A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5383/

1072 хувьцааны ногдол ашиг сонгуулийн хөзөр үү

1072 хувьцааны ногдол ашиг сонгуулийн хөзөр үү
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5383/
  • Иргэдэд тараах ёстой ногдол ашгийг Сангийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” компани түгжжээ
  • Ногдол ашиг бол халамж биш. Компани болгон тухайн жил ашигтай ажиллавал хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг нь хууль. Гэтэл энэ хуулийг эрх баригчид гажуудуулсаар

Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцэж байна. Энэ сарын 1-ний өдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага сарын өмнө албан ёсоор сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Өнөөдрийг хүртэл ганц ч хүн ногдол ашиг гэж гар дээрээ авсан юм алга. Авах үгүй нь хүртэл тодорхой бус байна. 2019 онд ашигтай ажилласан хувийн хэвшлийн компаниуд ногдол ашгаа хэдийн тарааж эхэлсэн атал нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон “Эрдэнэс Тавантолгой” иргэдийг хойноосоо улам чирэгдүүлсээр. Нэгж хувь цаанд 90 төгрөг ногдож байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэн 96,480 төгрөг халааслах ёстой. Таван ам бүлтэй өрх гэхэд л 482,400 төгрөг авахаар сэтгэлээ чилээж байна. Энэ бол төр засгийн зүгээс өгч байгаа дэмжлэг биш. Хувьцааг нь эзэмшдэг компани ашигтай ажилласан тул ногдол ашиг нөөцлөх боломж иргэдэд бүрдсэн гэсэн үг. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани 200 орчим тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилна. Үүний 60 орчим тэрбумыг одоогоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн. Энэ нь нэг сая хүний ногдол ашиг юм. Үлдсэн 140 тэрбум нь хэзээ байрших эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, 1.5 сая хүний ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” дутуу шилжүүлжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу мөнгө дутуу орж ирвэл ногдол ашиг тараах боломжгүй гэж дээрх төв мэдэгдсэн. Гэтэл үүнийг төр дийлэнх хувьцааг нь эзэмшдэг компани өөрөө зөрчсөөр буй. Зохицуулалтын журмаар 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 100 хувь төвлөрсний дараа ногдол ашгийг шилжүүлэх юм байна. Сангийн яамыг төлөөлөн ажиллаж буй тус төв нийт ногдол ашгийг хоёр, гурав таслах бус нэг дор зэрэг олгоно гэлээ. Бие бие рүүгээ ногдол ашгийн удаашралыг чихсээр хоног хугацааг барж байна. Брокерын компаниуд Үнэт цаасны төвийг урдаа барьж буй бол тус төв Сангийн яамыг, Сангийн яам нь “Эрдэнэс Тавантолгой”-г үүнд буруутгах аж.

“Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамнаас гаргасан зохицуулалтын журмын дагуу ажиллах ёстой. Бүртгэлийн ямар нэгэн асуудалгүй сая орчим иргэний ногдол ашгийг тараах мөнгө ҮЦТХТ-д байна. Үлдсэн иргэдийн мөнгө ороод ирвэл олон жил хүлээсэн ногдол ашиг шилжих нь. 1072 хувьцааны ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” болон Сангийн яам үндсэндээ түгжжээ. Гэтэл 2.5 сая хувьцаа эзэмшигч ногдол ашгаа өдөр бүр харуулдсаар сууна. Эрх баригчид сонгуулийн оноо цуглуулахын тулд ногдол ашгийн мөнгийг УИХ-ын сонгуулийн өмнөхөн бүхэлд нь нэг дор тараахаар дансандаа дарсаар байна гэх хардлага хөвөрч эхэллээ. Ногдол ашиг бол халамж биш. Компани болгон тухайн жил ашигтай ажиллавал хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг нь хууль. Гэтэл энэ хуулийг эрх баригчид гажуудуулж, сонгуулийн пиар болгохоор зэхэж байна. Харин орлогогүй, цалингүй болсон өлмөн зэлмүүн иргэдэд хэдэн төгрөг нь хэрэгтэй байх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт ногдол ашгаас хамгийн их өгөөж хүртэх хувьцаа эзэмшигч нь төр. Тодруулбал, 800 орчим тэрбум төгрөгийг төр авах бол 2.5 сая хувьцаа эзэмшигч дөрөв дахин бага буюу ердөө 200 тэрбум төгрөгийг энэ удаа хувааж авна. Ийм байтлаа төр өөрөө ногдол ашиг олгох ажлыг шуурхайлах бус гацааж, иргэдийг бухимдуулах болсон нь хөрөнгийн зах зээлд ч хөшүүн загнаж, давхар давхар бий болгов. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Болчовер: Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна

 0 сэтгэгдэл
  • Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй
  • Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм

“Би Монголд ирэх бүрдээ монголчууд маш бага зардлаар амьдралаа залгуулж буйг хараад цочирддог. Цаг уурын эрс тэс уур амьсгалд тохируулж жижиг зүйлээр амьдралаа залгуулаад болоод л байгаад үнэхээр гайхалтай хэмээн ярих эрхэм бол Хонконгийн их сургуулийн архитектур, профессор Жошуа Болчовер билээ. Түүнийг Bloomberg телевиз зочноор урьж ярилцсаныг уншигчдадаа хүргэж байна.

-Та бүхэн монгол гэрийн загвараас санаа авч орчин үеийн хэв маяг оруулсан өргөө байгуулжээ. Энэхүү гэр хорооллын инновацын төслийн талаар ярихгүй юу?

-Бид 2014 оноос хойш гэр хороололд ажиллаж байна. Энэ хугацаанд миний сонирхлыг монгол гэр улам их татах болсон. Модон эх биеийг эсгийгээр бүрж, дээр нь бризент, зотон даавуугаар бүтээдэг нь илүү сонирхолтой санагдсан. Энэ давхаруудыг хооронд нь зайтай болгож бүтцийг нь өөрчилбөл ямар болох бол гэж бодсон. Шинэ барилгын дотор гэрт байдаг давхаруудыг бүгдийг нь бий болгосон. Ингэснээр тухайн барилгыг байгалийн гамшгаас хамгаалалттай болгож чадсан гэсэн үг. Бид дотор талд нь дулаан өрөө, харин гадна талаар нь поликорбонат бүрхүүлэн хамгаалалттай болгохыг зорьсон. Нэг ёсондоо гадна хэсгийг нь хүлэмж шиг болгосон гэсэн үг. Ингэснээр гадна, доторх хоёр хэсгийн тусгаарласан зайд хүүхдүүд тоглож болно. Бас ногоо тарьж, зүлэгжүүлж болно шүү дээ. 

-Үүнийг хийхэд хэр хэцүү байсан бэ?

-Тийм ч хэцүү байгаагүй ээ. Тухайн газрын иргэд, оршин суугчидтай хамтарч ажиллах нь сонирхолтой байлаа. Хонконгоос хэдэн оюутан авчирч, монгол иргэдтэй хамтарч ажилласан. Гэрийн модоо үйлдвэртээ хөрөөдөж янзалсан. Хажуудаа бас угсралтын баг ажиллуулсан. Хугацаа маш богино байсан л даа. Ердөө нэг сарын дотор л гэрийн модыг хийсэн.

-Энэ хүлэмжин барилгыг хэр хэмжээний өртгөөр босгосон бэ?

-Гэрийн мод болон үндсэн эх биеийг хийхэд 60 мянган ам.доллар болсон. Үүнд цементэн суурь, усны шугам, дотоод болон гадаад заслын үнэ бүгд багтсан. 

-Ойр орчмынх нь оршин суугчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид их азтай байсныг хэлэх хэрэгтэй. “Эко таун” нэртэй төсөл хэрэгжүүлэхэд оршин суугчид их идэвхтэй байсан. Хамтран ажиллагч нараас би Г.Одгэрэлийг дурдмаар байна. Мөн тэндэхийн оршин суугч залуу тоосгыг нь үйлдвэрлэж, ойрхон амьдардаг эмэгтэй хоол хийж өгч байлаа. COVED-19 намжсаны дараа ойр орчмынхоо талбайг тохижуулахаар тэсэн ядан хүлээж байна.

-Та зөвхөн энэ төсөл дээр ажиллаад зогсох уу, эсвэл гэр хорооллыг тохижуулах өөр ижил төстэй төсөл дээр ажиллах уу?

-Бид гэр хорооллын бүсэд 2014 оноос хойш ажиллаж байна. хэрэгжиж байгаа нэг төсөл нь Ger plugin. Энэ төсөл нь гэр хорооллын бүсэд боломжийн үнэтэй сууц барихад чиглэсэн. Нэг үгээр хүмүүст хэрэгцээтэй, шаардлагатай байгаа дэд бүтцийг нь шийднэ. Ger plugin төслийн шугамаар барьсан сууц нь дотроо халуун, хүйтэн устай, шүршүүрт орох боломжтой, түлш бараг хэрэглэхгүй тав тухтай амьдрахад зориулагдсан байх юм. Өвлийн улиралд тийм ч их эрчим хүч ашиглахгүй гэсэн үг.

-Та Монголд 2014 оноос хойш ажиллаж байгаа гэлээ. Монголд яагаад ирэхээр болов. Манай оронтой холбоотой юу таны сонирхлыг илүү татсан бэ? 

-Монгол бол сайхан орон. Би хувьдаа хотод тулгамдсан асуудлуудыг судалж ирсэн. Хот цагийн эрхээр хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг судалдаг. Монголд анх хөл тавихад л маш гүн сэтгэгдэл төрсөн. Яагаад ч юм хотжилтын явц зохион байгуулалт харагдаагүй. Мэдээж тодорхой хэмжээгээр хотжсон ч гэлээ нүүдэлчин соёл иргэншил нь хэвээрээ л байсан. Нүүдэлчид хот байгуулж ирсэн түүх байхгүй. Тэгэхээр Монгол Улсад өөрийн гэсэн онцлогтой хотуудыг байгуулахаар зорьж байна. Нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүст хот яаж босгохыг харуулна. 

-Та гэр хороололд олон тулгамдсан асуудал байна гэсэн. Эдгээр асуудлыг нэг мөсөн шийдэх инновацлаг арга байгаа юу?

-Мэдээж хэрэг үгүй. Гэхдээ нэг ажиглагдсан зүйл нь хүн бүрт газар бий. Хүн амын дийлэнх нь газартай байна гэдэг том давуу тал. Дэлхийн аль хотод ийм зүйл байхгүй. . Гэр хороололд дэд бүтэцтэй, боломжийн үнэтэй орон сууц хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, байгальд ээлтэй барилга байгууламж барих хэрэгтэй. 

-Гэр хороололд амьдарч буй оршин суугчдад хамгийн том хөрөнгө оруулалт юу байж болох вэ? 

-Хүмүүст нэгдэн нийлж, хамтарч ажиллах боломж олгосон төсөл хэрэгтэй байх. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст хашаа, байшин гээд хувийн өмч хэрэгтэй байдаг. Гэхдээ дэд бүтцийг шийдэхэд дундын өмч шаардлагатай. Хамтарч нэгдээд дундаа дэд бүтцээ шийдүүлж болно шүү дээ. 

-Иймэрхүү төсөлд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага улс төрийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй юу, эсвэл Засгийн газраас дэмжлэг авах ёстой юу? 

-Миний зорилго бол бусадтай санаагаа хуваалцаж, хамтарч ажиллах нь чухал. “Ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхгүйгээр хийнэ гэж байхгүй. Мэдээж Засгийн газар дэмжвэл өргөн хүрээний ажил хийж чадна. Гэр хороолол бол инновацлаг орчин, тэнд маш олон боломж байна. Гэр хорооллын иргэдийн өөдрөг үзэл хотыг гэрэлтүүлж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ногдол ашгаа Ардын намын нэр дэвшигчдээс нэхье

 0 сэтгэгдэл
  • 1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741 хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ 2 сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг
  • Тэд асуухгүй бол дурсахгүй. Нэхэхгүй бол өгөхгүй хүмүүс. Тиймээс нүүр тулан уулзах мөчийг ашиглан авах ёстой мөнгөө өндөр дуугаар одоо л шаардъя
  • Ардын нам ногдол ашгаар иргэдийн саналыг худалдаж авах гэж оролдвол энэ нь жинхэнэ гэмт хэрэг. Бусдын саналыг өөрийнх нь мөнгөөр худалдаж авах гэсэн явуургүй арга

Ногдол ашиг тараах хугацаа нь сараар хэтрээд байхад Засгийн газар хав дарсан хэвээр

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар үргэлжилж буй энэ өдрүүдэд Ардын намын нэр дэвшигчдээс олон нийт 1072 хувьцааны ногдол ашгаа нэхэх хэрэгтэй. Тэд асуухгүй бол дурсахгүй. Нэхэхгүй бол өгөхгүй хүмүүс. Тиймээс нүүр тулан уулзах мөчийг ашиглан авах ёстой мөнгөө өндөр дуугаар одоо л шаардъя. Эрх баригчдад мөнгө идэх боломж бүү олго. Иргэд тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш ногдол ашгаа хүлээж байна. Хүлээж тэвчих бус өөрсдийн эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэж, төр гэж байгаа бол дуу хоолойгоо хүргэх цаг болоод байна. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг Ардын намаар овоглосон Засгийн газар үнэндээ уландаа дэвслээд хаячихлаа. Хөрөнгийн зах зээлд итгэх олны итгэл найдвар бас хамт бөхлөө. Эрх мэдэлтнүүд 2.5 сая иргэнийхээ ногдол ашгаар өнөөдөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байна уу гэж дээрх байдлаас үүдэн хардахад хүрэв. Сонгуулиас нэг сарын өмнө олгох байсан ногдол ашиг өнөөдрийг хүртэл ор сураггүй байна. Ор сураггүй гэхээс илүү Сангийн сайд нь аваад гацаачихлаа. Төрийн биш, түмний мөнгийг Засгийн газар дураар түгжих нь үнэндээ хууль бус үйлдэл. Тодруулбал, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулийг Ардын намын Засгийн газар зөрчөөд байна. Цаашид хэчнээн ч хууль зөрчих эсэхийг таамаглах аргагүй нь. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг буюу 1072 хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн. Үүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр эгнэн сууж байгаад бахдалтай нь аргагүй хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд сүр бараатай мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоор болсон билээ. Гэвч зарласан хугацаа нь сараар хэтрээд байхад ногдол ашгийг Ардын нам хав дарчихлаа. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос ногдол ашиг хэзээ орох вэ гэж асуух бус, тэднийг худалч гэж гөрдөж, гүтгэж суухын оронд Ардын намаас ногдол ашгаа нэхэж авахаа бодмоор. 1072 холбоо төрөөс ногдол ашиг өгүүлэх шийдвэр гартал нь тэмцэж, түмний талд шийдвэр гаргуулж чадсан. Гэтэл шийдвэр хэрэгжих үед Ардын намын эрх мэдэлтнүүд болон “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгийг мөнгийг олгохоос цааргалж, удаашруулж байна. Үүнийг мэдэх хүмүүс нь Сангийн сайд, Ерөнхий сайд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болоод байна. Юуны учир гэнэт ногдол ашгийн мөнгийг Ардын намынхан иргэдээс төөрөгдүүлж, нууцлах болов. “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 800 орчим тэрбум төгрөгийг төр буюу Засгийн газар давамгай хувьцаа эзэмшигч болохоор шууд авч байгаа. Үлдсэн нь иргэдэд очих мөнгө. Гэтэл хувьцаат компанийн нийт ногдол ашгийг эрх баригч МАН, түүний Засгийн газар хуу хамчихлаа гэж үү. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 15 хувийг иргэд болон аж ахуйн нэгж эзэмшдэг. Тэдний мэдэлд 200 тэрбум хүрэхгүй шахам ногдол ашгийн мөнгө оногдож байсан ч өнөөдрийг хүртэл гар дээрээ ганц төгрөг ч авсан юм алга аа. Шударга ёс тунхаглах эрх баригч намын удирдлага ногдол ашгийн талаар юу ч хэлж чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо нь сайдын утсан хүүхэлдэй болжээ. 1072 хувьцааны ногдол ашиг төр сайн ажилласны хишиг өгөөж биш юм. Харин нүүрсний үнэ Хятадын зах зээлд тогтвортой байсны хариу үр дүн. Хувьцааг нь эзэмших компани ашигтай ажилласан бол тухайн хувьцаа эзэмшигч бүр ногдол ашиг гэж жил болгон авдаг. Тэр жишгээр 1072 хувьцаа эзэмшигчид түүхэндээ анх удаа ногдол ашиг авах нь гэж баярлаж байтал Ардын нам дотроо зохицуулахаар шийдсэн үү гэлтэй нам жим болчихлоо. Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хэзээ, хэдийд ногдол ашиг тараах тухай асуухаар нэг нэгнээ заагаад тодорхой хариу хэлж чадахгүй сууна. У.Хүрэлсүхийн “хүн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна” хэмээн хэлж байсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Засгийн газар ногдол ашгийн мөнгийг зувчуулсан уу эсвэл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хоёр дахь хувилбар болгосон уу. Энэ асуултад эрх баригчдын хэн нь ч хариулж чадахгүй, бултаж явна. “Эрдэнэс Тавантолгой” компани сүржин мэдэгдсэн ч ногдол ашигт 200 тэрбумаас дөнгөж 60 гаруйхан тэрбумыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн ч иргэдийн гарт энэ мөнгө хүрсэнгүй. Сангийн яам аваад дарсан гэж тус төв мэдэгдсэн. Үүнээс болж хоорондоо ч тэд үг зөрсөн гэх. Ардын нам ногдол ашгаар иргэдийн саналыг худалдаж авах гэж оролдвол энэ нь жинхэнэ гэмт хэрэг. Бусдын саналыг өөрийнх нь мөнгөөр худалдаж авах гэсэн явуургүй арга. 1072 хувьцааны ногдол ашиг халамж биш. Энэ бол хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн авах ёстой мөнгө. Төрд ч хамаагүй. Ногдол ашгийг хойшлуулсаар байгаа шалтгаан нь иргэдийн мөнгө байх ёстой дансандаа байхгүй, аль эрт гараад явснаас болсон гэж төрийн байгууллагынхан ярьж байна. Хэрэв энэ үнэн бол Ардын нам ард түмний дайсан боллоо гэсэн үг. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

$-ын ханшийн өсөлт бизнесүүдийг хамгийн их зовоож байна

 0 сэтгэгдэл
  • Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр

Төгрөгийн ханш сулрах хэрээр засаглалын чанар доройтож иржээ

Ам.доллар мягмар гарагт 2808 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 35.6 сая ам.доллар нийлүүлэв. Долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулж, төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барих гэж мөнгөний бодлого тодорхойлогчид зорьж байна. Гэвч тэдний санаснаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарч байгаа юм алга. Харин ч эсрэгээрээ ам.долларын ханш жолоогүй өссөөр. Зах зээлд долоо хоног болгон дунджаар 50 орчим сая ам.доллар нийлүүлсэн ч хамгийн өсөлт зугуухан урагшилсаар байна. Улсын гадаад валютын албан нөөц хөшигний ард хорогдсоор. Дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц дундарч, ам.доллар төгрөгийн зах зээлд бүхэлд нь ноёрхсоор. COVID-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалаас жил болгон орж ирдэг орлого агшиж, валютын нөөцийг нэмэх боломж хумигдсаар байна. Гадаад худалдааг илэрхийлэх төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдал хүлээж, худалдааны алдагдал тэлсээр. Экспортын орлого тасалдаж байгаа нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хөрс суурийг үндсэндээ бүрдүүллээ. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь тэр хэрээр төгрөгийн ханш сулрах дарамт авчирлаа. Үүнээс гадна Европын Холбооны “хар” жагсаалтаас болж хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүсэв. Европын орнуудаас Монгол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эрч саарсан нь, дотоодын валютын зах зээлийн эрсдэл бизнесийн орчинд томоохон сорилт болохоор байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны сул талыг бид валютын ханшаар илүү мэдрэх болсон. Валютын зах зээл тогтворгүй байх тусам бизнесийн орчин доройтсоор. Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монголын бизнесийн орчин” гурван жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэлсэн. Энэхүү судалгаа нь бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой аж. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал. Энэхүү судалгааны дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны эргэлт саарсан. Үүн дээр ам.долларын ханшийн өсөлт багагүй нэрмээс болох нь. Шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын хамгийн том даваа валютын ханш, гадаад өрийн эргэн төлөлт болохоор байна. Ханшийн энэхүү өөрчлөлтийг тогтворжуулж, өрийн менежментийг зөв засаглалаар хангахгүй бол дараалсан олон хямрал биднийг хүлээж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оныхоос 5.4 хувиар буурчээ. Тодруулбал, 284.7 тэрбум төгрөгөөр агшсан. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.6 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтээс худалдаа үйлчилгээний салбар хэрхэн муудсаныг харж болох юм. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа саарсны улмаас зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөгөөр буюу, хоёр дахин буурсан байна. COVID-19 цар тахланд дээрх салбар хамгийн их нэрвэгджээ. Эдгээр салбарт валютын ханш гүнзгий нөлөөлсөн хэвээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хими цэвэрлэгээний газруудын орлого 30-70 хувь буурчээ

