A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/569/

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна

Монгол Улс жилдээ 179,096 мянган тонн аюултай хог хаягдал гаргадаг

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/569/


1960 оноос хойш буюу нийт 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал Монгол улсад байна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд зайлшгүй устгах шаардлагатай химийн хатуу бодис 369 тонн, шингэн 68 мянган литр байдаг аж. Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа гээд бод доо. Учир нь аюултай хог хаягдлаа устгах байгууламж, дахин боловсруулах үйлдвэр манайд байхгүй. Мөн энэ төрлийн хог хаягдлын хор хөнөөлийн талаарх олон нийтийн мэдээлэл ч муу. Аюултай хог хаягдал гэхээр эмнэлгийн хэрэглэсэн зүү тариур, эсвэл гибрид автомашины батерей зэргээр төсөөлдөг ч нийслэлийн гэр хорооллынхны өдөр бүр зуухнаасаа гаргадаг үнс хүртэл хүний дотоод шүүрэл, дархлаа, мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлдгийг мэдэх нь хэд бол. Учир нь үнс удаан задардаг органик бохирдуулагч аж. Харин ийм бодис болох үнс, хуванцар зэрэг нь дээр дурдсан өвчнүүдийн эх үүсвэр болоод зогсохгүй хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлалын хомсдол, мэдрэлийн согогтой болох угшлыг бий болгодог гэж албаныхан хэлж байна. Манай орон ганцхан жилийн хугацаанд 180 орчим мянган тонн аюултай хог үүсгэдэг. Гэхдээ 99 хувь нь уул уурхайгаас үүсдгийг энэ онд хийсэн аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогоор тогтоожээ. Өчигдөр Улаанбаатарт болсон төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжрууах бүсийн төслийн зөвлөлдөх уулзалтын үеэр дээрх мэдээллийг өгч байна билээ. Харин аюултай хог хаягдлаа хэрхэх талаар гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ байдаггүй манай орны өнөөгийн байдалд бусад улс орнууд санаа тавиад эхэлжээ.


Тухайлбал, Европын холбооны хими, биологи цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах бүсийн төслийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөөлөгчид манай оронд ирээд байгаа аж. Тэд Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд туршлагаасаа хуваалцах юм. Харин бусад улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ. Аюултай хог хаягдлаас үүдэлтэй хор хөнөөл улс орнуудын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харилцан хамааралтай болсон энэ үед тэд нэгдсэн гэрээ конвенциор асуудлаа шийдэж байна. Мөн дагаж мөрдөх дүрэм журам, заавал биелүүлэх арга хэмжээ ч бий. Манай улс гэхэд аюултай хог хаягдлын эсрэг Базелын гэрээнд 22 жилийн өмнө элсчээ. Харин 2004 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцид нэгдсэн. харин дотооддоо гэвэл химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бол, таван жилийн өмнө мөнгөн усны тухай Минамата конвенцид нэгдсэн байна. Харин энэ бүхнийг Монгол улс аюултай хог хаягдлын эсрэг хүчин чармайлт гаргаж байна гэж олон улсын байгууллагууд үзсэн бололтой, даян дэлхийн байгаль хамгаалах сангийн 7.5 сая ам.долларын төсөлд хамруулсан байдаг. Гэвч ажил цаасан дээр явснаас хөрсөн дээр буугаагүйн нотолгоо нь одоо хүртэл аюултай хог хаягдлаа булшлах газраа ч олоогүй, орон нутгийн удирдлагууд дундаа шидэж сууна. Мэдээж бүх аюултай хог хаягдал ил задгай, зориулалтын бус байгаа гэвэл өрөөсгөл. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд мөнгөн усны түр агуулах бий бөгөөд тэнд дахин ашиглах шаардлагагүй нийт 239 кг мөнгөн ус байна. Мөн мөнгөн усны давс 18 кг, даралтны аппарат, термометр 47 кг, ашиглахыг хориглосон химийн бодис 2.1 тонныг хадгалж байна. Мөн эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж бий.

Харин цаашид энэ асуудлыг шийдэх төрийн бодлого ямар байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэн­ бат, тус яамны мэргэжилтэн А.Оюун нараас тодрууллаа.

Н.Цэрэнбат: үл ойлголцлоос болж аюултай хаягдлын цэг байгуулах боломжгүй байна

-Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалтын үр дүн ямар байдлаар гарах вэ?

-Зөвлөлдөх уулзалтад олон улсын долоон эксперт оролцож мэдээлэл солилцож байна. Бидний өмнө тулгараад байгаа уламжлалт болон хими, биологийн хог хаягдал дэлхий нийтийг эмзэглүүлж байгаа. Тиймээс олон улсын шинжээчид манай оронд тулгараад байгаа хүндрэл, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцахаас гадна хими, биологийн болон шинээр үүсэж байгаа электрон хог хаягдлыг хэрхэн хадгалах, устгах, дахин боловсруулахад шаардлагатай техник, технологийг нэвтрүүлэх ашиглах туршлагаасаа хуваалцах юм.

-Аюултай хог хаягдлыг цэгцлэх зөв шийдэл нь юу юм бэ?

-Технологийн дагуу аюултай хог хаягдал цуглуулах цэгүүдээ байгуулах, булшлах газар, бүсээ тодорхойлох нь юун түрүүнд хийх ажил. Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн ИТХ-аас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсээд, гацчихсан байна. Нийслэлийн аюултай хог хаягдлыг булах зориулалтын 30 га газрыг төв аймагт гаргахаар болсон ч тус аймгийн итх дээр үл ойлголцол үүсээд зогссон. Энэ асуудлыг шуурхай шийдэж, газрын асуудлыг тодорхой болгосноор хот суурины аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болно. Ингэснээр хадгалалт, устгал сайжирна гэж үзэж байгаа.

-Хими, биологийн хог хаягдлыг орон нутагт устгаж булшилснаар хүн, малд нөлөөлөхгүй гэсэн баталгаа бий юу?

-Хог хаягдлын хувьд нийтээрээ замбараагүй байгаа. Ил задгай хаягдсан хими, биологийн хогоос хүн, мал хордож байгаа. Үүнийг засахын тулд ахуйн хэрэглээний химийн бодисоос эхлээд үйлдвэрлэлийн химийн хог хаягдлыг ангилдаг цэгийн ажлыг эхлүүлэх гэж байна. Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан. Түүнд эмийн, эмнэлгийн, үйлдвэрлэлийн гээд хорт бодисыг төрөлжүүлсэн байгаа. Тэдгээрийг зохистой хэмжээнд нь цуглуулах, устгах, булшлах, дахин боловсруулах ажлуудыг хийхэд энэ зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

-Аюултай хог хаягдлыг ангилах, хадгалах ажилд иргэд, ААН-үүд яаж хамрагдаж байгаа вэ?

-Хамгийн энгийн мөртлөө аюултай хог бол янз бүрийн батарей байна. Үүнийг цуглуулах ажлыг ЕБС-иуд дээр эхлүүлсэн байгаа. Мөн эмнэлгийн биологийн аюултай хаягдлыг тусгайлан цуглуулж устгал хийж байгаа ААН үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сүүлийн үед үйлдвэржилт хөгжихийн хэрээр хими биологийн хог хаягдал ихсэж байна. Тиймээс энэ төрлийн тусгай бүсүүдийг бий болгож цуглуулах, зөөвөрлөх, устгах ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх юм.

А.Оюун: Аюултай хог хаягдал үүсгэдэг үйлдвэрүүдийг нийслэлээс гаргана

-Иргэд энгийн хог хаягдлаас аюултай хог хаягдлыг юугаар нь ялгах вэ?

-Эх үүсвэрээс гарч байгаа хог хаягдлын кодлогдсон жагсаалт гэж байдаг. Түүнд аюултай хог хаягдлыг а гэсэн тэмдэглэгээтэй, х гэх тэмдгээр хяналттай хог хаягдлыг тэмдэглэдэг. Ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй бол энгийн хогонд тооцогдох юм. Одоогоор өрхийн хувьд төрөл бүрийн батарей л аюултай хог хаягдалд тооцогдож байгаа. Хог хаягдлын тухай хуульд энэ зарчмыг барьж аюултай хог хаягдлын тухай тусдаа бүлэг, заалтыг оруулсан. Мөн сүүлд Засгийн газар аюултай хог хаягдлын жагсаалтыг батлахдаа дээрх зарчмаас гадна дан, давхар химийн нэгдлийг нь харгалзан аюултай хог хаягдлын жагсаалтыг тогтоож өгсөн. Түүнээс биш “аккумлятор бол аюултай хаягдал юм” гэх байдлаар тухайлсан бүтээгдэхүүнээр ангилаагүй.

-Аюултай хог хаягдлыг одоогоор яаж устгаж байгаа вэ?

-Хог хаягдлын тухай хуульд тухайн салбарын яамд нь аюултай хог хаягдлаа хариуцахаар байгаа. Үүнд нь мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, ЭМЯ эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Оюунгэрэл: Одоогийн парламентын гишүүдийн өмнөөс ичдэг

 0 сэтгэгдэл
  • Засгийн газар, хот, яамаараа нийлж архитектурын соёлын өвөө нураадаг боллоо. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй
  • Одоогоор 200 нүхэн жорлон булаад байна. Энэ бол газар усандаа хийж буй том буян гэж боддог
  • Настнуудын нуруун дээрээс нь өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж "Чингис" бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс "Чингис" бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ. Энэ улс орон бүсээ сайн чангалж байж өрнийхөө ард гарна гэж үнэнийг хэлэх улс төрч алга байна

“Санхүүгийн хариуцлагагүй байдлыг төр өөхшүүлээд байвал бид саарал жагсаалтаас хэзээ ч гарахгүй, улам л уруудна. Настнуудын нуруун дээрээс өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж “Чингис” бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс “Чингис” бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ.” хэмээн ярих эгэл, эрхэмсэг хатагтай бол “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэл. Тэрбээр улс төрөөс холдсон ч иргэний үүргээ биелүүлсээр яваа нэгэн. Улаанбаатар хотыг хөрсний бохирдлоос салгаж, хойч үеийнхнээ уух устай байлгахын тулд сэтгэл зүтгэлээ зориулж яваа түүнийг энэ удаагийн зочноор урилаа.


-Та “Жорлонгоо өөрчилье” төсөл хэрэгжүүлээд тун завгүй явдаг бололтой. Намынхаа дотоод ажилд хэр оролцож байна вэ?

-Намынхаа дотоод ажилд оролцолгүй хэдэн жил боллоо. Сүүлийн үед олон нийтийг хамарсан төсөлдөө илүү анхаарч ажиллаж байна. 2017 онд олон нийтийг соён гэгээрүүлэх сургалтын төсөл эхлүүлсэн бол одоо бизнесийнхнийг оролцуулж, бодит ажил болгоод явж байна. Хүн харахад байшин барилга шиг том бүтээн байгуулалт биш ч зөөлөн дэд бүтцийг шийдэх өргөн хүрээний төсөл эхлүүлээд жил гаруй боллоо. Өнгөрсөн онд зөөлөн дэд бүтцийн хүрээнд 200 орчим айлыг нүхэн жорлонгоос нь салгалаа. Энэ төсөл олон нийтийг соёлжуулахад том алхам болсон. Энэ жил илүү олон өрхийг хамруулахаар зорьж байна. 

-Орон нутгийн сургуулиудын бие засах газар гадаа байрладаг нь бага ангийн хүүхдүүдэд хэцүү байдаг. Энэ төсөлд орон нутгийнхан хамрагдах боломж бий юу? 

-Төслийн хүрээнд 10 орчим байгууллага нийтийн бие засах газрыг бидний шийдлээр хийсэн. Баянхонгор аймагт хүүхдийн зуслан, сургууль завсардсан хүүхдүүдийн төрийн бус байгууллага гээд хамрагдсан газрууд бий. Хээр хөдөө байгуулсан нэг ажил бүтэлгүйтсэнийг эс тооцвол овоо урагштай байна. Зөвхөн нүхэн жорлонгийн шинэчлэлээр зогсохгүй өвөл, зуны саарал ус цэвэршүүлэх жижиг байгууламжуудыг зах зээлд нэвтрүүлээд байгаа. Угаадас, шингэн ялгадсаа саарал ус болгон ашиглаж байгаа гэсэн үг. Саарал усны систем, био суултуураас гадна өвлийн дулаалгатай амбаар барьж өгч байна. Ингэснээр иргэд био хэрэглээг өдөр тутамдаа хэвшүүлж сурлаа. Энэ төслийг дагаад шинээр ажлын байр бий болгож байгаа. Тухайлбал, 16 борлуулагч, 20 гаруй бэлтгэн нийлүүлэгч байгууллага орлоготой болсон байна. Олон нийтийг хамарсан үндэсний томоохон баяраар бид био бие засах газрын үйлчилгээ үзүүлдэг боллоо. Хүмүүст хуурай жорлонгийн шинэ соёлыг түгээхийн тулд нэлээд хүч, хөрөнгө зарцуулж байгаа. 

-Таны эхлүүлсэн шинэ соёлын ачаар Улаанбаатар хөрсний бохирдлоос ангижрах байх. Хэр хугацаа зарцуулж байж үр дүнд хүрэх бол?

-Эхлээд “Жорлонгоо өөрчилье” ном бичээд 20 мянган хүнд хүргэхэд өөрчлөлт хийж чадах давлагаа үүснэ гэж тооцоолсон. Энэ талаарх мэдээлэл хүмүүст хүрсний дараа хийж өгдөг компани нь хаана байна гэж сураглаж эхэлсэн. Гэтэл хүмүүсийн худалдан авах чадварт нийцсэн хямд үнэтэй, хялбар цэвэрлэдэг, ашиглалтын зардал багатай био суултуур нийлүүлэх газар олдоогүй. Зах зээлд хамгийн багадаа л хоёр сая төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Тиймээс хүмүүсийн худалдан авах чадварт нийцсэн хямд био суултуур өөрсдөө нийлүүлэх шаардлагатай боллоо. Ингээд “Мини шийдэл” хоршоо байгуулж, элссэн байгууллагууд нь мөнгө босгоод, төлбөрийг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлж уян хатан байдлаар буюу лизингээр зохицуулсан. Цаашдаа бид тухайн айлын дэд бүтцийг хашаанд нь хямд өртгөөр шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ бол нэг ёсны иргэдийн захиалга юм. Халаалтыг нь бохирын асуудалтай нь хамт шийдээд өгчихөөр иргэд өөрсдийн өмчийн газар дээрээ тохилог амьдрах хүсэлтэй байна. Иймд хөршүүд нэгдэж чадвал орчин үеийн тохилог байшинг бид барьж өгөх гэж байгаа юм. Олон нийтийн сүлжээнд ч энэ талаар мэдээлэл оруулсан. Үүний дагуу өнөөдөр хоёр эмэгтэй ирж уулзлаа. 10 айл нэгдэн иргэний бүлэг болж, дундаа бохирын асуудлаа шийдэж, зардлаа хөнгөлөөд төлөвлөлтөө хийлгэж болно. Иргэд орон сууцанд орохоор орон зайгаа их алддаг юм байна. Харин хашаандаа ногоогоо тарьж, жижиг аж ахуй эрхлээд явах хүсэлтэй хүмүүсийн хувьд хямд өртгөөр хувийн хаус байгуулах нь хэд дахин хямд тусна. 

-Зарим улс үндэстний хувьд уламжлалт ахуйгаа хадгалж, соёлоо хамгаалахыг илүүд үздэг юм билээ. Монголчуудын хувьд гэрээ орчин үеийн шийдэлтэй болгож, дэд бүтцээ шийдэх нь уламжлалаа хадгалахаас гадна өв соёлоо сурталчлахад тус дөхөмтэй байх болов уу. Таны зөөлөн дэд бүтцийн шийдлийн эцсийн зорилго энэ мөн үү?

-Заавал үнэтэй орон сууц руу тэмүүлж, хэдэн жилээр өртэй амьдрах албагүй л дээ. Үүнийг бага зардлаар шийдэх гарц байна. Үүний нэг нь өнгөрсөн жил туршилтаар хэрэгжүүлсэн дулаан амбаар. Манай төрийн бус байгууллагынхан 10-аад айлыг шалны халаалттай дулаан амбаартай болгосон. Эхнэр нь жирэмсэн залуу гэр бүл гэрийнхээ үүдэнд дулаан амбаар хийлгэж, хуурай жорлон тавиулаад маш тухтай өвөлжиж байна. Энэ амбаарыг хэрхэн хийх талаар зураг төслийг бид цахимаар зааж өгнө. Тэгэхээр гарын дүйтэй хүн бүр хийх боломжтой гэсэн үг.

-Таны дүгнэж буйгаар монгочуудад соёлжих хандлага хэр төлөвшиж байна вэ?

-Хүмүүс соёлжих сонирхол их байна. Нүхэн жорлонгоос хурдан салахыг хүсэж буй нь анзаарагдлаа. Шинэ хэрэглээ нэвтрүүлж, өөрчлөлт хийж чадахгүй байгаа ганц тээг нь төлбөрийн чадвар. Худалдан авах чадварт нь нийцүүлж төлбөрийг нь уян хатан байдлаар шийдээд өгчихөөр хүмүүс дуртай хүлээж авдаг. Миний гол зорилго бол хөрсний бохирдлыг арилгах. Үүний төлөө л энэ ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын гүний ус өтгөн, шингэнээр бохирдоод удвал ирээдүй хойч үе маань уух усгүй болно. Гол түгшиж буй зүйл бол энэ. Харин Оюунгэрэл гадаадын соёлыг хэн нэгэнд тулгах гээд, бүдүүлэг амьдраад байгаа учраас засах гээд байгаа зүйл огтхон ч биш. Төслийн эцсийн зорилго нь гүний усыг л цэврээр нь хамгаалж үлдэхэд чиглэж байгаа юм. Одоогоор 200 нүхэн жорлон булаад байна. Энэ бол газар усандаа хийж буй том буян гэж боддог. Надад нэг ч төгрөгийн ашиг унаагүй. Харин бизнесийнхэнд туслах платформыг бэлдэж өгч байна.

-Та бас гал тогоог био болгох гэж байгаа гэл үү. Яаж өөрчлөх вэ?

-Био хаягдлуудын хамгийн хэцүүтэй нь бид нүүр тулаад үзчихлээ. Одоо ногоо, жимсний хальсыг цэгцэлж сурмаар байна. Өтгөн ялгадсыг цуглуулж бордоо хийлээ гэхэд ногоон байгууламжийн 10 хувийг ч ногооруулж чадахгүй. Тэгвэл хотын ногоон байгууламжийг бүхэлд нь ногооруулж чадах тийм хаягдал бидэнд байна. Энэ нь ногоо, жимсний хальс. Нийслэлийн бүх айлын ногоо, жимсний хаягдлыг цуглуулж чадвал хотыг бүхэлд нь ногоон болгох боломжтой. Үүний хүрээнд гал тогооны өрөөнд тохирсон савуудыг нийлүүлэх гэж байна. Ногооны хальсыг тусгай савных нь тусламжтайгаар био ялзмаг болгож чадвал гал тогооны хог хаягдал эрс багасна. Гэртээ боловсруулсан био ялзмагаараа цэцгээ бордож болно.

-Та цаашид эдгээр төслийнхөө ажлыг үргэлжүүлэх үү эсвэл улс төрд дахин хүч үзэх үү. УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдлээ шүү дээ?

-Бид өнөө жил маш их ажил төлөвлөсөн. Эко хаус барих, био хаягдал цуглуулах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийг ажилтай, орлоготой болгохоор зорьж байна. Энэ бүгдийг хийх төлбөрийн системийг хялбар аргаар шийдэх гээд ажил ихтэй байгаа. Иргэний хувиар улс орондоо оруулж буй нэг хувь нэмэр энэ л дээ. Ямарваа нэг байдлаар том өөрчлөлт хийхэд заавал сандал суудал хэрэгтэй гэж бодохгүй байна. 

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Та ССАЖ-ын сайд байхдаа Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байсан. Харин сая иргэд соёлын өвөө нураалаа гээд хүчтэй эсэргүүцсэнийг та харсан байх. Соёлын өвийн асуудалд та ямар байр суурьтай явдаг вэ? 

-Би яг нураах шийдвэр гаргаагүй. Үзмэр хамгаалах шийдвэрийг бол гаргасан. Уг нь хүчитгэн сайжруулах, нэг хэсгийг нь үлдээж, нөгөөг нь засварлаж болох байсан л даа. Музейн дарга, ажилтнуудыг би ажлаас халаагүй. Тэд ажлаа хийж, үзмэрээ хамгаалаад явах үүрэгтэй. Музейн дарга нь үзмэрээ нүүлгэмээр байна, хамгаалмаар байна гээд орж ирсэн. Тухайн үед комисс гаргаад хөндлөнгөөс хяналт тавьж, үзмэр хамгаалах шийдвэр гаргаж байсан. Тэр үед ямар хүмүүс комисст байсныг мартаж дээ. Ер нь бол архитектурын өвийг хамгаалах бодлого манай улсад байдаггүй юм билээ. Намайг соёлын сайд байхад театр, музейн хүмүүс ирж уулзаад барилга муудлаа, засвар хиймээр байна гэж ярьж байсан. Харин архитектурчид байшин барилгын архитектурын өвийг хамгаалах бодлого боловсруулах шаардлагатай байна гэж хэлж байгаагүй. Соёлын өвийн талаар хуралд сууж байхад мэргэжилтнүүд Улаанбаатар хотын нураасан барилгуудын зургийг харуулж байсан. Хамгаалах бодлогогүйн гайгаар маш олон архитектурын өвийг нураасан юм билээ. Засгийн газар, хот, яамаараа нийлж архитектурын соёлын өвөө нураадаг боллоо. Энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Архитектурын өвийг сүйтгэхгүйгээр байшин болон үзмэрийг хамгаалах талаар ярих цаг болсон байна. Тиймээс УДЭТ-ын архитектурын өвийг хамгаалж, сэргээн засварлах гарцыг хайгаасай гэж бодож байна. Намайг сайд байхад нураасугай гэж хэн ч мөнгө төсөвлөж байгаагүй шүү гэдгийг хэлье. Одоогийн их хурал яагаад нураасугай гэж мөнгө төсөвлөөд байгааг би ойлгохгүй байна. 

-Улстөрч хүний хувьд одоогийн УИХ ямар хэмжээнд ажиллав гэдэгт санал бодлоо хуваалцаж болох уу. Бүрэн эрхийнх нь хугацаа бараг дуусах гэж байна шүү дээ? 

-Хамгийн хар хэл амтай парламент байлаа. Яасан ч их ашиг сонирхлын зөрчилтэй юм бэ. Яасан их ЖДҮ-гийн зээл авдаг юм бэ. Аливаа улсын парламент үлгэр дуурайлалтай ажиллах ёстой биз дээ. Улстөрчид түмний төлөө ажиллаж, олон нийтийн төлөө бие сэтгэлээ зориулах үүрэгтэй. Энэ үүргээ огт биелүүлсэнгүй. Би парламентад байх хугацаандаа өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн өөрчлөгдсөнийг харсан. Ном сайн зарагдсан жил миний орлого өссөн байсан. Бусад үед дандаа буурсан. Ямар байшинтай байсан түүнтэйгээ их хурлыг дуусгасан. Нэг машин бүртгэлтэй байсан. Машингүй болоод парламентаас буусан. Соёлын сайд байхдаа “Наад хувцаснаасаа салаач” гэсэн шүүмжлэл хүртэл сонсож байлаа. Эргээд бодоход хувцсаа шинэчлэлгүй УИХ-аас буусан юм билээ. Гэтэл одоогийн парламентын гишүүдийг харахаар өмнөөс нь ичдэг. УИХ-ын гишүүдийн гэр бүлд очсон мөнгийг ЖДҮ эрхлэгчдэд шударгаар өгсөн бол айл бүрийг био жорлонтой болгох амархан байлаа. Өнгөрсөн хугацаанд би зээл хүртэл авлаа. Заримдаа барьцаанд юмаа тавих ч хэрэг гарч байсан. Нийтдээ тэрбум гаруй төгрөг зарцуулаад байна. Нэг гишүүний авсан мөнгөөр энэ бүхнийг хийх боломж байж шүү дээ. 

-Та эдийн засагч хүний хувьд тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэрийн талаар юу хэлэх вэ? 

-Үнэндээ хэлэх ч үг алга. Улс орон маш их өртэй байна. Энэ жилээс “Чингис” бондын өр төлөгдөх гээд байдаг. Саарал жагсаалтад орчихсон байгаа. Энэ жагсаалтаас гарахын тулд маш хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Саарал жагсаалтаасаа хар руу шилжих гээд байгаа юм уу, санхүүгийн хариуцлагагүй гэдгээ дэлхий даяар зарлаж, хэн ч биш болох гээд байгаа юм уу гэдгийг ойлгоход бэрх боллоо. Монголчууд бид дэндүү эрх чөлөөтэй хүмүүс шүү дээ. Дэлхийн аль ч улс оронтой бизнесийн харилцаа тогтоох боломжтой. Харин үүнд улс орны санхүүгийн хариуцлагагүй байдал саад болж байна. Санхүүгийн хариуцлагагүй байдлыг төр өөхшүүлээд байвал бид саарал жагсаалтаас хэзээ ч гарахгүй, улам л уруудна. Настнуудын нуруун дээрээс өрийн ачааг нь авч хаяж байгааг буруу гэхгүй. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Яаж “Чингис” бондын өрийг төлөх гэж байгаа юм бол. Ирэх жилээс “Чингис” бондын өр төлж эхэлнэ. Үүний дараа жил 4-5 дахин их өр төлнө шүү дээ. Уг нь бид бүсээ нэлээн чангалж байж энэ их өрийн ард гарах ёстой биз дээ. Энэ улс орон бүсээ сайн чангалж байж өрнийхөө ард гарна гэж үнэнийг хэлэх улстөрч алга байна. Засгийн газар, парламентын нэг ч гишүүн яагаад үнэнийг хэлж чадахгүй байгаа юм бэ. Хэдий болтол бие биеэ хуурч явсаар хаана очиж бүгдээрээ бүдэрч унах бол гэдэгт л санаа зовж байна. Би бол өөрийн философио л хүмүүст хэлдэг. Бага мөнгөөр амьдарч сур. Бага орлоготой бол түүндээ нийцүүлж өөрчлөлт хийж сур гэж. Бүтээн байгуулалт, дэд бүтэц заавал нүсэр байх албагүй. Дэд бүтцийн өрөнд оролгүй, бага мөнгөөр том асуудлыг шийдэх гарцыг хайх хэрэгтэй. Саарал жагсаалтаас гарах анхны алхам бол хэт үнэтэй соёл иргэншлийг хямд өртгөөр шийдэх юм. Бид галууг дуурайж хөлөө хөлдөөх хэрэггүй шүү дээ. 

-Гадаадад олон жил амьдраад ирсэн залуус эх орноо хөгжихгүй байна гэж бухимдах боллоо. Ойрын 10 жилд манай улсын хөгжил дэвшилд ямар ахиц гарах бол? 

-Хөгжилтэй оронд амьдраад ирсэн залуус улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй шүү дээ. Үе тэнгийнхээ залуусыг улсаа хөгжүүлэхэд уриал л даа. Би л гэхэд гэр хорооллынхныг шинэ хэрэглээтэй болгох гээд зүтгэж л байна. Нийгэм даяар асуудал болоод байгаа бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулахад залуус өөрсдөө гар бие оролцох хэрэгтэй биз дээ. Манай залуус яагаад нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж болдоггүй юм бэ. Залуу хүн байж бүх юманд халаглаад суугаад байж болохгүй биз дээ. Би залуучуудад хандаж, “Зүгээр л ажилла. Уран сэтгэ, алиа хошин аргаар энэ нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруул” гэж хэлдэг. Өөрчлөлтөд хүн бүр хувь нэмрээ оруулбал улс орны хөгжинө.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тайландад махчин үлэг гүрвэлийн шинэ төрөл илрэв

 0 сэтгэгдэл

Шинжлэх ухаанд урьд нь мэдэгдээгүй, аварга загасны шүд бүхий шинэ төрөл зүйлийн махчин үлэг гүрвэлийн үлдэгдлийг эрдэмтэд Тайландаас илрүүллээ. Цэрдийн галав буюу одоогоос 115 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан, ес орчим метр урт, дор хаяж 3.5 тонн жинтэй байх ёстой үлэг гүрвэлийн эрүүний ясны үлдэгдлийг Тайланд ын зүүн умардын Нонгбуалампху мужаас эрдэмтэд илрүүлсэн юм. Уг махчин үлэг гүрвэл гол мөрөн ихтэй чийглэг газарт амьдарч өвсөн тэжээлт үлэг гүрвэл ангуучилж амьдардаг байсан болов уу хэмээн Тайландын Након Рачасима Ражабат их сургуулийн палеонтологич, “Хорат” Чулуужмал олдворын музейн судлаач Дуангсуда Чокчаломвон тайлбарлав. Шинэ махчин үлэг гүрвэлд Сиамраптор буюу “Тайландын дээрэмчин” (Siamraptor Suwati) гэсэн нэр өгчээ. Тайландын эрдэмтдийн дунд “үлэг гүрвэлийн хөндий” хэмээн нэрлэгдэх болсон хөндийгөөс илэрч буй 11 дэх үлэг гүрвэл юм. Эрдэмтэд Тайландын нутаг дэвсгэрээс Сиамраптор үлэг гүрвэлийн дөрвөн үлдэгдэл илрүүлээд байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

51 тонн айргаар нийслэлчүүдийн “цангааг тайлав”

 0 сэтгэгдэл

  • Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна

  • Бямба гарагийн амралтын өдрөөр тусгаар тогтнолын талбайд дөхөж очих төдийд л хөхүүртэй айргийн үнэр хамар цоргиж, “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа”....гэх дуу аманд орж ирэв. Айргийн сайхнаараа гайхагддаг булган аймгийнхан брэнд бүтээгдэхүүний баярыг хийж буй нь тэр аж. Айргийн баярыг булган аймгийн ЗДТГ, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд орон нутгийн малчид айргаа газар дээр нь амтлуулж, борлуулж буйд иргэд ихээхэн талархалтай хандаж байв. “Өргөтгөсөн худалдаанаас айраг авч буй иргэд “Булганы айраг гээд янз бүрийн л зүйл зардаг. Жил бүр ийм арга хэмжээ болж байвал иргэдэд хэрэгтэй юм. Гэхдээ үнийн хувьд бага зэрэг хямдруулбал зүгээр” гэх зэргээр саналаа хэлж байлаа. Айраг литр нь 6000-7000 төгрөгийн үнэтэй байв. Айргийн баяр хийнэ гэдэг нь орон нутгийнхан айргаа зарах, хотынхон худалдаж авах, уухын нэр биш. Нутаг усны ах дүүстэйгээ уулзах, жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлах, үндэсний өв соёлоо түгээх, нийтэд дэлгэрүүлэх, хольцгүй, цэвэр органик айргийг хөхүүрээс нь авах боломжийг олгосноороо тус арга хэмжээ онцлогтой болж байлаа. Сайхан, Могод, Баян-Агт, Хангал, Дашинчилэн, Тэшиг, Хишиг-Өндөр, Орхон гэхчлэн олон сумын төлөөлөл оролцож айргаа борлуулснаас гадна иргэд тус сумдын барьсан гэрээр зочилж үнэгүй айраг амтлах боломжтой байв. Сайхан сумын Нэгдүгээр багийн малчин М.Төмөрхуяг айргийн баярт оролцохоор нэг тонн айрагтай ирсэн бөгөөд “Одоогоор 600 литрийг зараад байна. Манай Сайхан мөн Могодын айраг Булгандаа хамгийн алдартай нь. Малчдад төдийгүй иргэдэд хэрэгтэй сайхан арга хэмжээ болж байна. Жил бүр зохион байгуулж, нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг сурталчлаасай” хэмээн ярив. Айргийн баярт малчдаас гадна үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилж байсныг онцлох нь зүйтэй. 500 грамм болон хоёр литрийн савлагаатай “Хөх-Үүр” брэндийн айраг тус арга хэмжээний үеэр борлуулагдсан бөгөөд жилийн дөрвөн улирлын турш худалдан авах боломжтой аж. “Айраг өөрөө уушгины өвчлөл болон хүний биеийн дархлааг дэмжих чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас бид бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын турш нийслэлийнхээ иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Амт чанар болон хадгалалтын стандарт  хангасан бүтээгдэхүүнээ Монголынхоо зах зээлд цаашилбал дэлхийн зах зээлд гаргах зорилготой” хэмээн тус брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байлаа. Өв соёл, уламжлалт ахуйгаасаа төсөөрсөн нийслэлийн иргэд Дэмбээ болон шагайн наадгайгаар наадаж, айраг цагаа амтлахаас гадна урлагийн тоглолт үзэж сонирхох, дуудлага худалдаа тоглоом наадгай, тэмцээнд оролцох гэхчлэн үзэж харах зүйл ихтэй, зохион байгуулалттай арга хэмжээ болж байлаа. “Айраг хэн сайн уух вэ”, “Айрганд хуруудъя”, “Дэмбээ” зэрэг тэмцээнүүд хурсан олныг багагүй хөгжөөж байв. Айраг хэн сайн уух вэ тэмцээнд Булган аймгийн Могод сумын уугуул Б.Даржаа түрүүлж хоёр литрийн хултай айргийг 33 секундэд уусан юм. Соёлын өвийн үзэсгэлэнд есөн үхрийн арьс элдэж хийсэн битүү гөрмөл сур, цэвэр мөнгөн хутгуур, мөнгөн ваар, иж бүрэн тоногтой мөнгөн эмээл, хөхүүр гэх мэтчилэн үндэсний уламжлалт бүтээлүүд дэлгэж, иргэд дуудлага худалдаагаар үнэ хаялцаж байв. “Манай булган аймаг хэзээнээс айргаараа алдартай. БОАЖЯ-тай хамтраад айргаа алдаршуулах, хэрэглээг нь өргөжүүлэх, өв соёлоо түгээх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд Булганы айргийг хямд үнээр худалдаж авах, нөөцлөх боломжтой. Мөн 5000 төгрөг төлөөд 30 минутын турш хязгааргүй айраг уух боломж бий. Айргийн соёлтой холбоотой эд эдлэл, соёлын өвүүдийн үзэсгэлэн худалдаа болохоос гадна найрлах дэг ёс, Дэмбээдэх гэх мэт уламжлалт зан заншлаа сурталчлах арга хэмжээ болж байна. Бид цаашилбал дөрвөн сумын уулзварт орших Өрмийн цагаан нуурт айргийн томоохон баярыг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн  Булган аймгийн Засаг дарга З.Батзориг тус арга хэмжээний ач холбогдол, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар онцоллоо. 

    Айргийг ЮНЕСКО-­д бүртгүү­лэхээр зорьж, ажлын хэсэг бай­гуулан ажиллаж байгаа бөгөөд БОАЖЯ­-ын Төрийн нарийн бич­гийн дарга Ц.Цэнгэлээс энэ талаар тодруулга авлаа. 



    -Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 


    -Айраг гэх энэ идээ монголчуудын түүхэн уламж лалыг шингээсэн, бие организмд үзүүлэх ач тус нь өндөр бүтээгдэхүүн. Тийм ч учраас энэ арга хэмжээг булган аймагтай хамтран зохион байгуулж байна. Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс яригдаж байгаа. ЮНЕСКО-гийн Өвийн бүртгэлийн холбогдох албанд айргийн түүхэн замнал, шинж чанарын талаар мэдээ мэдээлэл, кино зэргийг илгээсэн. Миний бие Ё.Баатарбилэг сайдын хамт арваннэгдүгээр сарын 15-нд Колумбд болох ЮНЕСКО-гийн хуралд явах гэж байна. Энэ үеэр айргийг соёлын өвд бүртгэх болов уу гэж таамаглаж байгаа. Жил бүр тодорхой бүс нутагт айраг ууж, баярладаг, хийх арга барил, ахуй соёлтой нь танилцдаг томоохон фестиваль хийдэг болох зорилт дэвшүүлэн, яамнаас энэ чиглэлээр бодлого баримтлан ажиллаж байна. Дэлхий дээр шар айргаараа алдартай Герман, Польш зэрэг орнууд шар айрагны фестиваль тогтмол зохион байгуулж, жил бүр зургаан сая гаруй хүн очдог. Бид ч бас айргаа соёлын өвд бүртгүүлж, цэвэр байгалийн гаралтай, экологид хор хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, энэ арга хэмжээг бодлогоор дэмжээд явж байна.

    -Булганы айраг бусад газрынхаас амт чанарын хувьд илүү байгаа нь ямар учиртай вэ. Тусгай арга технологи, жор гэж бий юу?

    -Нутаг орны байгаль орчны тогтоц, өвс ургамлын амт чанар гэж байна. Бас айраг хийж байгаа айл өрхийн арга ажиллагаанд учир бий. Аав, ээж маань айраг хийх арга барилаараа “тосон торлог”Цэгмидийнхэн гэж нутаг усандаа алдартай байлаа. Арван мянга бүлнэ гэдэг чинь суга ханзрахын дайны ажил. Хүүхэд байхад тэр ажлаас л зугтаадаг байлаа.












A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батсайхан: Газар хөдлөлтийн давтамж, хүч өсөж байна

 0 сэтгэгдэл


• 2013 онд Улаанбаатар хот орчимд 2100 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн

• ХХ зуунд хүчтэй гамшигт газар хөдлөлт ойролцоогоор 50 болсны дөрөв нь Монголд бүртгэгдсэн нь манай улсын газар хөдлөлийн идэвхижилт өндөр байгааг харуулж байна. 

• Нарийн мэдрэмж бүхий багаж ашиглаж, улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийг цаг тухайд нь мэдээлдэг болсон. 

• Радон буюу газрын гүнээс ялгардаг хий ихэссэн тохиолдолд газар хөдлөлт болох магадлалтай байдаг.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач, эрдэмтэн Ц.Батсайхантай Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжилийн талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотод газар хөдлөх магадлал өндөр байна гэж одон орон судлалын хүрээлэнгийнхэн яриад буй. Манай улсад жилд дунджаар хэчнээн удаа газар хөдөлж байна. Хамгийн дээд тал нь хэдэн магнитудын хүчтэй хөдлөлт мэдрэгдсэн бэ?

- Манай улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Учир нь XX зуунд Монгол Улсад найм ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг. Эдгээрийг дурдвал, 1905 онд хоёр долоо хоногийн зайтай Булнай болон Цэцэрлэгт, 1931 онд Монгол, Хятадын хил дээр, 1957 онд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тус тус болсон. Түүхэнд тэмдэглэгдсэн хүчтэй газар хөдлөлтөд азаар олон хүний амь эрсдээгүй. Түүхийн баримтаас харахад 1958 онд “Үнэн” сонин газар хөдлөлтийн улмаас 10 гаруй хүн амь эрсэдсэн гэж бичсэн байдаг. Харин өдгөө хотжилт явагдаж, хүн амын төвлөрөл ихэссэн учраас хүчтэй газар хөдлөлт болоход их хохирол учирч болзошгүй л дээ. Иймээс дэлхийн томоохон хотуудад газар хөдлөлтийн аюулын үнэлгээг зайлшгүй хийлгэдэг журамтай. 1967 онд Булган аймгийн Могод суманд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүний дараа нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн макро судалгаагаар 40, 50 мянгатын зарим барилгын ханын шохой унаж, цууралт үүссэнийг бүртгэсэн байдаг. Дэлхий дээр ойролцоогоор хоёр жилд нэг удаа найм ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болдог. ХХ зуунд ийм хүчтэй гамшигт газар хөдлөлт ойролцоогоор 50 болсны дөрөв нь Монголд бүртгэгдсэн нь манай улсын газар хөдлөлтийн идэвхижилт өндөр байгааг харуулж байна. 


-Улаанбаатарыг газар хөд- лөлтийн долоон баллын бүсэд оршдог гэж судлаачид хэлдэг. Энэ судалгааг хэрхэн гаргасан бэ?

- ­ОХУ-­ын Дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Мeдвeдeвээр ахлуулсан судлаачид, манай хүрээлэнгийн ахмад судлаачдын хамтарсан баг 1967 оны Могодын газар хөдлөлтийн дараа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн аюулын бичил мужлалын зургийг анх гаргасан юм. Бичил мужлалын зурагт нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн аюулыг нэлэнхүйдээ долоон баллаар авсан байдаг ч баруун талаасаа Туул голын дагуу найман баллын бүс хошууран орж ирсэн харагддаг юм. 1960-­аад онд баригдсан 12, 15 дугаар хорооллын барилгууд нь хадан хөрсөн дээр баригдсан байдаг. Хадан хөрс нь сэвсгэр хөрстэй харьцуулахад газар хөдлөлтийн хүчийг бага өсгөдөг тул хадан хөрсөн дээр баригдсан барилга газар хөдлөлтөд харьцангуй илүү тэсвэртэй байна. 2015 оноос Улаанбаатарын ойр орчимд газар хөдлөлтийн тоо ихэссэн. Тухайлбал, 2013 онд газар хөдлөлтийн 2100 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1000 орчим нь 12 дугаар сард болсон. Газар хөдлөлтийн давтамж харьцангуй ихсэж, багасах нь маш хүчтэй хөдлөхийн дохио гэж үздэг. Япон, Италийн газар хөдлөлтүүд үүний жишээ юм. Манай хүрээлэнгийн судлаачид зохих шатны байгууллагуудад үүнийг анхааруулж мэдээлэл өгч байсан. 2008 оноос хүрээлэнгийн багаж тeхник шат дараал ал­ тайгаар сайжирч байгааг тэм­ дэглэмээр байна. 


-Музей, театруудыг газар хөд лөлтөд тэсвэргүй гэх дүгн элтийн дагуу нураах шийдвэр гаргаад байна. Харин зарим нь эдгээр барилгыг соёлын өвд тооцогдох учир хийц, хэлбэрийг нь алдаг- дуулахгүйгээр хад галж үлдэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Та энэ талаар ямар бодолтой байна? 

- ­Барилгуудыг бэхэлж, хүчит­ гэх асуудлыг инженерүүд мэдэх байх. 1950-­иад оны үеийн барилгууд тоосгон хийцтэй юм билээ. Ер тоосгон барилгын насжилт бол 70 жилээс хэтрэхгүй. Зарим нь газар хөдөлсөн, хөдлөөгүй нурахад бэлэн болчихсон харагдсан. Бүрэн цутгамал барилга, тоосгон барилга хоёрыг харьцуулахад тоосгон барилга нь нурах магадлал өндөртэй. Бүрэн цутгамал барилга бол ер нь л тэсч үлдэнэ дээ. Барилгын стандартыг л мөрдөж барьсан бол хэр баргийн хүчтэй газар хөдлөлтөд нурахгүй.

-Газар хөдлөлтийн судалгааны ажил дэлхий нийтэд болон манай улсад хэр хөгжиж байна. Газар хөдлөлтийг урьдаас мэдэх боломжгүй гэж үздэг шүү дээ. Харин та урьдчилан таамаглаж болно гэж үзсэн юм байна?

-­ Газар хөдлөлтийг урьдаас таамаглах боломжгүй. Гүнээс ялгарч буй ус болон радон хий амьтдыг тавгүйтүүлдэг. Мөн хүнд сонсогддоггүй газрын чимээг мал, амьтад аль хэдийн сонсож, дохио өгдөг. Нохой бол маш сайн мэдэрдэг амьтан. Гаслах гийнах чимээ гаргаж, эзэндээ мэдэгддэг. Гэвч нүдэнд харагдаж буй мэдээллүүд газар хөдлөлт болохыг зуун хувь илэрхийлэх боломжгүй ч шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж буй үед урьдчилан таамагладаг болох байх. Хүн нисэж чадахгүй гэж үздэг байсан бол одоо нисдэг болчихлоо шүү дээ.

-Багаж хэрэгсэл сайтай болсноор урьдчилан анхааруулж чаддаг болно гэсэн үг байх. Улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийн мэдээллийн сан бүрдүүлж чадсан уу?

­- Газар хөдлөлт мэдрэх анхны багажийг 1957 онд Төв номын сангийн хажууд суурилуулсан байдаг. Улмаар 1960-­1970-­аад онд газар хөдлөлтийн найман станцыг баруун аймгуудад байрлуулсан. Бид өмнө нь фото цаасан дээр газар хөдлөлтийн хөдөлгөөнийг нь шилжүүлж буулгаад сар орчмын дараа хүмүүст мэдээлэл өгдөг байлаа. Харин өдгөө нарийн мэдрэмж бүхий багаж ашиглаж, улсын хэмжээнд болж буй бүх газар хөдлөлтийг цаг тухайд нь мэдээлдэг болсон. Интернет ашиглаж, мэдээллийг хурдан, шуурхай хүлээж авах боломжтой төхөөрөмжүүдийг 100 гаруй цэгт ажиллуулж байна. Мөн газрын шилжилт хөдөлгөөнийг хэмждэг GPS, радон хэмжигч багажийг ашиглаад долоон жил болж байна. Радон буюу газрын гүнээс ялгардаг хий ихэссэн тохиолдолд газар хөдлөлт болох магадлалтай байдаг. Мөн манай хүрээлэн 140 терабайтын санах ой бүхий төхөөрөмжтэй. Энэ нь хэдэн арван жилийн архивыг цуглуулах боломжтой гэсэн үг.

-Зарим хүн өвөл дулаан байхаар хавар газар хөдлөлт болдог хэмээдэг. Могодод газар хөдөлдөг жил өвөл нь их дулаан байсан гэж хөгшчүүл ярьдаг юм билээ. Цаг уурын нөлөө газар хөдлөлтийн дохио болж чадах уу?

- ­Магадгүй нэг шинж тэмдэг байж болох юм. Гэхдээ дулаан өвлийн дараа заавал газар хөдөлнө гэж ойлгож болохгүй. Үүнийг судлахад маш хэцүү. Манай залуу эрдэмтэд тоон мэдээллийг цуглуулж олон улсад хийж буй туршилтуудыг тооцож үзэхийг оролдож байсан. Гэвч манай орны газар хөдлөлтийн хүч нь гаднын улсуудынхтай таардаггүй. Тэдгээр оронд долоогоос найман баллын газар хөдлөлт олон болсон байдаг бол Монголд орчин үеийн багажаар хэмж игдсэн өндөр магнитудын газар хөдлөлт бүртгэгдээгүй.

-Ойрын үeд Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болох магадлал бий юу?

- ­Сүүлийн 10 жилд нийслэлийн орчимд дөрөв ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт таван удаа бүртгэгдсэнээс хамгийн сүүлд 2017 оны 10 сарын 3­нд Гүнжийн хагарлын орчим 4.4 магнитуд хүчтэй хөдлөлт болсон. Тухайн үeд хүчтэй чичирхийллийг олон хүн мэдэрсэн байдгаас гадна газрын гүнээс гарсан чимээг сонссон байсан. Ийм ангиллын хүчтэй газар хөдлөлт олон болж байгаа нь үүнээс хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг илтгэдэг. Түүнчлэн хүчтэй газар хөд­ лөлт идэвхитэй хагарлын дагуу болдог нь зуун хувь бат­ лагд сан. Улаанбаатар хотод аюул учруулж болох Хустайн, Гавжийн, Авдар уулын, Гүн­ жийн, Мөнгөнморьтын хагар­ луудыг манай хүрээлэнгийн судалг ааны баг гадаадын тэр­ гүүлэх эрдэмтдийн хамт судлаж ирсэн. Эдгээрээс өндөр аюултай байршилд нь хагарлын уртаас хамаарч Хустай, Гүнж орж байгаа.

-Сүүлийн үед нийслэлд ши- лэн фасадтай барилгууд сүндэрлэх боллоо. Эдгээр нь газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

- ­Улс нийгмийн хөгжлийн дагуу өвөрмөц загвартай барил га барих нь зөв. Хамгийн гол нь барилгын зураг төсөл, хийц хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байх шаардлагатай. Япон, Тайвань, АНУ­д маш хүчтэй газар хөдлөлтийг даван гарах тэсвэртэй тeхнологиор барих болсныг 2011 оны гуравдугаар сарын 11­ний Японы газар хөдлөлт харуулсан. Тухайн байршилд л хүчтэй газар хөдлөлтийн голомт таарахгүй бол хэр баргийн юмыг даваад гарахаар тэсвэртэй тeхнологийн шийдлээр барилга барьдаг болжээ.