A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3344/

Өнөөдөр Улаанбаатарт 3 хэмийн дулаан байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3344/

Өнөөдөр Улаанбаатар хотод 3 хэмийн дулаан, салхины хурд 6 м/с, багавтар үүлтэй байна. Ойрын өдрүүдэд нийслэлд хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

 0 сэтгэгдэл
  • Монголын тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү
  • Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалыг дэмжих, зүй бус зүйлийн эсрэг тэмцэхэд санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн тул хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв


2006 онд Нью-Йоркийн жирийн нэг охин Тарана Брюкийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрийн зурагтай олон нийтийн сүлжээнд тавьж байв. Гэсэн ч түүний нэр хүндээ золиослон байж тэмцэхийг хүссэн энэ зоригт үйлдэл хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин 2017 онд Америкийн алдарт жүжигчин Алиса Милан Бюркийн постыг сэргээн, Me too хаштаг хэрэглэн өөрийн сошиалд сүлжээндээ тавьжээ. Ингэснээр бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж байсан тохиолдлуудаа ээлж дараалан зоригтойгоор зарлаж, хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Улмаар Гвинет Пэлтроу, Эшли Жүдд, Женефер Лауренс, Ума Турман нарын Холливудын одод Me too-д нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Олон ч алдартан, эрх мэдэлтэн бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь үүгээр илэрч, жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн билээ. Бюркийн 2006 онд эхлүүлсэн хөдөлгөөн 2017 онд сая дэлхий нийтийг хамарч чадсан бөгөөд үүний үр дүнд зөвхөн АНУ-д 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарын хооронд бэлгийн дарамтын 7500 тохиолдлыг шинээр илрүүлэн гаргажээ. Мөн “Одоо хангалттай” хэмээх сан байгуулагдаж, бэлгийн дарамтад өртсөн 3600 гаруй хүнд тусалсан байна. Жирийн нэг бүсгүйн эхлүүлсэн хөдөлгөөн ямар их үр дүнд хүрч болохын бодит жишээ энэ. Дэлхий нийтээрээ тэмцээд буй бэлгийн дарамт Монголд ч мөн байдгийг бүгд мэддэг ч зориглон илчилж, тэмцсэн нь үгүй, далд хэлбэрт оршсоор байна. Ялангуяа спортын салбар дахь эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол их байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар нэгэнт ил болоод байна. Энэ талаар манай сонин нийтлэхдээ Монголын алдартай эмэгтэй тамирчдын зургийг эгнүүлэн тавьж, тэднийг зүй бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан нь өчигдөр цахим орчинд багагүй хэл ам дагуулав. Тамирчдын зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэл ч ирж байна. Бидний хувьд ийм шүүмжлэл, буруутгал ирэхийг сайн мэдэж байсан ч спортын салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хохирогчдын төлөө бидний гаргаж буй эрсдлийг ойлгоно гэж найдсан. Энэ салбарт төдийгүй нийгэмд бугшсан бусармаг зүйлийн эсрэг тэмцэхийн тулд салбартаа хэдийн танигдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийг уриалж, асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэндээ ийм шийдэлд хүрсэн болохоо энэ ялдамд тайлбарлая. Хэрэв бид эрсдлээс зайлс хийж зааланд уйлаад сууж байгаа хэн ч танихгүй энгийн охины зургийг ашигласан бол олны анхаарлыг тэгтлээ их татах байсан гэж үү. Үүнийг уншигч та, энэ салбарын асуудлын тухай мэдэх байсан уу. Өдөр алгасахгүй гарч буй энэ их сенсаац дунд дарагдаад усанд хаясан чулуу шиг чимээгүй өнгөрөх байв. Харин тамирчдын зургийг тавьснаар нийгмийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлсэн нь нэг талаасаа монгол эмэгтэйчүүдийн амжилт юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг бэлгийн дарамтын асуудлыг бид орхихгүй, бусдыг уриалан дуудаж, цааш үргэлжлүүлэн дуугарсаар байх болно гэдгээ мөн дуулгая.Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзаж ярилцсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалгыг дэмжиж, зүй бус зүйлийн эсрэг тэмцэх болсон гэдэгтэй санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн энэ үед хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв. Ер нь өндөр амжилтад хүрсэн, алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх магадлал илүү байгаа тухай тэрхүү судалгаанд дурдсан нь үүгээр мөн батлагдаж байна. Мөн зарим спорт холбоо манай сонины санаачилгыг дэмжиж, нэгдэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг дурдахад таатай байна. Судалгаанд оролцсон тамирчдын хариултаас харахад ихэвчлэн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй, би үүнийг тэвчиж гарах ёстой гэх үзэл давамгайлж байжээ. Энэ нь хүчирхийлэгчдийг улам давраадаг болохыг “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох тал дээр холбогдох албаныхан шийд-вэртэй алхам хийх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаар явж байхдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан намдаагүйгээр үл барам улам өндрөө авсаар байна. Энэ асуудал нэгэнт Монголын хилээс хальж, олон улсын хэвлэлээр ч шуугисан хэвээр. БНСУ иргэнийхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бид энэ өдрүүдэд хангалттай харлаа. Монголын төрийн том албан хаагчийг хэрхэн "жижигрүүлж" буйг Солонгосын хэвлэлүүд хангалттай мэдээлэв. Тэгвэл улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, өөрийн хөлс хүчээ урсган байж амжилтын төлөө тэмцэж яваа эмэгтэй тамирчид яагаад бэлгийн зүй бус дарамтад өртөх ёстой гэж. Нэгэнт ийм зүйл байсан хэвээр гэдгийг судалгаагаар нотолчихоод байхад чимээгүй суух нь зүйд нийцэх үү. Зураг тавьснаар тэднийг хүчирхийлэлд өртөж болох аюулаас сэрэмжүүлж байгаа хамгийн тод хэлбэр болохоос зарим нэгний ойлгож мушгиж байгаа шиг нэр хүндэд нь халдсан явдал огт биш билээ. Өнөөдөр бидний дунд бэлгийн хүчирхийлэл байна гэж Ме Тоо хөдөлгөөнд нэгдэн зургаа авахуулсан эмэгтэйчүүд, мөн энэ олон спортын алдартнуудыг бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн гэж хэн ч хэлдэггүй, бас боддоггүй юм. Харин тэд ингэж нүүр царайгаа гаргаж тэмцсэнээрээ хаана ч байдаг хамгийн далд, хүмүүсийн ойлгож мэддэг хэрнээ хэлж ярьж чаддаггүй хүчирхийллийг багасгахад, үгүй болгоход хамгийн үр дүнтэй тэмцэл болж байдаг юм. Монголын сор болсон тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү. Хэрхэвч ийм байж таарахгүй. Тиймдээ ч манай сонин шударга бус зүйлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, спортын фронт дээр “дайтаж” яваа тамирчдыг энэ тэмцэлд нэгдэхийг уриалсаар байх болно. 










A

Жижиг

A

Дунд

A

Том

300 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна

 0 сэтгэгдэл
  • АТГ, Татварын ерөнхий газрын хамтарсан ажиллагааны хүрээнд есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжээс 569.3 сая төгрөгийн зөрчил илрүүллээ 
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үндэслэлтэй тайлбарлаж, нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтанг Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлсэн

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


-АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны чиг үүрэг юу вэ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авахаас өөр ажил хийдэггүй гэж ойлгогддог?

-АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгахаас гадна судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээлгэх, сургалт сурталчилгаа явуулах үндсэн чиг үүрэгтэй. 2007 оноос төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан бол 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа давхар мэдүүлэх болсон төдийгүй, нийтийн албанд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлыг тус хэлтсээс хянан үздэг болсон. Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба нь сургалт сурталчилгаа явуулах урьдчилан сэргийлэх чиг үүргээс гадна судалгаа дүн шинжилгээ хийх, цахим системийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг давхар хариуцдаг. 

-Хичнээн хүн хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой вэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол цахим системийн үйл ажиллагааг сайжруулснаар 2018 онд 35700, 2019 онд 36800 орчим мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан. Ингэж мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж, иргэдийн хяналтад өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болсон. Нөгөө талаас нийтийн албан тушаалтан шударга ажиллаж байгаагаа нээлттэй харуулах баталгаа болж байгаа юм.

- Эдгээр хөрөнгө, орлогын мэдүүлэгт хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? 

-Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаж байна. Үүнээс иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалга сан бай-на. Шалгалтаар зөр-чил гаргасан, ор-лого хөрөнгөө ху дал мэдүүлсэн нийт 37 ал бан тушаалтанд са нуулах, цалин буу-руулах нийтийн ал-банаас халдах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулснаас найман албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж, нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтанг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлсэн. 

-Танайх Татварын ерөнхий газартай хамтарч ажиллаад 600-аад сая төгрөгийн зөрчил илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн есдүгээр сараас бид Татварын ерөнхий газарт нэр бүхий албан тушаалтнуудын мэдүүлсэн орлогын байдлыг нягтлуулах, татварт гаргаж өгсөн тайлан мэдээтэй нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар тус байгуулагад хандсан. Нийт есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагад орлого нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, татварын байгууллагад тайлангаа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу гэх мэт асуудлаар хамтарсан шалгалт хийсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсийн улсын байцаагчид холбогдох хяналт шалгалт хийж, нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт явууллаа. Компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад холбогдох хяналт шалгалтыг тавьсан. Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил илэрсэн. Нийт 569 сая гаруй төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн гурван иргэн, гурван аж ахуйн нэгж байгууллагад 42 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.

-Цаашдаа энэ тоо өсөх үү?

-Цаашдаа бид бүртгэлийн бусад байгууллагатай нягт хамтран ажиллана. АТГ дангаараа 40 мянган албан тушаалтны ХОМ-ийг бүртгэж, хянаж чадахгүй. Иймд байгууллага бүрт нэг эрх бүхий албан тушаалтан томилогддог. Жишээ нь аймгийн ЗДТГ-т нэг, ИТХ-ын ажлын албанд нэг хүн ажиллана гэсэн үг. Тэд үндсэн ажлаа хийхийн сацуу ХОМ-ийг бүртгэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг байгууллагадаа хэрэгжүүлдэг, мөн бидэнд тайлан мэдээллээ ирүүлдэг. Харин бид мэдээлэл, арга зүйгээр ханган хамтран ажиллах үүрэгтэй. Улсын хэмжээнд 1625 салбар нэгжид ХОМ-ийг бүртгэн, хянадаг. Одоогийн байдлаар төрийн байгууллага, бүртгэл хяналтын байгууллагаас цахимаар мэдээлэл лавлагааг шууд авдаг. Тухайлбал Авто тээврийн үндэсний төв, Ул-сын бүртгэлийн газраас цахимаар мэдээлэл лавлагааг шууд авдаг бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчийн хөдөлгөөн, аж ахуйн нэгжийн бүртгэлийн өөрчлөлт зэргийг судалж, нуугдмал хөрөнгийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. 

-АТГ төрийн албанд томилогдох гэж байгаа хүний ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг. Гэхдээ илт зөрчил тогтоогдсон ч тухайн хүн томилогддог. Энэ ямар учиртай юм бэ?

-Тус газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг хянан үзэхдээ томилогдохоор нэр дэвшсэн байгууллага болон харъяа салбар нэгжид түүний эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэх, түүнчлэн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийн шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдож байгаа эсэх, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдох хувь хүн хуулийн этгээд байгаа эсэх, тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад хамрагдсан болон Төрийн албаны тухай хууль, салбарын хууль, тогтоомжийг зөрчих асуудал байгаа эсэхийг зайлшгүй харгалзан үздэг. Өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар илт зөрчилтэйг нь АТГ тогтоосон ч томилохыг нь эрх бүхий байгууллага шийдвэрлэхээр зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, илт ашиг сонирхлын зөрчилтэй байсан ч томилогдож болох эрх зүйн орчин бий болсон.








A

Жижиг

A

Дунд

A

Том

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг долоон сая воноор торгоно

 0 сэтгэгдэл

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчеоны цагдаагийн Мөрдөн хэлтсээс хилийн хориг тавин шалгаж буй. Тэгвэл БНСУ-ын Инчеон хотын прокуророос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт долоон сая воны торгууль төлөх шийтгэл оноожээ. Тус газраас Д.Одбаярын хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиа үндэслэн шийдвэрлэсэн гэдгээ онцолсон байна. Улмаар мөнгөн торгуулиа төлсөн тохиолдолд хилийн хоригийг албан ёсоор цуцлах аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дижитал орчинд ажиллах чадвар эрэлттэй байна

Дэлхий дээр нийтдээ 7000 гаруй төрлийн мэргэжил бий

 0 сэтгэгдэл
  • Оффисын ажилтнууд хэрэглээний програмуудаас гадна харилцааны, төлөвлөгөөний, гэх мэт төрөл бүрийн программ, төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглаж сурах ёстой болж байна.

Оффисын ажилтнууд хэрэглээний програмуудаас гадна харилцааны, төлөвлөгөөний, гэх мэт төрөл бүрийн программ, төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглаж сурах ёстой болж байна. Мэргэжил, хань хоёроо л зөв сонго. Тэгж чадвал ажлын найман цаг үр бүтээлтэй, гэртээ өнгөрүүлэх найман цаг амар тайван байх болно. Мэргэжлээ буруу сонгосноор цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүсэл эрмэлзэл гэхчлэн өөрт байгаа үнэ цэнэтэй олон зүйлсээ алдахад хүрдэг. Тийм ч учраас энэ удаагийн хувь хүний хөгжил буландаа мэргэжил сонголттой холбоотой сонирхолтой мэдээлэл хүргэхийг зорилоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна. Харин дэлхий нийтийн чиг хандлага технологийн чадварт суурилсан мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэж буй. Мэргэжлээ сонгохоос өмнө би үнэхээр энэ зүйлийг хийхийг хүсч байна уу гэдгийг бодолцохоос гадна миний ирээдүйд энэ мэргэжил хэрэг болох уу гэдгийг асууж, сайтар тунгааж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Дэлхий дээр нийтдээ 7000 гаруй төрлийн мэргэжил байдаг бөгөөд техник технологи үсрэнгүй хөгжиж, өөрчлөлт шинэчлэлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед аливаа байгууллага, хувь хүмүүсийн амжилт гаргах үндэс нь дижитал орчинд ажиллах чадвар болоод байна. Тийм ч учраас оффисын ажилтнууд энгийн хэрэглээний програмуудаас гадна харилцааны, төлөвлөгөөний, багийн ажиллагааны гэх мэт төрөл бүрийн программ, төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглаж сурах ёстой болж байна. Дижитал орчинд ажиллах чадвар хамгийн түргэн шуурхай, бүтээмж өндөртэй ажиллах боломж олгодог. Сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй болж буй өгөгдлийн шинжээч мэргэжлийн талаар танилцуулъя.