A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4217/

K beauty буюу арван алхамт арьс арчилгаа

K beauty буюу арван алхамт арьс арчилгаа
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4217/
  • Муухай эмэгтэй гэж байдаггүй харин залхуу эмэгтэй л гэж байдаг

Арьс арчилгаа бол эмэгтэй хүний гадаад төрх, өөртөө итгэх итгэл, нас гээд олон зүйлийг илэрхийлдэг, дүр төрх, гоо сайхныг бүтээгч хамгийн чухал хүчин зүйл. Тиймээс арван алхамт арьс арчилгааны талаар мэдээлэл хүргэж байна. Арван төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа арчлах энэ аргыг солонгос бүсгүйчүүд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг бөгөөд тэдний хүүхэд шиг булбарай, өөгүй арьсны нууц нь сүүлийн жилүүдэд алдаршаад буй. Арван алхам гэж сонсоод залхуурч байна уу. “Муухай эмэгтэй гэж байдаггүй харин залхуу эмэгтэй л гэж байдаг” гэдгийг битгий мартаарай. Гал дээр хоол болохын төдий бага цаг орно шүү.

1. Тосон цэвэрлэгээ

Солонгос арьс арчилгааны хамгийн чухал дүрэм бол давхар цэвэрлэгээ. Та ямар ч төрлийн арьстай байсан дав­хар цэвэрлэгээ заавал хийх шаардлагатай бөгөөд эхний алхам нь тосон цэвэрлэгээ юм. Тосон цэвэрлэгч дотроо олон төрөл тул тослог арьстай бол хөнгөн бүтэцтэйг сонгох боломжтой. Энэ алхам өдрийн турш таны нүүрэнд хуримтлагдсан бохирдол, тоос, будаг, ялгарсан тослогийг арилгана.

2. Хөөсөн цэвэрлэгээ

Дараагийн алхам бол цэвэрлэгч савангаар угаах. Энэ нь дотроо хөөс, гель, сүүн гэх мэт олон төрөл бөгөөд өөрт тохирсон төрлөө сонгоорой. Цэвэрлэгч саван авахдаа Ph буюу хүчил, шүлтийн хэмжээг анхаарах хэрэгтэй. Ус төрөгчийн ион ихээр агуулсан цэвэрлэгч арьсыг цочроож, хуурайшилт үүсгэдэг. Мөн таны гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг хэд дахин бууруулж, арьс арчилгааг сүйрүүлэх үндэс болдог. Тиймээс цэвэрлэгч саван дахь Ph хэмжээ дөрвөөс долоо байх нь зүйтэй гэдгийг анхаараарай.

3. Гуужуулах

Нүүрний арьсаа долоо хоногт тогтмол хоёроос гурван удаа гуужуулах нь бохирдлоос хамгаалж, сэвх, сорви, толбо, батга зэргээс сэргийлдэг. Арьсыг химийн буюу арьсанд шингэдэг зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх болон механик буюу скраб ашиглах гэсэн хоёр аргаар гуужуулдаг.

4. Чийгшүүлэх буюу тонер хэрэглэх

Тонер нь цэвэрлэгээний дараа арьсан дээр үлдсэн ямар нэг бохирдол, үлдэгдлийг гүйцэд цэвэрлэж, арьсны хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, дараагийн хэрэглэх бүтээгдэхүүнд бэлтгэж өгөх үүрэгтэй. Цэвэрлэх, тэнцвэр­жүүлэх, бэлтгэх үүрэгтэй болон арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх гэсэн хоёр төрөл бий бөгөөд мөн л арьсныхаа онцлогт тохируулан сонгоорой.

5. Эссэнс буюу усан чийгшил

Солонгос арьс арчилгааг эссенсгүйгээр төсөөлшгүй бөгөөд өглөө, оройн арьс арчилгаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Арьсанд усан суурьтай чийг өгөх нь эссенсийн хамгийн гол үүрэг бөгөөд тос, маск, серум зэрэг дараагийн түрхэх бүтээг­дэхүүнийг гүйцэд шингэхэд тусална.

6. Серум  эсвэл ампул

Серум гэдэг нь арьсны тодорхой асуудал руу чиглэсэн, идэвхтэй орц, найрлага бүхий эмчилгээний бүтээгдэхүүн юм. Арьсны гүн рүү шингэдэг учраас нүхжилтээ багасгах, цайруулах, үрчлээний эсрэг гэх мэт онцгой үйлчилгээ хүсэж байвал серумыг заавал хэрэглээрэй.

7. Салфеткан маск

Салфеткан маск нь өндөр тунт чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Маск бүрийн найрлага өөр учраас өөрийн арьсны онцлогт тохируулж хэрэглэх хэрэгтэй. Салфеткан маскыг өдөр бүр хэрэглэ гэж зөвлөхгүй боловч долоо хоногт гурваас дөрвөн удаа хэрэглэвэл та арьсаа эрүүл, залуу, үзэс­гэлэнтэй хэвээр нь хадгалж чадах болно. Ялангуяа арьсаа гуужуулсан өдрөө салфеткан маск заавал хэрэглэх хэрэгтэй.

8. Зовхины тос

Нүдний эргэн тойрны арьс хамгийн нимгэн, эмзэг, чийг бага авдаг учраас толигор, үрчлээгүй хэвээр байлгахад хамгийн хэцүү. Тиймээс зөвхөн зовхинд зориулсан орц, найрлага бүхий бүтээгдэхүүнийг зайлшгүй та хэрэглэх ёстой.

9. Чийгшүүлэгч тос 

Хүний арьс өөрөөсөө чийг ялгаруулж, гадаргууг гаднын нөлөөнөөс хамгаалж байдаг. Энэ үйл явцыг дэмжиж, хуурайшихаас сэргийлэхийн тулд чийгшүүлэгч тосыг өглөө орой заавал түрхэх хэрэгтэй. Мөн таны арьсандаа зориулан түрхсэн бусад бүтээг­дэхүүнийг шингэхэд тусалж, түгжих зориулалттай юм.

10. Унтлагын маск

Энэ маскийг унтахдаа түрхэх бөгөөд шөнийн турш арьсыг чийгшүүлж, тэжээл өгч өглөө сэрэхэд чийгтэй, гэрэлтсэн, илүү толигор болгох болно. Долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэхэд хангалттай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Халуухан бүжигчин Б.Оюунтуяа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хан гүрэнд "дэлбээлж" буй монгол сарнай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уран нугараач ялдам бүсгүй Э.Ханддорж

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Фитнес мисс Cheky

 0 сэтгэгдэл