 0 сэтгэгдэл
  • Хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан

    Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлжээ

    Манай сонин дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас болж жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллгааны талаар цуврал сурвалжилга бэлтгээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн дугаартаа хими цэвэрлэгээний газруудыг онцолж байна. Хувцас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ учраас тус салбарынхны орлогод үзүүлэх нөлөө бусад салбартай харьцуулахад харьцангуй бага гэж бодож байтал бодит байдал дээр 30-70 хувь буурсан байв. Орлого буурах гол шалтгаан нь үйлчлүүлэгч багассанаас гадна зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон нь шууд нөлөөлсөн хэмээлээ. “Метро экспресс” хими цэвэрлэгээ 26 салбартай бөгөөд нийт 114 ажилтантай. Тус хими цэвэрлэгээний орлого 30-40 хувь буурчээ. “Уг нь хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан. Өдөрт олох орлого харилцан адилгүй тул цалингаа цагт нь өгч чадахгүй байгаа. Ажилчдаа цомхотголд оруулахгүй гэж хичээж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл цомхотгохоос өөр аргагүй. Түрээслэгч байгууллагууддаа хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан ч аль аль талдаа хүндрэлтэй байна. Нэг салбараа татан буулгахаар болсон. Нөхцөл байдал цаашид улам хүндэрвэл дараа дараагийн орлого багатай салбаруудаа татан буулгана” хэмээн “Метро экспресс” хими цэвэрлэгээний хүний нөөцийн менежер Р.Бямбадолгор хэлсэн юм. Хими цэвэрлэгээнүүдийн орлого олох оргил үе нь наймдугаар сараас тавдугаар сар хүртэл байдаг гэнэ. Мөн үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй Japan express хими цэвэрлэгээний газрын орлого 70 хувь буурчээ. Тус хими цэвэрлэгээний үйлчилгээ хариуцсан захирал Б.Хишигдулам “Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлж байна. Манайх томоохон зочид буудлуудтай гэрээтэй ажилладаг. Гэтэл коронавирусээс болоод хэвийн ажиллахгүй байгаа тул орлого 70 хувь буурсан. Ажилгүйчүүдийн тоог нэмэхгүйн тулд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгөхийг эрмэлзэж байгаа. Түрээсээ ерөөсөө хөнгөлөхгүй атлаа сар бүр нэхдэг. Нөхцөл байдал хүнд байхад түрээсээ өгч чадахгүй бол гар гэж дарамтлах болсон. Зун орлого багасдаг ч энэ жилийнх шиг ийм муу байж үзээгүй. Өдөрт 500 мянган төгрөгөөс буудаггүй байлаа. Гэтэл одоо тал хувьд нь ч хүрэхгүй байна” гэв. Харин “Нарта” хими цэвэрлэгээний орлого 50 хувь буурчээ. Эднийх 50 гаруй салбартай бөгөөд 100 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. “Нарта” хими цэвэрлэгээний менежер С.Мандахгэрэл “Үнэхээр хэцүү байгаа. Цагаан сараас хойш ажилгүй шахам байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар болгохыг л хичээж сууна. Ажилчдынхаа гэр бүлийг хоолтой байлгахын тулд цалинг нь тасалчихгүйг хичээж байна. Адилхан хэцүү байгаа учраас түрээсээ хөнгөлүүлэх талаар ярилцаагүй. Байгаагаа шавхаад, төлөх ёстой зүйлээ төлж байгаа. Коронавирусээс болоод иргэн болон байгууллагад 30-40 хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Манайх үйлдвэр, засварын газар, амралтын газар, эмнэлэг зэрэг газрын олон тоо ширхэгтэй хувцас цэвэрлэдэг. Хэрэгцээ байгаа учраас бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн нь энэ” хэмээлээ.