A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2675/

Samsung 10 жилийн дараах 6G системийг төлөвлөж байна

Samsung 10 жилийн дараах 6G системийг төлөвлөж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2675/


Samsung Electronics компанийн зөвлөлийн дэд дарга Жэй Ли зургадугаар үеийн мобайл сүлжээ, хагас дамжуулагчийг тооцож, ирээдүйн хөрөнгө оруулалтыг хийнэ хэмээн мэдэгдэв. Дэлхийн бизнесийн орчин хавчигдаж, орлого буурч байгаа үед Өмнөд Солонгосын технологийн компанийг залгамжлагч Ли захирлуудын хурал хийж, 6G систем, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйг тодорхойлох асуудлыг авч үзсэн байна.

Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост нэвтрүүлж эхэлсэн 5G сүлжээнд Хятадын Huawei, Америкийн Apple зэрэг компаниуд өрсөлдөж байгаа үед Samsung 6G-ийн талаар түрүүлж нээлттэй ярьж эхэллээ. Ноён Лигийн мэдэгдэлд “Бид хөгжлийн шинэ суурийг тавих сорилтыг шийдвэртэйгээр эхлүүлж, өнгөрсөн амжилтаа хамгаалах хүрээнээс гарч ажиллах ёстой”-г онцолжээ. Системийн хагас дамжуулалтын судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах удирдамжаас гадна захирлууд Samsung-ийн чипний бизнест учирч болох эрсдэлийг хариулах арга хэмжээг хэлэлцэв.

Түүнчлэн энд дурдсанаар технологийн салбарт хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийн бэрхшээлийг даван туулах талаар санал бодлоо солилцжээ. Тус компанийн мэдэгдэлд Хятад, Америкийн худалдааны сөргөлдөөн, Huawei-д тавьсан хоригийн талаар тухайлан дурдаагүй байна. Гэхдээ энэ хоёр асуудал дэлхийн эдийн засгийн төлөв хийгээд технологи үйлдвэрлэгчдийн хангалтын сүлжээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь олон улсын компаниудыг стратегиа эргэн харахад хүргэсэн байж болзошгүй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung-ийн сав баглаа сэтгүүлийн ширээ, муурын гэр болно

 0 сэтгэгдэл

Samsung Electronics-ын санаачилсан инновацлаг шинэ аргын ачаар телевизийн картон цаасан хайрцгийг хаяхын оронд айл гэрийн интерьерийн нэг хэсэг болгож болно. Samsung-ын шинэ The Seriff цувралын телевизийг Eco-Pac kage хэмээн нэрлэсэн, хүрээлэн буй орчинд халгүй өвөрмөц картон хайрцагт савлаж байгаа юм. The Serif нимгэн телевиз худалдан авсан хэрэглэгч картон цаасан хайрцгийг нь хаяхын оронд сэтгүүлийн ширээ, муурын байшин, орны хажуугийн шургуулгатай ширээ юм уу номын тавиур болгон угсрах юм. Угсрах зааврыг картон хайрцгийн гадна талд байгаа QR-кодоор нь гар утсандаа хүлээн авна. Зааврын дагуу хайрцаг дээр харандаагаар шугам татан зүсэж тус тусдаа эд анги болгоод тавилга болгон угсрах ёстой. Угсрах ажиллагаа 30-40 минутаас хэтрэхгүй. Энэхүү өвөрмөц Eco-Pac kage байгалийн нөөцийг зохистой ашигласны төлөө олгодог CES Innovation Awards тусгай шагнал хүртээд байна. Samsung компани 2019 оны эхний хагасаас чихэвч, ухаалаг утаснаас эхлээд том оврын ахуйн цахилгаан хэрэгсэл хүртэлх бүх бүтээгдэхүүнийхээ хайрцаг сав, баглаа боодолд био хуванцар, дахин боловсруулсан цаас, картон ашигладаг болжээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх шахалт үзүүлж байна

 0 сэтгэгдэл
  • TSMC дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг 
  • TSMC нь Пентангонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг XILINX зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм


АНУ-ын эрх баригчид хагас дамжуулагч микросхемийн захиалгат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Taiwan Semicon-ductor Manufacturing Co-г (TSMC) Пентагонд зориулсан чипний үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүл хэмээн хүчтэй шахах болсныг Nikkei Asian Review мэдээлэв. АНУ-ын цэргийн салбарт хэрэглэдэг чипний үйлдвэрлэлийг нутаг дэвсгэртээ шилжүүлснээр нууцлал хамгаалалтын тусгай зэрэглэл бүхий хагас дамжуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд БНХАУ хөндлөнгөөс сэм хутгалдахаас хамгаалж чадна хэмээн цагаан ордон үзжээ. Стратеги, технологийн чухал ач холбогдолтой TSMC “батлан хамгаалах төсөлд зориулсан микросхемийн үйлдвэрлэлийг америк хөрсөн дээр явуулахыг АНУ-ын засгийн газар хүсэж байгаа”-г Тайванийн засгийн газрын дээд албан тушаалтан Nikke Asian Review-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас АНУ шахалтаа лав орхихгүй” хэмээн дээрх эрхэм өгүүлсэн юм. Дэлхийн хагас дамжуулагч бүтээгдэхүүний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг тус үйлдвэрлэгч АНУ-ын Google, Qualcomm, Intel, БНХАУ-ын Huawei зэрэг технологийн аваргуудад захиалгын дагуу чип нийлүүлдэг. TSMC нь мөн Пентагонд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг Xilinx зэрэг компанийн бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг. Ийм чипийг F-35 сөнөөгч онгоц, хиймэл дагуул зэрэгт ашигладаг юм. Цагаан ордны түгшүүрийг намжаах үүднээс АНУ-д шинээр үйлдвэр байгуулах юм уу дээд түвшний технологитой үйлдвэр худалдаж авах хувилбар байж болно хэмээн TSMC ч жилийн өмнө нэг бус удаа мэдэгджээ. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple дахивар боловсруулах шугам ашиглалтад оруулна

 0 сэтгэгдэл
  • Daisy робот дамжлага цагт 200 iPhone задлах чадвартай
  • Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ

Техас муж улсын Остин хотын хаяанд ажиллаж буй, Apple-ын хаягдал бүтээгдэхүүнийг дахив ар болгох Daisy роботжсон үйлд вэрлэлийн шугам нь ирээдүйд уул уурхайн олборлох салбараас үл хамаарах “үйлдвэрлэлийн битүү орчил” үүсгэх төлөвлөгөөнийх нь бүрдэл хэмээн Калифорнийн компани тайлбарлав. Apple Inc нь тусгай роботжсон шугамын тусламжтайгаар хаягдал цахим бүтээгдэхүүнээс хэрэгцээт материалуудыг ялган авч, дараа гийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах арга боловсруулахаар олон жил ажиллаж байгаа юм. Купертиногийн компанийн амбицлаг төлөвлөөг салбарын зарим шинжээч үл бүтэх зүйл хэмээн үздэг. Төрөл бүрийн цахим бүтээгдэхүүн, цахилгаан тээврийн хэрэгслийн эрчимт хөгжилтэй уялдан дэлхийн олборлодог түүхий эдийн хэмжээ цаашид байнга өснө хэмээн дэлхийн уул уурхайн компанийн захирлууд ч тайлбарлаж байна. Нийт урт нь 20 метр ч үл хүрэх Daisy роботжсон үйлдвэрлэлийн дамжлага шугам нь хуучин iPhone утсыг литий, хөнгөн цагаан, кобальт зэрэг 14 нэр төрлийн материалын орцоор нь хэсэгчлэн задалж салгах ажил гүйцэтгэдэг. Задалж салгасан эд анги, бүрдэл хэсгүүдийг дахивар боловсруулдаг компаниуд цэвэршүүлэн үйлдвэрлэлийн бэлэн түүхий эд болгодог. Уг робот дамжлага ердийн нөхцөлд цагт 200 iPhone задлах чадвартай. Apple-ын хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн учраас эхний ээлжинд iPhone ухаалаг утсыг дахивар ялгах Daisy шугамын түүхий эд болгожээ. Одоо ч зарим шинэ бүтээгдэхүүнийхээ хөнгөн цагааны хайлш хийц зэргийг дахивар материалаар хийж буй Apple компани дахин боловсруулсан материалын нэр төрөл, орцыг цаашид ихэсгэх төлөвлөгөөтэй. Цахим бүтээгдэхүүнийг задалж, дахивар материал ялгах уг үйлдвэрлэлийн шугамыг бусад үйлдвэрлэгч, ялангуяа автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ашиглаж, хөгжүүлэхэд бэлэн гэдгээ Apple мөн мэдэгдсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Volkswagen 2025 онд 1.5 сая цахилгаан машин үйлдвэрлэсэн байх болно

 0 сэтгэгдэл
  • Volkswagen компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт ма­шины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна 


Volkswagen  компани ойрын таван жилд цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлд тэргүүлэгчийн нэг болохоор төлөвлөж байна. Герман үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байршуулсан мэдээллээс үзвэл тус компани 2023 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй нэг сая ширхэг машин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Урьд нь тус компани энэ хэмжээний автомашиныг 2025 он гэхэд үйлдвэрлэхээр тооцоолж байсан юм. Шинэ тооцоогоор Volkswagen 2025 он гэхэд даруй 1.5 сая ширхэг цахилгаан машиныг үйлдвэрийн угсрах дамжлагаас гаргасан байх болно. Ирэх жилээс Европын Холбооны улсуудад зарагдах ID.3 жижиг оврын цахилгаан машин Volkswagen-д дайчин зорилтоо амжилттай биелүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэнэ. Энгийн стандарт бүрдэл бүхий хувилбарыг 30 мянган ам.доллар хүрэхгүй үнээр борлуулах гэж байгаа нь ID.3 машиныг хэрэглэгчдийн хувьд хүртээмжтэй болох юм. Өнөөгийн байдлаар iD.3 худалдан авах 37 мянган урьдчилсан захиалгыг тус тивийн хэрэглэгчид хэдийн өгөөд байна. Volkswagen мөн өөрийн цахилгаан хүч дамжуулах ангийн MEB платформыг бусад компаниудад нийлүүлэх замаар тээврийн хэмнэлттэй хэрэгсэл нийтлэг хэрэглээ болгох явцыг хур дасгах юм. Жижиг оврын ID.3 загварын зэрэгцээ герман үйлдвэрлэгч MEB платформд суурилсан микро автбоус, багги, цахилгаан зүтгэх хүчтэй кроссовер машин үйлдвэрлэнэ. Одоогоор сүүлийн загваруудыг зах зээлд гаргах тов тодорхойгүй. Гэхдээ Volkswagen-ы тавьсан зорилго одоогоор тус компанийн борлуулалтын бодит нөхцөлтэй дүйцдэггүй. Тэгээд ч ID.3 загвар Европын зах зээлд 2020 оны зунаас зарагдаж эхэлнэ гэдгийг харгалзан үзэх юм бол цахилгаан машины борлуулалтын төлөвлөгөөг өөдрөг дайчинд тооцож болно. Volkswagen брэнд дэлхий даяар нэр хүндтэй байдаг нь тооцоонд өөдрөг өөрчлөлт оруулах бас нэг нөхцөл болжээ.