A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/740/

Apple, Samsung хоёр патентын сунжирсан маргаанаа шийдэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/740/


Apple, Samsung хоёр компани технологийн салбарт хамгийн удаан өрнөсөн патентын маргаанаа шийдэж чадлаа. Долоон жилийн өмнө Apple-ын удирдлага Samsung-ыг шүүхэд өгч ухаалаг утсандаа iPhone-ы дизайныг ашигласан хэмээн буруутгасан билээ. Лхагва гарагт ил болсон шүүхийн баримтаас үзэхэд хоёр тал АНУ-д зөрчлөө зохицуулжээ. Уг хэргийг 2011 оноос хариуцан ажилласан Сан Хосе хотын шүүгч Люси Кох “хэргээс үлдсэн бүх гомдол ба сөрөг гомдлыг үүгээр хэрэгсэхгүй болголоо” хэмээн бичсэн байна. Энэхүү зөвшилцөл Apple-ын хуулийн хэлтсийг энэ маргаанаас чөлөөлж, чип үйлдвэрлэгч Qualcomm компанитай хийж буй патентын төлбөрийн асуудлаар олон тэрбумын заргад төвлөрөх боломж олгох юм. Лхагва гарагийн зөвшилцлийн нарийн мэдээ гараагүй байна. Apple, Samsung хоёр 2014 онд АНУ-ын гаднах шүүхийн маргаанаа шийдсэн юм. АНУ-ын дээд шүүх хүртэл явсан уг хэргийг Сан Хосе хотын шүүх өнгөрсөн сард авч хэлэлцээд Samsung-аас 540 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж, Apple-д олгох шийдвэрийг санал нэгтэй баталсан. 2012 онд мөн адил патентын зөрчлийн улмаас Apple 1.05 тэрбум ам.доллар авахаар болсон аж. Гэтэл шүүгчийн тооцоололд алдаа гарсан тул дараа нь нөхөн төлбөрийн хэмжээг бууруулжээ. Samsung тайлбар өгөхөөс татгалзлаа. Apple тавдугаар сард гарсан шүүхийн шийдвэрийн талаармэдэгдлээ дахин нийтэлсэн байна. Энд “бид дизайн үнэ цэнэтэй гэдэгт итгэдэг. Манай баг хэрэглэгчдийн таашаалд нийцэх инновацийн бүтээгдэхүүн гаргахын тулд шаргуу ажилладаг. Энэ хэрэг бол мөнгөнөөс ч илүү зүйлийн тухай асуудал юм.

Apple өөрийн iPhone бүтээгдэхүүнээр ухаалаг утасны хувьсгалыг эхлүүлсэн атал Samsung бүдүүлгээр хуулбарласан нь бодит баримт. Apple-ын хүмүүсийн хүчин чармайлт хийгээд инновацийг хамгаалах цаашдаа ч чухал” хэмээн бичжээ. Уг хэрэг нэг тийш болж хоёр компани өөр зүйлд нөөцөө чиглүүлэх болсонд хөрөнгө оруулагчид сэтгэл тэнүүн байна. Apple-ыг үндэслэгч стив Жобс агсан Phone-ыг хуулбарлахын эсрэг “халуун цөмийн дайн” явуулна гэж зарлаж байсан ч Samsung-ын эсрэг урт тэмцэл олигтой үр дүнд хүрсэнгүй гэж шинжээчид дүгнэсэн байна. Рутгерсийн хуулийн сургуулийн профессор Майкл Карриер “ихэд шуугьсан патентын дайн зах зээлээс бүтээгдэхүүнийг хасах эцсийн зорилгоо биелүүлсэнгүй. Компаниудын нийт ажиллагаанд мэрэх төдий нөлөөллөө” гэж ярилаа. Хоёр компанийн зарга эхэлснээс хойш iPhone-ыг хуулбарласан гэгддэг Captivate, Epic, Gem гэх мэт Samsung-ийн бүтээгдэхүүнүүд зах зээлээс алга болсон. Гэхдээ эдний ашигладаг Google-ын андройд систем олонх ухаалаг утсанд хэвээр байгаа. McDonnell Boehnen Hulbert & Berghoff хуулийн фирмийн үүсгэн байгуулагч түнш Пол бергофф “Миний бодлоор шүүхийн шийдвэр зах зээлд ямар ч нөлөөүзүүлэхгүй” гэжээ. Тэрбээр цааш нь “хөрөнгө оруулагчид энэ хэрэг явдал төгссөнд санаа амарсан байх. Одоо хоёр компани өөр зүйлд нөөцөө зориулж болно” гэв. Samsung-тай маргаанаа шийдсэн явдал Qualcomm-ыг Apple-ын хуулийн багийн гол бай болголоо. Apple чип үйлдвэрлэгчийг бизнесийн шударга бус үйлдэл буюу ялгаварлах тактик, хэт их төлбөр шаардсан зэрэгт буруутгаж байгаа юм. Qualcomm ийм шүүмжлэлийг няцаагаад Apple-ын эсрэг патент зөрчсөн гэх асуудлаар сөргүүлэн зарга үүсгэжээ. Тус хоёр компани энэ сард АНУ-ын олон улсын худалдааны комисс дээр сэлэм зөрүүлж, чип үйлдвэрлэгч нь iPhone-ы зарим загварыг АНУ-д оруулахыг хориглох шаардлага хүргүүлээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл