A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/171/

2018 оны технологийн чиг хандлага

Автомашин худалдаж ава ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАРАА

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/171/


АВТОМАШИН – ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАРАА

Сарын төлбөр төлөөд автомашиныг хүссэнээрээ унадаг болох цаг айсуй. Төлбөрт нь даатгал, засвар үйлчилгээний зардал багтаж байгаа. Уг шинэ үйлчилгээ нь хэрэглэгч худалдан авмагц элэгдэл хорогдол нь эхэлж, үнэ унадаг автомашиныг хожим зарах, түрээсийн урт түвэгтэй гэрээ байгуулах ажлаас ангижруулж өгнө. Автомашин эзэмших шинэ загварт нийцүүлэн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, стартапууд захиалгын үйлчилгээ нэвтрүүлж, такси дуудах Uber, Lyft-тэй өрсөлдөх болов. Ийм старт-ап компанийн нэг нь 2017 оны есдүгээр сард байгуулагдсан Fair. Тус компани BMW-гийн хөрөнгө оруулалтын салбар – Penske Automotive Group, Sherpa Capital зэрэг хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө татаад байна. Fair-ын үйлчлүүлэгч захиалсан машинаа байсхийгээд солиулах, зуны амралтаар унах өөр унаа сонгох эрхтэй. Хэрэглэгч машин сольж хэрэглэх ийм үйлчилгээ харьцангуй хялбар, түвэг багатай. Автомашин үйлдвэрлэгч том компаниуд ч захиалгат үйлчилгээг анхаарах боллоо. ЛосАнжелесийн 2017 оны автошоуны үеэр Volvo, Lincoln компани захиалгын үйлчилгээ эхлүүлж буйгаа зарлав. Porsche ч өгөөмөр даатгал, замын хажуугийн засвар, бүрэн угаалга, дээр нь цэвэрлэгээ хариуцсан тусгай үйлчлэгч бүхий захиалгат үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ихэнх хүнд автомашин эзэмших бус, хэрэглэх нь чухал байгаа нь шинэ төрлийн үйлчилгээ үүсэх нөхцөл болж өгчээ.

AI ЧИП ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСНЭ


Царай таних технологиос эхлээд эмнэлэгт онош тогтоох хүртэлх олон зүйлд хиймэл оюуны (AI – Artificial Intelligence) хэрэглээ асар хурдтай ихсэж байна. Хиймэл оюунд чухам ямар чип ашиглаад байна? БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй старт-ап компаниуд, АНУ-ын технологийн аваргууд, чип үйлдвэрлэгч нар эдүгээ AI тооцооллын зах зээлд ноёрхож буй NVIDIA компанийн замаар замнаж байна. Хятад улс хиймэл оюун хөгжүүлэх салбарт 2020 он гэхэд АНУ-тай зэрэгцэж, 2030 оноос дэлхийд тэргүүлэх зорилго тавьж буйгаа 2017 оны долдугаар сард зарласан. Тус улс NVIDIA компанийн график процессороос бүтээмж, цахилгаан зарцуулалтаараа 20 дахин илүү чип бүтээх төслийг Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Cambricorn компани гүн суралцахуйд (deep learning) зориулсан чип хөгжүүлж, ирэх гурван жилд нэг тэрбум процессор үйлдвэрлэхээ мэдэгдлээ. АНУ-ын Калифорнид төвтэй NVIDIA компанийг зориуд дурдах шаардлагатай.

Анх 1999 онд анхныхаа график процессорыг бүтээж байсан тус компани үндсэндээ компьютер тоглоомын салбарт төвлөрч байлаа. Гэтэл AI аппликэйшний хэрэглээ ихсэх хэрээр NVIDIA-гийн чип гүн суралцахуйн алгоритм тооцоолоход ирээдүйтэйгээ харуулсан юм. Эдүгээ NVIDIA график процес­ сор хиймэл оюуны старт-апуудаас эхлээд Baidu, Google зэрэг аварга корпорацийн тооцоололд ноёлж байна. Процессор нь өөр салбарт давамгайлдаг Intel компани хиймэл оюуны салбарт өрсөл­ дөгчөө гүйцэж түрүүлэх шаардлагатай боллоо. Тус компани хиймэл оюуны тооцоолол хурдасгах үүрэгтэй, программ­ чилдаг процессор хөгжүүлэгч Altera-г 16.7 тэрбум ам.доллараар худалдаж авав. Intel нь хиймэл оюуны салбарт ажилладаг Saffron, Nervana, Movidius, Mobileye зэрэг компанийг өөртөө нэгтгээд байна. Технологийн бусад аваргууд ч график процессор бүтээх өрсөлдөөнд хамрагдав. Google өөрийн TensorFlow нээлттэй эх код бүхий Тensor процессороо (TPU) хоёр үе сайжруулж, шинэчиллээ. Тус компани стратегийн алхам болгон Intel-ийн Skylake юм уу NVIDIAгийн Volta шиг процессорт суурилсан программыг Googleын TPU-д шилжүүлэх нөхцөлийг хөгжүүлэгчдэд бүрдүүлж өгөв. Apple саяхан iPhone-ийн шинэ үеийн загваруудад нэмэлт бодит байдал (AR – Augmented Reality), царай таних технологи ажиллуулах чадвар бүхий өөрийн график цөмтэй A11 Bionic чипээ гаргасан. Уг чип нь машин суралцахуйн зориулалттай Apple-ийн анхны процессор болж байна.

МАСС, ЗЭРЭГЦЭЭ, ОНЛАЙН СОШИАЛ НИЙГЭМ (MSOC) БЭХЖИНЭ

Шууд дамжуулдаг видео хэдийнэ нийтлэг болсон ч Facebook-ийн эможиг тооцохгүй л бол хараахан интерактив бус хэвээр. Харин HQ Trivia тоглоомын саяхны нүсэр амжилт энэ байдлыг өөрчилж болзошгүй. Шууд стриминг дамжуулалтай видео тоглоомыг өдөрт хоёр удаа буюу өглөө, үдээс хойш Android, iOS-той төхөөрөмжөөр тоглож, шагналын мөнгөний төлөө асуулт хариултын тэмцээнд зэрэг өрсөлдөж болно. 2017 оны наймдугаар сард гарсан эхний долоо хоногтоо уг тоглоом 200 мянга гаруй үзэгч татсан. Энэ тоо тухайн үед зөвхөн АНУ-д 214 сая хэрэглэгчтэй байсан Facebook зэрэг сошиал сүлжээтэй харьцуулбал өчүүхэн санагдаж болох. Гэхдээ бүгд нэг зэрэг оролцох боломж нь HQ Triviaг бусдаас өвөрмөц болгодог. Бие биеэ үл таних сая сая хүн өглөөний цай, өдрийн хоолоо идэх, нийтийн тээврээр зорчих үедээ программыг ажиллуулж кибер орчинд нэгэн зэрэг мэдээлэл хуваалцаж байна. Үл таних хүмүүсийг тус тусдаа видео чатлах боломж олгосон Omegle, Chatroulette зэрэг үнэгүй видео стриминг сайтууд 2010-аад оны эхээр нийтийг хамарсан. Удалгүй байдал хувирч групп видео чатны House Party программ хөгжүүлэгч Air компани Meerkat хэмээх мобайл аппликэйшний тусламжтайгаар хувь хүмүүсийн видеог стриминг хэлбэрээр нийтийн хүртээл болгож эхлэв.

Хожим хэрэглээнээс гарсан энэхүү Meerkat программ хэрэг дээрээ Twitter Periscope, Facebook Live-ийн өвөг байлаа. Одоо бол Facebook-ийн Bonfire хэмээх House Party дуурайлгасан программ хувь хэрэглэгчийг анд нөхдийнх нь аварга бүлэгтэй видео чатаар холбож байна. HQ Trivia эдүгээ өрсөлдөгчтэй болсон. Stream хэмээх видео стриминг аппликэйшнийг бүтээгчид The Q программыг 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан нь зах зээлд шуугиан дэгдээв. Уг программ мөн л HQ Trivia шигээр хэрэглэгчдийн дунд мөнгөн шагнал бүхий асуулт хариултын тэмцээн зохиодог. Энэтхэгт Showtime хэмээх ийм төхөөрөмжийг унадаг дугуйд суурилуулсан. Энэ нь Pelotonыг стриминг шууд дамжуулалт гэсэн технологийн бас нэг чиг хандлага тодорхойлогч болгов. Эдүгээ тус компанийн жишээг хэд хэдэн старт-ап дагаж байна. Фитнессийн ирээдүй тусгай төхөөрөмжилсөн заал нэгэнт биш болов. Видео харангаа фитнессээр хичээллэх түвэгтэй гэсэн санаанд тулгуурлан Aaptiv компани мобайл аппликэйшндээ дасгал сургуулилтын аудио бичлэг байршуулж байна. Аялал, фитнесс хоёр ойртон нийлж байгаа нь бас нэг чиг хандлага юм. Аялж явахдаа ч зөв бие бялдартай байх арга болгон АНУ-ын фитнессийн Equinox компани фитнесс зочид буудал нээлээ. Equinox нь заалны унадаг дугуйн SoulCycle зэрэг фитнессийн хэд хэдэн брэндтэй хамтарч ажилладаг. Нөгөө талаар зочид буудлууд ч үйлчилгээндээ улам бүр фитнесс “шингээдэг” болж байна. Westin Hotels & Resorts сүлжээ үйлчлүүлэгч нартаа тавхан доллараар New Balanceийн бэлтгэлийн бүрэн хувцас хэрэгсэл, олгож байгаа.

Г.Очирбат



A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple хамгийн үнэтэй iPhone-оо танилцуулав

 0 сэтгэгдэл

Apple компани хамгийн үнэтэй iPhone-аа эрүүл мэндийн тусгай функц бүхий шинэ, илүү үнэтэй Watch-ын хамт танилцуулсан. Энэ нь манлай загваруудад тулгуурлаж орлогоо өсгөх арга эрэлхийлсээр байгаагийн илрэл болов. Лхагва гарагт Apple гурван шинэ ухаалаг утас сонирхуулсны нэг нь тус компанийн хамгийн үнэтэй iPhone болж буй XS Max загвар. Энэхүү загвар 6.5 инчийн дэлгэцтэй нь iPhone-ууд дотроо хамгийн томд тооцогдоно. Хуучин 5.8 инчийн дэлгэцтэй iPhone X-ийн шинэчилсэн хувилбар iPhone XS загварыг өмнөхтэй нь ижил буюу 999 ам.доллараар үнэлжээ. Гарахаас нь өмнө шинжээчид уг загварын үнэ хямдарна гэж таамаглаж байсан юм. XS-ийнх шиг ган бус хөнгөн цагаан их биетэй, 6.1 инчийн LCD дэлгэц бүхий шинэ iPhone XR загвар мөн гарлаа. ХR-ийн гарааны үнэ 749 ам.доллар. Гүйцэтгэх захирал Тим Кук “бүр олон хүний ухаалаг утасны ирээдүйг тодорхойлно” хэмээн онцолсон уг утасны гарааны үнэ 749 ам.доллар. Энэ нь жилийн өмнө гарсан түвшний iPhone 8-аас даруй 50 ам.доллараар үнэтэй байна. “Шинэ iPhone XR нь илүү үнэтэй ХS-тэй харьцуулахад хямд үнээр том дэлгэцтэй утас авах боломж гэсэн үг.

Өргөн хэрэглээний цахим бүтээгдэхүүний үнэ тогтооох тал дээр Apple тогтсон дүрмийг эвдсээр ирлээ” хэмээн CCS Insight-ын шинжээч Жефф Блэйбер тайлбарлав. Харин хоёр жилээр хуучирсан iPhone 7-г 449, iPhone 8-ыг 599 ам.доллараар үнэлсэн нь тус бүр жилийн өмнөх үеэсээ 100 ам.доллараар хямдарсан гэсэн үг. Apple “бусад үйлдвэрлэгчдийн өрсөлдөх загвар гарах тэр мөч хүртэл борлуулалт өссөөр байх хангалттай сайн ухаалаг утаснууд гаргаж чадсан” хэмээн Moor Insights & Strategy-гийн шинжээч Патрик Мурхед үзэж байна. Купертиногийн компани iPhone-уудын зэрэгцээ Apple Watch-ын шинэ загвар сонирхуулсан нь мөн л хуучнаасаа үнэтэй болжээ. Үүрэн холбоонд холбогддог Series 4 загварын гарааны үнийг 499 ам.доллараар тогтоосон. Энэ нь жилийн өмнө гарсан өмнөх загварынхаас даруй 100 гаруй ам.доллараар илүү байгаа юм. Бугуйн цаганд АНУ-ын зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл бүхий, фитнессийн гэхээсээ анагаах ухааны талдаа зориулалттай зүрхний хэм мэдрэгч сенсор суулгасан байна. Энэ удаагийн өсөлт нь жилийн өмнө бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч орлого өссөн Apple-ын стратеги үргэлжилсээр байгааг нотлов.

Үнийн өсөлтийг зөвтгөхийн тулд Apple компани iPhone XS-дээ шинэ A12 Bionic чип, хос SIM картны дэмжлэг, их биеийн алтадмал өнгөлгөө ашиглах зэргээр шинэ технологи ахиу оруулжээ. А12 Bionic нь зах зээлд нэвтэрч буй долоон нанометрийн анхны чип тул Apple хагас дамжуулагчийн салбарт Intel зэрэг өрсөлдөгчөө гүйцсэн хэрэг боллоо. Царай таних ажиллагааг илүү шуурхай гүйцэтгэж, ерөнхий бүтээмж өссөн шинэ үеийн чип нь iPhone-ын камераар авсан фото зургийн чанарыг ч сайжруулж өгнө. Ухаалаг утасны дүрсний сенсор ч чанарын хувьд шат ахижээ. арай хямд iPhone XR ч шинэ A12 чип, хос SIM дэмжлэгтэй. Уг загварт хөнгөн цагаан их бие, арын камерын ганц линз, LCD дэлгэц ашигласан тул манлай XS-ээс хямд болж байна. Хос SIM картны дэмжлэг нь нэг утсаар зэрэг хоёр дугаар ашиглах, дуудлага хийх боломжийг хэрэглэгчид олгоно. Тус компани урьд нь зөвхөн iPad, Apple Watch-д ашигладаг байсан ESIM буюу нэгтгэмэл SIM картыг анх удаа iPhone-д нэвтрүүллээ. AT&T, Verizon, Vodafone, EE, Deutsche Telekom зэрэг олон мобайл оператор E-SIM дэмжих юм. Гэхдээ Apple компани бодитой хос SIM слот бүхий тусгай загварыг үүрэн холбооны операторуудын зохицуулалт илүү түвэгтэй Хятад улсад зориулж үйлдвэрлэдэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бүтээмжээ өсгөе гэвэл технологиос гар бүү тат

Технологийг хөдөлмөрийн бүтээмж болгох нь хөгжиж буй орнуудад илүү ашиг тустай

 0 сэтгэгдэл

Дэлхий дахинд даяаршлын шинэ хандлага ажиглагдаж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр шинэ дэвшилтэт технологи дэлхийн өнцөг булан бүрт тархах болсон. Жишээ нь, нийтэд дэлгэгдэж буй iPhone гар утасны шинэ загварыг нээлтээ хийсэн даруйд нь Монголын жирийн нэгэн иргэн хэрэглэж байвал бид гайхахгүй болсон цаг үе. Энэ мэтчилэн улс орнууд мэдлэг, технологийг маш түргэн хуваалцах болжээ. Тэгвэл үүнийг дагаад ажиглагдаж буй томоохон зүйл нь хөдөлмөрийн бүтээмж юм. Дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн бүтээлийг улс орон хэрхэн нутагшуулж, өргөн хэрэглээ болгож буйг тодорхойлох зорилгоор Олон улсын валютын сан “Даяарчлал бүтээмжийн өсөлтөд нөлөөлсөн үү” судалгааг гаргасан байна. Уг судалгаанд мэдлэг боловсрол хэрхэн бүс нутаг дамжин тархаж буйг долоо хоногийн графикаар харуулжээ. Графикаас харахад АНУ, Европ, Япон улс дэлхийн патентын баримтаар 1995 онд тэргүүлж байсан бол өдгөө БНХАУ дэлхийн бусад бүх орныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц олон патенттай болсон байна. Хятадын патентын баталгаа хурдацтай өсөх болсон гол шалтгаан нь тус улс төсөв болон бусад урамшууллаар патентын зардлыг бууруулж чаджээ.


Нөгөөтэйгүүр, Хятадын худалдааны сүлжээнд нэгдэж буй Азийн улс орнуудад даяаршил хамгийн ашигтай байгааг дурдаад, бусад бүс нутаг дэлхийн худалдаанд хараахан нэгдэж чадахгүй байгааг онцолсон байна. Сүүлийн 20 гаруй жилд дан ганц хувцас, хэрэглэл гэлтгүй цахилгаан болон тээврийн тоног төхөөрөмж гэх мэт инновацийн эрчимтэй үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж эхэллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятад, Солонгос патентын ач холбогдлоор хэмжигддэг дэлхий нийтийн мэдлэгийг улам их ашиглах болсон ба үүнийгээ дагаад ажлын бүтээмж нь хурдацтай өсөж байна. шинэ технологи зохион бүтээх боломж, бололцоо сулхан манай орны хувьд өрсөлдөх чадвараа ахиулахын тулд ажлын бүтээмжээ сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцлох болсон. Тэгвэл Хятадын жишгээр гаднын боловсролыг нутагшуулж, энэ салбарт хөрөнгө оруулалт татах замаар Монгол Улс ч мөн адил бүтээмжээ дээшлүүлэх боломжтойг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн технологийг хөдөлмөрийн бүтээмж болгосноор хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орноос илүү ашиг тус хүртэж байгаа нь тогтоогдсон байна.

Даяарчлалыг хэдийгээр болзошгүй сөрөг үр дагавраар нь шүүмжилдэг ч, үүнээс бий болж буй хамгийн том боломж нь мэдлэг, технологийн тархац юм. Гэхдээ энэ нь дангаараа хангалтгүй. Гаднын мэдлэгийг нутагшуулах, үр ашигтай ашиглах чадавх бий болгоход боловсрол, хүмүүн капитал, дотоод судалгаа хөгжүүлэлтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инженерийн ноу-хау маш чухал. Түүнчлэн зохион бүтээгч нарт зардлаа нөхөх боломжийг нь олгон, дотоод, гадаадын оюуны өмчийн эрхийг тодорхой түвшинд хамгаалж, хүндэтгэх шаардлагатай гэдгийг ОУВС анхааруулж байна. Мөн шинийг санаачлагч компаниуд зах зээлийг хэт хянаж, хэрэглэгчдэд хохирол учруулж, шинээр олж авсан технологийг урвуулан ашиглахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд бодлого тодорхойлогчид даяаршлын болон технологийн шинэчлэлийн эерэг үр дүнг хүн амын дунд өргөн хүрээнд хуваалцах ёстой хэмээжээ. Бодлогын талаасаа бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хатуу заалтуудыг зөөллөн, худалдааны саадыг арилгаж, шаардлагатай дэд бүтэц бий болгосноор гадаад мэдлэгийн урсгалыг бий болгодог байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эндрюсийн хэдэн жилийн аяллыг 20 хоногт гүйцээсэн төмөр хүлэг

​Монголын нутгаар аялж буй 35 хүнтэй экспедиц 1600 гаруй километр туулжээ​

 0 сэтгэгдэл


Улаанбаатар, Монгол улс

Бараг зууны тэртээ Америкийн адал явдал хайгч Рой Чэпмен Эндрюс Монголын говьд анхныэкспедицээ удирдан орж ирэхдээ Dodge машины цуваатай байлаа. Хоёрхон оронтой тоогоор илэрхийлэгдэх хариугүй хүч бүхий мотортой, дээвэргүй бүхээгт машин байсхийгээд хэд хоногоор шаварт суучихна. Машинууд газар нутгийн хүчир нөхцөлийг удаан туулсан ч гэлээ аялал бүхэлдээ үр дүнтэй болсон юм. түүний Баянзагаас олдсон чулуужсан өндөгтэй үүр нь үлэг гүрвэл мөлхөгч амьтан байсныг хүн төрөлхтөнд ойлгуулж өгсөн байдаг. Хэрэг дээрээ тэмээг төмөр хөлгөөр орлуулсан нь дэлхийн алслагдмал өнцөгт ачааны машин, шинжлэх ухааны хайгуул дараагийн зуун жилдээ нягт холбоотой байхыг зөгнөсөн хэрэг байв. Харин энэ зун Infinity Motor компани бооцоо тавилаа. урьд нь хүрэх аргагүй байсан газар нутгийг хиймэл дагуул, дрон, дулааны зураг зүйн технологиор зураглахаар хамтарч буй Монголын палеонтологийн хүрээлэн, хонконгийн хайгуулчдын клубт тус компани хүнд хүчир нөхцөлд зориулагдсан SUV машинаа нийлүүлэв. Infiniti QX80 хөлөглөн Монголын нутгаар аялж буй 35 хүнтэй экспедиц 1600 гаруй километр туулжээ.

Тус экспедиц Эндрюсийн хэдэн жилийн аяллыг 20 хоногт гүйцээх юм.Дөрвөн дугуйн хөтлүүр, 400 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй машин америкийн байгалийн түүхийн музейн захирал байсан, Индиана Жонсын эх дүр цуцашгүй хайгуулч Эндрюст чухам сайхан эд байх байлаа. Харин Infiniti-ийн хувьд уг арга хэмжээ нь өргөжиж буй тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд сурталчилгаа өрнүүлэх боломжийг гярхай анзаарсан хэрэг. Хамгийн орчин үеийн зам нь хүртэл хөдөөгийнх шиг Монголын төвийн бүс нутаг дахь шавар, элс, намгархаг нугатай бартаат гадаргыг SUV машин торохгүй туулжээ. Аяллын дүнд экспедиц чулуужсан олдвортой 250 газар, үлэг гүрвэлийн гурван болзошгүй шинэ төрөл зүйл илрүүлэв. Шинээр илэрсэн тарбозаврын шүд, велосирапторын хэнхэрцэг хоёрыг 70 сая жилийн настай хэмээн таамаглаж байна. Японд Lexus, Acura-гийн дараа гуравдугаарт ордог тансаг брэнд Infiniti нь Монголд дилерийн сүлжээгүй. Гурван сая хүн амтай Монголд шоу танхимаа Mercedes-Benz, Porsche хоёр саяхан нээсэн бол BMW 2019 онд нээх төлөвлөгөөтэй. Монголын шинэ автомашины зах зээл жижигхэн, жилдээ 2000 ч хүрэхгүй борлуулалттай. Гэхдээ дээд зэрэглэлийн SUV машины хэрэглээ ихэссээр байгаа Монголын зах зээлийн боломжийг авто үйлдвэрлэгчид ч анзаарч эхэллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ автомат жолоодлоготой шумбагч онгоцны флот байгуулна

 0 сэтгэгдэл


БНХАУ хүний оролцоогүй автомат жолоодлоготой шумбагч хөлгийн флотыг Ази тивийн далай тэнгисийн бүсэд ашиглахаар төлөвлөж байна. Хятадын ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд багтах шинэ флот нь “тагнуулын мэдээлэл цуглуулахаас тэсрэг төхөөрөмж суурилуулах, эсрэг талын байлдааны хөлгийг тэсэлж устгах хүртэлх өргөн цар хүрээтэй үүрэг” гүйцэтгэнэ хэмээн Хонконгийн South China Morning Post (SCMP) сонин мэдээлэв. Бээжингийн төлөвлөгөөгөөр Хятадын байлдааны зориулалттай, анхны автомат шумбагч хөлгийг 2020 онд уснаа тавина. SCMP-ийн мэдээллээс үзвэл ийм шумбагч “цөмийн зэвсэггүй”. Хиймэл оюун ухаан бүхий жолоодлогын систем шумбагчийн маневр, шумбах гүн зэргийг тооцоолж, ойролцоох бусад хөлгийг ялган тодорхойлно. Жолоодлогын хүмүүн баг шаардлагагүй ийм шумбагч хөлгийн флот нь БНХАУ, Япон, Вьетнам зэрэг улс хооронд маргаантай байдаг тэнгисийн бүсэд эргүүл хийх юм.

АНУ-ын ижил төстэй арга хэмжээний хариуд Хятадууд төсөл хэрэгжүүлж буйн учрыг Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх шэньяны автоматжуулалтын хүрээлэнгийн захирал Лин Ян тайлбарлаж байна. Пентагоны харьяа DARPA агентлаг оны эхээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд шумбагч эсэргүүцэх туршилтын жолоочгүй хөлөг буюу ASWACTUW загвар нийлүүлжээ. Туршилтын эцэст “тэнгисийн ангууч” далай тэнгист нэг удаад гурав хүртэлх сарын хугацаагаар хүний оролцоогүй үүрэг гүйцэтгэдэг болно. АНУ автомат жолоодлого бүхий шумбагч хөлөг бүтээж хөгжүүлэхээр хоёр ч том гэрээлэгчид захиалга өгчээ. Lockheed Martin-ы Orca, Boeing-ийн Echo Voyager хэмээх төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжинэ. “Бүх ажиллагаа автомат удирдлагатай өрнөх нөхцөлд та бид бүгд үзэгч болж хувирна.

Улс төрийн зорилгод ч үйлчлэхгүй. Зөрчил мөргөлдөөн гээч нь хүмүүний шийдвэрээр бий болдог нийгмийн бэрхшээл” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Мэттис тайлбарлаж байв. Хиймэл оюунтай зэвсгийг хориглохоор НҮБ-д хандсан захидалд гарын үсэг зурсан хүндтэй захирлуудын нэг Илон Маск ч мөн адил байр суурьтай. “Үхлийн уршиг бүхий автомат зэвсэг нь дайн байлдаанд гурав дахь хувьсгал авчирна. Нэгэнт хөгжсөн зэвсгийг өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөнд ашиглахыг зөвшөөрчихвөл хүмүүс сэхээ авч амжихаас өмнө өрнөж дуусна. Ийм зэвсгийг дарангуйлагч нар, алан хядагчид гэм буруугүй хүмүүсийн өөдөөс ашиглаж мэднэ. Хугацаа бага үлдлээ. Пандорын хайрцаг нэг л онгойчихвол эргүүлж хаахад хэцүү” хэмээн уг захидлыг бичигч нар анхааруулж байна.