A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4294/

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4294/

Коронавирус тархсаны улмаас Японы Йокохамагийн боомтод хориотой зогсож буй Diamond Princess круиз онгоцон доторх зорчигч болон хөлгийн багийнханд шаардлагатай шуурхай холбоо үүсгэх үүднээс iPhone ухаалаг утас тараасныг Macotakara сайт мэдээлэв. Круиз онгоцны зорчигчийн тасалгаа, багийнхны өрөөний тоогоор тооцож, Японы үүрэн холбооны Softbank компанийн холболттой 2000 ширхэг iPhone ухаалаг утсыг хуваарилжээ. Шаардлагатай үед яаралтай холбоо барихад тус болох үүднээс тус утсанд нь эмчтэй шууд холбогдох мобайл аппликэйшн суулгажээ. “Эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийн талаар чатаар лавлах, хүсэлт гаргах, эмчээс зөвлөгөө авах гэвэл Японы Эрүүлийг Хамгаалах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай программ ашиглана уу” гэсэн тайлбарыг уг программын ашиглалтын зааварт бичжээ. Уг хөлөг дээр байгаа иргэдээ АНУ ням гарагт шилжүүлж авахаар болсныг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Москва хот COVID-19-ийн үед хянах хяналтын системээ бэлджээ

 0 сэтгэгдэл

ОХУ-ын нийслэлийн коронавирусийн цар тахлын үед өөрийгөө тусгаарлах журмын зөрчиж буй иргэдийг хянах “ухаалаг” систем ажиллуулахад бэлэн болсон хэмээн Москва хотын мэдээллийн технологийн хэлтэс мэдэгдэв. Москвагийн эрх баригчдын боловсруулсан мониторинг системд гадаа, орон сууцны орц, нийтийн барилга байгууламж, хүн олноор цуглардаг газарт суурилуулсан 175 мянга гаруй видео ажиглалтын камер, царай таних автоматжуулсан систем болон бусад техник шийдэл багтдаг. Уг системд мөн автозам, Москвагийн төмөр замын тойрог шугам, өртөө, цэг зэрэг тээврийн дэд бүтэц, цэцэрлэгт хүрээлэн, музей, үзэсгэлэн, цэнгэлдэх хүрээлэн зэрэг объектуудад суурилуулсан видео камеруудыг холбожээ. Одоогийн байдлаар хяналтын систем ашиглах нөхцөл бүрдээгүй байна. Нийслэл хотод цар тахлын тархалт ихсэж нөхцөл байдал муудах, гэрийн хорионы дэглэмийг зөрчигсөд олширвол хяналтын системийг ашиглаж эхэлнэ гэж анхааруулав. “Москва хотын засгийн газраас холбогдох хууль эрхийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хяналтын системийг ажиллуулж болно” хэмээн тайлбарласан юм. Хууль эрхийн зохицуулалт батлагдах нөхцөлд нийслэлийн иргэд mos.ru портал сайтад хандаж хотоор зорчих хөдөлгөөнөө бүртгүүлэх тусгай код авах ёстой. Портал сайтаас код авах боломжгүй иргэд телефон утсаар холбогдон авч болно. Иргэн явган, нийтийн тээврээр, хувийн автомашинаар хот дотор зорчих шаардлагатай тохиолдолд нийслэлийн зохих албанд урьдчилан мэдэгдэж, кодоо биедээ авч явах юм. “Харин гэрийнхээ ойр орчинд тэжээвэр амьтан салхилуулах, зориулалтын газарт хог гаргах тохиолдолд мэдээлэх, кодоо авч явах шаардлагагүй” аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple-ын үйлдвэрлэгч хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж эхэллээ

 0 сэтгэгдэл

Коронавирусийн цар тахлын улмаас нэн шаардлагатай болсон хиймэл амьсгалын аппаратыг яаралтай үйлдвэрлэж буй автомашины компаниудын эгнээнд АНУ дахь Apple-ын ханган нийлүүлэгч нэмэгдлээ. Apple компьютер угсрах ажил эрхэлдэг Flex Ltd компанийн нэг салбар нь эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Урьд нь хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж байгаагүй Flex Ltd өдгөө үйлдвэрлэлээ шинэ бүтээгдэхүүнд зориулан өөрчилж байна. Өөрчлөлтийн дүнд ирэх тав, зургадугаар сар гэхэд сардаа 30 мянга хүртэл хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэдэг болох юм. Тайван цагт ийм тооны хиймэл амьсгалын аппарат эрүүлийг хамгаалах салбарын бүтэн жилийн хэрэгцээ байлаа. Цар тахлын үеэр нэг сая ширхэг хиймэл амьсгалын аппарат шаардлагатай хэмээн тооцоолж байна. АНУ, Мексик, БНХАУ дахь Flex-ийн үйлдвэрүүд цаг үеийн онцгой нөхцөлд үйлдвэрээ шуурхай зохицуулах чадвар сайтай. Үйлдвэрлэгчид тулгарч буй бас нэгэн бэрхшээл нь хиймэл амьсгалын аппаратны клапан-хавхлаг, хоолой хийцийг төрөлжсөн тусгай компани хязгаартай хэмжээгээр үйлдвэрлэдэг явдал аж. Flex уг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өөрийн хүчээр, гурван хэмжээст хэвлэлийн арга ашиглан хомсдолтой эд ангийг үйлдвэрлэхээр тооцоолж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зайнаас ажиллахад зориулсан техник хэрэгслийн эрэлт ихэслээ

 0 сэтгэгдэл
  • Зайнаас ажиллахад зориулсан техник болон программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гэнэтийн их эрэлт хэрэгцээ доод тал нь гурван сар үргэлжилнэ

Зайнаас ажиллахад зориулсан техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээний эрэлт хэрэгцээ энэ хоёрдугаар улиралд эрс ихсэнэ хэмээн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нар тооцоолжээ. Дэд бүтцийн энэхүү өөрчлөлт хэтийн урт хугацааны нөлөөтэй хэмээн зах зээлд голлох байр суурьтай компаниуд үзэж байна. АНУ-ын The Channel Company-ийн мэдээллийн технологийн компаниудын дунд явуулсан судалгааны тухай CRN вэб мэдээллээ. Коронавирусийн цар тахлын улмаас гэрээсээ ажиллах зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүсэж буй үйлчлүүлэгч эрс ихэссэн хэмээн судалгаанд хамрагдсан зайнаас ажиллах үйлчилгээ эрхлэгчдийн 71 хувь, систем интеграторуудын 49 хувь нь хариулжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөсөө хамаараад эрэлт 1.5-4 дахин өсөөд буй юм. Судалгааг гуравдугаар сарын 20-25-нд АНУ-ын 320 шийдэл нийлүүлэгч (solution provider) компанийн дунд явуулсан юм. АНУ-ын компаниуд ажилтнуудаа гэнэт олноор нь зайнаас ажиллуулахад бэлэн бус байна хэмээн судалгаанд хамрагдсан тоног төхөөрөмж, үйлчилгээ нийлүүлэгчид үнэлжээ. Судалгаанд хамрагдсан компаниудын 52 хувь нь мэдээллийн технологийн дэд бүтцийн зардлаа өсгөнө хэмээн хариуллаа. Ийм дэд бүтцэд компьютер, ноутбүүк, сервер, холбооны тоног төхөөрөмж, өгөгдөл хадгалах систем багтаж байна. Бүтээгдэхүүнийх нь эрэлт эрс нэмэгдсэнийг HP Inc, Dell, Lenovo зэрэг компани баталж байгаа юм. Нэр дурдсан энэ гурван компаниас зөвхөн Dell-ийн ноутбүүкний хомсдол үүсээгүй нь БНХАУ-ын хөл хорио үйлдвэрлэлд нь бага нөлөөлснөөс шалтгаалжээ. БНХАУ дахь Lenovo-гийн үйлдвэрлэл гуравдугаар сард графикаас түрүүлж сэргэснийг тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн. Хамгийн эрэлтэй бүтээгдэхүүнд ноутбүүк зэрэг мобайл цахим төхөөрөмж, хоёрдугаарт сервер болон серверийн бүрдэл эд анги, гуравдугаарт өгөгдөл хадгалах систем, болон өгөгдлийн аюулгүйн систем, холбооны тоног төхөөрөмж орж байна. Зайнаас ажиллахад зориулсан техник болон программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гэнэтийн их эрэлт хэрэгцээ доод тал нь гурван сар үргэлжлэх аж. Судалгаанд хамрагсдын 25 хувь нь одоогийн эрэлт хэрэгцээ хэтийн урт хугацааны чиг хандлагыг тодорхойлж буй хэрэг хэмээн үзлээ. Өнөөгийн хямралт нөхцөл нь олон байгууллагад саяхан болтол удаан явцтай өрнөж байсан бүтцийн өөрчлөлтийг эрс хурдасгаж, улмаар зах зээлийн хэтийн чиг хандлагад нөлөөлнө хэмээн HP Inс-ийн ерөнхий захирал үзэж байна. Санал асуулгад оролцсон компаниудын 35 хувь нь ажиллах хүчээ цомхотгоно, 50 хувь нь шинээр ажилтан хөлслөхөө зогсооно хэмээн хариулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их Британид интернэт хурдны хязгаарлалтыг түр цуцлав

 0 сэтгэгдэл

Их Британийн интернэт үйлчилгээ эрхлэгч гол компаниуд COVID-19 цар тахлын онцгой цаг үед нийцүүлэн өргөн зурвасын холболтоор өгөгдөл дамжуулахад тогтоодог хязгаарлалтаа түр авч хаяхаар боллоо. Уг шийдвэр нь нэгдсэн вант улсын засгийн газар, харилцаа холбооны компаниудтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх багц арга хэмжээний бүрдэлд багтаж байгаа. Интернэт үйлчилгээний төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа үйлчлүүлэгчдийг хамгаалж, дэмжих үүрэг багц арга хэмжээнд багтсан. Провайдерууд мөн үйлчлэгчдэдээ мобайл болон утсан холболттой интернэт үйлчилгээний “өгөөмөр” багц нийлүүлэхээр тохиролцлоо. BT (Openrach, EE), Virgin Media, Sky, TalkTalk, Vodafone, 02 зэрэг нэгдсэн вант улсын тэргүүлэх арав гаруй интер нэт провайдерыг хамарсан санал санаачилга нь урьд өмнө компаниуд тус тусдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үргэлжлэл болж байна. Энэ удаа иргэдийн эмзэг хэсэгт зориулсан хямд үнэтэй багц үйлчилгээнээс бусад өргөн зурвасын бүх интернэт үйлчилгээний багц ямарваа хязгаарлалтгүй болно. Цар тахлаас өмнө сурталчилдаг байсан “хязгаарлалтгүй” багц үйлчилгээнүүд хэрэг дээрээ провайдерууд жижиг үсгээр бичсэн нэмэлт тайлбар бүхий далд хязгаарлалттай явж иржээ. Харин тус улсад саяхнаас хүчин төгөлдөр болсон шинэ зохицуулалтаар ийм тайлбартай үйлчилгээг “хязгаарлалтгүй” гэж сурталчлахыг хориглосон юм. Цар тахалтай тэмцэх улс орны хүчин чармайлтад хувь нэмэр оруулахын тулд интернэт провайдерууд нэгдэж байгааг харах “сайхан байна” хэмээн нэгдсэн вант улсын дижитал технологи хариуцсан сайд Оливер Дауден үнэллээ. Багц арга хэмжээ нь өндөр настнуудыг оролцуулаад үйлчлүүлэгчдийн эмзэг хэсгийг дэмжихэд чиглэж байгааг засгийн газар, зохицуулах агентлаг, компаниудын хамтарсан мэдэгдлийн үеэр тайлбарлав.