A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/572/

Apple дэлгэцийн донгоос сэргийлдэг болно

Apple дэлгэцийн донгоос сэргийлдэг болно

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/572/

Ухаалаг утас анхаарал сарниулах, дэлгэцийн дон тусах аюулаас сэргийлэн Apple компани iPhone эзэмшигчдэд аппликэйшн хэрэглэх, хүүхдүүд тоглох хугацааг хязгаарлах боломжтой шинэ хэрэглүүр нэвтрүүлэх гэж байна. Ухаалаг төхөөрөмжийн хэт хэрэглээ үр хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд урхагтайг ухамсарласан эцэг эхчүүд Apple-ын эсрэг хуулийн зохицуулалт үүсгэх шаардлага тавьж болзошгүй болсныг хувьцаа эзэмшигчид энэ оны эхээр сануулжээ. Apple компани ухаалаг төхөөрөмжүүддээ зориулсан технологийн дэвшил бүхий шинэ аппликэйшн бүтээх замаар бэрхшээлийг шийдвэрлэх гэж байна. Иймээс хэрэглэгч донтуулдаг аппликэйшнийнхээ хэрэглээний хугацааг сайн дураар программын тусламжтай хязгаарлах боломж бүрдлээ. Өдөрт Instagram зэрэг хэрэглээний программ, Candy Crush гэх мэт тоглоомыг ашиглаж буй хугацаа урьдчилан заасан хязгаарт дөхмөгц iPhone утасны үйлдлийн систем “цагаа хяна” гэсэн анхааруулга өгч “ажлаа бод” хэмээн чичрэх юм. Эцэг эх нь үр хүүхдийнхээ iPhone, iPad ашиглах хугацааг тодорхой аппликэйшн, эс бөгөөс тоглоом, чат, видео гэх мэт бүхэл бүтэн ангиллын дагуу тохируулж болно. Мөн дэлгэцийг шөнө гэх мэт тодорхой цаг үед “унтаж амрах”-аар зааж өгөх боломжтой. Apple-ын шинэ “Screen Time” хэрэглүүрийн ”don’t disturb” буюу “бүү түвэг уд” функц ашиглан гар утасны яршигтай олон анхааруулгаас салж, долоо хоногт гар утас идэвхтэй ашигласан хугацаагаа дэлгэцнээ гарч байхаар тохируулж болно. Дээр дурдсан олон шинэ хэрэглүүр энэ оны сүүлээр гарах iOS 12 үйлдлийн системээс эхлэн хэрэглээнд нэвтрэх юм. “Бид элдэв мэдээлэлд сатааран анхаарал сарнихаас сэргийлэх, ухаалаг төхөөрөмжид зориулдаг хугацаагаа ухамсарладаг болоход чиглэсэн багц хэрэглүүрийг үйлдлийн системд нэгтгэж өгнө” хэмээн Apple-ийн програмчлал хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Крейг Федериги Apple Worldwide Developers Conference-ийн үеэр мэдэгдэв. “Ухаалаг утсандаа өдөрт хэдэн цаг зарцуулахаа та өөрөө шийдэж чадна”. Хөгжүүлэгчдийн хуралдаанд хянах, хязгаарлах шинэ багц хэрэгсэл танилцуулсан Apple компани ухаалаг төхөөрөмжөө залуу үеийнхний сонирхлыг улам татахаар болгохоо ч мартсангүй. Үүнд Apple Watch-д шинээр Уоки Токи горим, FaceTime-д 32 хэрэглэгч хоорондоо зэрэг харьцах боломжтой групп видео дуудлага, персонал дижитал аватар үүсгэх MeMoji функцийг дурдаж болно. Жилийн өмнө iPhone X-д Animoji нэвтрүүлсний дараахан Snap-ын Bitmoji болон Samsung-ын ижил төрлийн аватар өрсөлдөгч болж гарч ирсэнтэй уялдан MeMoji-г шинээр бүтээжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.