A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3418/

Huawei Mate X хүйтэнд тэсвэр муутай

Huawei Mate X хүйтэнд тэсвэр муутай
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3418/


Huawei компани уян дэлгэцтэй Mate Х утсаа энэ сарын 15­-нд албан ёсоор худалдаанд гарах гэж байна. Хэдхэн хоногийн өмнө Mate Х эзэмших хүмүүс шинэ утастайгаа нямбай харьцах ёстойг үйлдвэрлэгч компани зөвлөжээ. Зах зээлд 2,400 ам.доллараар зарагдах уг утасны уян дэлгэцийг цельсийн хасах таван градусаас доош хүйтэнд нээж, хааж болохгүй аж. Уг зааврыг зөр чих нь утасны уян дэлгэцийг бүр мөсөн ажиллагаагүй болгох аюултай гэнэ. Mate X­-ийн дэлгэц үйлдвэрээсээ тусгай хамгаалалтын хальс наалттай ирэх юм. Уг хальсыг хэрэглэгч өөрөө хуулж салгах, өөр хальсаар солихгүй байхыг Huawei мөн анхааруулж байна. Хамгаалалтын хальсыг солих шаардлагатай тохиолдолд зөвхөн Huawei засвар үйлчил­гээний төвд хандах ёстой. Мөн уян дэлгэцийн эвхэгддэг нугалаас хэсэгт хог шороо оруулж бохир­дуулалгүй цэвэр хадгалах ёстой юм. Уян OLED дэлгэц бүхий Mate X загвар 40, 16, 8 мегапикселийн камер, найман гигабайт шуурхай санах ой, 512 гигабайтын флэш хадгалах төхөөрөмжтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шархадсан цэргийг Киборг болгох Пентагоны төлөвлөгөө

 0 сэтгэгдэл
  • Механик юм уу цахим эд ангиар эд эрхтнийг нь солихыг зөвхөн шархдаж гэмтсэн цэрэг л зөвшөөрөх магадлалтай

Xүн төрөлхтөн кибер сайжруулалтаас зайлсхийх аргагүй болсон шинэ нөхцөлд нийцүүлэн АНУ байлдагчдаа төгөлдөржүүлж киборг-супер цэрэг болгохоор төлөвлөж байна. Тус улсын батлан хамгаалах яамны шинжлэх ухааны судалгаа хариуцсан салбар – АНУ-ын Армийн Байлдааны Чадвар Хөгжүүлэх Хими, Биологийн Төвөөс (U.S. Army Combat Capabilities Development Command Chemical Biological Center) бэлтгэсэн шинэ тайланд үүнийгээ "2050 он хүртэлх цэргийн кибернетикийн салбарын судалгааны зорилгыг тодорхойлжээ. Судалгааны “үндсэн зорилго нь хүний бие махбодид нэмж нэгтгэсэн машины чадвар боломжийг тодорхойлж, ирэх гучин жилд хүмүүний бүтээмжийг сайжруулах явдал” хэмээн Cyborg Soldiers 205 нэртэй тайланд тайлбарлав. Төгс нөхцөлд авч үзвэл киборг гэдэг нь экзоскелет хэмээх тусгай өмсгөл, дулаан мэдэрдэг хэт улаан туяаны харааны хэрэгсэл, хуруунд зүүдэг хө дөл гөөн мэдрэгч сенсор гэх мэтийг ашиглан байгалиас заяасан бие махбодийн чадвараа эрс сайжруулсан хүн юм. АНУ-ын цэргийнхэнд чухам ийм киборг-байлдагч хэрэгтэй. Судлаачдын бодлоор кибернетик сайжруулалттай байлдагч Predator кинонд гардагчлан, үзэгдэх спектрээс илүү өргөн бүсэд юмыг харж, “хотын давчуу орчин, газар дорх” байг тодорхойлдог болно. Гэхдээ кибернетикийн ийм сайжруулалтыг байлдагч шархдаж гэмтсэний дараа л нэвтрүүлж таарна. Учир нь механик юм уу цахим эд ангиар эд эрхтнийг нь солихыг зөвхөн шархдаж гэмтсэн цэрэг л зөвшөөрөх магадлалтай. “Нүд гэмтсэн, сохорсон тохиолдолд л хараа сайжруулах кибернетик арга оновчтой хувилбар. Эрүүл эд эрхтнээсээ хагацахыг сайн дураараа зөвшөөрөх хүн байхгүй болов уу” хэмээн тайланд бичжээ. Хараа муудсан, сохорсон ч албаа хааж байлдааны ажиллагаанд оролцох хүсэлтэй цэргийнхэнд ийм “сайжруулалт” хэрэг болж мэдэх юм. Армийн удирдлага мөн цэргүүдийнхээ тулгуур эрхтнийг сайжруулах хүсэлтэй. Төлөвлөгөөнөөс үзвэл шархдаж гэмтсэний улмаас яс, булчин, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдсан дайчдад “оптогенетик яс булчингийн удирдлагын систем” тустай. Учир нь хөдөлгөөний эрхтний гэмтэл нь АНУ-ын армиас чөлөөнд гарахад хүргэдэг хамгийн түгээмэл гэмтлийн нэг. “Кибернетик булчин” цэрэг хүнд байгалиас заяасан жинхэнэ булчингаас нь ч илүү хүчирхэг, уян байх болно хэмээн судлаачид үзжээ. Мөн сонсгол муудсан, дүлийрсэн цэргүүдэд асар холын чимээг сонсож, сонссоноо мэдээлэл болгон бусдад зайнаас дамжуулах чадвар олгох “кибер чих”-ийг 2050 он бодит зүйл болгох шаардлага эрдэмтдэд тулгараад байна. Гэхдээ Пентагоны тайлан дахь хамгийн галзуутай санаа нь “мэдээллийг хоёр чиглэлд дамжуулах үүднээс хүний тархины нейроны ажиллагааг шууд эрчимжүүлэх”-д чиглэсэн судалгаа. Ийм судалгаа, хөгжүүлэлтийн дүнд уураг тархиа төгөлд өржүүлсэн байлдагч дрон зэрэг нарийн зэвсэг техникийг бодлынхоо хүчээр удирдан ажиллуулдаг болно.  Дээр дурдсан бүхнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой ч киборгод сөрөг ханддаг өнөөгийн нийгмийн хандлага кибернетикийн ололтыг зэвсэгт хүчний салбарт нэвтрүүлэхэд саад учруулж болзошгүй хэмээн Пентагон үзлээ. “Хүний бие махбодийн чадвар, чадавхыг сайжруулахад машин ашиглах санааг масс мэдээллийн хэрэгсэл, уран зохиол, кино бүтээлд нийгмийг зугаацуулах үүднээс гуйвуулсан, антиутопи хэлбэрээр дүрсэлж буй”-г тайланг зохиогчид анхааруулав. Та бид кибернетикийн технологийн ололт амжилтыг ашигламаар байгаа л бол АНУ-ын армийн удирдлага энэ бүхнийг харгалзан үзэж, нийгмийн сөрөг хандлагыг гэтлэн давах ёстой хэмээн тайланд бичжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуучин автомашины дуудлага худалдааны үнэлгээний систем нэвтрүүлэх боломж

 0 сэтгэгдэл
  • Ихэнх хэрэглэгч гаалиар орж ирсэн, дугааргүй автомашин худалдан авах сонирхолтой байдаг нь судалгаанаас харагдаж байна


Сүүлийн жилүүдэд гаалиар автомашин оруулж ирэх нь эрчимтэй өсч, автомашин хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тээврийн салбарын тайланд мэдээлснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашины сүүлийн 10 жилийн дундаж өсөлтийг авч үзвэл 18.3 хувиар өссөн байдаг. Үүнээс 2018 онд нийт бүртгэлтэй автомашины 57.6 хувь нь буюу 502 мянган автомашин Улаанбаатар хотод байна. Автомашин худалдах, худалдан авах энэхүү зах зээлийн хувьд ихэнх хэрэглэгч гаалиар орж ирсэн дугааргүй машин авах сонирхолтой байдаг нь “Автомашины дуудлага худалдааны систем нэвтрүүлэх боломжийн су-далгаа”-аар харагдсан бөгөөд уг судалгаагаар интернэт хэрэглээ нь цахимаар автомашин худалдан авалтад нөлөөтэй байдаг гэж гарсан. Үүнээс гадна машин худалдан авах, зарах үйл явцыг цахимжуулж, нэгдсэн платформ үүсгэх нь чухал ач холбогдолтойг бусад олон эх сурвалж, судалгаа харуулсан бөгөөд гаалиар оруулж ирсэн машин сонирхох хэрэглэгчдэд зориулаад сайтууд хүртэл шинээр нээгдэж эхэллээ. Жишээлбэл, тухайн хэрэглэгч япон юмуу англи хэлтэй бол www.autocj.co.jp гэх мэт гадаадын сайтаар машин худалдан авч болдог бол монгол хэл дээр Японы дуудлага худалдаанд оролцох боломж бүрдүүлсэн www.cara.mn гэсэн сайт ашиглаж болдог. Мөн www.unegui.mn, www.unaa.mn, www.autoland.mn, бүр зарим тохиолдолд фэйсбүүкээр зар тавьж автомашин худалдан авалт болон борлуулалт хийх нь ч бий. Хэдий тийм боловч Монголын сайтуудаас Монголд явж байсан хуучин автомашиныг албан ёсны үнэлгээ хийн дууд-лага худалдаагаар борлуулдаг цахим хуудас огт байдаггүй нь ажиглагдсан. Бидний хийсэн судалгаанд хэрэг-лэгчид цоо шинэ юмуу гаалиар оруулж ирсэн машин авах хүсэл их байдаг ч санхүүгийн болом жоос шалт-гаалаад дугаар авсан хуучин авто -машин авсан то-хиолдол их бай гаа нь харагдсан. 2017 оны дөрөвдүгээр сард хийсэн Онцгой албан татварын өөрчлөлт болон валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж гаалиар орж ирэх машины үнэ өсч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсаар байгаа нь дугаартай хуучин автомашин авах хандлага цаашид нэмэгдэнэ гэсэн таамаг гарч байна. Судалгаанд оролцогчдын хуучин машин зарах болон авахад гардаг хүндрэлүүдийг судлахад 62 хувь нь худалдаж авахад баталгаат хугацаа байхгүй, аюулгүй байдал хангахуйц бус, мөн засвар үйлчилгээ шаардагддаг гэж хариулсан бол автомашинаа зарахад 42 хувь нь хугацаа их шаардагддаг, 25 хувь нь зар байршуулах, бусдад үзүүлэх гэх мэт зардал их гардаг гэж хариулжээ. Иймээс эдгээр  хүндрэлийг нэг дор шийдэхийн тулд хуучин автомашиныг албан ёсны үнэлгээ хийж, дуудлага худалдаагаар борлуулбал хурдан шуурхай бөгөөд тохиролцоо хийж буй хүмүүстээ итгэл үнэмшил төрүүлэхүйц байх юм. Судалгаанд хамрагдсан хүмүүст техникийн мэдлэгтэй хамааралтайгаар үнэлгээ хийх үйлчилгээ авах хамаарал хэр байгааг судлахад “хуучин автомашин авахад автомашинд нь албан ёсны үнэлгээ хийлгэхэд техникийн мэдлэг ямар байх нь хамааралтай биш” гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, техникийн мэдлэг сайн, муу хамаагүй бидний санал болгож буй үйлчилгээг авах сонирхол их байна гэж гарч байна.Үнэлгээ хийлгэх үйлчилгээний хувьд хэрэглэгчид маш их сонирхож, үйлчлүүлэхийг хүсч байгаатай холбогдуулан дуудлага худалдааны үйлчилгээ зохион байгуулах талаар мөн тандан судалсан юм. Хуучин автомашиныг дуудлага худалдаагаар оруулдаг систем нэвтрүүлбэл үйлчлүүлэх эсэх нь хэрэглэгч хуучин машин худалдаж авахад гардаг хүндрэлүүдтэй хамааралгүй байсан ч ихэнх хэрэглэгч үйлчлүүлэх сонирхолтой байсан. Хуучин автомашинд үнэлгээ хийдэг болохоос гадна дуудлага худалдаа зохион байгуулдаг бол тухайн сайтаар үйлч лүүлнэ гэсэн санал давамгай байгаа нь уг санааг амьдралд буулгах нь чухал ач холбогдолтойг харуулж байна. Ийм учраас загвар болгон Австрали болон Япон улсын томоохон дуудлага худалдаа зохион байгуулдаг компаниудын туршлагыг судлан, тухайн улсын сайтууд дээрх загварыг судалж Монгол улсад хуучин автомашины үнэлгээ хийх, дуудлага худалдааны сайт нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Квантын компьютер нэгэн зэрэг дөрвөн утга илэрхийлэх чадвартай

 0 сэтгэгдэл

Квантын механикийн санаанд оромгүй шинж чанарыг шинэ төрлийн компьютер бүтээхэд ашиглах санааг анх  нобелийн шагналт физикч Ричард Фейнман дэвшүүлсэн юм. Тэр цагаас хойш 40 жил, Google компани бүтээсэн компьютерээ “квантын давамгайлал” гэгддэг тэрхүү хязгаарт хүрч чадсаныг мэдэгдсэнээс хойш 10 жил өнгөрөөд байгаа ч энэхүү аргын давуу талыг бичих нь хэрхэн ажилладаг зарчмыг тайлбарлахаас илүү амар хэвээрээ. Квантын тооцооллын үндэс болдог квантын механикийг ойлгох гэвэл хайрцаг доторх муур үхсэн үү, амьд уу гэх мэт оюун санааны өчнөөн олон оргилыг давах хэрэг гарна. 

Квантын компьютерыг шохоорхох учир

Квантын тооцоолол нь хиймэл оюун (Artificial Intelligence), нэмэлт бодит байдлын (Augmented Reality) хамтаар дэлхий ертөнцийн төрхийг өөрчлөх гол гурван технологийн нэг хэмээн Microsoft Corp-ын гүйцэтгэх захирал Сатья Наделла үздэг. Хэтийн алсдаа квантын компьютерүүд өнөөгийн хамгийн гавшгай супер компьютер сампин шиг санагдахаар хүчирхэг болж болзошгүй. Харин одоохондоо уншигч таны зөөврийн компьютер асуудлыг илүү гавшгай шийдвэрлэж чадна. Квантын тооцоолол нь химийн урвалын илүү үр дүнтэй катализ үүсгэх, шинэ төрлийн эм бүтээх, үйлдвэрлэлийн ложистик, ханган нийлүүлэх сүлжээг тодорхойлогч алгоритмыг сайжруулах зэрэг эхлээд хэрэг болох төлөвтэй. 

Квантын компьютерыг ямар компани бүтээж байна вэ? 

 Канадын D-Wave Systems Inc компани 2011 онд анхны квантын компьютерээ худалдаанд гаргасан нь математикийн тодорхой төрлийн тооцоо л гүйцэтгэх чадвартай байв. International Business Machines (IBM), Alphabet Inc-ийн Google, Intel, Калифорнийн Беркли дахь Rigettin Computing стартап ч квантын компьютер бүтээсэн. Intel компани хагас дамжуулагчийн технологид суурилсан квантын чипийг судлаачдад нийлүүлж байгаа. Microsoft компани арилжааны хэрэглээнд илүү хэрэг болохуйц квантын компьютер бүтээх тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. БНХАУ Квантын Мэдээллийн ухааны үндэсний лабораторийг 10 тэрбум ам.доллараар байгуулж байна. 

Квантын компьютер яаж ажилладаг юм бэ? 

Квантын компьютер нь тооцоо хийхдээ уламжлалт ердийн компьютерын адилаар маш өчүүхэн хэлхээ ашигладаг юм.  Гэхдээ суперпозиц, ээдрээ гэсэн квантын хоёр ер бус үзэгдлийг ашигладгаараа ердийн компьютерээс ялгаатай. Ердийн компьютер нь “0”, “1” гэсэн хоёр боломжит утгын нэгийг л илтгэдэг бит хэмээх нэгжээр мэдээллийг боловсруулдаг. тэгвэл квантын компьютер нь кубит буюу квантын бит хэмээх өөр нэгж ашиглана. Кубит нь нэг дор “о”, “1” гэсэн хоёр утгыг зэрэг илэрхийлдэг. Ийм учраас нэг кубит нь дөрвөн утга, гурван кубит нь найман утга илэрхийлэх гэх мэтээр үргэлжилнэ. Үүнийг суперпозиц гэж нэрлэдэг юм. 

Ээдрээ (entaglement) гэж юу вэ? 

 Ердийн компьютер тооцоолол үүсгэж буй инженерүүд бит тус бүрийн статусыг бусад битүүдээсээ хамааралгүй байлгахад байдаг хүч хөдөлмөрөө зориулдаг. Харин квантын компьютерт кубит бүр нь ойролцоох бүх кубитдээ нөлөөлж хамтран ажилладаг байж шийдэл гаргана. Чухамдаа суперпозиц, ээдрээ хоёр л квантын компьютер илүү их мэдээллийг хавьгүй бага хугацаанд тооцоолох боломж олгодог юм. 

Кубитыг яаж үүсгэдэг вэ? 

Онолын хувьд квант-механикийн шинж чанар бүхий бүх зүйлсээр кубит үүсгэх явцыг удирдан жолоодож болно. IBM, D-Wave, Google нь хэт дамжуулах шинж чанар бүхий өчүүхэн хэлхээ ашиглаж байхад бусад нь хагас дамжуулагч, зарим нь энэ хоёрыг хослуулан ашиглаж байна. Зарим эрдэмтэн залагдмал ион, фотоны лугшаа, электроны тойрох хөдөлгөөн ашиглан кубит үүсгэж байгаа. Энэ бүх аргаар кубит тооцоолол хийхийн тулд гүн сансарт байдгаас 180 дахин хүйтэн орчин үүсгэх гэх мэт тусгай нөхцөл шаардана. 

Би хэзээ квантын компьютертэй болох вэ? 

Хоёр шалтгааны улмаас та мөддөө квантын компьютертэй болж чадахгүй. Эхнийх нь тооцооллын хүчин чадал одоогоор бага байгаа явдал. Гэхдээ Google компани өөрийнх нь квантын компьютер “квантын давамгайлал” гэгддэг, ердийн сонгодог компьютерын гүйцэтгэж үл дийлэх тэрхүү хязгаарыг давсан тооцоолол гүйцэтгэсэн тухай аравдугаар сард мэдэгдсэн. Квантын компьютерынх нь 200 секундэд гүйцэтгэсэн тооцооллыг өнөөгийн хамгийн шаламгай супер компьютер 10 мянга орчим жилд гүйцэтгэнэ хэмээн Google тайлбарлаж байна. Гэхдээ уг мэдэгдлийг няцаасан IBM-ын судлаачид хангалттай багтаамжтай хатуу диск бүхий ердийн компьютер дээрх тооцооллыг 2.5 хоногт гүйцэтгэнэ хэмээн маргасан юм. Юутай ч эхэн үеийн квантын компьютерүүд хими, физикийн тодорхой төрлийн математик тооцоонд л сайн эд байх болно. Хоёр дахь шалтгаан нь тооцооллын алдаа.  Эрдэмтэд одоогоор секундыг олон дахин хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнд л кубитийг квантын төлөвт байлгаж чадаж байгаа. Гэтэл уг хугацаа нь бүрэн алгоритм боловсруулахад дэндүү богино байгаа юм. Квантын төлөвөөс “унасан” кубитүүд тооцоололд алдаа үүсгэдэг.