгомжгүй болж ирэх төлөвтэй. Хүүхдүүддээ онцгой анхаарал шаардах үе. Бага насны хүүхэдтэй бол сайн харгалзах нь зөв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сургууль дотор ч агаар бохир байгааг хэмжих багаж илтгэлээ

 0 сэтгэгдэл
  • Түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол өндөр байсан. Харин сайжруулсан түшс түлснээр угаарын хий ихсэж, хүмүүс хордож байх вий гэхээс эмээж байна


Амьсгалах эрх” төслийн хүрээнд агаарын чанар хэмжих төхөөрөмжийг нийслэлд болон төвийн аймгуудад суурилуулсан байна.Тус төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа аж. Агаарын чанар хэмжих багаж нь хүний эрүүл мэндэд хортой PM2.5 болон PM10 тоосонцрыг хэмжиж, агаарын чанарын мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэн, санамж зөвлөгөө өгөх үүрэгтэй. Дотоод орчны бохирдол хэмжих нийт 17 багаж Улаанбаатарын зарим сургууль, эмнэлэгт байрлуулсан бол гадна агаарын бохирдол хэмжих 23 төхөөрөмж утааны бүсэд суурилуулжээ. Төхөөрөмжийн цуглуулсан мэдээллээс харахад эмнэлэг сургуулийн орчны бохирдол өвлийн улиралд ДЭМБ-аас гаргасан хүлцэх хэмжээнээс өндөр үзүүлэлттэй байна. Энэ талаар “Амьсгалах эрх” төслийг хэрэгжүүлэгч People in Need олон улсын төрийн бус байгууллагын менежер Б.Оюунгэрэл “Сургууль, эмнэлгийн дотоод орчны бохирдол ДЭМБ-аас гаргасан хүлцэх хэмжээнээс тогтмол хэтэрсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоод орчны бохирдол гадна агаарын бохирдлоос харилцан хамааралтай байдаг нь батлагдсан. Өвлийн улиралд бохирдлын хэмжээ ихэсдэг бөгөөд өглөө оройн цагаар мөн өндөр үзүүлэлттэй харагддаг. Энэ тохиолдолд төхөөрөмж өөрөө хүүхдүүдэд амны хаалт зүүж, гадагш гарахгүй байх зэрэг зөвлөгөөг монгол хэлээр хүргэдэг. Өчигдөр “Амьсгалах эрх” төслийн хүрээнд Нийслэлийн 35 дугаар сургуульд агаарын бохирдол мэдрэгч төхөөрөмж суурилууллаа. Тус төхөөрөмжийг ажлуулж эхэлмэгц сургууль доторх агаар 168-172 буюу “их бохирдолтой” хэмээн зааж, маск зүүхийг зөвлөсөн улаан тэмдэглэгээ гарлаа. Ийм орчинд хүүхдүүд өдрийн ихэнх цагаа өнгөрүүлж байгаа нь уушгины үйл ажиллагааг бууруулж, амьсгалын замын өвчлөл дэгдээх нөхцөл гэдгийг ДЭМБ тодорхойлсон. Түүнчлэн хүүхдийн эрхийн конвенцийн 30 жилийн ойг тохиолдуулан Европын холбооноос Монголд суугаа элчин сайд Трайан Лауренти Христеа, UNICEF-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар тус сургуулийн хүүхдүүдэд агаарын бохирдол хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж буй талаарх зөвлөмж, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр агаар мэдрэгчийн ач холбогдол, хэрэглээний талаар болон агаарын бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар дээрх хүмүүсээс тодрууллаа. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын улмаас ураг эхийн хэвлийд байхаасаа эрсдэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирох болсон. Энэ талаар Европын холбооны элчин сайд Трайан Христеа “Орчны бохирдол хэмжих багаж нь иргэдэд эрүүл мэндээ хамгаалах дохио өгөөд зогсохгүй, төр засаг агаарын бохирдлын эсрэг оновчтой арга хэмжээ авч, утааг бууруулахад түлхэц болно. Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртдөг тул эрүүл мэндийг нь зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Үүний тулд өвлийн улиралд цонх, тагт, хаалганы битүүмжлэлийг сайжруулан, агаар цэвэршүүлэгч суурилуулж, агаарын чанарын мэдээг тогтмол шалгаж, амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй” гэж ярилаа.Нийслэлчүүд энэ жилээс түүхий нүүрсийг “халж”, шахмал түлш түлэх болсон. Улмаар утаа мэдэгдэхүйц багассан ч агаар дахь химийн хорт бодисын нэгдэл өмнө жилийн мөн үеийнхээс 2-3 дахин ихэссэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн толгой өвтгөж, өвөрмөц үнэр үнэртэж байна хэмээх хүмүүс олон бий. Тиймээс нүдэнд харагдах утаа багассан хэмээн тайвширч, амны хаалт хэрэглэхгүй, агаар шүүгч ажиллуулахгүй байж болохгүйг UNICEF-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс өөрийн илтгэлдээ онцолж байв. Тэрбээр “НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлыг бууруулж, хүүхдийг орчны бохирдлоос сэргийлэх цорын ганц, баталгаатай арга зам бол ямар ч төрлийн нүүрс түлэхгүй байх гэсэн байр суурьтай байна. Сайжруулсан түлш түлж эхлээд удаагүй тул түүний хор нөлөөний талаар дүгнэж хэлэхэд эрт хэдий ч угаарын хийд маш олон хүн хордож байгаа нь ноцтой асуудал юм. Түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол өндөр байсан. Харин сайжруулсан түлш түлснээр угаарын хий ихсэж, хүмүүс хордож байх вий гэхээс эмээж байна. Тиймээс иргэд утаа буурсан хэмээн сэтгэл амарч, хүүхдүүдээ амны хаалтгүй байлгаж болохгүй” гэж санууллаа. 



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүн амын олонхи нь нийслэлдээ амьдардаг орнуудын дөрөвдүгээрт Монгол жагсав

Монголын хүн амын 48.2 хувь нь Улаанбаатарт амьдардаг

 0 сэтгэгдэл

Өнөөгийн нийгэмд хот суурин газарт шилжигсэд нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн орнуудад хотын болон хөдөөний хүн амыг НҮБ-ын шинжээчид үнэлжээ. Энэ үнэлгээн дээр тулгуурлан “Бизнес Инсайдер”-ын шинжээчид нэг л хотод хүн амын ихэнх хувь нь амьдардаг улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад багтсан улс орнуудын ихэнх нь хүн амын тоогоор бага байгаа бөгөөд уг жагсаалтын дөрөвдүгээрт Монгол багтав. 

1. КУВЕЙТ

Тэд жагсаалтыг тэргүүлжээ. Энэ улсад 4.2 сая хүн амьдардөг бөгөөд үүний 72.5 хувь буюу 3 сая нь нийслэлдээ амьдардаг.

2. ЖИБУТИ

Дорнод Африк дахь Жибути хэмээх улсын нутаг дэвсгэр ердөө 23.2 км квадрат. Нийт 974 мянган хүн амтайгаас 569 мянга нь нийслэлдээ амьдардаг аж.

3. УРУГВАЙ

Тус улс 3.4 сая хүн амтай. Харин нийт хүн амынх нь 50.4 хувь буюу 1.7 сая нь нийслэл Монтевидео хотдоо амьдарч байгаа юм.


4. МОНГОЛ

3.2 сая хүн амтай манай улсын нийт хүн амын 48.2 хувь Улаанбаатарт амьдарч байна. Уг үзүүлэлтээр дөрөвдүгээрт жагсав.

5. ИЗРАИЛЬ

Израильд 8.5 сая хүн амь дардаг. Харин тэднээс 48.1 хувь нь буюу 4.09 сая хүн Тель-Авивтаа амьдардаг аж.

6. ПАРАГВАЙ

Парагвайн Асунсьон хотод 3.2 сая хүн амьдардаг. Энэ нь 7 сая хүн амтай Парагвайн нийт хүн амын 46.5 хувийг эзлэж байна.


7. ПАНАМ

Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 116 дугаарт ордог Панамын Панам-Ситид 1.8 сая хүн амьдардаг аж. Нийт хүн амын 42.9 хувьтай тэнцэх юм. 

8. КОНГО

Төв Африкийн энэхүү улс 5.3 сая хүн амтай. Тэгвэл нийслэл Браззавиль хотод нь 2.3 сая нь амьдардаг байна.

9. ТРИНИДАД БА ТОБАГО

Энэ улсын хүн ам ердөө 1.4 сая орчим бол хүн амын 39 хувь болох 544 мянган хүн нийслэл Порт-оф-Спейнд амьдардаг аж.

10. ГАБОН

Төв Африк дахь Габонд 2.1 сая хүн амьдарч байна. Тэдний 37.9 хувь буюу 824 мянган хүн нь нийслэл Либревилад оршин суудаг аж. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнөөдөр Улаанбаатар хотод -8 хэмийн хүйтэн байна

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Улаанбаатар хотод -8 хэмийн хүйтэн, салхины хурд 8 м/с, багавтар үүлтэй байна. Ойрын өдрүүдэд нийслэлд хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эмэгтэйчүүдийг үл хайхарвал $700 тэрбумын гарзтай

 0 сэтгэгдэл


Эрчүүд ноёрхдог уламжлалтай санхүүгийн үйлдвэрлэл эмэгтэйчүүдийн үгийг сонсох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь хангалтгүйгээс жилд 700 тэрбум ам.доллар олох боломж алдаж буйг консалтингийн Oliver Wyman фирмийн судалгаанд анхааруулжээ. “Эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээний салбарт дутуу үйлчлүүлж буй хамгийн том бүлэг яах аргагүй мөн” хэмээн уг тайлангийн ахлах удирдагч Жессика Клемпнер мэдэгдсэн юм. Санхүүгийн “компаниуд эмэгтэй үйлчлүүлэгчдийн үгийг сонсоогүйгээс их мөнгө алдаж байгаа” гэж тэрбээр онцлон дурдаж байв. Санхүүгийн ихэнх бүтээгдэхүүн хүйсийн ялгаваргүй саармаг мэт боловч мөн чанартаа эрчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдаг. Тайлангаас үзвэл ялангуяа, эд баялагт чиглэсэн бүтээгдэхүүн тэр бүр эмэгтэйчүүдийн санхүүгийн амьдралд нийцдэггүй байна. Даатгалын компаниуд амь насны даатгалын бодлогодоо эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил үнэлэх тохиолдолд 500 сая ам.долларын премиум-урамшуулал үүсгэх боломж байгааг Oliver Wyman тооцоолжээ. Эмэгтэйчүүд эзэмшиж буй активынхаа ихээхэн хэсгийг үнэт цаас, бонд бус, бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах хандлагатай нь активын менеже-рүүдэд 25 тэрбум ам.долларын шимтгэл үүсгэх боломж юм. Хэрэглээнд саяхан нэвтэрсэн Apple Card хүйсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болсныг технологийн салбарын бизнесмен Twitter-т жиргэсэн нь Apple Inc болон Goldman Sachs Group Inc-ийн хооронд маргаан дэгдээлээ. Уг маргаан нь америкчууд яаж зээл авдгийг тодорхойлох алгоритм ашиглахдаа банк санхүүгийн байгууллагууд санаандгүй ялгаварлан гадуурхаад байгаа юм биш үү гэсэн асуулт болж хувирав. Санхүүгийн салбарын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ховор байдаг нь энэхүү бэрхшээлийг улам хүндрүүлдэг. Өдгөө санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь 2016 онд 16 хувьтай байсан үеийнхээс бага ч гэсэн өссөн хэмээн тайланд тайлбарлажээ.