A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3498/

₮550 мянгын цалинтай эмч 3000 хүний эрүүл мэндийг хариуцаж байна

Эрүүл мэндийн салбарын тогтолцоо чадвартай эмч нарыг өрхийн эмнэлгээс үргээдэг аж

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3498/


Өрхийн эмнэлгийн санхүүжилтыг сайжруулж, шинэ менеж­мент нэвтрүүлж, ядаж хүүхэд, ахмадын эмч ажилуулдаг болох хэрэгтэй.

Хүний эрүүл мэнд, өрхийн эмнэлэг, эмчээс эхлэх учиртай. Өрхийн эмнэлгийн эмч сайн ажиллавал хүн амын өвчлөл, эндэгдэл аяндаа буурна гэж эрдэмтэн судлаачид үздэг. Харин манай улсын тогтолцооны гажиг өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжилд чөдөр болж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг олон улсын жишигт нийцүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэж жил бүр хурал зөвлөгөөн хийхдээ ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо нь гажигтай учраас салбарын хөгжилд ахиц дэвшил гардаггүй. Өрхийн эмнэлгийн эмч нарын мэдлэг чадвар сул, шинэ залуу хүмүүс ажилладгаас болоод хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тухай шүүмжилдэг ч засаж залруулах, тогтолцоогоо сайжруулах, зөв менежмент нэвтрүүлэхэд анхаардаг сайд алга. Үе үеийн сайдууд нь энэ асуудлыг сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөсөөр өдий хүрлээ. Таван жилийн өмнө Н.Удвал сайдын үед л өрхийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулна гэж ярьж байв. Тогтолцоогоо сайжруулах нэрээр өрхийн эмнэлгүүдийн томоохон хурлыг жил бүр зохион байгуулдаг. Аль 2014 онд зохион байгуулсан зөвлөгөөний дараа өрхийн эрүүл мэндийн төвийг орчин үеийн онош, эмчилгээний багаж аппарат, лаборатори, рентген, дүрс оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах талаар хөндсөн. Дүүргүүдэд нэг ээлжинд 200-300 хүн хүлээж авах хүчин чадалтай зөвлөх поликлиник байгуулна. Цаашлаад өрхийн эмнэлгийн нэг иргэнээр тооцох тусламжийн зардлын хэмжээг нарийн судлах, үзүүлэлтийн гүйцэтгэлд тулгуурлаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үр өгөөжийг боловсронгуй бол гох, Өрхийн эрүүл мэндийн төвийн зохион байгуулалт, эмч мэргэжилтний чадавхыг дээшлүүлснээр хот, улсын үйлчилгээтэй II, III шатны эмнэлгийн ачааллыг багасгах, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулна гэх мэт зорилт тавьсан байх юм. Харин өнөөдөр энэ зорилт биелсэнгүй. Өрхийн эмнэлгүүдийн дарга нар нь байнга ярьдаг зовлонгоо л тоочиж сууна. ДЭМБ-ын тодорхойлсноор “ЭМАШТ” бол тухайн улс орны эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон “өвөрмөц хувилбар” байх ёстой. Манай улсын эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо ийм байж чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ төгөлдөржиж чадахгүй байгаа учраас иргэд бухимдалтай явдаг. Анхан шатны эрүүл мэндийн төвд хандсан хүмүүсийн дийлэнх нь үзүүлж байгаа үйлчилгээнд нь сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Энэ нь өрхийн эмч нарын ихэнх нь дөнгөж сургууль төгссөн залуус байдагтай холбоотой. Иргэд ердөө л туршилтын туулай болдог гэсэн үг. Өрхийн эмнэлгийн хаалгаар сэтгэл дундуур гарсан өвчтөн дараагийн шатлалын эмнэлэгт хандахаас өөр аргагүй. Энэ байдал нь мөнөөх томоохон эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг. Зөвхөн өвчтөнүүд ч биш, шинэ залуу эмч нарын мэдлэг чадварт өрхийн эмнэлгийн дарга нар нь ч эргэлздэг байна. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны “Эрүүл өрх” эмнэлгийн дарга М.Алтанхуягийн ярьж буйгаар хувийн анагаахын сургуулиудын сургалтын чанар хангалтгүй байдаг аж. Тэрбээр “Манай эмнэлэг байсхийгээд л дадлагажигч эмч авах шаардлага гар даг. Нарийн мэр гэжлийн эмч нар ажиллуулах гэхээр санхүүгийн боломж байхгүй. Хүүхдийн эмч ажиллуулмаар байдаг. Гэвч ирэх хүн олдохгүй байна. Тиймээс дадлагажигч эмч нарыг ажилд авахаас аргагүй болдог. Ажилд орж байгаа залуусыг ажиглаад байхад мэдлэг, ур чадвар дулимагхан байх юм. Жор ч бичиж чадахгүй хүмүүс ирэхээр арай туршлагатай эмч нар нь дахиад гурван сар сургах шаардлага гардаг. Хүний амь, нас эрүүл мэнд тоглоом биш шүү дээ. Тиймээс хувийн анагаахын сургуулиудыг цэгцлэх хэрэгтэй байх. Өрхийн эмнэлэгт ажиллах сувилагч олдохгүй байна. Эмч ч гэсэн дутагдалтай байгаа. Бид санхүүжилтийнхээ боломж нөхцөлд тохируулаад залуу эмч нарыг сард 550 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Ахиж дэвших хүсэлтэй мэдлэг туршлагатай эмч нар ийм цалинтай ажил хийхийг хүсэхгүй шүү дээ. Жишээлбэл, мэд-рэлийн нарийн мэргэжлийн эмч ажиллууллаа гэхэд боломжийн цалин өгөх хэрэгтэй болно. Гэтэл ачаалал маш их байдаг. Зөвхөн мэдрэлийн чиглэлийн өвчнийг оношилж, эмчлэх үүрэгтэй хүн өрхөд ажиллавал хүүхэд, хөгшид гээд бүх л насныхныг үзэх болно. Дээр нь улсаас явуулж буй аяны үзлэг оношилгоог ямар ч төсөвгүйгээр хийж өгөх шаардлага гарна. Багаар бодоход жилд нэг эмчид 3000 өвчтөн ногддог гэхээр залхана шүү дээ. Ингэж их ачаалал үүрч бага цалин авснаас хувийн эмнэлэгт ажиллаад боломжийн цалин авч, цаг завтай байхыг бодно биз дээ” хэмээн ярив. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байхад өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвүүд хоёр жилийн өмнөх хүн амын тоогоор санхүүжиж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 2017 онд 17,300 оршин суугчтай байжээ. Харин өдгөө 20 мянга гаруй болж хүн амын тоо нь нэмэгдсэн хэдий ч хоёр жилийн өмнөх санхүүжилтээрээ ажиллаж байна. Жилд нэг иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээнд зориулж өрхийн эрүүл мэндийн төвд улсаас 15,990 төгрөгийн санхүүжилт олгодог аж. Гэтэл нэг иргэн жилд хэд хэдэн удаа өрхийн эмнэлэгт ханддаг байна. Хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн учраас шилжиж ирсэн, бүртгэлгүй, шинэ төрсөн нярай гээд хэн ч байсан өрхийн эмч буцаах эрхгүй. Өрхийн эмнэлгийн өнөөдрийн зовлон ийм л байна. Уг нь эрүүл мэндийн салбар иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх бодлого барих ёстой. Гэтэл эмчдээ ч дарамттай, иргэдэд ч түвэгтэй бодлого барьсаар олон жилийг үдлээ. Одоо тогтолцоогоо өөрчилж, чанар хүртээмжээ сайжруулах цаг нь болсон баймаар. Олон эмнэлэг хүүхдийн эмч ажиллуулахыг зорьдог ч тэр бүр мэргэшсэн эмч ирэхгүй байна гэсэн зовлон ярьж суулаа. Хүүхдийн эмч манай улсад хангалттай бий аж. Гэхдээ өрхийн эмнэлэгт ажиллаж ачаалалд дарагдаж, нуруугаа авахуулсан морь шиг болох хүсэл тэдэнд байдаггүй бололтой. Өрхийн эмнэлгийн санхүүжилтыг сайжруулж, шинэ менежмент нэвтрүүлж, ядаж хүүхэд, ахмадын эмч ажиллуулдаг болох хэрэгтэй. Ингэж чадвал хойд хөршийн өрхийн эмнэлгийн жишигт дөхөж очно гэсэн үг. ОХУ-ын анхан шатны тусламж үйлчилгээний төвүүд нь хэсгийн зохион байгуулалттай ажилладаг бөгөөд дотор, хүүхэд, ахмад настан гэсэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг аж. Харин Монголын өрхийн эмнэлэг хэтэрхий бага нэгжээр үйл ажиллагаа явуулж өдөр аргацаасан байдалтай ажиллаж байна. Анхан шатны тусламж үйлчилгээгээ ингэж хөсөр хаясан нөхцөлд салбарын хөгжлийн талаар яриад ч нэмэргүй. Дэлхийн хөгжил тэй хөл нийлүүлэн алхах хүсэлтэй бол эрүүл мэндийн салбарын тогтолцоогоо өөрчилж, өрхийн эмнэлгүүдээ сайжруулахад анхаараач, Эрүүл мэндийн сайд аа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ

 0 сэтгэгдэл

Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар 2013 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, ямар ч засварын ажил хийгээгүй тул шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарч, өнгөрсөн долоо хоногт нурааж эхэлсэн. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг, дахин давтагдашгүй ур хийцийг хадгалж байгаа газар юм. 17 жилийн турш музейн захирлын алба хашсан Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор суурин дээр нь 53 тэрбум төгрөгөөр “Чингис хаан”-ы музей байгуулах шийдэлд хүрсэн. 

Тогтоолын 2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулна гэж заажээ. Уг музейг нураахыг олон хүмүүс эсэргүүцэн тэмцэл зарласан ч үр дүнд хүрсэнгүй ийнхүү музейг нурааж эхэллээ.  

Байгалийн түүхийн музей нь 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Угаар мэдрэгч нь утаа болон замхрав уу

 0 сэтгэгдэл
  • Угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн гэж нийслэл мэдэгдсэн бол “Манай захиалгыг үйлдвэрлэж ч эхлээгүй” гэж ОББХ-ны дарга нотлов 

Олон хүний амийг авч одсон угаарын хийнээс иргэдээ хамгаалахын тулд айл бүрт угаарын хий мэдрэгч үнэгүй суурилуулах шийдвэрийг Засгийн газраас аравдугаар сард гаргасан. Улмаар арваннэгдүгээр сард багтаан өрх бүрийг угаар мэдрэгчтэй болгох үүргийг хотын дарга С.Амарсайханд өгсөн билээ. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг биелээгүй, өрх айлуудад очих угаар мэдрэгчийн сураг ч алга. Сургийг нь гаргахаар ажил хариуцсан хүмүүстэй холбогдоход зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр ч сэжигтэй санагдаж орхив. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар угаар мэдрэгчийг Монголд авчирсан, удахгүй суурилуулна гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах хороо “Манай улсын захиалсан угаар мэдрэгчийг үйлдвэрлэж ч эхлээгүй байгаа” гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Ирэх даваа гарагаас гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос өнөөдөр авчирч байгаа” хэмээв. Харин суурилуулсан угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах талаар тодруулахад “Тухайн төхөөрөмжийг суурилуулах үедээ хэрхэн хэрэглэх зөвлөгөөг тодорхой зааж өгнө” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай улсын захиалсан 200 мянган угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын захиалга авсан тал үйлдвэрлэж эхлээгүй гэсэн мэдээлэл манайд ирсэн. Үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байхад ирэх долоо хоногт суурилуулна гэдэг юу л бол. Энэ ондоо амжих эсэх нь эргэлзээгүй. Санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд байхад нийслэл ажлаа хийхгүй байна” гэв. Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн иргэд угаартах байдал одоо ч тасрахгүй байгаа үед Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дунд шатандаа хэрхэн замхарч, завхарч байгааг дээрх байдал харуулж байна. Эндээс харахад угаар мэдрэгч нь өөрөө утаа болон замхарсан бололтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

 0 сэтгэгдэл
  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна.