A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4540/

Z үеийнхний амьдралын хэв маяг

Z үеийнхний амьдралын хэв маяг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4540/
  • Тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ
  • Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг

Z үеийнхэн гэх нэршлийг та хаа нэгтээ сонссон байх. Мөн өөрийгөө Z үеийн төлөөлөл хэмээх хэн нэгэнтэй ч таарч байсан болов уу. Тэгвэл АНУ-ын хүн амын 26 хувийг эзэлж, эдийн засагт нь 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж буй шинэ үеийн залуусын амьдралын хэв маягийг тухай хүргэе. 

Интернет тэдний амьдралын салшгүй хэрэгцээ

1998 оноос хойш төрсөн залуусыг дээрх үед хамааруулдаг, харин 1989-1997 оны хүмүүсийг “шинэ мянганы хүн” гэж тодорхойлдог байна. Интернэтийн хөгжилтэй зэрэгцэн өссөн шинэ мянганыхныг дэлхийн анхны дижитал үеийнхэн гэж нэрлэдэг бол цахим сүлжээний эрин үед мэндэлсэн Z үеийнхэн багаасаа л технологийн дэвшилтэй хөл нийлүүлж эхэлсэн байдаг. Тиймээс шинэ мянганыхантай харьцуулбал Z үеийнхний дунд “Интернэт донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ хайдаг байна. Үүний улмаас тэдний сэтгэлгээ эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байдаг бөгөөд өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцдог гэнэ. Түүнчлэн тэд амьд харилцааг интернэтээр орлуулдаг бөгөөд бие өвдсөн ч шинж тэмдгээ Google-ээс хайж, өөрийгөө эмчлэх оролдлого хийдэг аж.

Нэг хэвийн, тогтсон хандлагаас татгалздаг 

Z үеийнхэн гадаад төрхөндөө хэт анхаарч, бусдын бодолд өөрийгөө нийцүүлэхийг хүсдэггүй. Түүнчлэн эрэгтэй хүн сул цамц, өргөн өмд өмсөж, эмэгтэйчүүд бие барьсан даашинз, юбкагаар гангарна гэх үзэл тэдний хувьд хамгийн утгагүй хэрэг. Мөн хайр дурлалын хувьд ч хэвшмэл ойлголтод баригддаггүй байна. Их Британийн Үндэсний иргэний төвөөс хийсэн судалгаагаар тус улсын өсвөр насныхны зөвхөн 63 хувь нь л эсрэг хүйсийн хүнд татагддаг нь тогтоогджээ. Энэ дотроо эрэгтэй хүүхдийн 69 хувь нь эмэгтэй хүүхийн 56 хувь нь өөрийгөө 100 хувь гетеросексуал гэж тодорхойлсон байна. Эдгээр нь тэдний индивидуалист үзэлтэй холбоотой бөгөөд энэ үеийнхэн хэвийн тогтсон зүйлээс холдохыг хичээдэг юм.

Өөрийгөө хэт хүчлэх дон 

Z үеийнхэн өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох бол тэдний хувьд эрүүл мэнд, бие бялдраа хамгаалах хамгийн чухал алхам. Гэхдээ эдгээр нь дон болон хувирах нь маш аюултай. Тухайлбал, бэлтгэл хийх хуваарь амьдралыг нь удирдаж, хоолоо хязгаарлах хүсэл амьдралын гол зорилго болж хувирах тохиолдол их гардаг байна. Мөн дасгал хийхгүй алгассан, калори ихтэй хоол идсэн үедээ айдас түгшүүр мэдэрч эхэлдэг аж. Энэ нь сэтгэл зүйн нэг төрлийн өвчин юм. Тиймээс ч Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хүчээр дасгал хийх синдромыг сэтгэцийн эмгэгийн жагсаалтад оруулжээ. Z үеийнхэн энэ төрлийн синдромоор өвчлөн магадлал
хамгийн өндөр аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын “анд” Хятадын нэр хүндийг сэргээхэд хувь нэмэр оруулж байна

 0 сэтгэгдэл
  • Өрнөдийн баячууд буяны хандив тогтмол өргөж улстөрчдийн магтаал хүлээдэг ч Хятад оронд филантроп харьцангуй шинэ үзэгдэл

Alibaba Group Holding Ltd-гийн тэргүүний суудлаа өгснөөс хойш Жэк Магийн хүч нөлөө дэлхий даяар ихэссээр байна. БНХАУ-ын тэргүүн баян буяны үйлст чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь дэлхийн хүн ам, эдийн засгийг сүйрүүлж буй COVID-19-ийн улмаас унасан Хятад орны нэр хүндийг сэргээх Ши Жиньпин даргын хүчин чармайлтад тустай юм. Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо 1,000 ширхэг хиймэл амьсгалын аппарат хандивласан Жэк Ма, Аlibaba-г хамтран үндэслэгч Жо Цай, БНХАУ-ын засгийн газарт бямба гарагт талархал илэрхийлсэн юм. Дональд Трамп хүртэл Жэк Маг үнэлж “миний анд”, “энэ хандивыг бид өндөр үнэлж байна” хэмээн магтлаа. АНУ-ын Ерөнхийлөгч “хятад вирус” хэмээн өөрөө нэрлэсэн коронавирусийн эсрэг тэмцэлд шаардлагатай мэдээллээр хангахгүй байна хэмээн Бээжинг буруутгаж байсан юм. Жэк Ма Африкаас Европ, АНУ-аас ОХУ хүртэлх дэлхийн 100 гаруй улсад лавтай 18 сая ширхэг амны маск, тестийн хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлс хандивлаад байна. БНХАУ-ын засгийн газраас тавьж буй туслах саналд сэжиглэнгүй хандацгааж буй өнөөгийн нөхцөлд Жэ Магийн хандив эх орных нь сайн санааны илрэл болох ёстой. Билл Гэйтс зэрэг өрнөдийн баячууд буяны жинтэй хандив тогтмол өргөж улстөрчдийн магтаал хүлээдэг ч Хятад оронд филантроп харьцангуй шинэ үзэгдэл. Хятадын Коммунист Нам, тэрбумтнуудыг хувийн салбарт өсөлт үүсгэж иргэдийн орлогыг дээшлүүлэх нөлөөтэй тэвчихээс аргагүй гай зэтгэр, хэт хүчирхэгжвэл эргээд аюул учруулж болзошгүй хүмүүс гэж үздэг. “Хятад нь удаан хугацаанд албан ёсны суртал ухуулга, хилийн чанад дахь аварга хөрөнгө оруулалтыг зөөлөн хүчний хэрэглүүр болгон ашиглаж ирсэн улс” хэмээн Бакнелийн их сургуулийн (Bucknell University) олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, Хятадын гадаад бодлогын тухай олон бүтээл бичсэн Жу Жичунь тайлбарлав. “Тэрбумтны филантроп бол Хятадын хувьд шинэ арга. Мэдээж бизнесийн үүднээсээ нийгэмтэй харилцаа тогтоох бас нэг боломж.” Вирусийн эсрэг хамтын хүчээр тэмцэхийг уриалж ирсэн Жэк Ма “Нэг ертөнц, нэг тэмцэл!”, “Хамтаараа бид чадна!” гэсэн үг хэллэг ашиглаж байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын нэгэнд Weibo-д оруулсан постоороо сангийнх нь хандиваас зарим хүлээн авагч татгалзсан тухай “онлайн цуу”-г няцааж, нийлүүлж буй эм, эмнэлгийн бүтээгдэхүүн нь чанартай болохыг батлав. “Магтуулах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хандив өргөдөггүй учраас шүүмжлэл, зэмлэлээс эмээх шалтгаан бидэнд байхгүй” хэмээн Жэк Ма бичжээ. Хятадын технологийн бусад аварга ч өглөг буяны үйлст идэвхтэй оролцож байна. Тэрбумтан Лэй Жунь үндэслэгчийнх нь нэг, холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Xiaomi Corp ихээхэн орлого олдог зах зээл нь болох Энэтхэг улсад коронавирусийн эсрэг тэмцэлд хандив өргөхөө амлав. Тэрбумтан Рэнь Жэнфэй үндэслэсэн Huawei Technologies Co Канад улсад нэг сая гаруй амны маск илгээгээд байна. “Нэр нөлөөтэй хятад бизнесмэнүүд ийм алхмыг коммунист намын зөвшөөрөлгүйгээр хийхгүй” хэмээн 1980-аад онд зөөлөн хүчний концепц оруулж ирсэн, Харвардын профессор Жозеф Ние үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийг ялсан хамгийн өндөр настан

 0 сэтгэгдэл

Италийн Биелла хотын иргэн 104 настай Ада Зануссо шинэ коронавирусийг ялсан хамгийн өндөр настан болсныг нутгийн хэвлэлд бичжээ. Ахмадын асрах газар амьдардаг настанд гуравдугаар сарын 17­-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Түүний халуун нэмэгдэж, дотор муухайрснаас гадна амьсгал нь давчдаж байв. Зануссогийн нэг хүү Жампьеро “Асрах газарт халдвар тархсан тул би түүнд коронавирус туссан байх гэж бодсон. Харамсалтай нь олон хөгшин нас барсан даа” хэмээн ярьжээ. Эмч нар COVID-19-ийн шинжилгээ хийж үзэхэд хариу нь эерэг гарсан бөгөөд цаг алдалгүй эмчилсний ачаар өвчтөний бие сайжирчээ. Эмчлэгч эмч нь “Тэр хөл дээрээ боссон. Тэргэнцэр рүүгээ өөрөө яваад очиж чадна. Тэр маш гэгээлэг, боловсролтой эмэгтэй. Бидний хувьд аз жаргал, вирустэй тэмцэж буй бусад хүмүүсийн хувьд итгэл найдвар болж байна” гэжээ. Ноён Жампьеро “Тэр одоо дажгүй. Эмч нар түүнийг коронавирусийг ялсан хамгийн өндөр настан гэж ярьж байгаа” хэмээв. Урьд нь Иранд 103 настай эмэгтэй коронавирусээр өвчлөөд долоо хоногийн дотор эдгэрсэн тухай хэвлэлүүдэд бичиж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жек Дорси коронавирустэй тэмцэх ажилд $1 тэрбумыг хандивлав

 0 сэтгэгдэл

Америкийн тэрбумтан Жек Дорси Square Inc компани дахь өөрийн эзэмшлээс нэг тэрбум ам.долларыг коронавирустэй тэмцэхэд хандивлахаа мэдэгд­сэн нь цар тахлын эсрэг хамгийн том өглөг боллоо. Тэрээр твиттер хуудсандаа "Энэ хандив бусад хүмүүст адил зүйл хийх урам өгөх байх гэж найдаж байна. Амьдрал дэндүү богино, яг одоо хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийцгээе” хэмээн уриалжээ. Square-­ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр мөнгийг шилжүүлэхэд хэдэн улирал, магадгүй хэдэн жил ч шаардагдах юм. Эхний ээлжинд Америкийн хүнсний санд 100 мянган ам.доллар шилжүүлж, коронавируст нэрвэгдсэн хүмүүст хүнсний тусламж үзүүлэхийг санал болгосон байна. Ноён Дорси цааш нь бичихдээ “Бид коронави­русийг ялсны дараа охидын боловсрол, эрүүл мэндэд тусална” гээд ерөнхий үндсэн орлогын хөтөлбөрт сар бүр тодорхой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэхүү хандив түүний нийт хөрөнгийн 28 хувийг эзэлж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трамп чөлөөт зах зээлд олборлолт аяндаа буурна хэмээн тайлбарлав

 0 сэтгэгдэл

Газрын тосны үнэ унасны улмаас америкчуудын ажлын байр мянга мянгаар хорогдсон. Гэсэн ч Саудын Араб, ОХУ зэрэг тэргүүлэх олборлогчид хамтран олборлолтоо танахад АНУ нэгдэхгүй гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу ойлгууллаа. ОПЕК болон түүний холбоотнууд олборлолтоо асар их бууруулах хэлцэл байгуулахаар пүрэв гарагт уулзах гэж байхад Трамп Вашингтон хотноо тайлбарлахдаа чөлөөт зах зээл Америкийн олборлолтыг автоматаар бууруулна гэлээ. “Та бүхэн чөлөөт зах зээлд итгэдэг л бол олборлолт аяндаа өөрөө буурна” хэмээн тэрбээр тайлбарлав. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч газрын тосны үйлдвэрлэлийнхэнтэй уулзахад олборлох зах зээлийн сүйрлийг шийдвэрлэх ямар ч төлөвлөгөө гаргалгүй өнгөрсөн. Энэ удаагийн тайлбар нь уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгний цуурай болов. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч газрын тосны үнийг тогтворжуулахын тулд дэлхийн олборлолтыг өдөрт 10-15 сая баррелиар бууруулах нь зүйтэй гэж үздэг ч ачааны хүндийг Саудын Араб, ОХУ үүрэх ёстой гэсэн бодолтой байгаа юм.