A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2752/

100 айлын замыг 3.4 тэрбум төгрөгөөр засна

Ирэх сарын 15-ныг хүртэл хэсэгчлэн хааж, түр замаар зорчино

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2752/


100 айл орчмын замыг шинэчлэхтэй холбоотойгоор өчигдөр оройноос эхлэн зам хаах болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Зам засварын ажлыг хийхдээ гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд энэ сарын 10-ныг хүртэл 32ын тойргоос хангай хотхон хүртэлх 0.3 км замыг хаах аж. харин хангай хотхоноос улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг энэ сарын 15-28-ныг хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг ирэх сарын 15-ныг хүртэл хаахаар төлөвлөжээ. “100 айл орчмын авто зам дагуу суурьшлын бүс ихтэй, аж ахуйн нэгж, байгууллага олноор үйл ажиллагаа явуулдаг учраас авто замын барилгын ажлыг эхлүүлэхдээ замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчлэн хааж байгаа юм. Ирэх сарын 15-ны өдрөөс зорчих хэсгээ бүрэн нээж, үлдсэн хугацаандаа зам дагуух тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн жил шиг усархаг бороо олон өдрөөр орохгүй бол зам барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжтой” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярилаа.

100 айл орчмын 1.6 км авто замыг шинэчлэх ажилд нийтдээ 3.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь 2014 онд дэлхийн банкны санхүүжилтээр 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барьж өгсөнтэй ижил хэмжээний төсөв юм. Харин энэ удаад нийслэлийнхэн 3.4 тэрбумаар 100 айлын бүтээн байгуулалтын ажил, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах зэрэгт зориулна хэмээн шийдвэрлэжээ. “100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаар ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Заримыг нь зайлуулах, хүчитгэх, тунелийн системд оруулах зэрэг олон ажил хийнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Учир нь энэхүү авто зам долоон сантиметр зузаантай байх юм. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” хэмээн орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Үнэхээр хэлсэн ёсоор цогц бүтээн байгуулалт хийж чадвал хурган дарга нарын мөнгө идэх арга гэх шүүмжлэлээс нэрээ цэвэрлэж гарах боломж ч болж магадгүй. Харин гүйцэтгэгч болон бороо ус зэрэг байгалийн хүчин зүйлд буруугаа чихээд, нүд хуурсан зүйл хийж орхивол татвар төлөгчдийн мөнгө хайран байна.

Зам засварын ажил дуустал иргэд тус чиглэлүүдэд гаргасан түр замаар зорчих аж. Эхний чиглэлд зорчих хүмүүс “Хангай” хотхоны зүүн талаар явах бол хоёр дахь чиглэл хаагдахад иргэд Сэлбэ голын далангаар зорчих бөгөөд тэнд давхар болон түр зам гаргах юм байна. улаанбаатар зам, засвар арчлалтын газар зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.

Зам засвартай холбоотой зарим зүйлийн талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай цөөн хором ярилцлаа.

-100 айлын авто замыг шинэчлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн, шилжүүлэх үү?

-Хотын удирдлагуудаас барьж буй бодлогоор цаашдаа иж бүрэн, стандартын шаардлага хангасан авто зам барихаар ажиллаж байна. Нэг жил болоод хагардаггүй, хугардаггүй зам тавья гэж байна. Тийм учраас 100 айлын авто замын бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллаж байгаа юм. Зарим иргэдийн дунд 100 айлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаад байна. Бидний зүгээс гадна талбайд тоосжилт ихтэй аж ахуйн нэгж, байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа гэдгийг хэлье. Түүнээс биш дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг хөөсөн асуудал байхгүй.

-Наадмаас өмнө өөр засварын ажил хийж, дахин зам хаах уу?

-100 айлын зам засварын ажилтай ижил томоохон засварыг наадмаас өмнө хийхгүй. Гэхдээ цаашид хийхээр төлөвлөсөн зам засварын ажил бол бий. Тодорхой болоогүй байгаа учир одоохондоо хэлэх арай эрт байна. Цаашид шугам сүлжээтэй холбоотой зам засварын ажил гэр хорооллуудад хийгдсээр байх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ

 0 сэтгэгдэл

Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар 2013 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, ямар ч засварын ажил хийгээгүй тул шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарч, өнгөрсөн долоо хоногт нурааж эхэлсэн. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг, дахин давтагдашгүй ур хийцийг хадгалж байгаа газар юм. 17 жилийн турш музейн захирлын алба хашсан Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор суурин дээр нь 53 тэрбум төгрөгөөр “Чингис хаан”-ы музей байгуулах шийдэлд хүрсэн. 

Тогтоолын 2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулна гэж заажээ. Уг музейг нураахыг олон хүмүүс эсэргүүцэн тэмцэл зарласан ч үр дүнд хүрсэнгүй ийнхүү музейг нурааж эхэллээ.  

Байгалийн түүхийн музей нь 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Угаар мэдрэгч нь утаа болон замхрав уу

 0 сэтгэгдэл
  • Угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн гэж нийслэл мэдэгдсэн бол “Манай захиалгыг үйлдвэрлэж ч эхлээгүй” гэж ОББХ-ны дарга нотлов 

Олон хүний амийг авч одсон угаарын хийнээс иргэдээ хамгаалахын тулд айл бүрт угаарын хий мэдрэгч үнэгүй суурилуулах шийдвэрийг Засгийн газраас аравдугаар сард гаргасан. Улмаар арваннэгдүгээр сард багтаан өрх бүрийг угаар мэдрэгчтэй болгох үүргийг хотын дарга С.Амарсайханд өгсөн билээ. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг биелээгүй, өрх айлуудад очих угаар мэдрэгчийн сураг ч алга. Сургийг нь гаргахаар ажил хариуцсан хүмүүстэй холбогдоход зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр ч сэжигтэй санагдаж орхив. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар угаар мэдрэгчийг Монголд авчирсан, удахгүй суурилуулна гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах хороо “Манай улсын захиалсан угаар мэдрэгчийг үйлдвэрлэж ч эхлээгүй байгаа” гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Ирэх даваа гарагаас гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос өнөөдөр авчирч байгаа” хэмээв. Харин суурилуулсан угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах талаар тодруулахад “Тухайн төхөөрөмжийг суурилуулах үедээ хэрхэн хэрэглэх зөвлөгөөг тодорхой зааж өгнө” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай улсын захиалсан 200 мянган угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын захиалга авсан тал үйлдвэрлэж эхлээгүй гэсэн мэдээлэл манайд ирсэн. Үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байхад ирэх долоо хоногт суурилуулна гэдэг юу л бол. Энэ ондоо амжих эсэх нь эргэлзээгүй. Санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд байхад нийслэл ажлаа хийхгүй байна” гэв. Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн иргэд угаартах байдал одоо ч тасрахгүй байгаа үед Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дунд шатандаа хэрхэн замхарч, завхарч байгааг дээрх байдал харуулж байна. Эндээс харахад угаар мэдрэгч нь өөрөө утаа болон замхарсан бололтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

 0 сэтгэгдэл
  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна.