A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2757/

XII.1.1.174 “Бага сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Дорнод, Хэрлэн сум, 1 дүгээр сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2757/


ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019 оны 07.02-ны өдөр.


Тендер шалгаруулалтын нэр: XII.1.1.174 “Бага сургуулийн өргөтгөлийн барилга, 320

суудал /Дорнод, Хэрлэн сум, 1 дүгээр сургууль/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулах тендер.
Тендер шалгаруулалтын дугаар:
ТӨБЗГ-2019/XII.1.1.174
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь эрх
бүхий тендерт оролцогчдоос: XII.1.1.174 “Бага сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /
Дорнод, Хэрлэн сум, 1 дүгээр сургууль/ төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай цахим тендер
ирүүлэхийг урьж байна.
Энэхүү төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны
цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж
дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг
Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион
байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000.00 (Тавин мянга)
төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
-Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь
батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан
төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
-Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан
төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын
ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт,
өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ,
тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ,
тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт,
тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,
БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон
галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын
гадна салбар шугам сүлжээний угсралт.
БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
/Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай
зөвшөөрөлтэй байна./
Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын
2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж
үзнэ.
Тендерийн баталгааны дүн: 28,358,000 (хорин найман сая гурван зуун тавин найман мянга)
төгрөг. Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Монгол Улсын
Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр
ирүүлж болно.
Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд
цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас ирүүлсэн
тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.
Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10.30 цагаас өмнө цахим системээр
илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08
дугаар сарын 01-ны өдөр өдрийн 11.00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах
ажиллагааны төлбөргүй сургалтад хамрагдахыг зөвлөж байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,
Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр,
Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 92263014, 92263033
Цахим хаяг: www.tender.gov.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

 0 сэтгэгдэл

Тендер шалгаруулалтын дугаар: НХЭГ/ССХ-2019/01

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрх бүхий тендерт оролцогчоос “Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт оролцох тухай санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг төрийн худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны мерчантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг дараах 8 багцад хуваан зарлаж байгаа бөгөөд тендерийн баталгаа шаардана.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1.Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Барилгын цахилгаанчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-2. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “барилгын засал чимэглэлчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-3. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “оёмол бүтээгдэхүүний оёдолчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-4. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-5. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-6. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “арьс шир боловсруулалтын технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-7. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-8. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Зочид буудлын өрөөний үйлчлэгч” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Г.Амарын гудамж, соёлын төв өргөө “Г” корпус 5 давхарт, Нийслэлийн Хөдөлмөр

Эрхлэлтийн газар, 509 тоот өрөө, Утас: 70130502

A

Жижиг

A

Дунд

A

Том

“МИАТ” ТӨХК билет борлуулах шинэ салбараа Central Tower-т нээлээ

 0 сэтгэгдэл

“МИАТ” ТӨХК тасалбар борлуулах шинэ салбараа Central Tower-ийн хоёрдугаар давхарт нээж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ улам ойртлоо. Үндэсний агаарын тээвэрлэгч тус компани нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор тасалбар борлуулах салбаруудаа өргөтгөж буй юм. Өчигдөр үүдээ нээсэн тус салбарын нээлтэд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ТУЗ-ийн дарга С.Батболд нар оролцож, шинэ салбарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллах нь бидний эрхэм үүрэг, зорилго. Одоогийн байдлаар бид тасалбар түгээх ганц төвтэй ажиллаж байгаа. Бид зорчигчидтойгоо илүү ойртож, хүртээмжтэй ажиллах зорилгоор тасалбар түгээх төвөө багасгаж, хэд хэдэн салбар байгуулахаар шийдсэн бөгөөд ийн хоёр дахь салбараа нээж байна. Мөн тун удахгүй “Энканто таун”-д болон Улаанбаатар хотын баруун хэсэгт шинэ салбаруудаа байгуулахаар гэж байна.” хэмээн онцолсон юм. Мөн энэ үеэр шинэ салбарын нээлтэд зориулж хамгийн эхний гурван үйлчлүүлэгчид байгууллагын зүгээс гарын бэлэг гардуулж байв.

МИАТ” ТӨХК нь тасалбар борлуулах сал­баруудаа нэмэгдүүлэхээс гадна зорчигч, үйлчил­гээний цогц системээ бүрэн шинэчилж, нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах “МИАТ” аппликейшнийг үйлчилгээнд нэвт­рүүлж, хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, цагийн хуваарь, нислэгийн төлөв зэргийг шууд харах боломжтой болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 0 сэтгэгдэл


МИАТ ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос МИАТ/201901079/02 дугаартай Токарийн суурь машиныг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг цахим системд байршуулсан болно.

Үнийн саналыг 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.00 цагаас өмнө http:// www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.10 цагт нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ТӨХК Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ТӨХК-ийн төв байр Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө, www.tender.gov.mn Утас: 70049860, Факс: 70049919

A

Жижиг

A

Дунд

A

Том

КОМПАНИЙ НЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

 0 сэтгэгдэл


3624838 тоот регистрийн дугаартай “Сэцхайт” ХХК нь нэрээ өөрчилж “Макс Повер Тех” ХХК нэртэй болсныг мэдэгдье.