A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2331/

VOLVO МАШИНУУД ХООРОНДОО “ЯРИЛЦДАГ” БОЛНО

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2331/


Connected car буюу холболттой автомашины технологи, үүлэн шийдэлд тулгуурласан дэвшилтэт аюулгүйн системийг Шведийн Volvo компани Европын зах зээлд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Уг аюулгүйн системээр тоноглосон автомашинууд хоорондоо мэдээлэл солилцож, болзошгүй аюулыг жолоочид байнга урьдчилан анхааруулах юм. Аюултай нөхцөл, замын гулгаа халтиргааг сануулдаг Hazard Light Alert, Slippery Road Alert зэрэг анхааруулах функцтэй шинэ платформ 2020 оноос тус компанийн автомашинуудад стандарт бүрдэл болно.

Hazard Light Alert технологитой автомашин аюултай нөхцөл илрүүлсэн даруйд үүлэн үйлчилгээ ашиглан болзошгүй аюулын тухай мэдээллийг ойр орчимд нь зорчиж буй бусад автомашин дамжуулж анхааруулна. Энэхүү функц ялангуяа үзэгдэх орчин муутай, эргэлт, саад ихтэй уулархаг орчинд хэрэгтэй хэмээн үйлдвэрлэгч тайлбарлав.

Харин Slippery Road Alert систем замын гадаргуугийн тухайн үеийн болоод цаашдын болзошгүй нөхцөлийг хэмжин жолоочид анхааруулах үүрэгтэй. Туулж өнгөрүүлсэн замынхаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг цуглуулж, дараагийн машинуудад удахгүй тохиолдох халтиргаатай хэсгийг урьдчилан мэдээлнэ. Машин хооронд мэдээлэл солилцох ажиллагаа real-time нөхцөлд тэр даруй өрнөх учраас автозамын аюулгүйн нөхцөл шинэ шатанд дэвшинэ. Гол нь системд холбогдох машины тоо ихсэх тусам аюулгүй байдал тэр хэмжээгээр сайжрах юм.

Шведийн үйлдвэрлэгч автомашины зах зээлд тэргүүлэгч компаниудыг өөрийн санаачилгад нэгдэхийг уриалж байна. “Замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэдий чинээ олон машин хоорондоо хуваалцана, та бидний зам төдий чинээ аюулгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтдаа бид аль болох олон түнш нэгтгэхийг эрмэлзэж байна” хэмээн компанийн мэдээлэлд дурджээ.

DAIMLER УТААНЫ ЯЛГАРЛЫН ТЕСТИЙГ МЭХЭЛСЭН БАС НЭГ ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ


Дизель загваруудаас ялгардаг хорт утааны хэмжээг “дарсан” хэрэгт буруутаад буй Daimler компанийн нэр хүнд үргэлжлэн унасаар. Германы зохицуулах байгууллагууд Daimler компанийн бас нэг луйврыг илрүүлсэн тухай Bild am Sonntag сонин мэдээлэв. Шинээр илрүүлсэн “хорт ялгарлын хэрэг”-т 2012-2015 оны хооронд үйлдвэрлэсэн Mercedes-Benz GLK 220 CDI загварын 60 мянга орчим машин хамрагдаж байна.

Хөдөлгүүрээс ялгардаг хорт ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэнтэй уялдан 700 мянган автомашинаа зах зээлээс эргүүлж татах шаардлагыг зохицуулах байгууллагууд уг хэрэг илрэхээс өмнө Daimler компанид тавьсан юм.

Daimler компанийн луйврын схем VW-ын дуулиант хэргийнхтэй төстэй. Автомашиныг утааны ялгарал хэмжих төхөөрөмж дээр байрлуулан хэмжиж эхэлмэгц GLK 220 CDI загварын тусгай программ хангамж хөдөлгүүрийн ажиллагааг өөрчлөн азотын давхар ислийн ялгарлыг бууруулдаг. Ердийн хэрэглээний нөхцөлд уг загварын азотын давхар ислийн ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хавьгүй их гарчээ. 

Гэхдээ утааны ялгарлын тестийг “аргалж буй” программ хангамж тэс өөр төрлийнх байгааг зохицуулах байгууллагууд илрүүлжээ. Германы аварга үйлдвэрлэгч уг программ хангамжийг хэд хэдэн загварт суурилуулсан байх магадлалтай хэмээн эрх баригчид сэжиглэж байна.

Германы тээврийн хэрэгслийн хэрэг эрхэлсэн холбооны агентлагKBA шинээр илэрсэн хэрэгтэй уялдуулан авто үйлдвэрлэгчээс мэдүүлэг авч эхлээд байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд KBA-тэй бүрэн хамтран ажиллахаа Штутгартын үйлдвэрлэгч мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Виртуал сургалтын төхөөрөмжийн эрэлт ихэсчээ

 0 сэтгэгдэл


Компанийн ажилтнуудыг дадлагажуулах виртуал сургалтын төхөөрөмжийн дэлхийн зах зээл жилд дунджаар 13 хувь өсөж, 2025 он гэхэд 20 тэрбум ам.доллар давах төлөвтэйг Global Market Insights компанийн шинэ судалгаа харууллаа.

Үйлдвэрлэлд автоматжуулалт, робот технологи эрчимтэй нэвтэрч байгаа нь сургалтын төхөөрөмжийн зах зээл өсөх шалтгаан болж байгааг судалгаанд тайлбарлажээ. Мөн төрийн зохицуулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдалд тавьдаг шаардлага чангарч байгаа нь ч ажилтан, ажилчдыг дадлагажуулах симулятор төхөөрөмжийн эрэлт өсөх бас нэг нөхцөл боллоо.

Шинэ судалгаанаас үзвэл барилга угсралт, уул уурхайн салбарт мэргэжилтэй ажиллах хүчин дутагдах хандлагатай байна. Ур чадвартай мэргэшсэн ажилтан болон ажилтан шинээр хөлслөх зардал өндөр байгаагаас компаниуд ажиллах хүчээ сургаж, дадлагажуулахад анхаарах нь ихэссээр байна.

VR (Virtual Reality) буюу хиймэл бодит байдлын технологи улам сайжирсны үр дүнд уламжлалт суурин дэлгэцтэй төхөөрөмжийг (Head Mounted Display) буюу толгойд бэхэлдэг сургалтын модуль-дэлгэцээр орлуулах хандлагатай болов. HMD нь ялангуяа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, операторуудын осол гэмтлийг бууруулахад чиглэсэн сургалтын зориулалттай дадлагажуулагч техник хэрэгсэлд эрчимтэй нэвтэрч байна. Ажлын аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй, зайн сургалт дэмждэг дадлагажуулагч төхөөрөмж нь компаниудад зардал хэмнэх давхар ач холбогдолтой юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уян дэлгэцтэй Louis Vuitton цүнх

 0 сэтгэгдэл


Францын люкс зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton компани Нью-Йорк хотноо зохиогдсон Cruise 2020 шоу аргах хэмжээний үеэр өвөрмөц шинэ загвар-нимгэн уян дэлгэц бүхий эмэгтэй хүний цүнх сонирхууллаа. Тус компанийн шинэ загварын энэ цүнх нь орчин үеийн тоон технологийг хамгийн энгийн хэрэглээтэй хэрхэн “нэгтгэж” болохыг харуулсан бүтээл болов.

Цүнхний хажуу талд органик гэрлийн диодонд суурилсан AMOLED технологитой нимгэн уян дэлгэц оруулж өгчээ. Дэлгэцийн дүрсний нарийвчлал 1920 x 1440 пиксель. Шоуны үеэр тус компани нимгэн дэлгэцтэй хоёр төрлийн цүнх сонирхуулсны нэг нь нэг бүтэн, нөгөө нь хоёр тусдаа дэлгэцтэй байв. Дэлгэцнээ гэрэл зураг, видео контент гаргаж болох ба бүтээгдэхүүний техник үзүүлэлттэй холбоотой илүү нарийвчилсан мэдээлэл хараахан байхгүй байна. Одоогоор худалдаанд хараахан гарч амжаагүй уг сонирхолтой загварын үнэ хэдэн мянган ам.доллараар хэмжигдэнэ хэмээн сонирхогчид таамаглаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглэгчид 5G үйлчилгээнд өндөр үнэ төлөхөөс татгалзсангүй

 0 сэтгэгдэл


Шинэ үеийн үүрэн холбооны сүлжээ байгуулах нүсэр зардлыг нөхөхөд үйлчлүүлэгчид бэлэн эсэхийг Европын холбооны операторууд мэдэхийг хүсэж буйтай уялдуулан 5G тоног төхөөрөмж нийлүүлэгч Ericsson компани судалгаа явууллаа.

Ийн Европын 22 улсын 35 мянган хэрэглэгч, 22 эксперт, үйлдвэрлэлийн зургаан группээс санал авсан Ericsson ConsumerLab-ын судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчид 5G үйлчилгээнд хамрагдахын тулд одоогийнхоос илүү үнэ төлөхөд бэлэн байгааг нь тодорхой болжээ. Урьд өмнө байгаагүй боломж, бололцоо бүрдүүлж байгаа нь нэмэлт зардлыг зөвтгөх шалтгаан хэмээн судалгаанд хамрагдсан энгийн хэрэглэгч, мэргэжилтнүүд тайлбарлав.

Ирэх 2-3 жилд хэрэглээний цар хүрээ нь эрс нэмэгдэх 5G сүлжээний ачаар үүсэх шинэ төрлийн үйлчилгээнд нэмэлт үнэ төлөхөд бэлэн хэмээн судалгаанд хамрагдагчдын 70 хувь нь үзсэн байна. Үйлчлүүлэгчдийн зарим нь одоогийн 4G үйлчилгээний тарифаас даруй 32 хувиар илүү үнэ төлөхөөс ч татгалзах зүйлгүй хэмээн хариулжээ.

Судалгаанд хамрагдсан хэрэглэгчид олон төрлийн шинэ үйлчилгээ бүхий 5G сүлжээнд дунджаар одоогийнхоос 20 хувь илүү үнэ төлөхөд дургүйцэхгүй гэсэн бодолтой байна.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung ухаалаг сууц борлуулахад бэлтгэж байна

 0 сэтгэгдэл


Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч өрсөлдөгч AI буюу хиймэл оюун ухааны технологиудыг нэг системд нэгтгэхээр чармайж байна.

Samsung компани өгөгдлийн эриний айл гэрийн суурь болох интернэт холболт бүхий телевиз, хөргөгч зэрэг ахуйн хэрэглээний ухаалаг цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр олон жил боллоо. Өмнөд Солонгосын конгломерат энэ удаа улам урагшилж ухаалаг орон гэрийг нь байгуулахаар шийдлээ.

Сөүлд байгуулсан уужим саруул, ганган хээнцэр загвар орон сууцанд Samsung-ын виртуал туслагч-Bixby хөргөгчинд юу байгааг зочдодоо тайлбарлаж байна. Харин Amazon-ы Alexa дуут туслагч зочдын өрөөний гэрэлтүүлэг, кондиционерын ажиллагааг удирддаг ажээ. Naver Corp-ын бүтээж хөгжүүлсэн ухаалаг чанга яригч сонсох хөгжим, үзэх телевизийн шоуны талаар зөвлөж байлаа. Энэхүү орон сууцанд Samsung-ын программ хангамж өөрийн дотоодын болон хөндлөнгийн өрсөлдөгч компаниудын аппликэйшнүүдийг холбон нэгтгэж нэгдсэн удирдлагын систем үүсгэжээ. Ийм маягаар хөгжүүлбэл Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч удахгүй юмсын интернэтээс (IoT – Internet of Things) цугларсан их өгөгдлийг задлан шинжилж, бүтээгдэхүүнээ сайжруулах боломжтой болно.

“Таны хэн болохыг ойлгож таньдаг орон гэрийн орчин бүрдүүлэхийн тулд янз бүр IoT технологийг уялдуулан нэгтгэхийг чармайж байгаа”-гаа Samsung-ийн ухаалаг орон гэрийн төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мюн-Сук тайлбарлав.

Samsung компани ухаалаг технологи бүхий айл гэрийн туршилтыг Өмнөд Солонгосын Пусан хотод орон сууцны засвар шинэчлэлийн төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны зургадугаар сараас 2,600 орон сууцны эзэмшигч smart home буюу ухаалаг гэрийн тоноглол захиалах боломжтой. Эзэмшигчид нь төлөвлөгөө ёсоор шинэ технологитой гэрт 2022 оноос нүүж орох юм. Ухаалаг орон гэрийн үнэ өртгийг Кимийн хөгжүүлэлтийн баг хэлэхээс зайлсхийлээ.

Amazon.com Inc, Google зэрэг аваргууд тэргүүлнэ гэсэн таамаг бүхий, нийт 77 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй интернэт холболттой гэр ахуйн хэрэгсэл, тавилгын дэлхийн зах зээлд Samsung компани давуу тал ихтэй. Өмнөд Солонгосын конгломерат нь ухаалаг утас, телевиз, санах ойн чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Samsung Electronics Co-гийн зэрэгцээ ухаалаг гэрийн төсөлд амин чухал барилга угсралтын ажил эрхэлдэг Samsung C&T Corp салбартай. Samsung C&T Corp нь дэлхийн хамгийн өндөр барилга – Дубайн Бурж Халифаг байгуулсан. Тус салбар урьд нь мөн л дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байсан Куала Лумпурын Петронас хос цамхгийг ч босгосон юм.

“Samsung-д одоогийнхоо амжилтыг ахиулах нөөц бололцоо хангалттай бий” хэмээн 2022 он гэхэд дэлхийд ухаалаг гэрийн тоо 300 саяд хүрэх тооцоо гаргасан ABI Research-ын шинжээч Жонатан Коллинз үзэж байна.

Samsung Electronics нь Jetsons хүүхэлдэйн кинонд гардаг шиг орон сууц байгуулах төлөвлөгөөг олон жил хэлэлцэж ирсэн. Гэвч өгөгдлийн анализ хязгаарлагдмал, уялдаатай ажиллах чадвар сул, гол нь зардлаас шалтгаалан хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ. Программ хангамжийн алдаа их хэвээр байгаагаас мөддөө ухаалаг орон сууцанд өндөр үнэ төлж шилжих хүсэлтэй хэрэглэгч цөөн гарах төлөвтэй. Дээр нь технологийн салбар хувийн өгөгдлийн халдашгүй байдал зөрчдөг гэсэн шүүмж ихэссэнтэй уялдан ажиглалт, хяналт асар ихтэй ухаалаг сууц сууц хөгжүүлэх загвар эрсдэлтэй бизнест тооцогдож байна.

Одоогоор Samsung ухаалаг орон сууцанд түрүүлж суурьших эрмэлзэлтэй хэрэглэгчдийн тав тухыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй болгох талыг нь түлхүү анхаарч байгаа юм. Хэрэглэгч нүдээ цавчих зуур эрүүл мэндийг нь тодорхойлж орхидог угаалгын өрөөний ухаалаг толь, халуун хүйтэн температурыг хэрэглэгчийн хэлсний дагуу тохируулж усаар дүүргэдэг ухаалаг ванн, уншиж буй номон дээр гэрлийг төвлөрүүлж, бүдгэрүүлэх чадвартай ухаалаг гэрэлтүүлэг зэргийг Samsung мөн сонирхуулсан юм.