A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3951/

Mongolian groom-ийг үхлийн аюулаас сэргийлж болох байжээ

Mongolian groom-ийг үхлийн аюулаас сэргийлж болох байжээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3951/
  • Малын эмч нар нийт 252 морины шинжилгээг зөв хийсэн нь 99.6 хувийн оновчтой болсон агаад нэг л алдаа гаргасан нь Mongolian groom байв 


Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат уяа сойлгыг нь тааруулсан “Макс” группийн Д.Ганбаатарын Mongolian groom гэх англи угсааны дөрвөн настай хурдан морь өнгөрсөн жил болсон Breeder`s Cup уралдааны сүүлийн тойрогт хөлдөө гэмтэл авсан. Түүнийг дахин уралдаж чадахгүй гэж дүгнэсэн эмч нар тариа хийж, үүрд нойрсуулсан нь амьтны эрх хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв. Тэгвэл тухайн үед Mongolian groom морины үхлийг урьдчилан сэргийлж болох байсан тайлан гарсан тухай www.latimes.com сайт мэдээллээ. Уг мэдээлэлд дурдсанаар, мэргэжлийн эмч нар нийт 253 хүлгийг хэд хэдэн удаагийн шинжилгээ, үзлэгт хамруулж, 24-ийг нь уралдах боломжгүй гэж дүгнэснээр уралдаанаас хассан байна. Малын эмч нар нийт 252 морины шинжилгээг зөв хийсэн нь 99.6 хувийн оновчтой болсон агаад нэг л алдаа гаргасан нь Mongolian groom байжээ. Доктор Ларри Брамлажийн (Лексингтоны Rood and Riddle Equine эмнэлгийн нэр хүндтэй, үндэсний хэмжээнд танигдсан малын эмч) тэргүүлсэн баг хийсэн шалгалт дээрээ үндэслэн 25 нүүр тайлан бэлтгэсэн аж. Уралдааны өмнө таван өөр малын эмч таван өдөр, гурван өөр малын эмч зургаан өдөр жүчээнд ажиллаж, шинжилгээ хийсэн бөгөөд Mongolian groom нь тун эргэлзээтэй гэж ялгасан 24 морины нэг байжээ. Тайлангаас үзвэл, Mongolian groom өмнө нь хойд хоёр хөлдөө бага зэргийн бэртэлтэй байжээ. Гэхдээ маш олон гэмтлийг тухайлбал, Mongolian groom-ийнх шиг шилбэний гэмтлийг илрүүлэхэд тун хэцүү хэмээн тус тайланд дурджээ. Уралдааны зохион байгуулагчид саяхан 500 мянган ам.доллараар PET (Positron emission tomography) төхөөрөмж авснаар адууг зогсоогоор нь шинжилгээ хийх боломжтой болжээ. Гэхдээ энэ нь гэмтлийг илрүүлэх төгс шийдэл болж чадахгүй гэнэ. Цагт баригдсан эсвэл үйл ажиллагааны дутуу дулимаг байдлын улмаас Mongolian groom-ийг тэмцээнээс хасах боломжийг алдсан байж болзошгүй гэж тайланд дурджээ. Өнгөрсөн жил Санта Анитад бэлтгэл болон уралдааны үеэр үхсэн 37 хүлгээс шалтгаалж аюулгүй байдлын асуудал ийн хүчтэй яригдах болсон юм. Mongolian groom 37 дахь тохиолдол байв. 






A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сарьсан багваахай хүн төрөлхтний дайсан болжээ

 0 сэтгэгдэл
  • 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.