A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1593/

15 мянган иргэнийг ажилтай болгосон хөтөлбөр форумаар үргэлжилж байна

15 мянган иргэнийг ажилтай болгосон хөтөлбөр форумаар үргэлжилж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1593/


Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран "Нэг өрх-Нэг ажлын байр" хөдөлмөр эрхлэлтийг дэмжих форум зохион байгуулж байна. Өнгөрсөн сард иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулж байсан билээ.

2017 онд нийслэл, есөн дүүргийн хэмжээнд 36529 иргэн ажил хайж бүртгүүлсэн байдаг. Эндээс 25909 иргэнийг ажилд зуучилж, 15199 иргэнийг байнгын ажилтай болгосон. Түр ажлын байраар 8880 иргэн хамрагдсан тооцоо гарчээ.

Өнөөдрийн форумд ажил олгогчид болон төр засгийн ажилтнууд оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлохоор хэлэлцэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг төлөвлөж сурахын ач тус

 0 сэтгэгдэл

Техник, технологи хөгжихийн хэрээр маш богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадварыг нийгэм цаг үе биднээс шаардаж байна. Тэгвэл 24 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийх ажлын жагсаалтаа гаргах буюу ажлаа бүтээлчээр төлөвлөж сурах нь чухал юм. Иймээс энэ удаад цаг төлөвлөлтийн ач тус болон хэрхэн үр дүнтэй төлөвлөгөө боловсруулах талаар Tinabel Stationery-ийн үүсгэн байгуулагч Т.Аззаяатай хамтран дараах мэдээллийг бэлтгэлээ


Хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн үед ажлаа эхлэх нь маш амархан 

Аливаа зүйлийг бичих нь дотроо бодсон зүйлийг гадагш цэгцтэй илэрхийлэх зуршил суулгадаг. Тухайлбал, бид бодсон зүйлээ эргэн санах, хугацаа оноох, дараа дараагийн алхмуудаа тооцоолох зэрэгт олон цаг зарцуулдаг. Энэ нь тухайн хүнд мэдэгдэхгүй стресс үүсгэн, шинэ санаа олох, гоё бүтээлч бодлуудыг багасгаж байдаг. Нэг бодлыг олон бодох хэрэггүй, түүнийг дэвтрийнхээ тохирсон ангилалд нь бичих юм уу, ойрын төлөвлөгөөний хуваарьтаа оруулаад мартах хэрэгтэй. Үүний дараа зөвхөн дэвтэртэйгээ ойрхон харилцаж, эргэж харж байх ганц л ажил үлдэж байгаа. Хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн үед ажлыг хийнэ гэдэг маш амархан байдаг шүү дээ. 

Төлөвлөгөө хэрхэн биелүүлэх вэ


Өөрөөс хамаарахгүй хүчин зүйлсээс болж төлөвлөгөө нурах тохиолдол олон. Энэ үед та дараах гурван зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

  • Тухайн эрсдэлийг тооцсон Б төлөвлөгөөтэй байх буюу эртнээс төлөвлөх
  • Төлөвлөгөөгөө хэт нарийн биш тодорхой хэмжээнд уян хатан зохиох
  • Төлөвлөгөө угаасаа 100 хувь бодсоноор болдоггүй 

Мөн төлөвлөөгүй бол 60 хувь биелэх байсан зүйлийг төлөвлөснөөр 80-90 хувь биелүүлэх боломж олгодог. Дээрээс нь зорилгодоо хүрсэн эсэх үр дүнгийн үнэлгээг төлөвлөгөөн дээр суурилж гаргах боломжтой учраас зөвхөн төлөвлөсөн үед л өөртөө дүн тавьж чаддаг. Цагаар төлөвлөхөд бичсэн цагаасаа хоцроод урам хугараад байвал дан хүснэгтээр төлөвлөөд үзвэл илүү уян хатан болдог.

Цаг, мөнгө хоёрыг яг ижил гэж харвал, төлөвлөхийн ач холбогдлыг хялбар ойлгоно 


Хагас цаг төлөвлөж ажил хоорондын хий цагуудыг шахаж, байршил, аргачлал зэргээр нь уялдуулснаар хэдэн цагийн дайтай стрессийг алга болгодог. Цаг, мөнгө хоёрыг яг ижил гэж харвал, төлөвлөхийн ач холбогдлыг маш хялбар ойлгоно. “Төлөвлөхгүй ажиллаад болоод л байна” гэж хэлэх “Заавал хуримтлуулахгүй амьдраад болоод л байна” гэж хэлэх хоёр утгын хувьд адил. Өдөр тутамдаа болоод байгаа юм шиг боловч хүн бэлтгэлгүй, хуваарилалтгүй байснаараа ахиж дэвших, илүү чухал зүйлд хөрөнгө оруулах зэрэг олон боломжийг урсгаж, жижиг том олон янзын эрсдэлд өртдөг.

Төлөвлөөгүй бол алдсан боломжоо ч мэдэхгүй 

Аз ч гэсэн бэлтгэлтэй хүнд л ирдэг шүү дээ. Хүсэж байгаа зүйлээ хол байна гэж бодолгүйгээр “Яг маргааш надад энэ боломж гэнэт гараад ирвэл би бэлэн билүү” гэж өөрөөсөө асууж азанд хүртэл бэлтгэлтэй байх ёстой.Төлөвлөөгүй бол хүн алдсан боломжоо ч мэдэхгүй, “Би яаж мэдэх вэ дээ” гээд өөрийгөө тайвшруулчихдаг учраас түүнийг олж хардаггүй. Мөн манайхан ихэвчлэн аливааг цагийг нь тулгаж хийдэг. Төлөвлөхгүй бол яг эцсийн хугацааны наана ажлынхаа 70-80 хувийг шахаж, чанаргүй хийх зэрэг эрсдэлүүд байдаг. Харин өдөр болгон таван хувийг хийнэ гэх маягаар эртнээс бага багаар хийвэл хамаагүй чанартай, ажиллагаатай нь мэдрэгдэх сайн гүйцэтгэл бий болдог.

Төлөвлөгөөнийхөө биелэлтийг харах 

Төлөвлөхгүйгээр ажиллах үед хүн хийсэн зүйлсээ өдөр тутамдаа анзаарч хардаггүй. Тиймээс зөвхөн хийгээгүй үлдсэн ажлаа л төвлөрч бодох хандлагатай байдаг. Харин төлөвлөгөөгөө шалгаснаар дэвтэр чинь танд “хийсэн бүтээсэн” зүйлсийг тань танилцуулаад өгдөг учраас маргаашдаа, ирээдүйдээ урам зоригтой байхад тусалдаг.

Төлөвлөөгүй ажил нь бидний стресстэж, сэтгэл дундуур байдгийн гол шалтгаан болдог 

Төлөвлөгөө нь эмх цэгцтэй хүний ажил нь маш гоё саадгүй, стрессгүй бүтдэг. Ер нь гэнэтийн зүйлийн стресс их байдаг. Дараагийн зөв алхмаа юу болохыг, түүнийг хэзээ хийж эхлээд хэзээ дуусахаа мэдэж байна гэдэг сэтгэлийн нэгэн таашаал юм. Мөн төлөвлөгөөтэй хүний ганцхан дэвтэр нь биш бичгийн ширээ нь хүртэл цэгцтэй байдаг. Замбараагүй бичгийн ширээ эзэндээ илт мэдэгдэхгүй ч далд стрессийг үүсгэж байдаг. Түүн шиг төлөвлөгөөгүй ажил хэрэг нь бидний ажилдаа стресстэж, сэтгэл дундуур байдгийн гол шалтгаан юм. Дээрээс нь төлөвлөгөөтэй хүн эргэн тойрныхоо хүмүүстээ харилцахад хялбар нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Зөвхөн төлөвлөдөг хүн л бусдын цагийг хүндэлж мэддэг учраас ямар ч тохиолдолд урьдаас цаг товлож, түүндээ хүрэх зэрэг энгийн соёлуудыг хэрэгжүүлдэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Технологиор тэргүүлэвч ухамсраараа хоцорч байна

 0 сэтгэгдэл
  • Хариуцлагатай аялал ирээдүйг хүмүүнлэгээр өөрчилнө

    Аялал амьдралд хөг нэмдэг. Гэхдээ зөвхөн өөрийгөө аз жаргалтай болгохын тулд аялдаг уламжлалыг хариуцлагатай аяллаар солих эрмэлзлэл дэлхий нийтээр дүүрэн болжээ. Энэ хандлагын тод жишээ нь Шведийн аялагч Иохан Эрнест Нилсон юм. Тэрбээр 173 орноор аялж, Гиннесийн номд тэмдэглэгдсэн ба “байгаль орчны судлаач” гэж олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. 2016 онд Леонардо де Каприогийн 95 мянган ам.доллараар худалдан авсан Монголд аялах эрхийн хөтчөөр ажиллана гэх мэдээллээр монголчууд түүнийг Нилсон уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын асуудлаар аялсан газар бүрээс дуу хоолойгоо өргөдөг тул олон улсын байгууллагууд “хүмүүнлэгийн элч” болгон илтгэлийг нь сонсож, буяны дуудлага худалдаанд оролцохыг урьдаг. Тэрбээр буддизмыг дэмжигч бөгөөд хүн төрөлхтний аз жаргал технологийн дэвш­лээр бус унаган байгаль, ан амьтныг хамгаалснаар хэм­жигдэнэ гэж үздэг. Аяллын тэмдэглэлээрээ түүний хэлэхийг хүссэн санааг тоймлон хүргэе. Хариуцлагатай аялал ирээдүйг хүмүүнлэгээр өөрчлөх чухал хандлага гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.


    1994 оны тавдугаар сарын 1. Стокгольмоос Африк руу 52 хоногийн дугуйн аялал төлөвлөн гарсан нь 170 гаруй улсаар аялах эхлэл болжээ. Тэрбээр хамгийн итгэлт унааг дугуй гэв. Хурдан, хялбар, хэрэгтэй бүх зүйлээ ачаад хаана ч хамаагүй хонох боломжтой аж.



    10 жилийн зайтай авсан Эверестийн оргилын зураг. Түүнийг анх авирах үед цөөхөн, хариуцлагатай уулчин байсан бол одоо жилд 381 зөвшөөрөл олгож, 8000 метрийн өндөрт ээлжээ хүлээн дугаарлах хүмүүс хөлдөх, сэрэмж алдан унах эрсдэлтэй болжээ. Энд 300 гаруй уулчин амь үрэгдсэн тул хүндэтгэлтэй хандах ёстой гэж үздэг.


    Дэлхийд судлагдсан 10 сая орчим амьтан, ургамал, шавьжны талаас илүү хувь нь Амазоны ширэнгэн ойд байдаг. Гэвч жилд 20 мянган шоо метр ой устаж, өдгөө хориос дээш хувь нь хэдийн алга болжээ. Энэ янзаараа 50 жилийн дотор Амазоны ширэнгэ бүхэлдээ устана. Нилсон шатсан ой дундуур явж байгаа нь.


    Олон мянган жилийн турш Монгол, Кыргызстан, Казахстаны нүүдэлчид ан агнах бүргэдтэй байжээ хэмээн зургийн тайбарыг хийжээ. Нилсон Казакстанд хэд хэдэн удаа очсон бөгөөд нүүдэлчин соёлыг судлахаар Монголд аялах хүсэлтэйгээ илэрхийлжээ.


    “Барууны ертөнцөд бид iPhone-той учраас урагшилж, хөгжиж байна гэж боддог. Гэвч философи эргээд байгаль руу, ан амьтдыг хамгаалснаар сайн сайханд хүрэхийг илэрхийлж байна. Бид хөгжлийн ард хоцорч байна” гэж Нилсон 26 жилийн турш дэлхийгээр аялсныхаа дараа хэлсэн юм.


    Хулгайн анг зогсоож, байгаль хамгаалагчдыг дэмжих нь түүний нэн тэргүүний зорилго. Жил бүр $23 тэрбумыг энэ хууль бус наймаанаас олдог. Дор хаяж 20 мянган заан хулгайлагдаж, өдөрт 55 заан үхдэг.


    2009 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенц, Киотогийн протокол баталсан хуралд оролцож үг хэлжээ. Хэвлэлийнхэн түүнээс хурлыг дүгнэсэн нэг зураг өгөхийг хүсэхэд энэ зургаа илгээжээ.


    Хирс хамгаалахын тулд өөрийн зургийг ашиглан бүтээсэн постер. Хирсний эвэр нэг кг нь $65 мянгад хүрдэг нь хар тамхи, алтнаас хоёр дахин үнэтэйд тооцогддог. Хамрынхаа төлөө жилд 1000 гаруй хирс алагддаг.


    Бразил, Перуг дайран өнгөрдөг Мацесын ард түмэн уламжлалт анагаах ухааны тогтолцоотой. Үе үеийн бөө нараар дамжсан энэ мэдлэг алдагдах эрсдэлтэй байсан тул “Кате” хэмээх ашгийн бус байгаль хамгаалах байгууллагатай холбож, 1000 хуудастай уламжлалт анагаах ухааны нэвтэрхий толь бичиг бүтээжээ.


    Хорт хавдрын улмаас тэргэнцэрт суусан Арон гэдэг залуу Нилсонтой уулзахыг хүсжээ. Түүнд бүх зүйл боломжтой гэдгийг харуулахын тулд Шведийн хамгийн өндөрлөгт (6000 фут=1828 метр) аваачжээ.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Ресторанд хоолныхоо зургийг дарах нь тааламжтай үйлдэл биш

     0 сэтгэгдэл
    • Ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй

    Тансаг зэрэглэлийн үнэтэй ресторанд зоог барихдаа чанга инээж, амандаа хоолтой ярьж болохгүй, инээх, ханиахдаа үргэлж амаа таглаж бай гэх мэт бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг. Гэвч бид заримдаа тэдгээр үйлдлийг өөрийн мэдэлгүй хийчихдэг, эсвэл бүр мэдлэггүйгээсээ болж бусдын өмнө эвгүй байдалд орох гээд байдаг шүү дээ. Тиймээс ресторанд хэрхэн биеэ зөв авч явах, юу хийх хориотой байдаг тухай сонирхуулъя. 

    Цэвэрхэн хувцаслах

    Дээд зэрэглэлийн тансаг ресторанд үйлчлүүлэхдээ аль болох албаны, цэмцгэр хувцаслах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бүсгүйчүүд илүү дутуу ээмэг зүүлт, этгээд хувцаслах нь зохимжгүй. Харин түүний оронд энгийн хэрнээ цэмцгэр даашинз өмсөх, эсвэл өөрт тохирсон банзал, цамцыг сонгох нь зохимжтой байдаг. Эрчүүдийн хувьд чөлөөт хувцсаас илүү сонгодог хэв маягийн хослол тохиромжтой.

    Гар утас, түлхүүрээ ширээн дээр тавихгүй байх 

    Ресторанд орохдоо аль болох саглайсан эд зүйлс авч орохгүй байсан нь дээр. Учир нь үүдэнд таны гар ачаа, хувцас зэргийг өлгүүрт үлдээдэг тул зөвхөн гар утас, мөнгө гэх мэт зүйлсээ биедээ авч явах нь тохиромжтой. Мөн тэдгээр зүйлсийг ширээн дээр ил тавих нь зохимжгүй харагдуулдаг.

    Эхлээд урьсан зочноосоо хоолны захиалгыг авах

    Ялангуяа эрчүүдийн хувьд бүсгүй хүнийг хоолонд урихаар зэхэж байгаа, эсвэл нэгэнт урьсан бол эхлээд түүнээс хоолны захиалгыг асуух нь боловсон зан юм. Түүнчлэн бүсгүйдээ сандлыг нь татаж өгөх, гарахад нь хаалгыг нь нээж өгөх гэх мэт наад захын соёлыг баримтлах нь болзоог гайхалтай болгож, тухайн хүндээ өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

    Урьсан хүн нь тооцоогоо төлнө

    Ресторанд хэн түүнийг хоолонд урина, тэр тооцоог төлдөг ёс хаана ч үйлчилнэ. Мэдээж хэрвээ та хоёр биенээ сайн таньдаг бол тооцоогоо хувааж төлж болно. Гэвч эрчүүдийн хувьд болзоонд урьсан бүсгүйгээ тооцоонд даах нь боловсон зан юм. Хэдийгээр бүсгүй хүн өөрөө эхэлж эр хүнийг хоолонд урьсан тохиолдолд ч хуваалцан төлөх нь боловсон зангийн нэг хэлбэр юм.

    Хундаганд дүүртэл нь дарс хийдэггүй

    Та анзаарсан бол рестораны зөөгчид дарсыг хундаганы гуравны нэгт хийж үйлчилдэг. Дарсыг шимж уух нь зохистой бөгөөд ингэснээр амтыг илүү мэдэрч, тааламжтай мэдрэмж төрүүлдэг учир ундаа ууж байгаа мэт ихээр залгилан уух нь зохимжгүй байдаг.

    Нэгэнт захиалсан дарсаа буцааж болохгүй 

    Хэрвээ та ресторанд дарс захиалаад тэр нь сэтгэлд тань нийцэхгүй байсан ч түүнийгээ буцаах боломжгүй юм. Учир нь үйлчлэгч таны захиалгыг авчирсан даруйдаа задлан хундагалж өгдөг тул задлахаас нь өмнө хэлэх хэрэгтэй.

    Хоолныхоо зургийг авах хориотой 

    Инстаграм, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ эрчээ авснаас хойш байгаа газартаа өөрийнхөө зургийг дарах, хувцас, хоолныхоо зургийг авах гэх мэт “моод” түгээмэл дэлгэрсэн. Гэвч ямар нэгэн ресторанд ороод, идэх хоолныхоо зургийг дарах нь тийм ч тааламжтай үйлдэл биш шүү. Учир нь энэ нь тухайн рестораны хувийн нууцлал, зохион байгуулалттай холбоотой байдаг төдийгүй таныг бүдүүлэг нэгэн мэт харагдуулна.

    Өөр хүний тавагнаас хоол зөөхгүй байх 

    Бид заримдаа хажууд хооллож байгаа сайн таньдаг хүнтэйгээ хоолоо хуваалцаж, сольж иддэг. Тэгвэл ресторанд ингэх нь зохимжгүй, бүдүүлэг үйлдлийн тоонд ордог. Мэдээж бид гэртээ, энгийн нэгэн цайны газарт энэ олон дүрмийг баримтлахгүй ч, дээд зэрэглэлийн ресторанд ингэх нь бүдүүлэг үйлдэлд яах аргагүй тооцогдоно.

    Аяга таваг харшуулж дуугаргах, дуугаа өндөрсгөхийг хориглоно 

    Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Хэрэв та дундаж болон дунджаас дээгүүр ресторанаар үйлчлүүлж байгаа бол тэндхийн ёс дүрмээр үйлчлүүлэх ёстой. Мэдээж ямар ч газраар үйлчлүүлж байсан аяга тавгаа тачигнуулах, чанга дуу чимээ гаргах нь бусад хүний тав тухыг алдагдуулах учраас энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

    Хооллож дуусаад сэрээ, тавгаа нэг дор тавьж болохгүй 

    Эмээ, өвөө маань тогоо шанага угсруулж тавьж болохгүй гэдэг байсан. Түүнтэй адил ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд, амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй. Хэрвээ хооллож дууссан бол хутганыхаа ирийг дотогш нь харуулж, цагийн зүү 17:00 цагийг зааж байгаа мэт тавиарай.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Театрын соёл үүднээсээ эхэлдэг

     0 сэтгэгдэл

    Эдгээр газрууд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй театрт тооцогддог. 

    Орос, Санкт-Петербург хот, Мариинскийн театр

    Хятад, Харбин дуурийн театр 

    Герман, Байройт хот, Марграве дуурийн театр 

    Франц, Парис хот, Гарнье театр

    Сонгодог урлагаар дамжуулан оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол авах боломжтой. Тиймээс театрын соёлын талаар “Хувь хүний хөгжил” буландаа онцолж байна. Тайзан дээр тоглох үзүүлбэрээс эхлээд бүх л зүйл нь дээд зэргийн таашаал, соёлыг мэдрүүлдэг энэ урлагийг үзэж сонирхоход ч өөрийн гэсэн дүрэм бий. Үзвэрийн үед дуу чимээ гаргах, чанга ярих, хоцорч орох, хоол хүнс хэрэглэх, сандал өшиглөх зэрэг үзэгдэл огт байж болохгүйг энд дурдах нь илүүц биз ээ.

    Хэрхэн үүссэн бэ:

    Хамгийн анхны дуурь Дафна

    Сонгодог урлагийг XVI зууны сүүл үеэс эхтэй гэж үздэг бөгөөд ихэс дээдсийн хүрээнд үүссэн байна. Италийн хөгжмийн зохиолч Якоб Перигийн "Дафна" дуурийг анхдагч хэмээн тооцдог бөгөөд 1637 онд Венец хотод анхны театрыг байгуулжээ. Харин Монголын уран бүтээлчид 1942 онд Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэн Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурийг тайзнаа амилуулж байв.

    Хэрхэн сонгох вэ: 

    Дуурь үзэхийн өмнө тухайн бүтээлийн талаар мэдлэгтэй болоорой 

    Хэрэв та анх удаа дуурь үзэх гэж байгаа бол үзвэрээ сонгохдоо хамгийн алдартай бүтээлүүдээс эхлэх нь зүйтэй. “Кармен”, “Севилийн үсчин”, “Богема” зэрэг алдартай дууриудыг санал болгоё. Мөн үзэж буй бүтээлийнхээ талаар судалж, товч танилцуулгыг нь /хөгжмийн зохиол, цомнолыг хэн, хэзээ бичсэн, гол дүрд хэн тоглох/ унших хэрэгтэй. Үзвэрийн танхимд орохын өмнө уг бүтээлийн ерөнхий агуулгыг үзэгдлээр нь салгаж товчлон бичсэн хөтөлбөрийг /либретто/ худалдаалдаг. Шийдвэрээ гаргасан бол тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирэх нь соёлтойд тооцогдоно.

    Хэнтэй үзэх вэ: 

    Бага насны хүүхдэд дуурь үзүүлэх нь төдийлөн зохимжтой бус

    Дуурь, балет үзэхдээ хэнтэй хамт явах нь таны хувийн сонголт боловч тогтвортой суух, анхаарал төвлөрөх чадвар нь бүрэн хөгжөөгүй бага насны хүүхэдтэй үзэх нь зохимжгүй юм. Бага насны хүүхдэд балет үзүүлэх нь илүү тохиромжтой бөгөөд зохиол болон өгүүлэмжийн хувьд тэдний насны онцлогт нийцдэг байна.

    Хэрхэн хувцаслах вэ: 

    Том цүнх үүрэх нь зохисгүйд тооцогдоно

    Дуурийн театрт очихдоо энэхүү гайхамшигт урлагийг хүндэтгэн ёслолын хувцас өмсдөг. Гэхдээ өнөө цагт энгийн хэрнээ эрхэмсэг хувцаслахыг илүүд үздэг болжээ. Үзвэр бүр өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд хувцаслахдаа тухайн үзвэрийн онцлогийг харгалзах ёстой юм. Бээлий, хүзүүний зүүлт, ээмэг, гоёлын гар цүнх нь дуурь үзэж буй бүсгүйчүүдийн анхаарах ёстой хэрэглэл. Ялангуяа цүнхэндээ онцгойлон анхаарч, гоёлын гар цүнх зайлшгүй барина. Харин эрчүүд хоёр ширхэг нусны алчуураас гадна хүзүүний алчуурыг биедээ авч явах хэрэгтэй. Нусны алчуурыг баруун болон зүүн халаасандаа авч явах бөгөөд баруун халаасанд байгаагаа өөрөө хэрэглэх бол зүүн халаасанд байгаагаа хэн нэгэнд хэрэглүүлэх боломжтой. Хүзүүний алчуурыг өмссөн хувцсандаа тохируулан дэгжин ороох хэрэгтэй. Нэмэлт: Хэрэв боломжтой бол жижиг дуран, дуурийн шил авч ирээрэй.

    Хэрхэн үйлчлүүлэх вэ: 

    Хувцсаа өлгүүлэхдээ энгэрийг нь баруун тийш харуулаарай

    Театрын соёл үүднээсээ эхэлдэг. Бүсгүйчүүдэд хаалга нээж өгөн оруулах нь зүй ёсны соёл. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн хамт дуурь үзэж байгаа бол тасалбараа эрэгтэй нь биедээ авч явах хэрэгтэй. Учир нь энэ нөхцөлд эмэгтэй хүнээс тасалбар шаарддаггүй. Хувцасны өлгүүрт гадуур хувцсаа өлгүүлэхдээ юуны өмнө бүсгүйнхээ хувцсыг тайлахад туслах бөгөөд өлгүүргүй хувцастай очих нь бүдүүлэг үйлдэл. Мөн хувцасаа өлгүүлэхдээ энгэрийг нь баруун тал руу нь харуулж өгөх ёстой. Хэрэв толинд харахыг хүсвэл өлгүүрийн дэргэдэх толь болон ариун цэврийн өрөөний толийг ашиглаж болно. Хэт удаан харах, олон дахин харах нь мөн л бүдүүлэг үйлдэл.

    Хэрхэн үзэх вэ:

    Үзвэрийн үед тод гэрэл гаргадаг эд зүйл хэрэглэдэггүй

    Үзвэрийн үед аль болох тод гэрэл гаргадаг эд зүйл хэрэглэхгүй байх ёстой. Анхаарлаа төвлөрүүлэн бүжиглэх үед гэнэт гэрэл гялс хийх нь бүжигчинг сандраах, алдаа гаргахад нөлөөлөх цаашилбал гэмтээх эрсдэлтэй. Балетын үед хосоороо бүжиглэсэн хэсгийн дараа эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташдаг. Мөн бүжигчин онцгой хүнд хөдөлгөөн хийх үед алга таших нь бий. Харин дуурийн үеэр тэр бүр алга ташдаггүй бөгөөд зөвхөн гайхалтай дуулалтын дараа л алга ташдаг. Тоглолт дууссаны дараа танхимаас гарах гэж яарах хэрэггүй. Удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирж ёслохыг хүлээж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх нь хамгийн том соёл. Эхлээд туслах дүрүүд, дараа нь гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолдог.